Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 104/ШШ2022/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: , , ,, тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Хариуцагч: , , өөрийн байранд байрлах, *******нд холбогдох

 

Налайх дүүргийн газар ны хашаа албадан буулгаж газар чөлөөлсөн үйлдлийн улмаас гэм хор учруулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны сарын 13 өдөр хүлээн авч, 2021 оны сарын 28 өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.******* /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******,

Иргэдийн төлөөлөгч О.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, өмгөөлөгч Ж.******* нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2019 оны 09 сард Засаг даргын шийдвэрийн дагуу явж байна гэсэн хэсэг бүлэг этгээдүүд бичиг баримтаа танилцуулалгүй,  мод тарихаар барьсан төмөр хашааг нураасан. Нэхэмжлэгчийн мод тарих санаачилгаар олон нийтийн хөрөнгөөр бий болгосон хамгаалалтын төмөр хашааг нурааж ачиж явсан. ....Мод тарих бүх нийтийн ажлыг нурааж хохирол учруулах  Засаг даргын захирамж лав гараагүй гэж бодож байна. Захирамжийг үзүүлээгүй, баримт үлдээгээгүй. ... Хариуцагч буруу үйлдэл хийснээс нэхэмжлэгчид хохирол учруулсан болохыг тогтоож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:  Хохирлыг нарийн сайн гаргаагүй байна.  Эхлээд дүүргийн газар ны  хийсэн хашааг албадан буулгасан үйлдэл хохирол учруулсан болохыг тогтоолгох шаардлагатай байна.  Хашааг албадан буулгаснаас үүдэн тухайн хашаанд байсан хамаг мод, бутыг мал идэж хохирол учруулсан.  Гэхдээ энэ удаагийн нэхэмжлэлээр зөвхөн дүүргийн газрын албаны үйлдэл хохирол учруулсан болохыг  тогтоолгоно.  Хохирол төлүүлэх асуудлыг дараа шийдүүлнэ.  “”-ийн ахмадын “” холбоо,” ”-ын холбоо, “” хөдөлгөөн, “” ТББ, миний бие бид нийлээд газрыг хашаалж мод тарьсан. Үржүүлгийн зориулалтаар мод тарьсан. .. гэв.

 

2.Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нийслэлийн засаг даргын 2019 оны  даалгавар, мөн Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгч нарын хурлын дугаартай тогтоол, Дүүргийн засаг даргын дүгээр захирамжийн дагуу газар албадан буулгах, ажлын хэсэг байгуулагдсаны үндсэн дээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс, 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл зөвшөөрөгдсөн газраасаа илүү хашаалсан газрыг албадан буулгах ажлын хэсэг байгуулагдаад 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч С.*******гийн хашааг буулгасан. Нэхэмжлэгч С.******* нь нийт 2409 /хоёр мянга дөрвөн зуун ес/, метр квадрат газрыг эзэмших эрхтэй. Үүнээс 6918 /зургаан мянга есөн зуун арван найм/ метрийг илүү хашсан байсныг манай албаны алба хаагч нар очиж буулгасан. Тухайн үед ямар нэг нь мод, чацарганы мод зэрэг зүйл байгаагүй. Эд хөрөнгөнд нь хохирол учруулаагүй гэв. 

 

3.Иргэдийн төлөөлөгч “Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн С.******* нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж газар хашаалсан нь буруу.” гэсэн дүгнэлт гаргажээ.

 

4.Нэхэмжлэгч талаас Эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудасны хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, гэрэл зургийн үзүүлэлтийг хариуцагч талаас С.*******гийн өргөдлийн, газар эзэмших эрхийн гэрчилгээний , Налайх дүүргийн засаг даргын 2015 оны -р захирамжийн, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний, эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай актын, кадастрын зургийн, Нийслэлийн Налайх дүүргийн засаг даргын 2019 оны А/-р захирамжийн, Налайх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны -р тогтоолын, хавсралтын хуулбарууд /нотлох баримтын шаардлага хангаагүй/-ыг тус тус ирүүлжээ.

 

5. Шүүх хариуцагч талын хүсэлтээр Д.ээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

  1. Нэхэмжлэгч С.******* шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...хариуцагч ******* нь Нийслэлийн Засаг даргын албан даалгавар, Налайх дүүргийн засаг даргын захирамжийг биелүүлэхдээ эд хөрөнгөд гэм хор учруулсан болохыг тогтоолгоно” гэж тайлбарласан.   

 

  1. Хариуцагч Налайх дүүргийн газар эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр эрхийн актын дагуу нэхэмжлэгч С.*******гийн хууль бусаар хашаалсан байсан газрыг чөлөөлсөн. Ингэхдээ эд хөрөнгөд гэм хор учруулаагүй гэж маргасан.

 

  1. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Харин шүүх талуудын маргаагүй үйл баримтад дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн нь талуудын болон диспозитив зарчимд нийцнэ. /хх-5, 21-34/

 

-Нэхэмжлэгч С.*******д 2015 оны 07 сарын 16 өдрийн дугаар захирамжаар , д зуслангийн зориулалтаар 472 м.кв газрыг эзэмшүүлсэн.  /хэргийн 22-27/

 

-Нэхэмжлэгч С.******* зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр 6918 м талбайг  хашаалсан байна.

 

-Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 10 сарын 26 өдрийн А/ дугаар захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажлын хэсэг иргэдийн эзэмшил газрыг хэмжиж, тэмдэглэн илүү хашаалсан талбайг чөлөөлөхийг мэдэгдэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн. /гэрчийн мэдүүлэг,  хэргийн8-64/

 

-Нийслэлийн Засаг даргын 2019 оны дугаар албан даалгавар, Налайх дүүргийн засаг даргын 2019 оны А/ захирамжийн дагуу газар чөлөөлөлтийн ажлын хэсэг  2019 оны 08 сарын 23 өдөр нэхэмжлэгч *******гийн илүү хашаалсан хашааг буулгаж газар чөлөөлөх ажиллагааг хийсэн байна.  /хариуцагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг  хэргийн8-64/

 

5.Газрын тухай хуулийн7 дугаар зүйлийн7.3.-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”,7.4.-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь , д 6918 м талбайг зохих зөвшөөрөлгүйгээр хашаалсан байсан талаар маргалгүй зөвшөөрсөн тул хариуцагч ******* газар чөлөөлөх ажиллагааг явуулсан үйлдэл нь хуульд нийцсэн гэж үзэв.

 

Харин уг үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч С.*******гийн эд хөрөнгөд хохирол учруулсан бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан хариуцлагыг хариуцагч ******* хүлээнэ.

 

Хариуцагч *******ны газар чөлөөлөх үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч С.*******гийн эд хөрөнгөд хохирол учирсан бус эд хөрөнгөө хамгаалаагүй үлдээсний улмаас тарьсан мод нь устаж гэмтсэн болох нь шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн өгсөн “....хашааг нь нурааснаас болж бэлчээрийн мал тарьсан модыг идсэн...” гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч *******ны буруутай үйлдлээс нэхэмжлэгч С.*******гийн эд хөрөнгөд гэм хор учирсан нь нотлогдоогүй.

 

Иймээс иргэдийн төлөөлөгчийн “ Нэхэмжлэл үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэн С.******* нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлж газар хашаалсан нь буруу” гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан хариуцагч Налайх дүүргийн , нд холбогдох газар албадан чөлөөлүүлэх үйлдэл хохирол учруулсан болохыг тогтоолгох тухай С.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн6 дугаар зүйлийн6.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч С.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.БАЯРДАВАА

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         З.ТҮВШИНТӨГС

 

                                           ШҮҮГЧ                                         Т.БАДРАХ