Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 188

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Сайнзаяа,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан,

шүүгдэгч: А.Монхоодой нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Амаржаргалын Монхоодойд холбогдох эрүүгийн 2017 2602 0304 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр

11

й)

С

|

5

К

-X
0- Ф
о сг

ж со
п_

см

X «р

5 <

< с;
5 >Ч
Оч >ч
X X

Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторын оператор мэргэжилтэй, VIP хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 62 дугаар гудамж, 7 тоотод оршин суух,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж уг ялыг тэнсэж, 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар НИ 89112013, Боржигон овогт Амаржаргалын Монхоодой.

 

Шүүгдэгч А.Монхоодой нь бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

                   ТОДОРХОЙЛОХ НЬ: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-А.Монхоодой мэдүүлэхдээ:

Тэр зочид буудлын захирал нь миний гар утсыг авсан тул гар утсаа авах гэтэл надад өгөөгүй. Тэгээд би уурлаад тэр пабын текийг өшиглөсөн юм. Би тэр пабын 00-ын өрөөний суултуурыг нь эвдлээгүй. Би одоо болтол тэр хүнээс гар утсаа аваагүй байгаа. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өмнө нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүх хурал болоход энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдээгүй байсан. Би ажил хийж цалингаараа энэ хохирлыг төлсөн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлснээс хойш ямар нэгэн асуудал гаргахгүй, томоотой байгаа. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй Би Ви ай пи” ХХК-ий хамгаалалтын албанд 2017 оны 01 дүгээр сард түр хугацаагаар хамгаалагчаар ажиллаж байгаад 3 дугаар сарын 08-ны өдрөөс жинхэлсэн. Би аавтайгаа хамт хоёулаа амьдардаг. Надад хөнгөн ял оногдуулна уу гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Ч.Батзориг мэдүүлэхдээ:

...Би Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “89” нэртэй дэн буудлыг ажиллуулдаг юм. 2017 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө манай буудлын ажилтан Ачитмааг ажилтай байх үед үл таних 28 орчим насны хүн манай буудалд үйлчлүүлсэн ба маргааш өглөө нөгөө залуу манай паб руу орж пиво, ус, ундаа нэхсэн байсан. Манай бармен Дуламсүрэн, Ачитмаа 2 “төлбөр тооцоог хий” гэхэд тэр хүн буудлын тооцоог өгөөгүй, маргаан үүсгэсэн байсан. Тэр үл таних эрэгтэй хүн манай буудлын эд зүйл болох пабын текний нүүрийг цөмлөж, 00-ын өрөөний суултуурыг хагалсан байсан. Би эдгээр зүйлийг засаж янзлахад 350 000 төгрөг гаргасан гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-О.Батзолбоо мэдүүлэхдээ:

...бид 3 Монхоодойн гар утсыг авахаар ирсэн. Тэгээд 89 буудал дээр 35 000 төгрөгийн тооцоо хийх гэтэл бид 2-оос 80 000 төгрөгийн тооцоо нэхсэн. Тэгээд уурлаад кафе руу орж гар утсаа авах гэтэл өгөхгүй байсан чинь текийг нь цөмлөсөн. Тэгээд Болор-Эрдэнэ бид 2 Монхоодойг аваад буудлаас гарсан гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-Д.Болор-Эрдэнэ мэдүүлэхдээ:

...Монхоодой гар утсыг эзэн нь аваад явсан байна гэж байсан. Монхоодой миний гар утсыг өгөөч би мөнгийг чинь аваад ирлээ гэж орилоод хараал хэлээд байхаар нь авч гарах гэтэл цонхны шил цохисон хагараагүй. Тэгж байтал текний урд нүүрийг өшиглөөд цөмлөчихөөр нь Монхоодойг чирээд таксинд суулгаад явсан гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-С.Ачитмаа мэдүүлэхдээ:

...2017 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Монхоодой гүйгээд ороод ирсэн. Тэгээд Монхоодой “ус өг” гээд надад хэлсэн. Тэгээд манай амралтын өрөөнд шууд яваад орсон. Би наана чинь гадны хүн орж болдоггүй юм, гар гэсэн чинь Монхоодой чи дуугүй бай би мэдэж байна. Танай буудалд зөндөө үйлчлүүлдэг гэж хэлсэн. Би Номинчулууны хамт ажлаа хийгээд дараа гарах ээлжийг хүлээгээд байж байхад өглөө 11 цагийн үед Монхоодой хамт явж байсан найз болон Приус 20 машинтай залуугийн хамт 3-уулаа ирсэн. Тэгээд Монхоодой орж ирээд “та нар яасан их цагдаа дууддаг овоо хүмүүс вэ? Бүгдийг чинь ална” гэж хэлээд ширээ цохиод, ширээ авч шидээд байсан. Тэгэхээр нь би Монхоодойн өөдөөс идэж байсан талхаа шидсэн. Тэгсэн манай пабын текийг өшиглөж цөмлөөд гарахдаа хамт явж байсан залууд та нар тавьсан гар утсаа аваарай гэсэн. Одоо цагдаад дуудлага өглөө гэж хэлсэн чинь гараад явсан. Манай буудлын засварт 300 гаран мянган төгрөг гарсан байгаа. Манай буудлын эд зүйлийг Монхоодой л эвдсэн. Өөр хүн эвдээгүй. Монхоодой архи уугаад өмнө нь манай буудалд ордог байсан. 00-ын суултуурыг Монхоодой нэг залуутай барьцалдаж аваад түүнийг унагааж хагалсан юм гэжээ. (хэргийн 16, 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст:

А.Монхоодой Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзсан гэжээ. (хэргийн  дугаар хуудас)

 

            ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч А.Монхоодой нь 2017 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хохирогч Ч.Батзоригийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ажиллуулдаг “89” нэртэй дэн буудал тооцооны асуудлаас болж марган, дэн буудлын текний нүүрийг цөмлөж, 00-ын өрөөний суултуурыг хагалж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж, 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Батзориг, гэрч О.Батзолбоо, Д.Болор-Эрдэнэ, С.Ачитмаа нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаар нотлогдон, тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч А.Монхоодойн үйлдсэн гэмт хэргийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Монхоодойг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгаж, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

            Шүүгдэгч нь хохирогчид 350 000 төгрөг төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор А.Монхоодой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж,  1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзжээ.

 

Шүүгдэгчийн 2017 оны 01 сарын 02-ноос 03-нд шилжих шөнө үйлдсэн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээж, 350 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг дээрх шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т заасныг баримтлан ял оногдууллаа.

 

Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлгүй тул түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.