Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/133

 

2015.10.07 133

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар *******

Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг “******* ******* “ гэх газар 2015 оны 02 дугаар сарын 27-ны 21 цагийн орчимд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******ы бие махбодид нь хөнгөн санаатай гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ 0 Тухайн өдөр би ийнд оччихоод хажуугийн айл болох ынд ороход аяга монгол архи өгсөн. Түүнийг уучихаад явах гэтэл ийнх нэг лааз пиво өгсөн. Тэгээд гэр рүүгээ явж байгаад замдаа даараад байхаар нь пивоо уучихаад замаараа Дарьчулууныд очоод хаалгыг нь тогштол онгойлгоогүй. Унтсан юм байх гэж бодоод өөрөө хаалгыг нь тайлаад ортол урдаас сандлаар цохисон. Тэгээд нүүрээ дараад сууж байтал зуухны тагаар цохисон. Хувцас хөө болчихоор нь уур хүрээд үүдэнд байсан модыг нь аваад шидтэл оносон байсан. Явах гэтэл мотоциклийн түлхүүр авсан байсан. Мотоциклийн түлхүүрээ авъя гэтэл энэ хогоо ав гээд өгсөн. Тэгээд би гэр рүүгээ явсан гэв.

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ ...2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэрээсээ 1******* цагийн үед эрүүл гараад гэх айлд усны сав авахаар очсон. Тэгээд ын жаахан унтаж байгаад нар жаргаагаад гараад гэж айлд очиж ингэ татаж өгөөд гэх хамт байдаг айлд нь ороход надад нэг аяга монгол архи өгөхөөр нь уучихаад тэднийхээс гараад гэрлүүгээ явсан юм. ийнх надад уугаарай гээд 500 граммын лаазтай пиво өгөхөөр нь өвөртлөөд харих гээд явж байтал замд мотоцикпь гэрэлгүй болчихоор нь өвөрт байсан лаазтай пивоо уучихаад замд *******ыд очоод хаалгыг нь цохьтол хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь хаалганы дээд тотгоор нь гараа оруулаад түгжээг нь тайлтал өөдөөс сандалаар цохиод авсан юм. Би шар савтай ус үүдэнд байхаар нь өмнөөс нь түлхчихээд гараад баруун талын хөмсөгөө дараад сууж байтал зуухны таг барьж гарч ирээд намайг нилээн хэдэн удаа цохиод, малгай тэрлэг хар болохоор нь уур хүрээд үүдэнд байсан банз мод аваад өөдөөс шидтэл оносон байсан ....гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-25/

Хохирогч ******* мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ ...2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн үед гэртээ байж байхад ирсэн. Тэгэхэд нь хаалгаа тайлж өгөөгүй. Маргааш нь 27-ны орой 00 цагийн үед дахиад ирсэн. Би хаалгаа тайлж өгөөгүй, тэгсэн өөрөө тайлаад ороод ирсэн. Тэгээд намайг хэл амаар дайрч доромжилсон бас түлхэж цохиж зодсон, ...гараараа цохьсон, босго мөргүүлсэн. Би гээс гуйж байгаад гараад явсан. Толгой эргэж хөл даагдахгүй байсан, дотор муухайрч фйсан. нь согтуу байгаагүй, жоохон халамцуу байх шиг байсан. Одоо эмчилгээний зардал төлж намайг гомдолгүй болгосон, гомдол санал байхгүй, аймаг явж эмчлүүлсэн болохоор одоо өвдөх зүйл байхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 13-1*******/

... ахыг хаалганы түгжээ тайлаад ороод ирэхээр нь нэг удаар биеэ хамгаалах зорилгоор сандлаар цохисон, гэрээс хөөж гаргахаар түлхсэн тэгтэл намайг буцаагаад түлхэхэд хөд алдаад газар унасан би газар уначхаад босох гэтэл хойшоо гээд түлхэн тэгэхэд би гэрийн босго, ханыг мөргөсөн..., гэрт ород ирэхээр нь тухайн үед тулгамдаад та яах гэж байгаа юм, шөнө орой үдэш гэх хэлэхэд тэр надтай маргасан, тэгэхээр нь харь гэж хэлээд зуухны тагаар ёворсон... гэх мэдүүлэг / хх-ийн *******6-*******7/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

...2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ******* гэх бусдад зодуулсан гэх хүнийг үзэхэд толгой эргэж, дотор муухайрсан, хөл гар нь хөхөрсөн байсан бөгөөд баруун гарын бугалгын булчинд хөхрөлтэй, урт нь 10см, өргөн нь 8 см, зүүн өвдгөндөө урт нь 10 см, өргөн нь 15см, баруун талын шилбэ урт нь 7 см, өргөн нь 8 см, тархи хүчтэй хатгаж өвддөг гэх зовуурьтай байсан ба зохих эмчилгээг хийсэн. Аймаг явж тархины зураг авхуул гэж хэлсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 15-16/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ф ...2015 оны 02 дугаар сарын 27-ны шөнө манай нөхөр гэртээ ирэхдээ толгойн хавдсан, дээл нь хөө болсон байдалтай ирсэн. Дарьчулуун зуухны тагаар цохисон гэж ярьсан .... гэх мэдүүлэг / хх-ийн 53-5******* /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 19******* тоот шинжээчийн

1.         *******ы биед тархи доргилт дунд зэрэг, баруун бугалганд зулгарал, цус хуралт гэмтлүүд үүссэн байсан байна.

2.         Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3.         Үүссэн гэмтлүүд нь 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 26/*******22 дугаар тушаалын дагуу 2.*******.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******ы биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй ... гэх дүгнэлт / хх-ийн 18-20/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн № *******31 тоот шинжээчийн

1.         *******гийн биед гэмтэл тогтоогдоогүй ... гэх дүгнэлт / хх-ийн 76-77/

- Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 1-2/, шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №19******* дүгнэлт, шүүгдэгч *******н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас болон иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 29-30/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот тодорхойлолт/хх-ийн 28/, 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 5/56 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол/хх-ийн 36-37/, 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5/03 хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тухай тогтоол/хх-ийн 39-*******0/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл/хх-ийн *******3-**************/, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн № 19*******,/хх-ийн 18-20/, 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №*******31 дүгнэлтүүд /хх-ийн 76-77/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтад авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд

1.Шүүгдэгч *******г үл ялих зүйлээр шалтаглан хохирогч *******ыг зодож догшин авирлаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээгүй үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч *******гийн .... Дарьчулууныд очоод хаалгыг нь цохитол хаалгаа онгойлгож өгөхгүй байхаар нь хаалганы дээд тотгоор нь гараа оруулаад түгжээг нь тайлтал өөдөөс сандлаар цохисон, ...би шар савтай ус үүдэнд байхаар нь өмнөөс нь түлхчхээд гараад баруун талын хөмсгөө дараад сууж байтал зуухны таг барьж гарч ирээд намайг нэлээн хэдэн удаа цохиод, малгай тэрлэг хар болохоор нь уур хүрээд үүдэнд байсан банз мод аваад өөдөөс шидтэл оносон байсан ....гэх мэдүүлэг/хх-ийн 2*******-25/

Хохирогч *******ы... ахыг хаалганы түгжээ тайлаад ороод ирэхээр нь нэг удаар биеэ хамгаалах зорилгоор сандлаар цохисон, гэрээс хөөж гаргахаар түлхсэн тэгтэл намайг буцаагаад түлхэхэд хөл алдаад газар унасан би газар уначхаад босох гэтэл хойшоо гээд түлхэн тэгэхэд би гэрийн босго, ханыг мөргөсөн... , гэрт ороод ирэхээр нь тухайн үед тулгамдаад та яах гэж байгаа юм, шөнө орой үдэш гэх хэлэхэд тэр надтай маргасан, тэгэхээр нь харь гэж хэлээд зуухны тагаар ёворсон... гэх мэдуүлэг / хх-ийн *******6-*******7/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар үгүйсгэгдэж догшин авирлаж танхайрсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.  

******* нь *******ы зүй бус үйл*******д нь дургүйцэн , маргалдаж зодсон гэх тухайн үед гэрийн гадаа тэр хоёроос өөр хэн ч байгаагүй зэргээс үзэхэд шүүгдэгчийн мэдүүлгийг шууд үгүйсгэж, уг хэрэгт хохирогч огт буруугүй буюу шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан , догшин авирлаж танхайрсан гэх боломжгүй нөхцөл байдлууд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Учир нь хохирогч ******* нь биеэ хамгаалах зорилгоор шүүгдэгч *******гийн бие рүү сандлаар цохисон нь хувийн тодорхой сэ*******тээр төлөвлөгдөж, тодорхой иргэний эсрэг чиглэсэн уг үйлдлийг үл ялих зүйл гэж үзэх боломжгүй, танхайрах гэмт хэргийн бүхий л шинжүүд тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, мөн хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.2 дахь хэсэгт заасныг үндэслэн ||(эргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******г үл ялих зүйлээр догшин авирлаж танхайраагүй харин өөр хоорондоо үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шинжээчийн 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №19******* “ ...үүссэн гэмтлүүд нь 201******* оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/*******22 дугаар тушаалын дагуу 2.*******.1 дэх заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт/хх-ийн 18/, эмч Б.Энхжаргалын тодорхойлолт/хх-ийн 20/, хохирогч *******ы өвчний түүх /хх-ийн 60-68/ шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г хохирогч *******ыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буруутай тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дууссан байх тул *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1,            55.1.3-д заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******ы эмчилгээний төлбөрт 7*******7.800 төгрөг төлсөн, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч “ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн ба энэ талаар холбогдох баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүгдэгч *******н эзэмшлийн “ хөх өнгийн Зипк1п” маркийн мотоциклийг битүүмжилсэн 2015 оны 07 дугаар сарын 20-ны мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 2*******6, 2*******8, 283, 28*******, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 29*******, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.*******, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******6 дугаар зүйлийн 2*******6.2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 -т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

*******.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн бичиг баримтгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.10-т зааснаар шүүгдэгч *******н “ хөх өнгийн Зипкт” маркийн мотоциклийг.” битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, дээрхи тээврийн хэрэгслийг эзэмшигч *******д буцаан олгосугай.

6.         Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Ч.БАЙГАЛМАА