| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Чанцалням |
| Хэргийн индекс | 185/2024/0801/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/926 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Б.ЦЭРЭНТОГТОХ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/926
2024 10 17 2024/ШЦТ/926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү
Улсын яллагч Б.Цэрэнтогтох
Хохирогч Т.Т,
Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Д.Г
Шүүгдэгч Ё.М, түүний өмгөөлөгч А.Б нарыг оролцуулан Нийслэлийн С дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ё-н М/РД:............../, Шовогт А-н Б /РД:........./-т холбогдох эрүүгийн 2409010810991 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч А.Б, Ё.М нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол.
Хохирогч нь гомдол саналгүй, тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэсэн бол,
Шүүгдэгч Ё.М-н өмгөөлөгч А.Б-аас: /хэргээс давхцахгүй байдлаар/ Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, /хх 76/, /хх 159-169/, хохирол төлбөр төлсөн баримтуудыг шинжлэн судалж,
Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Д.Г: Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцож, хохирогчийн мэдүүлэг, /хх 33-34/, /хх 37-38/, /хх 103-104/ зэрэг нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.М болон түүний өмгөөлөгч А.Б нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол,
Шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Д.Гнарын зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцсоныг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ё.М, А.Б нар нь бүлэглэн С дүүргийн ...дугаар хорооны нутаг Т-ын чанх хойно замын эсрэг талд “F...." цэцгийн дэлгүүрийн хажууд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө хохирогч Т.Т-н Самсунг нөт 10 загварын гар утас, түрийвчийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг Нөт 10 гар утас, түрийвч, банкны 2 ширхэг карт, SD карт /мемори/ карт зэргийг дээрэмдэн авч 496,440 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/
Хохирогч Т.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажлын байран дээр ажлын газрын хүмүүсийн хамт 2-3 шил архи хувааж уугаад тэндээс нэг ажлын газрын хүний гэр болох Б дүүрэг Н дахь гэрт нь очоод хэсэг сууж мөн нэг шил архи уусан. Ингээд би гэртээ харилаа гэж хэлээд 23 цагийн үед гараад явсан. Тухайн үед таксины унааны мөнгө байхгүй байсан учир алхаад явсан ойролцоогоор 30 орчим минут алхаад төрийн ордны хойд талд харалдаа ирсэн ба нэг цэцгийн дэлгүүрийн гадаа ирсэн энэ үед миний санаж байгаагаар хоёр залуу байсан, ахаа гар утсаараа яриулаач гэсэн ба утас байхгүй цэнэг дууссан гэж хэлснийг бол санаж байна тэгээд маргаан болоод надаас зүгээр юмаа өгөх юм уу? янз бүр болох юм уу гэх яриа болоод би барилцаж авсан. Тэгээд ер нь санахгүй байна намайг цохисон гэж бодож байна. Тус байрны жижүүр цагдаа Дуудсан. Миний гар утас Самсунг Нөт 10 плас загварын гар утас, хэтэвч 2 банкны карт, цахим үнэмлэх, СД карт байсан..." мэдүүлэг /хх 15-16/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... Самсунг нөт 10 гар утас 457,500, SD карт 20,940, хэтэвч тодорхойгүй 18,000 төгрөг нийт 496,440 төгрөг...", /хх 18-20/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-30/ зэргээр тус тус нотлогдож байна.
3. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт авагдсан камерын бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч Ё.М, А.Б нар нь хохирогч Т.Т-ыг Туушин зочид буудлын хажууд байрлах ажлын байр луугаа орсон үеэс нь эхлэн дагасан, улмаар Ё.М нь хохирогч Т.Т хоёр гарыг нь ард нь барин биед нь халдаж, түүний өмсөж явсан куртик, пудволк зэргийг тайлан авч үлдэж байгаа, хохирогчийг зугтсаны дараа шүүгдэгч Ё.М, А.Б нар нь түүний эзэмшлийн гар утас, түрийвч зэргийг авч явах замдаа хохирогчийн түрийвчийг хаяж байгаа үйл явдал бичигджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан камерын бичлэгээр шүүгдэгч А.Б нь хохирогчийн биед халдсан зүйлгүй, мөн өөрөө түүний биед хүрээгүй гэж мэдүүлж байх боловч хохирогчийг анх ажлын байр лугаа орсон цаг мөчөөс эхлэн Ё.М-г дагуулан түүний араас нь дагаж орсон, дотогш ороод хохирогчийг ололгүй буцаж гарч ирээд замын цаана явж байгаа хохирогчийг хармагц дахин түүний араас хамт дагасан, улмаар шүүгдэгч Ё.М-г хүч хэрэглэн довтолж хохирогчийн биед халдаж байхыг хажууд нь хараад зогсож байсан, хохирогчийг зугтсаны дараа хамтдаа түүний эд зүйл болох гар утас, түрийвч зэргийг авч явах замдаа А.Б нь хохирогчийн түрийвчийг хаясан, зочид буудалд очоод гар утсыг худалдан борлуулж, тухайн мөнгөөр архи авч хамтдаа уусан гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан камерын бичлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгч Ё.М-тай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг бүлэглэн дээрэмдсэн гэх улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авсан болно.
4. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг ойлгодог бөгөөд хүч хэрэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Ё.М нь хохирогчийн араас нь дагаж очин гарыг нь барьж тэврэн ноцолдсон буюу хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон байх тул улсын яллагчаас “хүч хэрэглэн довтолж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь зүйтэй байна.
5. Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Д.Г-с “миний үйлчлүүлэгч хохирогчийн эд зүйлсийг авахаар хүч хэрэглэсэн, биед нь халдсан зүйлгүй, зочид буудалд очсоны дараа Ё.М нь гар утсыг А.Б-д өгч нэг шил архи уух санаа, сэдэл төрүүлсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас олсон зүйлийг мэдсээр байж зарж борлуулж архи авсан байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Мөнгө угаах гэмт хэргийн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь гэмт хэргийн замаар буюу хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгийг санаатайгаар олон янзын арга хэлбэр ашиглан хууль ёсны мэт болгосон үйл ажиллагаа юм.
Хэдийгээр шүүгдэгч А.Б нь Ё.М гар утсыг нь авсан гэдгийг би буудалд очсоны дараа мэдсэн гэж мэдүүлж байх боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг, шүүгдэгч Ё.М-ын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч А.Б-н хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Ё.М-тай үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогчийн эд зүйлийг дээрэмдэн авч, түүнийгээ худалдан борлуулсан мөнгийг өөртөө хувьдаа ашигласан байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Өөрөөр хэлбэл анхнаасаа өөртөө ашиг олох, хувьдаа ашиглах зорилгоор дээрэмдэж авсан эд хөрөнгийг зарж борлуулан архи авч уусныг Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхгүй.
6. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Т-д 496,440 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ё.М нь дээрх хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт /хх 164/ авагдсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ё.М, А.Б нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, түүний 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг хориг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
Шүүгдэгч Ё.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. 2024 оны 07 дугаар сарын 04-ноос хойш цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасуулах тооцуулах саналтай дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Ё.М-ын өмгөөлөгч А.Б-с“...Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэрэг холбогдсоноос хойш хохирогчийн эд зүйлийг авсан, хохирогчтой зууралдсаны улмаас гадуур хувцсаа тайлж, зугтаасан талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Түүнчлэн манай үйлчлүүлэгч амьдрал шинээр зохиож, бага насны хүүхэдтэйгээ, эхнэрийн хамт амьдардаг. Мөн түүний эхнэр хөхний хавдар гэх өвчтэй тул биеийн байдал нь хүнд байгаа. Энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-г хэрэглэж 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүх хувийн байдлыг харгалзаж энэрэнгүй ёсны зарчмыг хэрэглэж, шийдэж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Д.Г-с“...Хохирогчийн бие халдах, довтлох үйлдэл байхгүй хэдий ч гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг таслан зогсоогоогүй тул гэм буруутайд тооцогдож байна гэж үзэж байна. Эд зүйлийг авах оролдлого байсан эсэх тал дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж оролцсон. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг хохирогчийн биед халдаагүй зэргийг харгалзаж ялын доод хэмжээг олгож өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ё.М-с “....Миний бие эхнэр охины хамт гурвуулаа хамт амьдардаг байсан. Манай охин жоохон учраас манай эхнэр ажил хөдөлмөр хийж чадахгүй хүүхдээ харж, ханддаг. Одоо манай эхнэрийн биеийн байдал муу байгаа учраас хүүхдийг минь харж хандах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх тайлбарыг,
Шүүгдэгч А.Б-с “...Надад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхдээ миний хувийн байдлыг харгалзаж угаасаа гэмт хэрэг хийнэ гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн гэж бодож байна. Эцсийн эцэст миний буруутай эсэхийг хууль л мэднэ. Өмнө нь би савсагнуур зангаасаа болж алдаж, эндэж явсан хэдий ч одоо бол засал, хүмүүжилтэй болсон эр хүн гэж өөрийгөө харж байгаа...” гэсэн болно.
9. Шүүгдэгч А.Б, Ё.М нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй
10. Шүүхээс шүүгдэгч Ё.М-н мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хор уршиг ялимгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувийн байдал, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Шүүгдэгч А.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
11. Шүүгдэгч А.Б-г ....... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан ч шүүгдэгч нь хяналтын хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул дээрх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь хууль болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хугацааны ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Б-н нийт эдлэх хорих ялыг хэмжээг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоов.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-н цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч А.Б-н цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
13.Шүүгдэгч нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
14. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ё-н М /РД:............../-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Б-той бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш овогт А-ын Б/РД:............./-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ё.М-тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч А.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М, А.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.М-ын цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч А.Б-ийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ
2024 10 17 2024/ШЦТ/926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,
Улсын яллагч Б.Цэрэнтогтох,
Хохирогч Т.Төртогтох,
Шүүгдэгч А.Батдорж, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,
Шүүгдэгч Ё.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон ургийн овогт Ёндонжамцын Мөнхбаатар /РД:МЗ89092477/, Шуудай овогт Амаржаргалын Батдорж /РД:ИЦ82111476/-т холбогдох эрүүгийн 2409010810991 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “В” танхимд 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо 7-224 тоотод оршин суух хаягтай боловч уг хаягт иргэний бүртгэлийн хаягт амьдардаггүй, урьд
2005 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 610 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар ял хойшилсон,
2006 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
2009 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
2015 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 828а дугаартай шийтгэх Тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан
Боржигон овогтой Ёндонжамц Мөнхбаатар, /РД:M389092477/.
Монгол улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30 дугаар гудамжны 408 тоотод оршин суух хаягтай, Урьд
2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 1 сарын хорих ялаар,
2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 276 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,
2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 645 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жил 14 хоног хорих ялаар,
2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9 сар 26 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан
Шуудай овогтой Амаржаргалын Батдорж, /РД:ИЦ82111476/.
Холбогдсон хэргийн товч утга:
Шүүгдэгч А.Батдорж, Ё.Мөнхбаатар нар нь бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол.
Хохирогч нь гомдол саналгүй, тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй гэсэн бол,
Шүүгдэгч Ё.Мөнхбаатарын өмгөөлөгч А.Буянжаргалаас: /хэргээс давхцахгүй байдлаар/ Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, /хх 76/, /хх 159-169/, хохирол төлбөр төлсөн баримтуудыг шинжлэн судалж,
Шүүгдэгч А.Батдоржийн өмгөөлөгч Д.Ганбаатар: Хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцож, хохирогчийн мэдүүлэг, /хх 33-34/, /хх 37-38/, /хх 103-104/ зэрэг нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Гэм буруугийн талаар:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ё.Мөнхбаатар болон түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарын зүгээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон бол,
Шүүгдэгч А.Батдорж болон түүний өмгөөлөгч Д.Ганбаатар нарын зүгээс хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэх байр суурьтай оролцсоныг дурдаж байна.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ё.Мөнхбаатар, А.Батдорж нар нь бүлэглэн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг Төрийн ордны чанх хойно замын эсрэг талд “Fresh Flowers" цэцгийн дэлгүүрийн хажууд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө хохирогч Т.Төртогтохын Самсунг нөт 10 загварын гар утас, түрийвчийг авахаар хүч хэрэглэн довтолж Самсунг Нөт 10 гар утас, түрийвч, банкны 2 ширхэг карт, SD карт /мемори/ карт зэргийг дээрэмдэн авч 496,440 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо. Энэ нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 7-9/
Хохирогч Т.Төртогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "... Би 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед ажлын байран дээр ажлын газрын хүмүүсийн хамт 2-3 шил архи хувааж уугаад тэндээс нэг ажлын газрын хүний гэр болох Баянзүрх дүүрэг Натур дахь гэрт нь очоод хэсэг сууж мөн нэг шил архи уусан. Ингээд би гэртээ харилаа гэж хэлээд 23 цагийн үед гараад явсан. Тухайн үед таксины унааны мөнгө байхгүй байсан учир алхаад явсан ойролцоогоор 30 орчим минут алхаад төрийн ордны хойд талд харалдаа ирсэн ба нэг цэцгийн дэлгүүрийн гадаа ирсэн энэ үед миний санаж байгаагаар хоёр залуу байсан, ахаа гар утсаараа яриулаач гэсэн ба утас байхгүй цэнэг дууссан гэж хэлснийг бол санаж байна тэгээд маргаан болоод надаас зүгээр юмаа өгөх юм уу? янз бүр болох юм уу гэх яриа болоод би барилцаж авсан. Тэгээд ер нь санахгүй байна намайг цохисон гэж бодож байна. Тус байрны жижүүр цагдаа Дуудсан. Миний гар утас Самсунг Нөт 10 плас загварын гар утас, хэтэвч 2 банкны карт, цахим үнэмлэх, СД карт байсан..." мэдүүлэг /хх 15-16/,
Дамно ХХК-ийн үнэлгээний тайлан "... Самсунг нөт 10 гар утас 457,500, SD карт 20,940, хэтэвч тодорхойгүй 18,000 төгрөг нийт 496,440 төгрөг...", /хх 18-20/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 27-30/ зэргээр тус тус нотлогдож байна.
3. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэрэгт авагдсан камерын бичлэгийг шинжлэн судлахад шүүгдэгч Ё.Мөнхбаатар, А.Батдорж нар нь хохирогч Т.Төртогтохыг Туушин зочид буудлын хажууд байрлах ажлын байр луугаа орсон үеэс нь эхлэн дагасан, улмаар Ё.Мөнхбаатар нь хохирогч Т.Төртогтохын, хоёр гарыг нь ард нь барин биед нь халдаж, түүний өмсөж явсан куртик, пудволк зэргийг тайлан авч үлдэж байгаа, хохирогчийг зугтсаны дараа шүүгдэгч Ё.Мөнхбаатар, А.Батдорж нар нь түүний эзэмшлийн гар утас, түрийвч зэргийг авч явах замдаа хохирогчийн түрийвчийг хаяж байгаа үйл явдал бичигджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан.
Хэрэгт авагдсан камерын бичлэгээр шүүгдэгч А.Батдорж нь хохирогчийн биед халдсан зүйлгүй, мөн өөрөө түүний биед хүрээгүй гэж мэдүүлж байх боловч хохирогчийг анх ажлын байр лугаа орсон цаг мөчөөс эхлэн Ё.Мөнхбаатарыг дагуулан түүний араас нь дагаж орсон, дотогш ороод хохирогчийг ололгүй буцаж гарч ирээд замын цаана явж байгаа хохирогчийг хармагц дахин түүний араас хамт дагасан, улмаар шүүгдэгч Ё.Мөнхбаатарыг хүч хэрэглэн довтолж хохирогчийн биед халдаж байхыг хажууд нь хараад зогсож байсан, хохирогчийг зугтсаны дараа хамтдаа түүний эд зүйл болох гар утас, түрийвч зэргийг авч явах замдаа А.Батдорж нь хохирогчийн түрийвчийг хаясан, зочид буудалд очоод гар утсыг худалдан борлуулж, тухайн мөнгөөр архи авч хамтдаа уусан гэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжлэн судалсан камерын бичлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг шүүгдэгч Ё.Мөнхбаатартай үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг бүлэглэн дээрэмдсэн гэх улсын яллагчийг дүгнэлтийг хүлээн авсан болно.
4. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг ойлгодог бөгөөд хүч хэрэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.
Хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэх зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч Ё.Мөнхбаатар нь хохирогчийн араас нь дагаж очин гарыг нь барьж тэврэн ноцолдсон буюу хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон байх тул улсын яллагчаас “хүч хэрэглэн довтолж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь зүйтэй байна.
5. Шүүгдэгч А.Батдоржийн өмгөөлөгч Д.Ганбаатараас “миний үйлчлүүлэгч хохирогчийн эд зүйлсийг авахаар хүч хэрэглэсэн, биед нь халдсан зүйлгүй, зочид буудалд очсоны дараа Ё.Мөнхбаатар нь гар утсыг А.Батдоржид өгч нэг шил архи уух санаа, сэдэл төрүүлсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас олсон зүйлийг мэдсээр байж зарж борлуулж архи авсан байгаа нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Мөнгө угаах гэмт хэргийн эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргээс ялгагдах үндсэн шинж нь гэмт хэргийн замаар буюу хууль бусаар олсон мөнгө, эд хөрөнгийг санаатайгаар олон янзын арга хэлбэр ашиглан хууль ёсны мэт болгосон үйл ажиллагаа юм.
Хэдийгээр шүүгдэгч А.Батдорж нь Ё.Мөнхбаатар гар утсыг нь авсан гэдгийг би буудалд очсоны дараа мэдсэн гэж мэдүүлж байх боловч энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг, шүүгдэгч Ё.Мөнхбаатарын мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч А.Батдоржийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дахин архи уух зорилгоор шүүгдэгч Ё.Мөнхбаатартай үйлдлээрээ санаатай нэгдэн хохирогчийн эд зүйлийг дээрэмдэн авч, түүнийгээ худалдан борлуулсан мөнгийг өөртөө хувьдаа ашигласан байх тул өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.
Өөрөөр хэлбэл анхнаасаа өөртөө ашиг олох, хувьдаа ашиглах зорилгоор дээрэмдэж авсан эд хөрөнгийг зарж борлуулан архи авч уусныг Мөнгө угаах гэмт хэрэг гэж үзэхгүй.
6. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, төлбөрийн талаар:
7. Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Төртогтоход 496,440 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ё.Мөнхбаатар нь дээрх хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт /хх 164/ авагдсан, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч Ё.Мөнхбаатар, А.Батдорж нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Улсын яллагчаас шүүгдэгч А.Батдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, өмнөх ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоож, түүний 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, уг хориг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж,
Шүүгдэгч Ё.Мөнхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. 2024 оны 07 дугаар сарын 04-ноос хойш цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасуулах тооцуулах саналтай дүгнэлт, санал гаргасан.
Шүүгдэгч Ё.Мөнхбаатарын өмгөөлөгч А.Буянжаргалаас“...Миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэрэг холбогдсоноос хойш хохирогчийн эд зүйлийг авсан, хохирогчтой зууралдсаны улмаас гадуур хувцсаа тайлж, зугтаасан талаар тодорхой мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд хохирол, төлбөрийг төлж барагдуулсан. Түүнчлэн манай үйлчлүүлэгч амьдрал шинээр зохиож, бага насны хүүхэдтэйгээ, эхнэрийн хамт амьдардаг. Мөн түүний эхнэр хөхний хавдар гэх өвчтэй тул биеийн байдал нь хүнд байгаа. Энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-гэв. хэрэглэж 2 жилийн хорих ял оногдуулж уг ялыг хоёрны нэг буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Шүүх хувийн байдлыг харгалзаж энэрэнгүй ёсны зарчмыг хэрэглэж, шийдэж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Батдоржийн өмгөөлөгч Д.Ганбаатараас “...Хохирогчийн бие халдах, довтлох үйлдэл байхгүй хэдий ч гэмт хэрэг гарах нөхцөл байдлыг таслан зогсоогоогүй тул гэм буруутайд тооцогдож байна гэж үзэж байна. Эд зүйлийг авах оролдлого байсан эсэх тал дээр өмгөөлөгчийн зүгээс маргаж оролцсон. Шүүхээс миний үйлчлүүлэгчийг хохирогчийн биед халдаагүй зэргийг харгалзаж ялын доод хэмжээг олгож өгнө үү...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Ё.Мөнхбаатараас “....Миний бие эхнэр охины хамт гурвуулаа хамт амьдардаг байсан. Манай охин жоохон учраас манай эхнэр ажил хөдөлмөр хийж чадахгүй хүүхдээ харж, ханддаг. Одоо манай эхнэрийн биеийн байдал муу байгаа учраас хүүхдийг минь харж хандах хүнгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзаж, хөнгөн ял, шийтгэл оногдуулж өгнө үү..” гэх тайлбарыг,
Шүүгдэгч А.Батдоржоос “...Надад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэхдээ миний хувийн байдлыг харгалзаж угаасаа гэмт хэрэг хийнэ гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн гэж бодож байна. Эцсийн эцэст миний буруутай эсэхийг хууль л мэднэ. Өмнө нь би савсагнуур зангаасаа болж алдаж, эндэж явсан хэдий ч одоо бол засал, хүмүүжилтэй болсон эр хүн гэж өөрийгөө харж байгаа...” гэсэн болно.
9. Шүүгдэгч А.Батдорж, Ё.Мөнхбаатар нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй
10. Шүүхээс шүүгдэгч Ё.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хор уршиг ялимгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувийн байдал, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Мөнхбаатарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,
Шүүгдэгч А.Батдоржийн үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн оролцоо зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
11. Шүүгдэгч А.Батдоржийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар 14 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 9 сар 26 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан ч шүүгдэгч нь хяналтын хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул дээрх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь хууль болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хугацааны ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч А.Батдоржийн нийт эдлэх хорих ялыг хэмжээг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоов.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаатарын цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч А.Батдоржийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
13. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
14. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ёндонжамцын Мөнхбаатар /РД:МЗ89092477/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Батдоржтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Шуудай овогт Амаржаргалын Батдорж /РД:ИЦ82111476/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ё.Мөнхбаатартай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
Шүүгдэгч А.Батдоржийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Батдоржийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 9 сар 26 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаатар, А.Батдорж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Мөнхбаатарын цагдан хоригдсон 103 хоног, шүүгдэгч А.Батдоржийн цагдан хоригдсон 102 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЧАНЦАЛНЯМ