Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 131/ШШ2022/00181

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, Ерөнхий шүүгч Ч.Баярцэнгэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын 11-р байранд байрлах, Төрийн албаны зөвлөл, төлөөлөгч *******,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учруулсан хохиролд 6,359,178 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, ******* /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч *******, прокурор *******, иргэдийн төлөөлөгч Г.Должинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов. /Хариуцагч ******* шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Төрийн албан зөвлөлөөс хариуцагч *******д холбогдуулан Төрд учруулсан хохиролд 6,359,178 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ:

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ", 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана" гэж тус тус зааснаар нэхэмжлэлээ гаргасан.

Иргэн ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжаар г аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн бөгөөд шүүхэд гомдол гаргасан байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлалаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны Б/509 дүгээр захирамжийг хүчингүй болгож, г Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулахаар, мөн Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/Ш32021/00192 дугаар захирамжаар гийн ажилгүй байсан хугацааны 6324526 төгрөг, мөн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх өргөдлийг хариуцагч зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталгаажуулж тус тус шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэрийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газраас 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 6,359,178 төгрөгийг д олгосон байна.

Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох нийт 6,359,178 төгрөгийг /төлбөр төлөх дансны дугаар төрийн банк 100900021501/ буруутай шийдвэр гаргасан *******аас гаргуулж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч хариу тайлбар ирүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байдаг. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Мөн хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас үүссэн хохирлыг улсын төсвөөс гаргуулж д олгосон. Иймд хохирол барагдуулах талаар Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид шаардлага хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Төрийн албаны зөвлөл өөрөө төрийн албаны дээд байгууллага тул урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй хэмээн тодорхойлсон байна.

2. Хариуцагчийн өмгөөлөгч *******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн материалд авагдсан нэхэмжлэлийн шаардлагатай танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэдийгээр Баянхонгор аймгийн Засаг дарга буруу шийдвэр гаргасны үндсэн дээр төрд 6,359,178 төгрөгийн хохирол учирсан хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дах хэсэгт зааснаар энэ хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах ёстой. *******д Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04\2390 дугаартай албан бичиг явуулсан бичиг нь хэргийн материалд байгаа. Төрийн албаны зөвлөл бол төрийн байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь архивын баримт бичгийн дагуу явагддаг. Гэтэл явуулсан баримт бичгийн бүртгэл нь хаана байгаа юм, хариуцагч *******д одоо болтол энэ баримт бичиг ирээгүй байна. Энэ албан бичгийг хүргүүлсэн, хариуцагч хүлээн авсан бөгөөд хариуцагч нь сайн дураараа биелүүлэхгүй байна гэсэн тохиолдолд шүүхээр шийдвэрлэх ёстой. Төрийн албаны зөвлөлөөс 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04\2390 дугаартай албан бичиг явуулсан гэж байгаа боловч ******* энэхүү албан бичгийг албан ёсоор хүлээж аваагүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, орлогогүй байгаа учир өнөөдөр хариуцагч хохирол барагдуулна гэдэг нь учир дутагдалтай байна.

Төрийн албаны зөвлөлөөс хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулах ёстой гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Прокурор ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн ******* нь Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжаар г аймгийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны хэргийн шүүхээр үндэслэлгүй болох нь тогтоогдож Засаг даргын захирамжийг хүчингүй болгож Нарантуяаг ажилд нь эгүүлэн томилсон. Ажилгүй байсан хугацааны цалин шүүхээс Батжаргалтай эвлэрч 6359178 төгрөгийг д улсын төсвөөс олгож шийдвэрлэсэн. Энэхүү мөнгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах нэхэмжлэлийг дэмжиж оролцож байна гэв.

4. Иргэдийн төлөөлөгч Г.Должинсүрэн шүүх хуралдаанд ******* нь бичгийг хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй байх тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

5. Нэхэмжлэгч байгууллагаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаар магадлал, Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 131/ШЗ2021/00192 дугаар захирамж, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 353 дугаар төлбөрийн хүсэлт, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/168 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 04/2390 дугаар албан бичгийг нотлох баримтаар хавсаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд Төрийн албаны зөвлөлийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас төрд учруулсан хохиролд 6,359,178 төгрөгийг гаргуулан төрийн сангийн дансанд оруулахаар шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс ...төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн хариуцагч *******ын хууль бус шийдвэрийн улмаас ажлаас чөлөөлөгдсөн д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,359,178 төгрөгийг төрөөс олгосон... хэмээн хариуцагч *******д холбогдуулан төрд учруулсан хохиролд 6,359,178 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ., 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэсэн зохицуулалтын дагуу Төрийн албаны зөвлөл нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас хууль бусаар чөлөөлсний улмаас төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Шүүхээс хариуцагч *******д нэхэмжлэлийн хувийг хуулийн хугацаанд гардуулсан боловч нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг үгүйсгэсэн тайлбар гаргаж мэтгэлцээгүй, өмгөөлөгчөө шүүх хуралдаанд оролцуулсан, хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргаж, үүнийг иргэдийн төлөөлөгч Г.Должинсүрэнгээс дэмжиж ******* нь бичгийг хүлээн аваагүй, гарын үсэг зураагүй байх тул төлбөрийг төлөх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг гаргасан.

Ийнхүү зохигчид хэргийн үйл баримтын талаар маргаангүй ч хариуцагчийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байгаа эсэхэд маргаж, иргэдийн төлөөлөгчөөс мөн адил үндэслэлээр дүгнэлт гаргасан тул шүүхээс холбогдох дүгнэлтийг хийх шаардлагатай байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр *******д мэдэгдээгүй нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөнд хамаарна хэмээн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасныг зөрчсөн буюу үүнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам гэсэн тайлбарыг гаргаж байна.

Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэдэгт маргааныг шүүхийн бус, өөр байгууллагаар урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр хуульд тусгайлан журам тогтоосон байх, нэхэмжлэгч энэ шаардлагыг хангуулахгүйгээр шүүхэд шууд нэхэмжлэлээ гаргасан байхыг ойлгох бөгөөд энэ тохиолдолд тодруулан тайлбарлавал, Төрийн албаны зөвлөлөөс төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар төлүүлэхээр шүүхэд бус, өөр байгууллагад хандан шийдвэрлүүлэх зохицуулалтыг хуульд тусгайлан журамласан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.

Гэтэл энэ талаар журамласан ямар нэг зохицуулалт хуульд байхгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын үндэслэл болоод буй Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрд учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн нь маргааны харьяаллыг шүүхэд тусгайлан заасан зохицуулалт байх тул түүний тайлбар үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөл тухайн этгээдэд хохирлыг нөхөн төлөх талаар мэдэгдэх эсэх асуудал нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журам биш юм.

Дээрх үндэслэлээр иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

 Маргааны үйл баримтын тухайд, хариуцагч ******* нь аймгийн Засаг даргаар ажиллаж байх үедээ 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/509 дүгээр захирамжаар аймгийн Эрүүл мэндийн газрын дарга г үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 275 дугаартай магадлалаар хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг зохих журмын дагуу тооцон олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Улмаар Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай 192 дугаар захирамжаар өргөдөл гаргагч гийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 08 дугаарсарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,324,526 төгрөгийг уригдагч Баянхонгор аймгийн Засаг даргаас олгохоор тохиролцож эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэсэн байх бөгөөд үүний дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/168 дугаар захирамжаар д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 12,698,704 төгрөгийг олгох шийдвэрийг гаргажээ.

Харин аймгийн Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 353 дугаартай төлбөрийн хүсэлтээр 6,359,178 төгрөгийг д шилжүүлсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлөөс бодитоор гаргасан тус хохирлыг нэхэмжилнэ хэмээн шаардлагаа тодорхойлжээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана., 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Хариуцагч ******* нь аймгийн Засаг даргаар буюу төрийн чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаандаа хууль бус шийдвэр гаргасан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, уг шийдвэрийн дагуу д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 6,359,178 төгрөгийн нөхөх олговрыг улсын төсвөөс олгосон байх тул төрд учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

Тодруулбал, хариуцагч нь төрийн албан хаагчийн хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах албан үүргээ зөрчиж, хууль бус шийдвэр гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас тодорхой иргэний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учирсан, уг хохирлыг төрөөс мөнгөн хэлбэрээр нөхөн төлж арилгасан ба хариуцагчийн буруутай үйлдэл болон гэм хорын хооронд шалтгаант холбоотой байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д зааснаар хариуцагч *******аас 6,359,178 төгрөгийн хохирлыг гаргуулж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан тул хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 116696 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч *******аас төрд учруулсан хохиролд 6,359,178 төгрөгийг гаргуулан Төрийн банкин дахь төрийн сангийн 100900021501 дугаартай дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 116696 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН