Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2015/ШЦТ/136

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч.*******    

Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар *******

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1.Монгол Улсын иргэн, 1968 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн *******-17-08 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, овогт

Үйлдсэн хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2012 оны 05 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн нутаг *******-тын орчмоос үл таних хүнээс химийн хот бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр 1 шил архиар худалдан авч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоот хүртэл тээвэрлэсэн, 2012 оны 05 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоот нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүй хадгалсан.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоотод химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр ******* баяжмалтай шороог угаах замаар ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Би пенциллины шилтэй мөнгөн усыг 2-оос ******* жилийн өмнө *******-тын голд явж байхдаа танихгүй хүнээс 1 шил архиар авч байсан. Тухайн үед авч байхад гадуураа скочоор боосон байсан. Уг зүйлийг аваад задалж үзээгүй байшин доогуураа шидээд мартсан байсан. Гэтэл 2015 оны 05 дугаар сард ******* сумаас жижиг гялгар торны ёроолоор чулуу авчирсан. Тэр чулуугаа төмөр аяганд хийж угаагаад байж байтал цагдаа нар орж ирсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн *******5-*******7/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Мөнгөн ус бол химийн хэрэглэхийг хязгаарласан хортой бодисын тоонд багтдаг. Ю|онгол Улсын хэмжээнд мөнгөн усыг зөвхөн үйлдвэрлэлийн нөхцөлд тодорхой журам, стандарт, горимын дагуу ашиглахыг зөвшөөрдөг. Мөнгөн ус бол байгаль экологи, хүн мал, амьтанд хортой нөлөөллийг үзүүлдэг, мөн гений санд өөрчлөлт оруулдаг хортой бодис. ******* нь .мөнгөн усыг хууль ч#усаар олж авч түүнийгээ ашиглаж, алтны баяжмалтай гэх шороог угаасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтогдож байна. Мөнгөн усны хөрсөнд байх агуулагдах хэмжээ бол 1 кг хөрсөнд 0.0002 кг байх ёстой. Гэтэл савтай шламанд 0.*******44 мг/кг байна. Миний хувьд нэхэмжлэх зүйл алга байна. Байгаль экологи, хүн ам, амьтанд бодит хохирол учраагүй байна. Учир нь гэх иргэн нь өөрийн гэртээ дээрх үйл ажиллагааг хийсэн боловч туйлд нь хүргээгүй байна. Миний хувьд шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Цагдаа нар тэдний хашаанд очсон байхад гоё ундааны савтай жаахан шлам байсан. Би *******г хаанаас мөнгөн ус авсныг мэдэхгүй байна. Мөн хаана ямар байдлаар хадгалж байсныг огт мэдэхгүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 22-2*******/

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний 2**************6 тоот

1.Мөнгөн усны агууламж-0.*******44 мг/кг, 2**************7. Мэдрэхүй-Пенециллиний шилтэй усанд хийсэн мөнгө ус. Шилэнд агуулагдах ус, мөнгөн усны харьцаа 1:1... гэх дүгнэлт. /хх-ийн 27-28/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-******* /, Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 9-10/ Иргэн *******гаас хураан авсан мөнгөн ус мэт зүйл болон ундааны тайрсан саванд хийсэн шороо м&г зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл. /хх-ийн 15-16/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол , тэмдэглэл / хх-ийн 16-17/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн *******9/, Баянхонгор сумын *******-р багийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 22-ны *******/1006 тоот тодорхойлолт, *******гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 41/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2012 оны 05 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор*сумын ******* дугаар багийн нутаг *******-тын орчмоос үл таних хүнээс химийн хот бодис болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр 1 шил архиар худалдан авч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоот хүртэл тээвэрлэсэн, 2012 оны 05 дугаар сараас 2015 оны 06 дугаар •арын 21-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоот нутаг дэвсгэрт химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөл гүй хадгалсан.

Мөн 2015 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоотод химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр алтны баяжмалтай шороог угаах замаар ашигласан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр,

Иргэний нэхэмжлэгч ын  ******* мөнгөн усыг хууль бусаар олж авч түүнийгээ ашиглаж, алтны баяжмалтай гэх шороог угаасан. Мөнгөн усны хөрсөнд байх агуулагдах хэмжээ бол 1 кг хөрсөнд 0.0002 кг байх ёстой. Гэтэл савтай шламанд 0.*******44 мг/кг байна... гэх мэдүүлэг /хх-ийн 20/, болон мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний 2**************6 дугаартай дүгнэлт. /хх-ийн 27 / ,эд зүйл түр хураан авсан тэмдэглэл: /хх-ийн 9, 15 /, иргэн *******гаас хураан авсан мөнгөн ус мэт зүйл болон ундааны тайрсан саванд хийсэн шороо мэт зүйлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-ийн 10 /, гэрэл зургийн үзүүлэлт. /хх-ийн 11/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 2-******* / зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтыН^ шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн гэрээс олдсон мөнгөн ус гэх бодис нь химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад хамаарч байгаа болон тухайн химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг шүүгдэгч ******* нь ашиглах аж ахуйн үйл ажиллаагааны тусгай зөвшөөрөлгүй бөгөөд уг бодисыг тээвэрлэсэн, хадгалсан, ашигласан талаарх дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг тээвэрлэсэн, хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг тээвэрлэсэн.хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг болон хохирол учраагүй, хэргийн газрын үзлэгээр дээж авсан объектуудад /газрын хөрс, пенциллины шилтэй мөнгөн ус, гоё ундааны савыг тайрсан саванд хийсэн шлам/-д хийсэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Эрүүл ахуйн хими, хор судлалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний 2**************6 дугаартай 2015 оны 07 сарын 27-ны өдрийн шинжилгээний дүнгээр “...мөнгөн усны хөрсөнд байх агуулагдах хэмжээ бол 1 кг хөрсөнд 0.0002 кг байх ёстой. Гэтэл савтай шламанд 0.*******44 мг/кг байна...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан байх тул экологи-эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж >түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад шүүгдэгч *******гийн эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бохины пиврон ногоон саванд /Оо^е1гП||с1 гэсэн бичигтэй/ хийсэн мөнгөн усыг / пенциллины шилтэй / гэж савыг нь буруу бичсэнийг эд мөрийн баримтад үзлэг хийж залруулав.

Уг хэрэгт шүүгдэгч *******гийн...иж бүрэн тавилгатай 4 ханатай монгол гэрийг... эзэмшигчдэд нь буцаан олгож, 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн ******* тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр аяга 1 ширхгийг устгаж, бохины пиврон Ногоон саванд / Оо\лге1тес1 гэсэн бичиггэй/ хийсэн мөнгөн ус 1 ширхэг, гоё ундааны савыг тайрсан саванд хийсэн шлам 1 ширхэг зэргийг аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 28*******, 286, 290 дүгээр зүйлийн 290.******* дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1 -4-дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт ын г химийн хорт бодис болон аюултай бодис мөнгөн усыг тээвэрлэсэн, хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1-т зааснаар шүүгдэгч *******г нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар *******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.

5.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.10-д зааснаар шүүгдэгч *******гийн... иж бүрэн тавилгатай 4 ханатай монгол гэрийг...эзэмшигчдэд нь буцаан олгож, ^015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан төмөр аяга 1 ширхгийг устгаж, бохир пиврон ногоон саванд хийсэн мөнгөн ус 1 ширхэг, гоё ундааны савыг тайрсан саванд хийсэн шлам 1 ширхэг зэргийг аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлсүгэй.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, *******04 дүгээр зүйлийн *******04.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ч.БАЙГАЛМАА