Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 131/ШШ2022/00196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: багт оршин суух, ******* регистрийн дугаартай, Тогоруутан ургийн овогт Доригийн Түвшинбаяр,

Хариуцагч: тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 7,940,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч аас хариуцагч *******од холбогдуулан Мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 7,940,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

1.1. ******* нь 93 хонь, 135 хурга, 50 ямаа, нийт 278 тооны бог малыг 12,800,000 төгрөгөөр авч нийт малын үнийг 2021 оны 2 дугаар сард багтаан төлөхөөр тохиролцсон боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй урьдчилгаа болгож 60 боодол өвс буюу 960,000 төгрөг, бэлэн мөнгөнд 2,700,000 төгрөг, нийт 3,660,000 төгрөг авсан ба үлдэгдэл 9,220,000 төгрөгийг гаргуулна.

1.2. Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа малын дүнг буруу тооцоолон нэхэмжилсэн байх бөгөөд 93 хонь, 135 хурга, 43 ямаа буюу нийт 271 малыг худалдсан байна. Иймд малын үнээс 7 ямааны үнэ болох 280,000 төгрөгийг мөн 1,000,000 төгрөгийг ******* авсан байсан тул илүү нэхэмжилсэн. Иймд нийт малын үнийн үлдэгдэлд 7,940,000 төгрөгийг нэхэмжилж байна.

1.3. Мал худалдсан үйл явдлыг тодруулахад 2020 оны 10 дугаар сард 56 хонь өгөхөд нэхэмжлэгч , *******, нар малыг тоолж хариуцагчид хүлээлгэж өгсөн байсан. Дараа нь 2020 оны 11 дүгээр сард 90 хурга, 12 ямаа өгөхөд , *******, нар малыг тоолж хариуцагчид хүлээлгэж өгсөн. Хамгийн сүүлд 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 37 хонь, 45 хурга, 31 ямааг хариуцагчид хүлээлгэн өгөхөд , *******, нар байлцсан.

1.4. Нэг хонийг 60,000 төгрөгөөр нийт 93 хонийг 5,580,000 төгрөгөөр, нэг эр ямааг 90,000 төгрөгөөр нийт 5 эр ямааг 450,000 төгрөгөөр, нэг эм ямааг 40,000 төгрөгөөр нийт 38 эм ямааг 1,520,000 төгрөгөөр, нэг хургыг 30,000 төгрөгөөр нийт 135 хургыг 4,050,000 төгрөгөөр нийт 11,600,000 төгрөгийн мал худалдсанаас 60 боодол өвс буюу 960,000 төгрөг, бэлэн мөнгөнд 2,700,000 төгрөг, нийт 3,660,000 төгрөг авсан, үлдэгдэл нь 7,940,000 төгрөг болж байна.

1.5. Эдгээр 271 тооны мал дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа н өмчлөлийн 31 ямаа, 7 хонь, 15 хурга гэсэн нийт 53 мал багтаж байгаа бөгөөд ******* худалдсан. Уг малыг нэхэмжлэгч малладаг учраас хамт нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарласан.

2. Хариуцагч ******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбараа дараах үндэслэлээр гаргаж байна.

2.1. нь өөрийн хотонд байх айлуудын нийт малыг нэхэмжилсэн байна. Миний бие 2020 оны 11 сард 50 хонь, 2020 оны 12 сард 30 хонь, 30 хурга авсан нийт 5,700,000 төгрөгийн буюу 80 хонь, 30 хурга гэсэн 110 тооны мал авсан. Үүнээс 60 боодол өвс 960,000 төгрөг, бэлэн 2,700,000 төгрөг, нийт 3,660,000 төгрөгийг өгсөн. Одоо үлдэгдэл 2,040,000 төгрөгийг т өгнө.

2.2. Нэхэмжлэгч талаас намайг 3 удаагийн үйлдлээр мал авсан гэж хэлж байна. Дунд нь очиж мал авахад гэж хүн надад мал өгөөгүй. Би гэх хүнээс авсан 50 хониноос 27 бүдүүн хонийг нь 27 тооны жижиг төлгөөр солиод гэх залууд өгсөн. Би тай уулзаад 27 хонины солиог гаргаад гэх хүнээр ачуулаад хариуцагчийн гэр лүү буцаасан. Мөн нэхэмжлэгч талаас намайг 90 тооны хурга 12 тооны ямаа авсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ба тэд надад зараагүй, гэх залууд худалдсан.

2.3. *******эс авсан малыг оруулахгүйгээр аас нийт 110 бог мал авсан. 110 тооны малд *******эс авсан 5 эр ямаа, 26 эм ямаа, 7 хонь, 15 хурга ороогүй, түүнээс авсан 2,360,000 төгрөгийн малын үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа, үүнийг төлж барагдуулаагүй бөгөөд түүнд төлнө. н.*******аас авсан малын үнийг бүрэн төлж барагдуулсан гэж тайлбарласан.

2.4 Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн бүрдүүлбэр гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1. Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа. 2.нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, 3.хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар, 4.нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт, 5.нэхэмжлэлийн үнэ, 6.хавсаргасан баримт бичгийн жагсаалт зэргийг тусгасан байна гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа тухайн үед хариуцагчид мал зарсан бүх айлын малыг нэгтгээд 278 тооны мал нэхэмжилсэн. Энэ мал дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н мал бас хамт нэхэмжлэгдсэн байна. н малын мөнгийг хариуцагч өгнө. Гэхдээ хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэр хангаагүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар заасан. Иймд малын үнэ болох 2,360,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 263 дугаар зүйлд зааснаар бичгийн хэлбэрээр хийх ёстой. 93 хонь, 135 хурга, 50 ямаа нийт 278 бог мал нэхэмжилж байгаа боловч хариуцагчид хүлээлгэж өгсөн гэдгээ нэхэмжлэгч талаас нотолж чадахгүй байна. Үүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Д.Батболдод хүлээлгэж өгсөн болохыг хараагүй гэж байна. Шүүх хуралд шинээр гаргаж өгсөн мал тооллогын баримт нь ын 2019, 2020, 2021 онуудад мал тооллогын баримтад дурдсан малтай байсан болохыг нотолсон болохоос хариуцагчид хэдэн тооны мал хүлээлгэж өгсөн гэсэн зүйл байхгүй. Иймд хариуцагч нь аас 50 хонь 30 хурга, 30 хонь нийт 110 бог мал авсан нь үнэн. Үүнээс тодорхой хэмжээний мөнгө өгсөн бөгөөд одоо 2,040.000 төгрөг өгөх дутуу байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд *******д олгосон итгэмжлэл, ын 2019, 2020, 2021 оны жилийн эцсийн мал тооллогын баримтыг, хариуцагчаас ХААН банк ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацааны 5247105994 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нарын хүсэлтээр , , ******* нарыг шүүх хуралдаанд оролцуулж, гэрчээр мэдүүлэг авсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн шинжлэн хэлэлцээд нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрт 2,400,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулан нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шүүхэд анх Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 9,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******эс итгэмжлэлээр олгогдсон эрхийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг 1,280,000 төгрөгөөр багасгаж, Мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 7,940,000 төгрөгийг гаргуулах-аар шаардсан, хариуцагч *******оос нэхэмжлэлийг эс зөвшөөрч, 2,040,000 төгрөгийн төлбөр үлдсэн гэж маргажээ.

Нэхэмжлэгч аас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2020 оны 10 дугаар сард 56 хонь, 2020 оны 11 дүгээр сард 90 хурга, 12 ямаа, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 37 хонь, 45 хурга, 31 ямааг тус тус хариуцагч *******од шилжүүлэн өгсөн, ийнхүү 93 хонь, 135 хурга, 5 эр ямаа, 38 эм ямаа, нийт 271 тооны малыг 11,600,000 төгрөгөөр худалдсан. Хонийг 60,000 төгрөгөөр, эр ямааг 90,000 төгрөгөөр, эм ямааг 40,000 төгрөгөөр, хургыг 30,000 төгрөгөөр үнэлж төлбөрийг 2021 оны 02 дугаар сард багтаан авахаар тохиролцсон боловч 3,660,000 төгрөгийг авсан, үлдэгдэл төлбөрийг өгөхгүй байна. Дээрх 271 тооны мал дотор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа н өмчлөлийн 31 ямаа, 7 хонь, 15 хурга гэсэн нийт 53 мал багтаж байгаа бөгөөд *******од хамт худалдсан. Уг малыг нэхэмжлэгч малладаг учраас нэхэмжлэлээ хамтатган гаргасан гэж тайлбарласан.

Хариуцагч *******оос нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө ...2020 оны 10 дугаар сард 50 хонь, 2020 оны 12 дугаар сард 30 хонь, 30 хурга авсан. Нийт 80 хонь, 30 хурга гэсэн 110 тооны малыг 5,700,000 төгрөгөөр худалдан авсан. Үүнээс 960,000 төгрөгийн үнэтэй 60 боодол өвс, бэлнээр 2,700,000 төгрөг, нийт 3,660,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,040,000 төгрөгийг төлнө. Нэхэмжлэгч нь надад худалдаагүй 161 тооны малын үнийг нэхэмжилж байх ба үүнээс н өмчлөлийн 31 ямаа, 7 хонь, 15 хурга гэсэн нийт 53 малын үнийг т өгөх ёсгүй, эзэнд нь өгнө, үлдсэн 108 малыг би худалдан аваагүй гэж маргасан.

Үүнээс үзвэл, талууд хэлэлцэн тохирсон мал тус бүрийн үнэлгээ болон 3,660,000 төгрөгийн төлбөр төлөгдсөн үйл баримтын талаар маргаангүй, харин нийт хэдэн тооны малыг хэрхэн шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь маргааны зүйл болжээ.

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч ******* нь хонийг 60,000 төгрөгөөр, эр ямааг 90,000 төгрөгөөр, эм ямааг 40,000 төгрөгөөр, хургыг 30,000 төгрөгөөр худалдан авахаар, нэхэмжлэгч нь худалдан авалт хийх бүрд малыг тус бүрд нь шилжүүлэн өгч байхаар харилцан тохиролцсон зэргээс дүгнэвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй харилцаа үүссэн байна.

Гэхдээ талууд нийт хэдэн мал худалдсан болохоо хоёр талаасаа тооцоо нийлээгүй, нэхэмжлэгчээс 3 удаагийн худалдан авалтаар 271 тооны малыг шилжүүлсэн гэдэг бол хариуцагчаас 2 удаагийн худалдан авалтаар 110 тооны малыг худалдан авсан гэж зөрүүтэй тайлбарладаг.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээж авах үүргийг хүлээнэ.

Иймд нэхэмжлэгч нь 271 тооны малыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлснээр хариуцагчаас үүргийн гүйцэтгэл буюу үнийг шаардах эрхтэй болох тул 271 тооны малыг шилжүүлэн өгсөн болохыг нотлох үүрэг гэрээний дагуу нэхэмжлэгчид ногдоно.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь эхний худалдан авалтаар буюу 2020 оны 10 дугаар сард 56 хонь шилжүүлэн өгсөн гэж нэхэмжилснийг хариуцагчаас 50 хонь шилжүүлэн авсан гэж, мөн 2020 оны 11 дүгээр сард ямар ч мал худалдан аваагүй хэмээн татгалзах тул нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сард 56 хонийг, 2020 оны 11 дүгээр сард 90 хурга, 12 ямааг хариуцагч *******од тус тус шилжүүлэн өгсөн болохоо нотлох үүрэгтэй.

Харин зохигчдын хэн аль нь 2020 оны 12 дугаар сард 37 хонь, 45 хурга, 31 ямааг шилжүүлэн өгсөн, үүнээс 30 хонь, 30 хурга нь ынх, үлдсэн 7 хонь, 15 хурга, 31 ямаа нь н өмчлөлийн мал гэдэгтэй маргахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д зааснаар нэхэмжлэлийн энэ хэсэг хариуцагчийн зөвшөөрснөөр нотлогдсон.

Гэхдээ нэхэмжлэгч нь энэ худалдан авалтаар шилжүүлсэн бүх малын үнийг нэхэмжлэх эрхгүй гэж хариуцагчаас маргаж байна.

Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор хэрэгт ямар нэг баримт хавсаргаж өгөөгүй ба мал худалдах, худалдан авах үед байлцсан , ******* нарыг гэрчээр асуулгасан, үүнээс өөрөөр мал шилжүүлэн өгсөн болохыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, гаргах баримт байхгүй гэжээ.

Шүүх хуралдаанд гэрч гээс ...2020 оны 10 дугаар сард ын хотноос 97 хонь тоолж *******од хүлээлгэж өгсөн бөгөөд түүнээс 56 тооны мал нь ын мал байсан би өөрөө хамт хүлээлгэн өгсөн, 11 дүгээр сард 90 хурга, 12 ямааг хотноос нь би ялгаж өгсөн, энэ үед ******* ирээгүй, гэхдээ тухайн малыг *******од өгнө гээд н.Аюунзана, н.Цэрэнчимэд нар туугаад явсныг би харсан, 12 дугаар сард н 57 тооны малтай хамт ын 30 тооны хурга, 30 тооны хонийг ******* өөрөө ирээд аваад явсан, би өөрөө хамт хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг өгсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрч гийн мэдүүлгийг анхдагч нотлох баримт гэж үнэлэхээр байх ба анхдагч буюу шууд нотлох баримтад тооцогдох гэрчийн мэдүүлэг нь нотлогдвол зохих үйл баримтыг дэргэд нь байсан, түүнийг харсан байдаг учир нотолгооны ач холбогдол өндөрт тооцогддог, иймд түүний мэдүүлгээр нэхэмжлэгч аас 2020 оны 10 дугаар сард 56 хонийг хариуцагч *******од шилжүүлсэн үйл баримт нотлогдсон гэж үзнэ.

Үүнээс гадна хариуцагч *******оос 2020 оны 10 дугаар сард мал хүлээн авах үед гэрч байсан болохыг хүлээн зөвшөөрсөн тул түүний мэдүүлэг эргэлзээгүй нотлох баримтад тооцогдох бүрэн боломжтой байна.

Харин шүүхээс гэрчээр асуугдсан *******ийн мэдүүлгийг үнэлэх боломжгүй гэж үзлээ. Учир нь гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээд байх учиртай, гэтэл ******* нь нэхэмжлэгч ын эхнэр буюу хэргийн оролцогчтой нэг ашиг сонирхол бүхий этгээд байх тул түүний мэдүүлгийг үндэслэж, маргаан бүхий үйл баримтыг тогтоох боломжгүй.

Түүнчлэн гэрч гийн мэдүүлгээр 2020 оны 11 дүгээр сард 90 хурга, 12 ямааг хариуцагч ******* хүлээлгэн өгсөн болох нь хангалттай нотлогдохгүй, түүний мэдүүлснээр тухайн малыг н.Аюунзана, н.Цэрэнчимэд гэх хүмүүс туугаад явсан байх ба хариуцагчаас 90 хурга, 12 ямааг хүлээн аваагүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг талууд тусгайлан тохиролцоогүй бол худалдагч эд хөрөнгийг худалдан авагчид өөрт нь шилжүүлэн өгөх үүргийг хүлээнэ.

Гэтэл талууд малыг бусад этгээдээр дамжуулан өгөх, эд хөрөнгө хүлээн авах нөхцөлийг тусгайлан тохиролцсон болох нь тогтоогдохгүй, гэрчийн мэдүүлгээр үүнийг тогтоох боломжгүй, гэрч гийн ...тухайн малыг *******од өгнө гээд н.Аюунзана, н.Цэрэнчимэд нар туугаад явсан... гэсэн мэдүүлгээр хариуцагч *******ыг мал хүлээн авсан байх учиртай гэсэн таамаглалын шинжтэй дүгнэлтийг хийх боломжгүй, гэрч Б.Бадам нь тухайн үед хамт байгаагүй, үйл баримтыг мэдэхгүй, үүнээс өөрөөр 90 хурга, 12 ямааг ******* хүлээн авсан болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч шаардлагаа нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгч аас 2020 оны 12 дугаар сард худалдсан н өмчлөлийн 53 малын төлбөрийг шаардсан, энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн ...хариуцагч ******* нь н 53 малын үнийг төлөхөө хүлээн зөвшөөрдөг ч нэхэмжлэлийг гаргасан, ******* хамтран нэхэмжлэгч биш тул нэхэмжлэлийг хангах боломжгүй... гэсэн үндэслэл зөв, нэхэмжлэгч аас өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхээс нэхэмжлэл гаргаагүй этгээд болох н шаардлагыг энэ хэрэгт хамтатган шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэлийн тус хэсгийг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. ******* тусдаа нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

Дээрх үндэслэлээр ******* нь 2020 оны 12 дугаар сард 30 хонь, 30 хурга хүлээн авснаа зөвшөөрсөн, мөн гэрч гийн мэдүүлгээр 2020 оны 10 дугаар сард 56 хонь шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон учир энэ хэмжээнд ын худалдсан нийт малын тоо нотлогдсон гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нь 86 хонь, 30 хурга, нийт 116 тооны малыг *******од шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдож байх тул мал худалдсан төлбөрийн үлдэгдэл 2,400,000[1] төгрөгийг шаардах эрхтэй байна.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2021 оны 02 дугаар сард төлбөрийг төлөхөөр тохиролцсон байгаа нь талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсанд тооцогдоно хэмээн тайлбарласан нь буруу, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Гэхдээ үнийг дараа төлөх тохиролцоо болгон зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулдаггүй, тухайн гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг заавал тусгана гэж хуульд зааснаас үзвэл талууд хүү төлөхөөр заасан байх нь гэрээний нэг нөхцөл гэж үзэх бөгөөд зохигч энэ талаар тохиолцоогүй байна.

Гэрээгээр худалдаж авсан малын төлбөрийг 2021 оны 02 дугаар сард өгөхөөр харилцан тохирсныг үүрэг гүйцэтгэх хугацааны талаарх тохиролцоо гэж үзэх бөгөөд хүү төлөхөөр тохиролцоогүй байгаа нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-д заасан зохицуулалтад нийцээгүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг зээлээр худалдах-худалдан авах гэрээ гэж үзэхгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ, хариуцагч татгалзлаа тус тус нотлох үүргийг хүлээнэ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүрэг, маргааны үйл баримттай холбогдуулан нотлох үүргийн хуваарилалт, нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх боломжгүй хуульд заасан нөхцөл байгаа бол энэ талаар зохигч шүүхэд хүсэлт гаргаж нотлох баримтыг шүүхээр бүрдүүлэх боломжтойг тайлбарласан бөгөөд шүүхэд хүсэлт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах нь хуульд нийцэхгүй. Түүнчлэн зохигч тус бүрийн мал худалдан авсан гэх тэмдэглэл нь өөрийн хувийн тооцоог хөтөлсөн шинжтэй баримт ба хоёр талаасаа тооцоо нийлээгүй, гарын үсгээ зурж баталгаажуулсан баримт биш тул эх хувийг нь шүүхэд өгсөн ч нотлох ач холбогдолгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан дүнгээр буюу хариуцагч *******оос 53,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******оос мал худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрийн үлдэгдэлд 2,400,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгож, нэхэмжлэлийн шаардлагын 5,540,000 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 53,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ