Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2015/ШЦТ/128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

Улсын яллагч *******,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах  тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2014 оны 09 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1967 оны 02 сарын 16-ны өдөр төрсөн, 49 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, тоот регистрийн дугаартай, ******* овогт н,

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-3-5 тоотод эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцаанаас болж нүүр хэсэг рүү нь өшиглөж бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

2015 оны 07 сарын 31-ний өдөр 20 цагийн орчимд нөхөр *******тэй гэртээ хоёулаа 0.5 граммын шилтэй Ерөөл архи уусан. Гар утасны дугаараас болоод нөхөр ******* намайг хардаж уурлаад хоорондоо маргалдсан. Тэгээд сууж байтал гэнэт гутлаараа миний нүүр хэсэг рүү өшиглөөд автал 2 нүд хавдсан юм. Гэрээс гаргахгүй  байсан. Гараад би ******* ах руу утсаар ярьсан. Гэтэл цагдаа аваад ирсэн. Миний 2 нүд хөхөрч хавдсан. Одоо зүв зүгээр болсон байгаа. Надад гомдол, санал байхгүй, нөхөртэйгөө эвлэрч учраа олсон байгаа. Би гомдолгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9, 10/

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

... тэр өдөр айлын хүүхдийн үсний найранд орсон юм. Тэгээд гэртээ ирээд нөхөр бид 2 архи уусан. Утасны дугаараас болж маргалдаад ******* босож ирээд өшиглөчихсөн.

Нүд жаахан хөхөрсөн байсан. Эмчилгээ хийлгэсэн. Зардалыг нөхөр гаргасан. Одоо бие бүрэн эдгэрсзн. Бид хоёр эвлэрээд амьдарч байгаа. Нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэх мэдүүлэг

Гэрч Л.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

... 2015 оны 07 сарын 31-ний өдөр манай эмэгтэй дүү дуудсан юм. Гэрт нь очтол *******ын 2 нүд хөхөрсөн байсан. Бие биенээ хардаж хэрэлдэж маргалдсан юм шиг байгаа юм гэх мэдүүлэг/хх-ийн 12/

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

2015 оны 07 сарын 31-ний өдөр оройн 20 цагийн үед эхнэр бид хоёр гэртээ архи 0.5 граммын архи хувааж уусан юм. ******* нэг их уугаагүй. Гаднаас орж ирэхдээ жоохон архи уучихсан юм шиг байсан. Ууж дуусаад би эхнэр *******ыг хаагуур явж архи уугаад байгаа юм гэхэд эхнэр үнэндээ урдаас нэг их юм яриагүй. Би согтуу уурандаа нүүр хэсэг рүү нь гуталаар нэг удаа өшиглөсөн. Гэтэл эхнэрийн 2 нүд хавдаад хөхөрсөн юм. ...Эхнэр хашаанаас гараад гүйхээр нь би гэртээ орж ирсэн. Удалгүй гаднаас цагдаа орж ирээд би эрүүлжүүлэгдсэн. Би гэм буруугаа хүлээж байна. Одоо гэмшиж байна. Цаашид дахин ийм зөрчил гаргахгүй гэдгээ баталж байна. Эхнэр бид 2 учраа олсон. Би хийсэн гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг/хх-ийн 19, 21/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 сарын 05-ны өдрийн 408 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

*******ын биед тархи доргилт дунд зэрэг, баруун зүүн нүдэнд цус хуралт, баруун хөмсөг, хамрын нуруунд зулгаралт, зүүн нүдний салстад цус харвалт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ын биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн 14/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 22-23/

-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 24/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/

-Баянхонгор сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30/

-хохирогчийн гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 34/

-Эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4-3-5 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр *******тай архидан согтуурч, хардалтын улмаас хувийн таарамжгүй байдал үүсгэн маргалдаж *******ын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжсэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь урьд Сум дундын 3 дугаар шүүхийн 2013 оны 12 сарын 25-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ял шийтшүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч *******гийн эзэмшилийн Баянхонгор сумын 4-3-5 тоотод байрлах 10*12 хэмжээтэй 4 өрөө бүхий байшинг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 24-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч ******* овогт нг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-           д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн Баянхонгор сумын 4-3-5 тоотод байрлах 10*12 хэмжээтэй 4 өрөө бүхий байшинг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 24-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор. Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.         Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.БААСАНБАТ