| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 181/2022/01428/И |
| Дугаар | 181/ШШ2022/01054 |
| Огноо | 2022-05-09 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2022/01054
2022 5 09 181/ШШ2022/01054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийж,
Нэхэмжлэгч:, эмэгтэй, О.Э/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:, эрэгтэй, Я.Б/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Я.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 оноос хамт амьдарч, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Хтөрсөн. Бид манайд хамт амьдарч байгаад би 2017 онд Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд эмчээр томилогдон хамт очиж амьдарсан үеэс хэрүүл маргаан их болсон. Я.Б 2017 онд бид хоёрыг хаяж яваад холбоогүй болсон учир би 6 жил хүүхдээ ганцаар өсгөж байна. 2020 онд одоогийн нөхөртэйгээ танилцаад хүүхэдтэй болсон. Иймд охин Б.Хд эцгээс нь тэтгэвэр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Я.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2014 онд танилцаж, сургуулиа төгсөөд хамт амьдарсан. 2016 онд бидний охин Б.Хтөрсөн. О.Э Есөн зүйл суманд томилогдон ажиллах болж би хамт явсан бөгөөд тэнд би ажилгүй байхад намайг ажил төрөлгүй гэж загнаж уурладаг байсан учир бид 2017 онд салсан. Би 2018 онд цэрэгт яваад 2019 онд ирсэн. Охиндоо шаардлагатай үед нь мөнгө өгч байсан. Одоо тэтгэвэрийн төлнө. Цаашид охинтойгоо уулзаж баймаар байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Э нь хариуцагч Я.Бхолбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.
Шүүх нэхэмжлэгч О.Эгийн нэхэмжлэлийг доорх үндэслэлээр хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч О.Э, хариуцагч Я.Б нар нь 2014 онд танилцан, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр охин Б.Хтөрж, эцэг Я.Боор овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хавтас хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Ерөнхий боловсролын 131 дүгээр сургуулийн тодорхойлолт, нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 4, 5 дугаар тал/
Хариуцагч Я.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу төлнө гэсэн тайлбарыг гаргаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийн үүрэг гэжээ.
Иймд хариуцагч Я.Боос Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр тэтгэлэг гаргуулан хүү Б.Хыг тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх ашигт болон хуульд нийцнэ гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч Я.Боос улсын тэмдэгтийн хураамжид 35 868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Я.Боос 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн охин Б.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурьдаж, хариуцагч Я.Боос улсын тэмдэгтийн хураамжид 35 868 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч, тэдний төлөөлөгч буюу өмгөөлөгчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
6.Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Бямбасүрэнд даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ