| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0162/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/135 |
| Огноо | 2015-10-15 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2015/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн Щүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 12 сарын 25-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь 2015 оны 05 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө иргэн *******ыг (сундлан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3-в, 9.2 -т заасныг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж иргэн ******* нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би талийгаачийн том хүүхэд нь байгаа юм. Талийгаач ******* гэдэг хүнтэй хамт амьдраад 3 жил болж байсан. Зүрх нь өвддөг байснаас өөр архаг хууч өвчингүй байсан. Осол болдог өдөр ******* ахын аавынд очоод буцаад харих гээд явж байсан гэсэн. Миний хувьд зам тээврийн осол болсон шалтгааныг мэдээгүй. Надад одоо гаргах санал хүсэлт гомдол байхгүй. Учир нь би санамсар болгоомжгүй байдлын улмаас зам тээврийн осол болсон байх гэж бодож байна гэх мэдүүлэг/ХХ-ийн 16 дугаар хуудас/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Манай сумын Эрүүл мэндийн төвд 2015 оны 05 сарын 03-ны өдрийн өглөөгүүр хоёр хүн мотоциклтой явж байгаад онхолдсон байна. нэг хүн нь нас барсан, жолооч нь гэмтсэн байна он дуудлага ирсэн. Дуудлагын дагуу сумын 2-р багийн нутаг гэх газарт ороход гэрийн баруун талын орон дээр талийгаачийн цогцос байсан. Талийгаач нь 2-р ийн иргэн ******* гэх 55 настай эмэгтэй байсан. Амьсгал хураасан байсан. Нөгөө талын ороход ******* сууж байсан ба үзэхэд зүрхний авиа түргэссэн, биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, байрлал идэвхтэй, царайны илрэл айсан, ... хэсэг газрын үзлэгт баруун талын эгэм хугарсан, тэмтрэлээр баруун талд хавирга хугарсан, толгой дээрээ шархтай байсан. Тариа хийгээд аймгийн төв рүү авч явна гэхэд хүн явахгүй, цагдаагийн ажилтан, ах дүүг нь иртэл байж байя гээд байсан” эхэд нь би таны толгойн зураг, цээжний зургийг авхуулна гэхэд :‘би орой явна. Өөрийнхөө Т аа байдлыг харуулчхаад явна" гээд байсан. Цогцост цэгцэлгээ хийхэд зүүн талын дух хэсэгт цусан хураа үүсч, яс нь цөмөрч, цуурсан байсан, хоёр талд хүүхэн хараа жигд :өн. зүрх судасны үйл ажиллагаа үгүй, хөшилт явагдсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 17 аар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2015 оны 05 сарын 03-ны өглөө манайд ирээд манай дээд талд мотоциклтой онхолдсон байна цуг явъя гэхээр нь өөрийн эзэмшлийн портер машинаар Мөнхбат ,!п;,аар дайраад ******* ахыг аваад онхолдсон гэх газар очсон. Талийгаач баруун >аараа хэвтэж байсан. ах судсыг нь дарж үзээд бурхан болсон байна гэж хэлсэн ******* ах гэртээ талийгаачийг аваачна гэсэн. Машины кабинд тээвэрлэж гэрт нь ячсан. Хэргийн газрыг ажихад мотоциклийн мөр зүүн хойноос баруун урд зүгт гарч замдан чулууг мөргөөд байрнаас нь хөдөлгөөд түүнээс цааш мурилзаад шарваж унасан байсан талийгаачийн унасан гэх газар нь цус мэт зүйл болж бохирлогдсон, талийгаачийн баруун талын орчимоос цус гарч бохирлогдсон, өмсөж явсан дээл хувцас нь урагдаж ханзарч тасарсан зүйлгүй байсан гэх мэдүүлэг/ХХ-ийн 18 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2015 оны 05 сарын 03-ны өдөр босоогүй унтаж байхад ******* ах ирсэн. Тэгээд танай хөгшинтэйгөө онхолдчихлоо. Миний хүү яваад унаа олоод ирээч гэсэн. Хөгшин яасныг мод нэг ухаан орсон газар хэвтэж байна гэсэн. ... ******* ахын мотоциклтойгоо олдсон гэх газар нь огт машин замгүй, машин зам руу орох гэж яваад онхолдсон байсан. баруун талаараа хэвтэж байсан. Түүнийг амьсгалтай эсэхийг шалгаж гараа хамрынх нүх, гүрээний судас, зүүн гарын судсыг барьж үзэхэд ямар нэгэн цохилт, амьсгал дэгдэхгүй, гар нь хөрсөн байсан. Талийгаачаас 10 аад алхмын цаана данхан чинээ байсан. -нийг мөргөөд цааш мотоциклийн мөр тасарсан байсан. Тэр хадын мөргөснөөс болж онхолдож унасан болов уу гэмээр ажиглагдсан. гэх мэдүүлэг/ХХ-ийн 20-21 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь би тухайн үед 171н эзэмшлийн мотоциклоо жолоодон араараа өөрийн эхнэр *******ыг сундлан замын хөдөлгөөнд оролцож явсан. 2015 оны 05 сарын 02-ны өдөр аавынд 17 цагийн үед очсон. Ойрын юм ярьж, хоол цай идэж уугаад 21 цагийн үед харуй бүрий болж байхад аавынхаас ан Тэгээд явсаар Нарийн урд талаад өгсөж гарч ирсэн. Тэгээд тал дээгүүр замгүй явж байтал харанхуйлаад л явчихсан. Тэгээд онхолдсон байсан. Юу болсныг мэдээгүй нүд эрмэхийн зуур болсон. Тэгээд эмч тариа хийсэн үү яасан тэр үед л сэргэсэн. Явж байсан тал дээр ;:.х;аа саад гээд байх зүйл байхгүй байсан. Мотоциклд эвдрэл гэмтэл байгаагүй, бүгд хэвийн ажиллагаатай байсан. Би зам дээр ямар нэг саад байна гэдгийг харж чадаагүй. Зогсоох арга хэмжээ авсан үгүйг мэдэхгүй байна. 40 км/цагийн хурдтай явсан байх, би тэрнээс хэтрүүлдэггүй байсан хэрэгтээ гэмшиж байна. гэх мэдүүлэг./ХХ-ийн 50-51, 53 дугаар хуудас/
-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 05 дугаар 27 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 28/
- Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 2015 оны 05 сарын 09-ний өдрийн 08 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 36/
- Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 304 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 39/
-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын , өдрийн 4400 дугаартай дүгнэлт. /ХХ-ийн 41/
хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6/ -тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/.
Хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл шүүгдэгч М. *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 55/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/
Баянхонгор аймгийн сумын 2-р багийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын З-ны өдрийн 71 тоот тодорхойлолт /хх-ийн 54/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус гэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох .. . . . ол байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжуүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 5 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч М ******* нь 2015 оны 05 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө иргэн Долгорыг сундлан Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоцикл жолоодож явахдаа Монгол Замын хөдөлгөөний дүрмийн 2.1, 2.3-в, 9.2 -т заасныг тус тус зөрчсөний улмаас осол аргаж иргэн ******* нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг тогтоол баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгч нарт ногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй хөдөлгүүрийн дугаартай мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Шүүгдэгч овогт ы *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг болон ашиглалтын журам зөрчсөний улмаас *******ын амь насыг хохироосон гэмт хорог үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялын хугацааг уг тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг журамлаж ,шүүгдэгч *******ад оногдуулсан гурван жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан *******ад хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******ад сануулсугай.
7. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Мустанг-5 маркийн улсын дугааргүй арлын дугаар. хөдөлгүүрийн дугаартай мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор. Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ад авсан батлан даалтад өгөх аслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ