Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 131/ШШ2022/00124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: багт оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов. Хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч *******д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

******* миний бие нь 2020 оны 10 дугаар сарын 27-нд эр ямаа 90 ширхэг, эм ямаа 37 ширхэг зарсан. Мөнгөн дүн нь 5140000 төгрөг болсон, мөнгийг 2020 оны 11 дүгээр сард авахаар тохирсон боловч 1000000 төгрөг авсан үлдсэн 4140000 төгрөгийг өгөөгүй учир 2021 оны 05 дугаар сарын 20-нд гэрээ хийж, 2021 оны 06 дугаар сарын 10-нд өгнө гэсэн боловч өгөөгүй учир гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги бодож үндсэн 4140000+2500000=6640000 төгрөг болсон мөн өнгөрсөн 1 жилийн хугацаанд уулзаж мөнгө авах гэж 6 удаа ирсэн зардал 360000 нэмж 7000000 саяг төгрөгийг *******гээс гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 7,000,000 төгрөгөөс урсгал зардал болох 360,000 төгрөгийг хасуулаад ямааны үнэ 4,140,000 төгрөг дээр алдангийн зарим хэсгээс татгалзаж, алдангид 2,070,000 төгрөгийг нэмээд нийт 6,210,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү хэмээн тодорхойлж байна.

2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлгийн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 131/ТБ2021/00105 дугаар Өргөдлийг хүлээн авахаас татгалзах тухай баримт, 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Иргэд хоорондын хэлцэл, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд гаргасан *******гийн тайлбар, итгэмжлэл гэсэн баримтуудыг, хариуцагч *******гээс иргэний үнэмлэхний лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* тус шүүхэд анх Ямаа худалдан авсан үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангид 2,500,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 360,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, алдангид шаардсан 2,500,000 төгрөгийн үнийн дүнгээс 430,000 төгрөгийг хасаж, хохирол 360,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, ямаа худалдан авсан үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөг, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй үнийн дүнгийн алдангид 2,070,000 төгрөгийг тооцож, нийт 6,210,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хариуцагч *******д холбогдуулан гаргасан, шаардах эрхийн үндэслэлээ ...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр *******д 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг 5,140,000 төгрөгөөр худалдаж, 2020 оны 11 дүгээр сард төлбөрийг авахаар тохирсон боловч 1,000,000 төгрөгийг авсан, 2021 оны 05 дугаар сарын 20-нд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулан нотариатчаар батлуулахад үлдэгдэл 4,140,000 төгрөгийг 2021 оны 06 дугаар сарын 10-нд өгнө гэсэн боловч өгөөгүй учир гэрээнд заасны дагуу 0,5 хувийн алданги тооцсон дүнгээ нэмж нэхэмжилнэ хэмээн тайлбарлаж байна.

Ийнхүү шүүхээс хариуцагч *******д 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тогтоосон боловч хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр товлож, тус шүүх хуралдаанд хариуцагч ******* оролцохдоо нэхэмжлэгчид 4,140,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алдангийг төлөх боломжгүй хэмээн нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн агуулгаар тайлбар гаргасан бөгөөд үндэслэлээ ... өөр хүнтэй нийлж малыг худалдан авсан бөгөөд худалдан авсан мах жиндээ хүрэхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон мал эмнэлгийн бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эмээлт дээр малаа устгуулсан, би өөрөө хохирсон гэж тайлбарласан.

Зохигчдын маргаангүй тайлбараар нэг талаас нэхэмжлэгч ******* 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг хариуцагч *******гийн өмчлөлд шилжүүлэх, нөгөө талаас хариуцагч ******* нь ямааны төлбөр болох 5,140,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сард төлөхөөр тохиролцсон, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байх ба талууд 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тус гэрээг бичгийн хэлбэрээр баталгаажуулж, нотариатчаар батлуулсан болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн тойргийн нотариатчийн 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Иргэд хоорондын хэлцэл гэсэн баримтаар тогтоогдож байна.

Талуудын байгуулсан тус хэлцлээс үзэхэд, хариуцагч ******* нь 2020 оны 10 дугаар сард нэхэмжлэгч ******* 90 тооны эр ямаа, 37 тооны эм ямааг нийт дүнгээр 5,140,000 төгрөгөөр тооцож худалдан авсан, 1,000,000 төгрөгийн төлбөрийг 2020 оны 12 сард төлсөн, үлдэгдэл 4,140,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр, хугацаа хэтэрвэл төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцож, хэн аль нь гарын үсэг зурсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчдын хэн аль нь маргаагүй, гэрээ хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч нь худалдсан ямааны үнийн үлдэгдэл 4,140,000 төгрөгийг хариуцагч *******гээс шаардах эрхтэй, хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлж, худалдан авсан ямааны үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх хэлцлийн 5-д Үлдэгдэл төлбөрийг хугацаанаас хэтрүүлбэл төлөгдөөгүй үнийн дүнгээс өдрийн 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу хариуцагч *******гээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцож гаргуулахаар шаардсан, энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцжээ.

Тиймээс нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш гүйцэтгээгүй 4,140,000 төгрөгийн үүргийн үнийн дүнгээс хоног тутамд тооцож, гаргуулахаар шаардсан 2,070,000 төгрөгийн алдангийг хариуцагч ******* төлөх үүрэгтэй байна.

Хариуцагчаас ... өөр хүнтэй нийлж малыг худалдан авсан бөгөөд худалдан авсан мах жиндээ хүрэхгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй байна гэсэн Мэргэжлийн хяналтын дүгнэлт болон мал эмнэлгийн бичгээр 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр эмээлт дээр малаа устгуулсан, би өөрөө хохирсон гэх үндэслэл нь алдангийг гаргуулах шаардах эрхийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй байхаас гадна дээр дурдсанаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувиар алданги тооцох тохиролцоог бичгээр хийсэн, гэрээний үүргээ гүйцэтгэж чадаагүй хүндэтгэн үзэх шалтгааныг нотолсон баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******гээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 6,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ., 60 дугаар зүйлийн 60.1.-д Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 114310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгов.

Харин нэхэмжлэлийн шаардлагыг багасгасанд холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гээс худалдах худалдан авах гэрээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,210,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 114310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ