Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баян.хонгор аймаг дахь Сум.дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Хохирогч *******

Улсын яллагч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99 1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 201******* оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 19*******8 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл-3,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 201******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн ******* дугаар гудамж 2******* тоотод иргэн *******тай маргалдан улмаар цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжЛэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

* ...Манай эхнэрийн ажлын газрын хүний амралтыг тэмдэглэж бид нар тавуулаа айлд очиж нэг шил архи уусан. Орой эхнэр бид хоёр гэртээ ирээд унтаж амрах гэтэл манай эхнэр унтаж амрахгүй байсан. Манай эхнэр жаахан архи уучихсан байсан.Тэгээд хардаад хэрүүл хийгээд бид хоёр хэрэлдсэн. Би эхнэрийнхээ нүүрнээс нь базаад ор луу түлхэж унагаасан. Зүүн гарын бугалга руу нэг удаа цохисон, өшөө юм болоогүй унтуулсан ...гэх мэдүүлэг/хх-ийн 23-24/

Хохирогч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ:

Тухайн өдөр манай ажлын хүнийд дөрвүүлээ 2 шил архи авч очсон. Айлд очиход бидэнд хоол хийж өгөөД 1 литр гаран монгол архи, 1 шил 0,******* шилтэй архи уусан. Бид 1 литр монгол архи, 0,*******-граммтай цагаан архи уучихаад 0,7******* архи задлах гэсэн болиод гэр гэртээ харьсан. Тэр өдөр манай хүүхэд айлд очсон байсан. Гэртээ ирээд хэрүүл маргаан үүсээд намайг цохисон гэв.

Хохирогч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

...201******* оны 08 дугаар сарын .12-ны өдөр манай нэг сувилагч тэднийд очъё гээд бид нар тэднийд тавуулаа 18 цагийн үед очсон. Тэднээс нөхөр бид хоёр 23 цаг өнгөрч байхад гараад-гэртээ харьсан. Тэр айл хоол хийж өгөхөөр нь хоол идээд архи задлахаар нь бид нар 0.******* литрийн хэмжээтэй архи уусан. Манай хүүхэд айлд очсон байсан, манай нөхөр хоёр л гэртээ байсан. Тэгээд нөхөртэйгөө маргалдсан чинь манай нөхөр намайг боогоод зүүн гарын бугалга руу гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон бас намайг уйлахаар үхсэндээ уйлаад байгаа юм гээд үснээс зулгаагаад уруулын эргэн тойронд маажаад базсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 /

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №427 тоот шинжээчийн

1. *******ы биед дээрхи үзлэгт бичигдсэн гэмтлүүд үүссэн байна.

2.         Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна.

3.         Үүссэн гэмтлүүд нь 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй .. гэх дүгнэлт / хх-ийн 11-12/

. -Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/,.эд хөрөнгө битүүмжилсЭн тогтоол, тэмдэглэл / хх-ийн 2*******-27/, шүүгдэгч ******* урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 29/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багийн засаг даргын 201*******.09.03-ны өдрийн 843 тоото тодорхойлолт болон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 30-3/. шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн “эвлэрлийн гэрээ".зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж: бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв

Шүүгдэгч ******* нь 201******* оны 08 дугаар сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн ******* дугаар гудамж 2******* тоотод эхнэр *******тай маргалдан улмаар цохиж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл сан.аатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******ы... намайг.боогоод зүүн гарын бугалга руу гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон, Нүүрнээс зулгаагаад уруулын эргэн тойронд маажаад базсан... гэх мэдүүлэг хх-ийн 8-9/ шүүгдэгч *******гийн ... Би эхнэрийнхээ нүүрнээс нь базаад ор луу түяхэж унагаасан. Зүүн гарын бугалга руу нэг удаа цохисон . гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/, шинжээчийн дүгнэлт / хх-ийн 23 / зэрэг бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулиин тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******тай сайн дураараа эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 1 1-д Тэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх.төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Уг хэрэгт шүүгдэгч *******гийн эзэмшлийн ... 49-7******* ******* маркийн ексел маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 201******* оны 09 дүгээр сарын 03-нь1 өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх тээврийн хэрэгслийг эзэмшигчдэД нь буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 3******* дугаар зүйлийн 3*******.3.3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн .248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 28*******, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297..1.1,297.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.         Шүүгдэгч овогт гийн г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн ерөнхий . ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.         Эрүүгийн 201*******0*******000273 дугаар хэрэгт ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн “... 49-7******* ******* маркийн ексел...” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 201******* оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг эзэмшигчдэд нь буцаан олгосугай.

*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

б.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30******* дугаар зүйлийн 30*******.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга Хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА