Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 61

 

"ИСК-" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03467 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "ИСК-" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Н-арт холбогдох

 

Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.И

Гуравдагч этгээд "БФБХ-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, П.С

Гуравдагч этгээд "МТ-" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч "ИСК-" ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "БФБХ-" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "ИСК-" ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шийдвэрээр хариуцагчаас 16 876 268 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэг нээгдэж ажиллагааны талууд төлбөрийг барагдуулахаар удаа дараа зөвшилцсөн боловч тохиропцоонд хүрээгүй. Учир нь барилгын батлагдсан зураг төслийн дагуу 70-аас дээш хувийн гүйцэтгэлтэй, бүрэн цутгамал орон сууцны барилгыг 1 м.кв-ыг 500 000 төгрөгт тооцон төлбөртөө авах тухай төлбөр авагчийн санал нь зах зээлийн ханшийг хэт доогуур үнэлснээс болсон.

Талууд нэгэнт тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу хөндлөнгийн шинжээчээр "МТ-" ХХК томилогдон 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үнэлж нийт 28 679.6 м.кв талбай бүхий 1, 3, 4 дүгээр блок орон сууцны 3 арван зургаан давхар орон сууцны цогцолборт үнэлгээ хийсэнтэй 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр танилцсан. Тухайн үнэлгээнд 1 дүгээр блокийн 16 давхар 288 айлын орон сууцыг /нийт ашигтай талбай 13 985.77 м.кв/ 23 076 500 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ нь 1 м.кв талбайн үнэлгээ нь 1 679 998 төгрөг болсон. Гэтэл 1 дүгээр блок барилгатай яг ижил хийц, шийдэл, нөхцөлтэй 3, 4 дүгээр блокийн барилгын 1 м.кв талбайг үнэлэхдээ зах зээлийн дундаж үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл 3, 4 дүгээр блокийн барилгын ажлын явцыг 70 хувьтай гэж дүгнэн тухайн барилга 100 хувийн гүйцэтгэлтэй болох тохиолдолд 1 м.кв-ын үнийг 1 210 300 төгрөг байна гэсэн.

Уг тооцооллыг нягталбал цутгамал төмөр бетон краказан рам бүхий хийцлэл, дулаалгатай хөнгөн блок ханатай, цутгамал бетон хучилттай, ижил төрлийн барилгууд хэт зөрүүтэйгээр үнэлэгдсэн. Мөн 1 дүгээр блокийн зоорийн давхарт байршилтай зогсоол, агуулахуудын үнэлгээг тооцохдоо талбайн хэмжээг дутуу тооцсон төдийгүй үнэлгээг хэт доогуур үнэлсэн.

Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр "ИСК-" ХХК-аас 16 876 268 000 төгрөг, 84 539 290 төгрөгийг гаргуулж "БФБХ-" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч "ИСК-" ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтан сан хорооллын орон сууцны зориулалттай 1,3,4 дүгээр блок барилгыг битүүмжлэн хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.2.13, 50 дугаар зүйлд зааснаар хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд Алтан сан хорооллын орон сууцны зориулалттай 1, 3, 4 дүгээр блок барилгыг үнэлүүлэхэд 35 201 600 000 төгрөгөөр үнэлэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "БФБХ-" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч "ИСК-" ХХК нь шүүхийн шийдвэрээр гүйцэтгэвэл зохих төлбөрийн мөнгөө шүүхийн шийдвэр гарснаас хойш даруй 9 сар болж байхад огт төлөөгүй байж, төлбөр төлөх талаар авагч талтай зөвшилцсөн боловч тохиролцоонд хүрээгүй гэжээ. Гэтэл гүйцэтгэх хуудас материалд төлбөр төлөгчийн талаас төлбөрөө төлөх талаар гаргасан санал хүсэлт аль нь ч байхгүй, зөвхөн үнэлгээний талаар өгсөн санал байдаг. Төлбөр төлөгч төлбөрийг төлөхгүй байх тул шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан ажиллагаагаа явуулж дээрх орон сууцны барилгуудыг мэргэжлийн байгууллагаар үнэлүүлж, нийт 35,2 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн. Хөрөнгийн үнэлгээний компани тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ бүрэн баригдаж дууссан 1 дүгээр блокийн барилгыг 1 м.кв-ыг 1 650 000 төгрөгөөр, дутуу баригдсан 2, 3 дугаар блокийн барилгыг 70 хувийн гүйцэтгэлтэй гэж дүгнэн 1 м.кв-ыг 1 300 000 төгрөгөөр үнэлжээ. Төлбөр төлөгч уг үнэлгээг үл зөвшөөрч бүх барилгуудад ижил үнэлгээ хийх ёстой гэж үзэж байгаа нь дутуу баригдсан барилгаа дууссан барилгын үнэтэй ижил үнэлүүлэх гэсэн санааг агуулсан нь үнэлгээнд гаргасан гомдлоос харагдана. Гэвч 3, 4 дүгээр блокийн барилга нь зөвхөн караказ буюу угсралтын ажил л хийгдсэн бөгөөд засал чимэглэл, шавар будаг, цахилгаан сантехникийн ямарч ажил нь огт хийгдээгүй. Харин энэ хэмжээний ажлыг үнэлгээний компани нийт ажпын 70 хувийн гүйцэтгэлтэй гэж өндөр үнэлсэн байна.

“ИСК-” ХХК уг орон сууцны бүрэн баригдсан барилгаасаа хүдалдан борлуулахаар 1 м.кв талбайг нь 1 300 000 төгрөгөөр үнэлэн гэрээ хийж байгаа мэдээлэл бидэнд ирсэн ба харин ч үнэлгээний компани өндөр үнэлгээ хийж дутуу гүйцэтгэлтэй барилгын 1 м.кв-ыг 1 300 000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр төлөгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор үнэлгээнд гомдол гаргаж түүгээр ч үл барам шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж байгаа нь төлбөр авагч тал болоод шийдвэр гүйцэтгэх байгууллагад ихээхэн хүндрэл учруулж байна.

Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хэвээр үлдээж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжоор хангаж, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

  Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "МТ-" ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 151 тоот тогтоолын дагуу тус компани нь үнэлгээний шинжээчээр томилогдож, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтан сан" хорооллын орон сууцны зориулалттай 1, 3, 4 дүгээр блок барилгуудыг "Хөрөнгийн үнэлгээний тухай" хууль болон Олон улсын үнэлгээний стандартад заасны дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ, цэнийг 35 201.6 сая төг болохыг тодорхойлон хүлээлгэн өгсөн. Үнэлгээг хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, журам, стандартын дагуу хийж, дүгнэлтээ хараат бус, бие даасан байдлаар гаргасан. Үнэлгээ нь дээр заасан тогтоолд дурдсан объектын хүрээнд явагдсан. Энэхүү үнэлээг хийхдээ шинжээчид нь тухайн объекттой газар дээр нь 3 удаа биечлэн танилцаж, шаардагдах үзлэг, хэмжилт хийж, фото-зураг авсан, үнэлгээнд шаардлагатай материалуудыг талуудаас гаргуулж авсан.

Үнэлгээ хийсэн арга, аргачлал, тооцооллын талаар

Үнэлгээнд хамрагдсан барилга-объектууд нь үнэлгээ хийх үед гүйцэтгэлийн түвшний хувьд харилцан адилгүй, тухайлбал 1 дүгээр блок нь 100 хувийн гүйцэтгэлтэй, ихэнх орон сууц нь борлогдож, хүмүүс амьдарч байсан бол 3, 4 дүгээр блок нь дутуу, 70 хувийн гүйцэтгэлтэй байсан. Иймд барилгуудын гүйцэтгэлээс хамааруулан харилцан адилгүй үнэлгээний арга, хандлагыг үнэлгээнд сонгон хэрэглэх шаардлагатай болсон. Үүнд: 1 дүгээр блокийн хувьд хөрөнгийн үнэлгээнд олон улсын хэмжээнд хэрэглэгддэг үндсэн 3 аргаас өртгийн хандлага, зах зээлийн харьцуулалтын аргаар хийж дүгнэлт гаргасан бөгөөд ижил төрлийн объектын зах зээл, үнэ ханш, уг байрны борлуулагдсан үнэ, ханшийн мэдээллийн судалгааг хийж, харьцуулан дүгнэлт гаргасан. Манай гаргасан дүгнэлтээр 1 дүгээр блокийн орон сууцны 1 м.кв талбайн үнэ нь 1 650 000 төгрөгөөр, зоорийн давхрын талбайн 1 м.кв-ын үнийг 776 500 төгрөгөөр тооцогдсон нь тухайн үеийн зах зээлийн бодит ханшийг илэрхийлж байгаа.

3, 4 дүгээр блокийн хувьд нэгэнт дуусаагүй барилга учраас орлогын болон зах зээлийн харьцуулалтын аргаар үнэлгээ хийх боломжгүй тул өртгийн хандлагыг хэрэглэж үнэлгээг тогтоосон. Өртгийн хандлагаар үнэлэхдээ Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 203 тоот тушалаар батлагдсан "Барилга, байгууламжийн нэгжхүчин чадлын жишиг үнэлгээ" болон "Барилга, байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэлгээг хэрэглэх дүрэм" зэргийг удирдлага болгосон. Энэ талаар 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 29/Ш тоот үнэлгээний тайлангийн 2.2.1, үнэлгээний тооцооллын хэсэгт тодорхой тусгасан. Иймд үнэлгээ үндэслэлтэй хийгдсэн. 6.1 дүгээр блокийн зоорийн давхрын талбайг албан ёсны экспертизээр орж, баталгаажсан ажлын зурагт үндэслэн тооцоолсон гэжээ.

 

   Шүүх: Шүүхийн шийдэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан, хөрөнгийн үнэлгээний "МТ-" ХХК-ийн 2018 оны 29/Ш дугаартай үнэлгээг хүчингүйд тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 800 төгрөгийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 210 600 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Н-раас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "ИСК-" ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх нотлох баримтыг дутуу буюу бодитоор үнэлээгүй

1. Нэхэмжлэгч "ИСК-" ХХК нь “...Алтансан хорооллын 3, 4 дүгээр блокын барилгын 1 м.кв талбайг үнэлэхдээ зах зээлийн дүндаж үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдсэн буюу ижил төрлийн барилгуудаас хэт зөрүүтэй үнэлэгдсэн...” тул хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасан байхад шүүх "... хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж баталсан байх..." гэсэн шаардлагыг хангаагүй үндэслэлээр үнэлгээний тайланг хүчингүй болгосон тул анхан шатны шүүхийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй, шалтгаант холбоогүй нөхцөл байдлыг дүгнэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. 29/Ш дугаартай "үнэлгээний тайлан"-д Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан тайланд тусгавал зохих бүх зүйлийг тусгасан, хуулийн шаардлагыг бүрэн хангасан байхад шүүх энэ талаар огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-ийг үндэслэн "Хөрөнгийн үнэлгээ хийх бэлтгэл ажил" болох үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг батлаагүй үндэслэлээр үнэлгээний тайланг хүчингүй болгосон нь буруу. Учир нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг зохицуулаагүй гагцхүү бэлтгэл ажлыг тухайн шинжээч буюу хөрөнгийн үнэлгээний байгууллага ямар зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэх талаарх зохицуулалт бөгөөд үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг зайлшгүй тусгах шаардлагагүй.

2.Шийдвэрийн үндэслэх хэсэгт "...7.1.5-д заасан хөрөнгийн үнэлгээ хийхэд ашиглаж байгаа мэдээллийн сан болон үйлчлүүлэгчээс ирүүлсэн тоо мэдээг дахин хянаж магадлан шинжилсэн байх шаардлагыг хангаагүй, тухайлбал хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан мэдээллийн сан түүний эх үүсвэр тодорхойгүй буюу хуульд заасны дагуу мэдээллийг магадласан гэж үзэхэд учир дутагдалтай" гэж дүгнэн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлж дүгнээгүй. Учир нь хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээ хийхэд ашигласан еzаг.mn, unegui.mn, zarmedee.mn болон орон сууц захиалан бариулах гэрээг үнэлгээний баримтад хавсаргаж.тухайн үнэлгээний тайланд тусгасан байдаг атал шүүх эдгээр баримтыг огт үнэлэлгүйгээр хөрөнгийн үнэпгээ хийхэд ашигласан мэдээллийн сан түүний эх үүсвэр тодорхойгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Үүнээс гадна "МТ-" ХХК нь хөрөнгийн үнэлгээний тайланд тухайн бүсэд байрлах ижил төрлийн барилгууд болох Баянзүрх дүүрэг, Цайз зах "Gгееп Арагtment" хотхон болон Кино үйлдвэрийн дэргэдэх 66/5 байр зэрэг 3 барилгын үнийг харьцуулан энэ талаарх мэдээллийн эх сурвалжийг үнэлгээний тайланд тодорхой тусгасан байхад нэхэмжлэгч нь ижил төрлийн барилгуудаас хэт зөрүүтэй үнэлсэн гэж буруутгасан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлан, хөрөнгийн үнэлгээ хийсэн байгууллагыг хууль зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр буруутгаж, нэхэмжлэл гаргасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилготой. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй атал шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй нь зөвхөн хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлого болохыг харуулна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Нэхэмжлэгч “ИСК-” ХХК нь хариуцагч Н-арт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ. 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/00003 дугаар шийдвэрээр хариуцагч “ИСК-” ХХК-аас 16 876 268 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 84 539 290 төгрөгийг гаргуулж "БФБХ-" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх-60-68 дахь тал/ Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгогдсон гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 188/11 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтан сан" хорооллын орон сууцны зориулалттай 1, 3, 4 дүгээр блокийн 19 828 м.кв талбай бүхий барилгыг битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 151 дүгээр тогтоолоор хураасан. /хх 71-72, 75-76/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгүүдийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Н-раас “МТ-” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, 55.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ. /хх-80 дахь тал/

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн өмнө эрх, тэгш байх, талуудын мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлж буюу зохигчдын гаргасан нэхэмжлэл, тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “хөндлөнгийн шинжээч зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн” гэсэн агуулгаар нэхэмжлэлээ гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй асуудлаар буюу “үнэлгээ хийхдээ хуулиар тогтоосон журам зөрчсөн, түүнчлэн шинжээч нь хөрөнгийн үнэлгээ хийх төлөвлөгөө, хуваарийг боловсруулж баталсан байх шаардлагыг хангаагүй” гэсэн асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ. /хх-145-152 дахь тал/

“МТ-” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 29/Ш дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Алтан сан" хорооллын орон сууцны зориулалттай 1, 3, 4 дүгээр блокийн барилгуудыг 35 201 600 000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх 81-110 дахь тал/ Нэхэмжлэгч нь уг үнэлгээг эс зөвшөөрч,  үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. 

Иймээс нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

   Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн тогтлоо. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн             167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/03467 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “ИСК-” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                      М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                                Ч.ЦЭНД