Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1252

 

 

 

 

 

 

        2024       11          15                                       2024/ШЦТ/1252

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Э.Дөлгөөн /томилолтоор/,

Шүүгдэгч Н.А**********, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** овогт **********-ын **********-т холбогдох эрүүгийн “2406 02121 1142” дугаар хэргийг шүүх 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн ********** суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд байрлах ********** бөөний төвд ачигчаар ажилладаг, ам бүл 2 дүүгийн хамт Улаанбаатар хот Налайх дүүргийн 2 дугаар хороо ********** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй

            Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Нэгдүгээр шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн **** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 251 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн

********** овогт **********-ын ********** /РД:**********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн харьяа “**********” бөөний худалдааны төвийн харуул хамгаалалтын байранд хохирогч **********-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нь удаа дараалан цохих зэргээр зодож хохирогчид гавлын суурь ясны зүүн талын далавч зөрүүгүй, зүүн талын хацар яс дотогш бага зэрэг цөмөрсөн, хоншоорын урд болон гадна, арын хана зөрүүтэй, зүүн нүдний ухархайн дээд болон, гадна хананы зөрүүтэй хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, баруун доод 1-р шүдний сулрал, хамарт зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” кароаке бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч **********-тэй тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар караокены үүд хэсэгт хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж гараараа хохирогчийн нүүрэн тус газарт цохих, хөлөөрөө өшиглөх, цамцны даавуун захаар хоолой хэсгээр нь боох зэргээр зодож хохирогчийн биед дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салст, эрүү баруун эгэмд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас  талуудын хүсэлтээр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар тал/, хохирогч **********-ын мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр тал/, гэрч **********-гийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4426 дугаар дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/, хохирогч **********-ийн мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3909 дүгээр дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Анхбаяр, Ц.Долгорсүрэн нарын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 757 дугаар дүгнэлт /хх-ийн 123-125 дугаар тал/, шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/,  иргэний нэхэмжлэгч **********-ийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” кароаке бааранд үйлчлүүлж байхдаа хохирогч **********-тэй тодорхой шалтаг шалтгаангүйгээр маргаан үүсгэж, улмаар караокены үүд хэсэгт хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж гараараа хохирогчийн нүүрэн тус газарт цохих, хөлөөрөө өшиглөх, цамцны даавуун захаар хоолой хэсгээр нь боох зэргээр зодож хохирогчийн биед дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салст, эрүү баруун эгэмд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-ийн өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчимд “Нарантуул” захаас ажлаа тараад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “**********” нэртэй караоке руу найз **********-гийн хамт орсон. Тэгээд дуу дуулж байгаад нийт 4 шил 0.5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво ууж сууж байхад караокед гаднаас 30 орчим насны их согтолттой байрын улаан өнгийн жилетка өмссөн залуу орж ирээд хэсэг байж байгаад над дээр ирээд “хамт гарч тамхи татья” гээд үүдэнд хамт гараад тамхилах үед “чи ер нь хэн юм бэ?” гээд агсан тавиад нүүр рүү баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд намайг тонгойх үед цамцны малгайнаас дарж байгаад пүдэнгийн үдээсээр нь боож унагаад би нэг мэдэхэд ухаан алдаад сэрэх үед тухайн залуу миний нүүр рүү өшиглөж байсан. Би тухайн миний биед ямар нэгэн шалтгаангүйгээр халдсан залууг огт танихгүй, урьд өмнө харж байгаагүй, өөрийгөө “Нарантуул” зах дээр ажилладаг гэж хэлж байсан. Миний үүдэн дээд 3 шүд хөдөлсөн, баруун талын эрүү хөндүүртэй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 68 дугаар тал/,

Дахин өгсөн: “Гэмт хэргийн улмаас ямар нэгэн төлбөр яллагдагчаас нэхэмжлэхгүй, мөн сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй. Шинжээчийн дүгнэлтэд миний биед учирсан гэмтэлтэй таарч байна. Тухайн гэмтлийг миний биед ********** учруулсан. Би эрүүл мэндийн даатгалаас 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс хойш ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй. Эрүүл мэндийн байгууллагад хандсан зүйл байхгүй биеийн байдал хэвийн. Миний зүгээс гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 70 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Д.Дунгаамаагийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 3909 дүгээр:

1. **********-ийн биед дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салст, эрүү, баруун эгэмд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар тал/ зэрэг болно.

2. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуурсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутын орчимд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 42 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “**********” ХХК-ийн харьяа “**********” бөөний худалдааны төвийн харуул хамгаалалтын байранд хохирогч **********-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаан үүсгэж улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж гараараа хохирогчийн нүүрэн тус газарт нь удаа дараалан цохих зэргээр зодож хохирогчид гавлын суурь ясны зүүн талын далавч зөрүүгүй, зүүн талын хацар яс дотогш бага зэрэг цөмөрсөн, хоншоорын урд болон гадна, арын хана зөрүүтэй, зүүн нүдний ухархайн дээд болон, гадна хананы зөрүүтэй хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, баруун доод 1-р шүдний сулрал, хамарт зулгаралт зэрэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-3 дугаар тал/, 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч **********-ын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “**********” худалдааны төвд хамгаалагчийн ажил хийдэг бөгөөд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг 30 минутад тус худалдааны төвд ажигч ажилтай ********** гэж дууддаг залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харуулын байранд орж ирээд “би 4 цагт хүүхэнтэй ирж хононо, намайг ирж хонуулаарай” гэж хэлэхэд нь “чи өмнө ирж хонохдоо дахиж хонохгүй гэж хэлээд гарсан, чамайг хонуулахгүй” гэж хэлсэн чинь “эр хүн байж ойлго л доо, намайг хонуулчих” гэхэд нь “тийм зүйл байхгүй, хонуулахгүй” гэж хэлэхэд миний нүүр хэсэг рүү 3 удаа цохиж авахад нь заамдаж аваад цохих гэхэд мөн ачигч хийдэг ********** гэж дууддаг залуу орж ирээд салгаж **********-г авч гарсан. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан болсон зүйл байхгүй. Миний зүүн нүд хавдаж, дээд уруул сэтэрч, доод үүдэн шүд хөдөлсөн гэмтэл учирсан байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар тал/,

Дахин өгсөн: “Уг асуудлаас үүдэн миний бие Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, “**********” эмнэлэгт нийгмийн даатгалаар төлбөр төлөлгүй хэвтэн эмчлүүлсэн. Харин эм тариа шинжилгээний төлбөр мөнгийг өөрөө төлж барагдуулсан ба зардлын баримтыг гаргаж өгч болно. Миний хувьд шинжилгээ өгсөн болон эм тариа худалдан авсан төлбөр, өвчтэй шалтгаанаас ажил хийж чадаагүй 1 сарын цалин 700.000 төгрөг, эмнэлгийн байгууллага руу явсан такси үйлчилгээний төлбөр мөнгийг нэхэмжилж байна. Надад эм тариа худалдаж авахад өвчтэй байдлаас үүдэн 700.000 төгрөгийн цалин хөлс, эмнэлэг рүү такси үйлчилгээгээр явахад 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 45.000 төгрөг, 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 29.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 21.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 16.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 20.000 төгрөгийг зарцуулсан. Нийт 1.188.140 төгрөгийн хохирол учирсан ба такси үйлчилгээгээр явсан төлбөр мөнгөний баримт байхгүй бөгөөд бэлэн мөнгөөр төлж байсан. Би энэ хүнд хуулийн дагуу хариуцлага тооцуулж өөрт учирсан хохирол төлбөрийг барагдуулж авах хүсэлтэй байна. Би уг асуудлаас үүдэн сэтгэл санааны хувьд хүнд өвчин шаналалтай эмнэлгийн байгууллагаар үзүүлж эмчилгээ хийлгэж авсан ба сэтгэл санааны хохирол тогтоолгох хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********-ийн өгсөн: “Би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах өргөтгөлийн “Заан” нэртэй худалдааны төвд ачигчийн ажил хийдэг ба 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч ажил тарах гэж байхад харуулын байранд хамт ачигчийн ажил хийдэг ********** хувцсаа солихоор орсон. Тэгээд намайг гадна талд шат нь дээр сууж байхад **********, ********** нар нь хоорондоо маргалдаж дуу нь чангараад байхаар нь явж ороход харуул **********-ын уруул хэсгээс цус гарч зүүн талын нүд нь хавдсан байдалтай заамдалцсан байхад нь салгаж **********-г авч гараад явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Даваасүрэнгийн 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 4426 дугаар:

1.**********-ын биед суурь ясны зүүн талын далавч зөрүүгүй, зүүн талын хацар яс дотогш бага зэрэг цөмөрсөн, хоншоорын урд болон гадна, арын хана зөрүүтэй, зүүн нүдний ухархайн дээд болон, гадна ханын зөрүүтэй хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, баруун доод 1-р шүдний сулрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цоих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Анхбаяр, Ц.Долгорсүрэн нарын 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 757 дугаар:

1.********** /РД:**********/-н сэтгэцэд 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн  дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.

3. Шинжилгээний явцад хэрэгт нэмэлт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 123-125 дугаар тал/,

шүүгдэгч **********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72 дугаар тал/, 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч **********-ийн өгсөн: “... Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.769.308 төгрөг гарсныг шүүгдэгч **********-өөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 дугаар тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч ********** нь хохирогч ********** нарыг зодсон гэх үйл баримтууд тогтоогдожээ.

Гэмтлийн "хөнгөн" зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд:

Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Д.Дунгаамаа нь “**********-ийн биед дээд уруулын дотор салстад шарх, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 1-р шүдний буйл, дээд уруулын дотор салст, эрүү, баруун эгэмд цус хуралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч *******ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Гэмтлийн "хүнд" зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

  • Амь насанд аюултай гэмтэл учруулсан;
  • Амь тэнссэн байдал үүсгэсэн;
  • Гэмтлээс их хэмжээний үлдэц, уршиг үүссэн;
  • Хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр буюу 35-100% тогтонги байдлаар алдагдсан.

   Шинжлүүлэгчийн эрүүл мэнд сарниагүй, хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги байдлаар алдагдаагүй, ямар нэг зовиур, эмнэл зүйн шинж илрээгүй, жижиг (биеийн нийт гадаргуугийн 1 хувиас илүүгүй) зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, өнгөц шарханд гэмтлийн зэрэг тогтоохгүй ба шинжээч зөвхөн гэмтлийн шинж байдал, түүнийг үүсгэсэн хүчин зүйл, хугацааг тодорхойлно

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэн “**********-ын биед суурь ясны зүүн талын далавч зөрүүгүй, зүүн талын хацар яс дотогш бага зэрэг цөмөрсөн, хоншоорын урд болон гадна, арын хана зөрүүтэй, зүүн нүдний ухархайн дээд болон, гадна ханын зөрүүтэй хугарал, хамар, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чихэнд шарх, баруун доод 1-р шүдний сулрал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлтийг гаргасан байх бөгөөд прокуророос шүүгдэгч **********-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”... гэж хуульчилсан. Шүүгдэгчийн гэмт үйлдлүүд нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Иймд, шүүгдэгч **********-ийг хохирогч ***********-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

хохирогч **********-ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөр:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “....Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй...” гэж,

513.1 Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ********** нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ********** нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бол хохирогч ********** нь хохирол төлбөрт 357.140 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол, хор уршиг, иргэний нэхэмжлэгч Д.Сувд-Эрдэнэ нь 1.769.308 төгрөг тус тус  нэхэмжилснээс шүүгдэгч ********** нь шүүхийн шатанд хохирогч **********-д 3.163.000 төгрөг нөхөн төлсөн.

                 Хохирогч ********** нар нь өөрт учирсан гэм хорын болон хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч **********-өөс 1.769.308 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч **********-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.” гэх саналыг,

Шүүгдэгч **********-ийн өмгөөлөгч С.Болорчулууны зүгээс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг гаргасан бол шүүгдэгч нарын зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

   мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

   Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг баримтаар нөхөн төлсөн, төлөхөө илэрхийлсэн зэргийг Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүх шүүгдэгч **********-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

   Шүүхээс шүүгдэгч ********** ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж 2 жилийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ********** нь цагдан хоригдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ********** овогт **********-ын **********-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан”, “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

   2. Шүүгдэгч **********-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч **********-т оногдуулсан 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 10.500 нэгж буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь шүүхээс оногдуулсан 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.500.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            6. Шүүгдэгч **********-өөс 1.769.308 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

            7. Хохирогч **********  нар нь өөрт учирсан гэм хорын хохирол хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч ********** нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч **********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч **********-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                         Э.ЧИНГИС