| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2021/03694/И |
| Дугаар | 184/ШШ2022/01246 |
| Огноо | 2022-04-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2022/01246
| 2022 оны өдөр | 04 сар 19 р 184/ШШ2022/01246 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.*******атсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* овогт ******* /РД: /. Хаяг: *******аян-Өлгий аймаг, Өлгий сум, дүгээр баг, Их булан, дугаар гудамж, тоот
Хариуцагч: С овогт ******* /РД: / Хаяг: ******* дүүрэг, дугаар хороо, дүгээр байр, тоот
Газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь 2020 оны 12 дугаар сард иргэн *******-тай харилцан тохиролцож түүний *******аян-Өлгий аймгийн *******уянт сумын Шар нуурт байршилтай, Урамт гэх газарт байгаа өвөлжөөг өвлийн байшин, амбаар, саравчтай хашаа, чулуун хашаа, хоёр ширхэг пүнз, орчны газрын хамт 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар амаар тохиролцсон. М.А гэгч залуу бид хоёрыг холбож өгч зуучилсан. *******и харилцан тохиролцсоны дагуу 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дахь *******-н тоот дансанд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл 4,000,000 төгрөгийг тухайн өвөлжөөг миний нэр дээр шилжүүлж өгөх үед төлөхөөр харилцан тохиролцсон. Тэгээд би 2021 оны 01 дүгээр сараас тухайн өвөлжөөнд *******.Л гэх хүнийг гэрээр суулгаж өөрийн эзэмшлийн малаа байлгаж өвөлжсөн. 2021 оны 4 дүгээр сард тухайн газрын өвс тэжээл багассан учир малаа хаваржаанд гаргасан байсан. Тэгээд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр тухайн өвөлжөөг худалдаж авахад зуучилж байсан ******* над руу утасдаж тухайн өвөлжөөнд айл бууж байна гэсэн. *******и М.А-г дагуулж тухайн газар хүрч очиход хоёр айл буусан байсан. Тухайн айлын хүмүүсээс учир байдлыг асуухаар н.А гэх хүнээс худалдаж авсан, тэгээд бид нар Улаанхус сумаас нүүж ирж байгаа гэсэн. *******и тэрний дагуу н.Абдуллатай утсаар ярихад би мөнгөөр худалдаж авсан бусад асуудлыг мэдэхгүй, *******-тай энэ асуудлаа ярилц гэсэн. Тэгээд би *******-тай утсаар ярих гэсэн боловч утас нь холбогдоогүй. ******* дараа нь над руу мессеж бичээд хашаа хороогоо зарахаа болилоо, мөнгийг чинь буцаагаад явуулъя гээд надруу 10,000,000 төгрөг шилжүүлсэн байсан. *******и хариуд нь бид тохиролцсон шүү дээ өгсөн мөнгөө буцааж авахгүй хашаа хороогоо авна гээд 10,000,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Тэгээд би энэ асуудлаар эхлээд Цагдаагийн байгууллагад, дараа нь Прокурорт гомдол гаргасан боловч иргэний журмаар шийдэгдэх маргаан байна гэх үндэслэлээр тухай бүрд нь гомдлыг хүлээн авахаас татгалзсан учир Иргэний шүүхэд хандсан.
*******аян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүгчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дугаар захирамжаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, захирамжид гаргасан гомдлыг тус шүүх 2021 оны 6 дугаар сарын 29-ны өдөр хэлэлцээд 130/ШТ2021/00033 дугаар тогтоолоор хангахгүй орхисон.
Шүүгчийн захирамжид заасны дагуу *******аян-Өлгий аймгийн Засаг даргад 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хандсан Засаг дарга 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1-01/1243 тоот албан бичгээр *******уянт сумын Засаг даргад шилжүүлсэн, сумын Засаг дарга 2021 оны 9 дүгээр сарын 2-нд тоот албан бичгээр иргэний маргаан учир хариуцахгүй гэх хариу өгсөн юм.
*******и *******-с хашаа хороо худалдаж аван тухайн хашаа хороог өөрийн хүч хөдөлмөрөөр засаж сэлбэсэн, цар тахлын улмаас эзэмших эрхийг шилжүүлж авч чадаагүй хэдэн сар болсон, дараа нь ******* руу удаа дараа залгасан боловч миний дуудлагыг аваагүй.
Иймд миний нэхэмжлэлийн зохих журмын дагуу хянан шийдвэрлэж, *******аян-Өлгий аймгийн *******уянт сумын Өмнөгол багийн Урамт гэх газар байршилтай өвөлжөөний өвлийн байшин, амбаар, саравчтай хашаа, чулуун хашаа, хоёр пүнз, түүний оршин байгаа газрын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. *******и нэхэмжлэгчийн яриад байгаа газар, хашаа, хороог хэзээ ч эзэмшиж, өмчилж байгаагүй, миний өмчлөлийн зүйл биш. Мөн нэхэмжлэлд дурдсан газар, хашаа, хороо зэргийг худалдахаар зар тавиагүй, хэн нэгэнд санал болгоогүй. Харин нэхэмжлэгч ******* өөрөө надад хандан ийм хашаа, хороо байгаа юм байна аваад өгөөч, мөнгө төгрөгийг нь өгнө гэсэн санал тавьсан. *******и тэр үед за би асууж өгье, мөнгийг нь төлчих өө гэхэд 10,000,000 төгрөгийг над руу шилжүүлсэн, тэгээд үлдэгдэл 4,000,000 төгрөгийг өгөхгүй болохоор нь би *******-д хандан үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор энэ хүмүүс хашаа хороогоо зарахгүй, зарахаа болилоо гэж байна, би танд 10,000,000 төгрөгийг чинь буцааж өглөө шүү гээд мөнгийг нь шилжүүлж өгсөн ч надруу буцаан шилжүүлсэн байсан. *******ид гэрээ байгуулаагүй, ямар нэг үүрэг үүсээгүй, 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлнө.
Миний нэр дээр тухайн газар, хашаа хороо байдаггүй, бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх, хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан *******аян-Өлгий аймгийн *******уянт сум, Өмнөгол багийн Урамтад байршилтай өвөлжөөний өвлийн байшин, амбаар, саравчтай хашаа, чулуун хашаа, хоёр пүнз бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэхэмжлэгч газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын үндэслэлээ хариуцагчаас тухайн газрыг, хашаа, өвлийн байшин, пүнз зэргийн хамт худалдан авсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ маргаж буй газрыг өмчлөх, эзэмших эрх надад байгаагүй, одоо ч байхгүй, бусдын эзэмшлийн газар, эд хөрөнгө тул нэхэмжлэгчид шилжүүлэн өгөх боломжгүй гэж тайлбарлан маргасан.
Хэрэгт авагдсан *******аян-Өлгий аймгийн *******уянт сумын Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн тоот албан бичиг, хариуцагчийн тайлбараас үзэхэд маргаж буй газрын хууль ёсны эзэмшигч нь М.С бөгөөд түүний нэр дээр захирамж, гэрчилгээ хуулийн дагуу гарсан болох нь тогтоогдоно. /хх-ийн 14/
Нэхэмжлэгч нь хариуцагчаас газрыг 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар амаар тохиролцсон, 10,000,000 төгрөгийг урьдчилан өгсөн гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч ******* нь нэхэмжлэлд дурдсан газрыг эзэмшдэггүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, бусдын эд хөрөнгийг худалдах эрхгүй этгээд юм.
Хариуцагч нь газрыг өмчилж, эзэмшдэггүй атлаа бусдад худалдахаар хэлцэл хийж үнийг шилжүүлэн авсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх” гэж заасантай нийцэхгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагын тухайд ******* нь хариуцагч биш байх бөгөөд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирлоо нэхэмжлээгүй болно.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэгчээс шилжүүлэн авсан 10,000,000 төгрөгийг буцаан өгнө гэсэн болохыг, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******-д холбогдуулан гаргасан *******аян-Өлгий аймгийн *******уянт сум, Өмнөгол баг, Урамтад байршилтай өвөлжөөний өвлийн байшин, амбаар, саравчтай хашаа, чулуун хашаа, хоёр пүнз бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус улсын төсөвт үлдээсүгэй. .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.*******АТСҮХ