Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/249       

 

 

                                                                 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр,                                                                                                                     

улсын яллагч Б.Жамъяндорж,

хохирогч *******,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2430000000250 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* оны 0***** дугаар сарын ***********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, “*******” мах боловсруулах үйлдвэрт туслах ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын ******** дүгээр баг “*******”-ын 5-2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар *******,

******* овогт *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” баарны хойд талд “найзтай маргалдлаа” гэх шалтгаанаар *******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар толгой тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Тухайн үед баарнаас гараад явж байхад ******* нэг эмэгтэйтэй муудаж байхад нь дүү муудалцаж салгасан. Би очоод *******г цохисон.Тэр хоёр  “Биллион” баарны хойд талын хашааны цаана гарсан. Тэр 2 хоорондоо зодолдоогүй, хэрэлдээд байсан. Би барьж байсан шилээрээ *******гийн толгой тус газарт  1 удаа цохисон. Үүнээс хойш *******тэй уулзаагүй, цагдаа дээр уулзсан. Хохирогчид хохиролд төлбөр өгөөгүй...гэв.

 

Хохирогч *******гийн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2024 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө дөрвүүлээ “Биллион” баар руу ороод 4 цагт гарч ирээд 2 эрэгтэй найзыгаа машинд оруулчхаад, 1 эмэгтэй найзыгаа авах гээд очтол *******, нартай баарны хойно байж байсан. Найзыгаа авч явъя гэхэд эд нар хоргоогоод явуулахгүй байсан. Тэгтэл нь нэг нь над руу дайрсан. Бид хоёр маргаанаа шийдвэрлэхээр баарны хойд талд гарсан.  бид хоёр бие засаж байгаад эргээд хартал шилээр миний толгой руу цохисон. Би тэр дороо газарт ойчсон. Ойчсоны дараа цээж рүү өшиглөсөн. Тэндээс би 2 хүний дундаас зугтаад МСҮТ-ийн урд цагдаатай таарч цагдаагийн машинд суугаад буцаж очиход ******* байгаагүй, зам дээр алхаж байсан. Тэндээс ыг цагдаа саатуулсан. Тэр орой 103 очсон ч шил орсон байж магадгүй гээд оёулалгүй боолт хийлгээд цагдаа руу очсон. Хэнтий аймагт томографт харуулсан. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэр хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Хохирол нэхэмжилсэн баримт, эмнэлэгт хэвтсэнийг нотлох баримт, байгууллагаас гаргасан баримт мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй. Машинд Хэнтий явсан баримт байгаа. Таньдаг хүнээр дамжуулаад төлбөргүй үзүүлсэн...гэв.

 

Эрүүгийн 2430000000250  дугаартай хэргээс:   

 

- Яллагдагч *******ийн: Би 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр найз , , үеэл дүү нартай орой 20.00 цагийн орчим уулзаад "Биллион" баарны караокед ороод нэг цаг дуулсан. 21 цаг өнгөрч байх үед бид нар караокеноос гараад замаараа дэлгүүр ороод 0.75 литрийн нэг шил Эликс нэртэй архи аваад манай гэр рүү очсон. Манай хашаанд машинд бид дөрөв дэлгүүрээс авсан архиа юм ярьж байгаад хувааж уусан. Архи дуусахаар нь би гэрт байсан 0.5 литрийн Эликс нэртэй нэг шил архиа гаргаад дахиж хувааж уусан. Сүүлийн архи дуусах үед цаг шөнийн 01 цаг өнгөрч 02 цаг дөхөж байхад найз бүгдээрээ баар орох уу гэхээр нь бид зөвшөөрөөд "Биллион" баар руу явсан. Бааранд ороод хүний хоёр, хоёр лаазтай пиво авч уугаад бүжиглэсэн. 04 цаг дөхөж байх үед баар хаах гээд гараад баарны хойд талд тамхи татаад сууж байсан чинь нэг эмэгтэй бид нар дээр ирээд хажууд суусан чинь араас нь ******* гэх залуу нэлээн уусан байдалтай ирээд нөгөө эмэгтэйг авч явах гээд азаргалаад тэр эмэгтэйг гичий, нохойгоор нь дуудаад хэл амаар доромжлоод байсан. Бид тэр ******* гэх залууг "болиочээ, эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ" гэсэн чинь ******* манай найз тай маргалдаад тэр хоёр зайнд гаръя гээд хамтдаа баарны хашаа тойроод хойшоо гараад явсан. Би араас нь очсон чинь *******, хоёр юм яриад зогсож байх шиг байсан. Намайг очсон *******"зайл" гээд намайг түлхэхээр нь би уур хүрээд гартаа барьж явсан пивоны шилээр нэг удаа толгой руу нь цохисон чинь цаашаа гараад гүйчихсэн. *******тэй уулзах гээд бид хоёр хэсэг араас нь гүйгээд гүйцээгүй буцаад баар руу хоёр найз руугаа явж байсан чинь цагдаагийн алаг машин ирээд манай найз ыг бариад явсан...гэх мэдүүлэг /хэргийн 55-57 дугаар хуудас/,

 

              - Хохирогч *******гийн: 2024 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө дөрвүүлээ “Биллион” баар руу ороод 4 цагт гарч ирээд 2 эрэгтэй найзыгаа машинд оруулчхаад, 1 эмэгтэй найзыгаа авах гээд очтол *******, нартай баарны хойно байж байсан. Найзыгаа авч явъя гэхэд эд нар хоргоогоод явуулахгүй байсан. Тэгтэл нь нэг нь над руу дайрсан. Бид хоёр маргаанаа шийдвэрлэхээр баарны хойд талд гарсан.  бид хоёр бие засаж байгаад эргээд хартал шилээр миний толгой руу цохисон. Би тэр дороо газарт ойчсон. Ойчсоны дараа цээж рүү өшиглөсөн. Тэндээс би 2 хүний дундаас зугтаад МСҮТ-ийн урд цагдаатай таарч цагдаагийн машинд суугаад буцаж очиход ******* байгаагүй, зам дээр алхаж байсан. Тэндээс ыг цагдаа саатуулсан. Тэр орой 103 очсон ч шил орсон байж магадгүй гээд оёулалгүй боолт хийлгээд цагдаа руу очсон. Хэнтий аймагт томографт харуулсан. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэр хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Хохирол нэхэмжилсэн баримт, эмнэлэгт хэвтсэнийг нотлох баримт, байгууллагаас гаргасан баримт мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгөөгүй. Машинд Хэнтий явсан баримт байгаа. Таньдаг хүнээр дамжуулаад төлбөргүй үзүүлсэн...гэв Нэг залуутай нь муудалцаад зодолдохоор болоод тэр залуу намайг зайдуу гараад үзье гээд баарны үүднээс холдоод баарны хойд талд нь гараад бид хоёр уулзаад учраа олох гээд ярилцаж байтал тухайн залуутай хамт явж байсан гэх ******* гэх залуу гэнэт над руу гартаа барьж явсан пивоны шилээр миний баруун дээд духны хэсэг рүү цохиж миний толгойг хагалчих шиг болсон. би ухаан балартаад газар унахад цээжин доороос намайг нэг удаа өшиглөхөөр нь би биеэ хамгаалаад мөлхөж гараад тухайн залуугаас зугтаасан. Би тэр хоёр залуугаас зугтааж яваад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд зогсож байсан цагдаагийн алаг машин дээр ирээд хүнд шилээр цохиулсан тухайгаа хэлээд цагдаа нартай хамт анх муудсан баарны хойд талд очиход анх надтай муудаад хамт гарсан залуу цүнхээ үрээд алхаж байсан, намайг сүүлд нь цохисон залуу байгаагүй. Цагдаа нарт баригдсан анх надтай муудсан гэх залууг нь гэх залуу байсан. Тэгээд би цагдаа нарын хамт эмнэлэг рүү хүргүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч толгойныхоо баруун дээд хэсэгт духандаа ил нэг оёдол тавиулж шархаа цэвэрлүүлж боолгосон. Би тухайн хоёр залуугийн хэн хэнийх нь биед халдсан асуудал огт гаргаагүй. гэх залуутай хамт баарны хойно гарсныхаа дараа бид хоёр бие засаад ярилцаад учраа олоод байж байхад намайг дөнгөж бие засаад эргээд харахад ы найз гэх хамт явж байсан ******* гэх залуу намайг үгийн зөрүүгүй ирээд барьж явсан шилээрээ цохиж унагаагаад өшиглөж зодсон. миний биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй... эх мэдүүлэг/хавтаст хэргийн 6-8 дугаар хуудас/,

 

            -Гэрч ийн: Тэр хоёр ийшээ гаръя гээд баарны хойд тал руу хамт явсан. Араас нь манай үеэл ах ******* явсан. бид хоёр баарны үүдэнд тамхиа татаад үлдсэн. 10 орчим минутын дараа бид хоёр араас нь очиход цагдаа нар ирчихсэн ыг машиндаа суулгаад авч явж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ******* ах ******* гэх залууг шилээр цохичихсон гэж байсан. Бид гурав руу очихоор цагдаагийн газар руу очих үед ******* толгойгоо боолгочихсон таарсан. *******, ******* хоёр хоёулаа согтуу, , бид ч гэсэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэн хэн нь өөрийгөө удирдан жолоодох, хянах чадвартай байсан. Ямар ч байсан ******* ах өөрөө *******ийг шилээр цохичихсон гээд цаанаас ирж байсан. Юуны шилээр гэдгээ хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

 

            - Гэрч гийн: бид хоёр баарны хойд талд гараад очиход ******* зогсож байсан. ыг цагдаа нар ирчихсэн авч явж байсан. бид хоёр юу болсон талаар асуухад ******* “би сая тай муудаад байсан залууг цохичихлоо, нөгөө залуу зугтаачихсан” гэж байсан. *******, ******* хоёр хэн хэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.******* тухайн үедээ юугаар цохисноо хэлээгүй. Маргааш нь надад хэлэхдээ “би барьж явсан пивоны шилээр цохичихсон юм шиг байна...гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 18-19-р хуудас/,

 

            - Гэрч ы: ******* гэх залуу “хоёулаа хойшоо гараад үзье” гэхээр нь тэгье гээд хамт баарны хойд тал руу гарсан. Зайнд гараад ******* бид хоёр бие засаад зогсож байтал араас манай найз ******* ирсэн. Тэгсэн *******, *******ийг “чи зайлаач” гээд цээж рүү нь нэг удаа цохисон чинь ******* гартаа барьж явсан пивоны шилээр *******ий толгой хэсэгт цохичихсон. ******* шилээр цохиулчхаад цаашаа гараад зугтаачихсан. Би араас нь “хөөе” гэж дуудаад гүйсэн боловч *******г гүйцээгүй. Удалгүй ******* цагдаагийн машинтай хүрээд ирсэн. Миний хувьд ******* гэх залуугийн биед халдаж цохиж зодолдсон асуудал байхгүй. ******* ч гэсэн миний биед халдсан зүйл огт байхгүй... гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 320 дугаартай “1. *******гийн биед баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

 

- Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.09.11-ний өдрийн 23/175 дугаартай албан бичиг, зардлын түүх/ хэргийн 65-66 дугаар хуудас/,

 

- Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хэргийн 67-дугаар хуудас/,

 

  • Мэс заслын эмчийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 27-29 дүгээр хуудас/,

 

- *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хэргийн 53 дугаар хуудас/,

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 57-61 дүгээр хуудас/

 

- *******оос Эрүүл мэндийн даатгалын санд 176,682.00 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж шүүх үзсэн болно.

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* нь 2024 оны 08 дугаар сарын 29-ний шөнийн 04 цагийн орчимд Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Биллион” баарны хойд талд согтуурсан үедээ “найзтай маргалдлаа” гэх шалтгаанаар *******гийн толгой тус газар шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

түүний мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “...баарнаас гараад явж байхад ******* нэг эмэгтэйтэй муудаж байхад нь дүү муудалцаж салгасан. Тэр хоёр  “Биллион” баарны хойд талын хашааны цаана гарсан. Тэр 2 хоорондоо зодолдоогүй, хэрэлдээд байсан. Би барьж байсан шилээрээ *******гийн толгой тус газарт  1 удаа цохисон ” гэх, 

хохирогч *******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “ 2024 оны 08 сарын 28-29-нд шилжих шөнө дөрвүүлээ “Биллион” баар руу ороод 4 цагт гарч ирээд 2 эрэгтэй найзыгаа машинд оруулчхаад, 1 эмэгтэй найзыгаа авах гээд очтол *******, нартай баарны хойно байж байсан. Найзыгаа авч явъя гэхэд эд нар хоргоогоод явуулахгүй байсан. Тэгтэл нь нэг нь над руу дайрсан. Бид хоёр маргаанаа шийдвэрлэхээр баарны хойд талд гарсан.  бид хоёр бие засаж байгаад эргээд хартал шилээр миний толгой руу цохисон. Би тэр дороо газарт ойчсон. Ойчсоны дараа цээж рүү өшиглөсөн. Тэндээс би 2 хүний дундаас зугтаад МСҮТ-ийн урд цагдаатай таарч цагдаагийн машинд суугаад буцаж очиход ******* байгаагүй ” гэх,

                        гэрч ийн өгсөн “Тэр хоёр ийшээ гаръя гээд хамт баарны хойд тал руу явахад араас нь манай үеэл ах ******* явсан. бид хоёр араас нь баарны хойд талд очиход цагдаа нар ирчихсэн ыг машиндаа суулгаад авч явсан. ******* ах өөдөөс баар руу ирж байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад ******* ах ******* гэх залууг шилээр цохичихсон гэж байсан. Юуны шилээр гэдгээ хэлээгүй. Цагдаагийн газар руу очих үед ******* толгойгоо боолгочихсон цагдаагийн газрын үүдэн дээр таарсан” гэх,

            гэрч гийн “… бид хоёр араас нь очиход ******* зогсож байсан, ыг цагдаа нар ирчихсэн авч явж байсан. бид хоёр юу болсон талаар асуухад ******* “би сая тай муудаад байсан залууг цохичихлоо, нөгөө залуу зугтаачихсан” гэж байсан.******* тухайн үедээ юугаар цохисноо хэлээгүй. Маргааш нь надад хэлэхдээ “би барьж явсан пивоны шилээр цохичихсон юм шиг байна ” гэх,

            гэрч ы “...******* гэх залуу “хоёулаа хойшоо гараад үзье” гэхээр нь би тэгье гээд т баарны хойд тал руу гарсан. Зайнд гараад ******* бид хоёр бие засаад зогсож байтал араас манай найз ******* ирсэн. Тэгсэн *******, *******ийг “чи зайлаач” гээд *******ийг цээж рүү нь нэг удаа цохисон чинь ******* гартаа барьж явсан пивоны шилээр *******гийн толгой хэсэгт цохичихсон. ******* шилээр цохиулчхаад цаашаа гараад зугтаачихсан. Би араас нь “хөөе” гэж дуудаад гүйсэн боловч *******ийг гүйцээгүй ” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 320 дугаартай “...1. *******гийн биед баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.  

 

2. Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч *******г шар айрагны шилээр толгойд цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байдаг.

 

4. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчийн гэм буруугийн талаар “ ******* нь согтуурсан үедээ 2024 оны 08 дугаар сарын 29-нд шөнийн 04 цагийн орчимд ******* сумын 3 дугаар баг “Биллион” баарны хойд талд найзтай маргалдлаа гэх шалтгаанаар *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь “баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хохирогчийн эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атал хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зориуд хохирол учруулсан гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хэргийг үйлдсэн, мөн тухайн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тул тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч ******* нь өөрийн гэмтлийг Аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд энэ төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас 176,682 төгрөг гарсныг ******* нөхөн төлсөн болно” гэх дүгнэлт гаргасныг,

            шүүгдэгч *******оосМаргаан байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна” гэж маргаагүй байна.

 

5. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******д учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан бөгөөд 320 дугаартай дээрх шинжээчийн дүгнэлтээр түүнд биед учирсан гэмтлийг хөнгөн зэргийн гэмтлээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя. 

 

6. Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг ойлгоно.

 

Тухайн хэргийн хувьд хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч *******ийн түүнийг шар айрагны шилээр цохисон уг үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүх шүүгдэгч *******ийг тухайн гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг шар айрагны шилээр цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа “найзтай муудлаа” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийг шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан буюу түүнийг хүсэж үйлджээ.

 

Тухайн гэмт хэрэг гарахад хохирогч *******гийн “чи зайлаач” гэж *******ийн цээжинд нэг удаа цохисон” зүй бус үйлдэл, мөн шүүгдэгч *******ийн хэт согтуурсан байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

8. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ хохирогч *******г “найзтай муудлаа” гэх шалтаглан шар айрагны шилээр цохиж эрүүл мэндэд нь “ баруун талын ухархайн дотор хананд хугарал, духанд сорви” бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос түүний энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх  дүгнэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

1. Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд эмчилгээний болон бусад зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. 

 

2. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх  хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын 6 байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ. Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч ******* тухайн гэмтлийн улмаас тус Аймгийн нэгдсэн эмнэлгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ авч үүнд Эрүүл мэндийн даатгалын сангаас 176,682 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.09.11-ний өдрийн 23/175 дугаартай албан бичгээр, харин уг хохирлыг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2024.10.29-ний өдрийн Төлбөрийн баримтаар тогтоогдоно. 

 

3. Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэглэл” гэж тогтоосныг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай, амь тэнссэн байдал бүхий гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 

Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, түүний эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 176,682 төгрөг зарцуулсан, энэ төлбөрийг шүүгдэгч *******оос нөхөн төлсөн хийгээд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаа  болон шүүхийн шатанд  өөрийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотойгоор ямар хэмжээний хохирол, зардал гарсныг нотлох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй зэргийг үндэслэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж зааснаар шүүгдэгч *******оос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 

4. Мөн хохирогч *******гөөс шүүх хуралдаанд “Хэнтий аймагт томографт харуулсан. 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Тэр хугацааны цалинг нэхэмжилж байна” гэсэн боловч үүний нотолгоотой холбоотой баримтыг шүүх гаргаагүй болно.

 

Иймд хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эдийн хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болон сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “Шүүгдэгч *******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650,000 төгрөгөөр торгох  ял оногдуулах саналтай. Гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, мөн хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн  2-р зэрэглэлийг тогтоосон.  Үүний нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний байна. Хохирогчийн зүгээс гэмт хэргийн улмаас гарсан зардлыг Иргэний шүүхэд нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх тухай” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч, хохирогч нараас “ хэлэх зүйлгүй” гэж эрүүгийн хариуцлагатай холбоотойгоор тайлбар гаргаагүй болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт гарахад хохирогч *******гийн  “чи зайлаач” гээд *******ийг цээж рүү нь нэг удаа цохисон”  зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгож, 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”. гэж заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд “ Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид "нэгж" гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ, энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тодорхойлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ийг 650 ( зургаан зуун тавин ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга )төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******ид таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******оос, хохирогч *******гийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000  төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 176,682 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН