Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2015/ШЦТ/137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.******* дэхь хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******990 оны 03 сарын 09-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, ам бүл 2, тоот регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар:

******* нь 20*******5 оны 0 сарын *******2-ны орой 22-23 цагийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн нутаг ******* гэх газарт жуулчилж явсан Герман улсын иргэн  *******-ийг айлган сүрдүүлж хүч хэрэглэхээр заналхийлж 500.000 төгрөгийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд

Хохирогч -ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

20*******5 оны 0 сарын *******2-ны *******7 цаг 30 минутын орчим ******* суманд ирсэн. Тэгээд Баянхонгор аймгийн чиглэлд 3 орчим км яваад буудаллаж хонохоор ярилцаж байхад ******* сумын зүгээс мотоциклийн гэрэл асаад бид нарыг чиглээд ирсэн. 4-5 мотоцикл байхыг байсан. Бид нар мотоцикл дээрээ суусан байсан. явах хэрэгтэй гэж хэлсэн. ... би  тусламж дуудах гээд явсан чинь араас мотоциклтой хүн ирээд намайг гүйцэж түрүүлж урд ороод ирэхэд нь би тэр хүний царайг сайн харсан. Тэр залуу нь бүдүүн дээлтэй байсан. Мөн тэр залуу миний урдуур гүйцэт түрүүлэхэд мотоциклийнх нь араас олс чирэгдсэн явж байсан. Тэгээд миний урдуур ороход нь би эсрэг тал руугаа дарахад тэр чирэгдэж олс нь миний мотоциклийн дугуйнд орооцолдож миний унаж явсан мотоцикл зогссон. Би мотоциклоо өндөр хаазлаад байж байхад араас нэг мотоцикл ирсэн. ...тэгж байхад араас ирж миний өмсөж явсан куртикийг хүчээр тайлах гээд дайрч эхэлсэн. Миний хувцсанд 500.000 төгрөг байсан нь алга болсон. Миний мөнгийг тэр араас ирсэн залуу авсан байх гэж бодож байна. ...тэр араас ирсэн залуу нь миний куртикний цахилгааныг эвдэж яраад цамцыг бас яраад цээж хөхийг базаж, бөгснөөс илээд байсан. Би энэ үед эсэргүүцэл үзүүлж орилж хашхираад байсан. ... хүний биед шууд хүчээр халдаж хүний хувцсыг тайлахыг ,оролдсон нь зүй зохисгүй үйлдэл гэж үзэж байна. Хэдийгээр биед учирсан гэмтэл байхгүй сэтгэл зүйн хувьд хүнд шоконд орсон. Надад алдагдсан мөнгийг хүлээлгэн өгсөн надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг/ХХ-ийн 4*******-45 дугаар хуудас/

-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

тэгээд байж байхад 2 мотоциклтой залуу ирж уулзаад миний мотоциклийн банкны ,:./.л-эс цохиод байсан бөгөөд би орос хэл мэддэг тул бензин гэж байгаа юм гэж бодсон. Тэр хүмүүс эелдгээр бензин гуйгаагүй. Мотоциклийн рүлийг эргүүлж зүүн гарны булчингаас барьж мотоциклоос буулгаж оролдсон. Тэгэхээр нь би мотоциклоо хаазлаад явсан. Багцаагаар 23 цаг 30 минутаас 23 цаг 45 минут өнгөрч байсан байх мотоцикл ирж байгааг ажигласан. 4 мотоцикл байх шиг байсан. Тэгэхэд тэр бүдүүн залуу ирээд түлхүүрийг гээд оролдоод байхаар нь би очиж, эмэгтэй хүнийг арай цохиод авахгүй байх гэж бодоод холдуулсан. Тэр залуу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй бөгөөд зүгээр хойшоо болсон. Тэгээд би өөрийн мотоцикл дээр ирээд явах гэхэд элсэнд суусан. Тэр хоёр залуу миний мотоциклийг гаргаж өгсөн. Дараа нь тэр 2 залуу надаас мөнгө гээд байсан. Тэгтэл дахин мотоцикл элсэнд суусан. ирж надад тусалж байхад тэр 2 залуу -ийн мотоцикль руу явсан. -ийн мотоциклийг тойроод 7-8 залуу овоорсон. өөрийнхөө мотоцикл дээр очиход түүнийг түлхээд байсан. Аав нь тусламж дуудаарай гэж хэлэхэд сумруу явсан. гэх мэдүүлэг /ХХ-ийн 49-32 хуудас/

  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...тэр залуучууд ирээд нэг бүдүүн залуу нь хөөе гэж хэлээд гараараа мөнгө байна уу гээд байгаа бололтой гараараа өөрийнхөө цээж рүүгээ заагаад хутгалах гэж байгаа юм шиг наалдаад байсан. аавыг үлдээд мотоцикл руугаа очиход тэд нар хувцаснаас нь зулгаасан. ******* гаран минут хэртэй болоод мотоциклийн гэрэл гараад ирсэн. Тэр байсан. Түүний куртикний энгэр нь задгай, орилж хашхирсан байдалтай ирсэн. Тэгээд хугацааны дараа тайвшраад хэлэхдээ миний 2 талаас мотоциклтой хүн дайрч гэх мэдүүлэг /хх-ийн 50-5*******/

-Гар утсанд узпэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн узүүлэлт /хх-ийн *******5-*******/

-Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******7-*******8/

-Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******9-20/

-Хураан авах тогтоол, эд зүйп хураан авсан тэмдэглэл /хх-ийн 2*******-2/

-Хураан авсан зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 27, 30/

-Орчуулагчийг хэрэгт томилон оролцуулах тухай тогтоол /хх-ийн 3*******/

-Хүн таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******8*******-*******9*******/

-Мэдүүлгийг газар дээр нь алгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн , 92-20*******/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол. хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл. гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 202-20/

шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа /2-р хх-ийн *******/

-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн *******7/

-Баянхонгор аймгийн ******* сумын -р багийн Засаг даргын 20*******5 оны 0 дугаар сарын *******3-ны өдрийн 5 тоот тодорхойлолт /2-р хх-ийн *******5/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус прокурорын газраас *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.******* дэхь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн  болох нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч нарт оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Уг хэрэгт шүүгдэгч *******ын эзэмшлийн маркын улсын дугааргүй 0 дугаартай мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 20*******5 оны 0 дугаар сарын *******4-ний өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283. 28, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

*******. Шүүгдэгч овогт ын ыг бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтлон дээрэмдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******47 дугаар зүйлийн *******47.******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг жирийн эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн ******* -р зүйлийн *******.******* дэх хэсэгт заасныг журамлаж шүүгдэгч *******ад оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4, *******.5-д зааснаар тэнсэгдсэн шүүгдэгч *******ад хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******ад сануулсугай.

. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн маркийн улсын дугааргүй 0 арлын дугаартай мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 20*******5 оны 0 дугаар сарын -ны мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.*******-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.*******-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******0.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 дугаар зүйлийн 30.******* дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******ад авсан батлан даалтад өгөх .:лан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ