Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/26

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч А.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч А.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн 201721000007 дугаартай, 153/2017/0028/Э/ индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар  сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1990 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн, 26 настай,эрэгтэй,урианхай, ******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн 01-09 Б тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурьдсанаар/       

Шүүгдэгч А.*******  нь шууд санаатай шунахай сэдэлтээр машин механизм ашиглаж, 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 1-р 80 айлын гадна байсан Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн шугамын бойлуурыг хулгайлж 1500000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр архи уучихсан явж байгаад 80 айлын гадна байсан бойлуурыг Портер машинд ачиж авч яваад төмөр авдаг хүнд зарсан.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү   гэв.

Хохирогч О.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Манайх 2016 онд 1-р 80 айлын орон сууцны ард иргэдийг цэвэр халуун усаар хангах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд бойлуур олдохгүй болохоор хуучин эсгийний үйлдвэрт ашиглаж байсан  3 ширхэг бойлуурыг худалдан авч 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 80 айлын гадна буулгаад 2 жижиг бойлуурыг нь залгаж угсарч боосон. Нэг томыг нь 80 айлын байрны гадна орхисон байсан. Гэтэл 3-4 хоногийн дараа нөгөө бойлуур алга болсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тэр бойлуур шинэ учраас 1500000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Уг бойлуурыг угсрахад А.******* байлцсан  гэжээ. / хх-24-25-р хуудас/

Гэрч Ч.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны эхээр орой гэртээ байж байтал миний утсаар “ та гууль авч байна уу” гэж нэг хүн асуухаар нь авч байна гэсэн чинь хоёр залуу Портер машинтай ирээд 55000 төгрөгөөр зарчихаад явсан. Би уг бойлуурыг дотроос нь гуулийг нь авах гээд задалсан  гэжээ. / хх-26-р хуудас/

Гэрч Р.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр би зах дээр хөлсөнд явах гээд зогсож байтал оройхон А.******* ирээд 1-р 80 айлын тэндээс юм ачмаар байна гэсэн. Тэгээд би 80 айлын гадна очоод байж байтал А.******* хажуудаа нэг залуутай ирээд нэг турбо ачсан, нэлээд хүндхэн байсан.Тэгээд дээшээ яваад төмөр авдаг айлын гадна ирээд буулгасан, надад хөлс гээд 10000 төгрөг өгсөн хулгайнх гэж мэдээгүй, задарчихсан, ашиглах боломжгүй юм гэж хэлсэн гэжээ. /хх-27-28-р хуудас/

Гэрч Н.  мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: манай байгууллагын авсан  3 ширхэг бойлуурыг эсгийний үйлдвэрээс , Галаа, Аманбол бид нар ачиж аваад 80 айлын гадаа буулгаад 2 жижиг бойлуурыг байрлуулаад 1 томыг нь байрны гадна үлдээчихсэн.Гэтэл 2-3 хоногийн дараа угсрах гэтэл алга болчихсон байсан. А.******* уг бойлуурыг угсрахад хамт байлцсан гэжээ. /хх-30-р хуудас/

Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр О.*******ын шийдвэрээр бид нар эсгийний үйлдвэрээс 3 ширхэг усны бойлуур аваад 2-г нь угсраад 1 том бойлуурыг нь 80 айлын байрны гадна орхисон байсан. Хэд хоногийн дараа тэр бойлуур алга болчихсон. А.******* тухайн үед бойлуур авчрахад байгаагүй харин угсрахад байсан гэжээ./хх-31-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 3 ширхэг бойлуурыг Н., Ц. бид нар О.*******ын хамтаар ачилцаж 80 айлын орцны үүдэнд буулгасан. Бойлуур буулгаж байхад А.******* ирсэн. 2 бойлуурыг нь бид нар подвол руу оруулаад харанхуй болсон тул нэг томыг нь байрны гадна орхиод явсан.А.******* нь архи уух талдаа хүн, ажилдаа бол харин сайн гэжээ. /хх-34-35-р хуудас/

А.******* сэжигтэн яллагдагчаар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: манай байгууллагын Аманбол, Ган-Эрдэнэ, , О.******* бид нар 3 ширхэг бойлуурыг 80 айлын гадна буулгаад, 2 жижиг бойлуурыг нь подволд оруулаад 1 томыг нь гадна үлдээгээд явсан. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ажил тараад Мандах бид хоёр билльярд тоглочихоод 1 шил Ерөөл архи аваад 80 айлын гадна зогсож байгаад уучихаад гэр лүүгээ явах гэж байтал түрүүн буулгасан бойлуур 80 айлын гадна байж байсан.Тэгээд захаас портер аваад Мандахтай хамт нөгөө бойлуурыг ачиж авч яваад төмөр авдаг Пүүжээ дээр очоод 55000 төгрөгөөр өгсөн. 10000 төгрөгийг машины хөлсөнд өгөөд үлдсэн 45000 төгрөгөөр дахиад 2 шил архи авч уугаад нэг мэдэхэд 30 айлын подволд маргааш өглөө нь сэрсэн гэжээ. / хх-39-40-р хуудас/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-7-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, гэрэл зургийн үзүүлэлт / хх-14-15-р хуудас/

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл,хураан авсан тэмдэглэл / 17-18-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч А.******* машин механизм ашиглаж, 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой Ховд аймгийн ******* сумын Жаргалан багийн нутаг дэвсгэрт байрлах 1-р 80 айлын гадна байсан Шим-Ус орон нутгийн өмчит аж ахуйн  тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн шугамын бойлуурыг хулгайлж 1500000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч О.*******ын  мэдүүлэг /хх-24-25/, гэрч Ч.******* /хх-26/,Р.******* /хх-27-28/, Н. /хх-30/, Ц. / хх-31/,Б./хх-34-35/ нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, үзлэг хийсэн тухай тэмдэглэл,хураан авсан тэмдэглэл, шүүгдэгч А.*******ын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.******* нь машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогч О.*******ад учруулсан хохирлоо барагдуулсан болох нь хохирогч О.*******ын ... “А.*******аас хохирол 1500000 төгрөгийг гаргуулан авч хохиролгүй болсон. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч А.*******  нь  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ЦЕГ-ын МНБГ-ын лавалгааны санд бүртгэгдээгүй “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар / хх -64-р / тогтоодож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 2500000 төгрөгийг  шүүгдэгч А.*******аас гаргуулж улсын орлого болгож,  шүүгдэгч А.*******ын эзэмшлийн 32 инчийн ВSB маркийн зурагт-1 ш, угаалгын машин-1ш  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, 34-90 ХОҮ улсын дугаартай Бонго маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн хүчингүй болгож эзэмшигч Р.*******т буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн 201721000007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283,284,286,290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******ын  эд хөрөнгө хураахгүйгээр, 02 / хоёр/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.******* нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч А.*******д хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-д зааснаар  тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд  захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэхийг дурдсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн  үнэ 2500000 төгрөгийг шүүгдэгч А.*******аас гаргуулж улсын орлого болгосугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч А.*******ын эзэмшлийн зурагт-1 ш,угаалгын машин-1ш  битүүмжилсэн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, 34-90 ХОҮ улсын дугаартай Бонго маркийн автомашин битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн мөрдөн байцаагчийн хүчингүй болгож эзэмшигч Р.*******т буцаан олгосугай.

10. Шүүгдэгч А.*******д авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

11?. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС