| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0172/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/140 |
| Огноо | 2015-10-28 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2015/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Улсын яллагч *******
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 02 сарын 27-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, тоот регистрийн дугаартай,
Үйлдсэн хэргийн талаар:
******* нь шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор 2015 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух иргэн *******ийн хашаанаас түүний эзэмшлийн шар өнгийн улсын дугааргүй ф мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 04 сарын 30-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багийн нутаг ******* ******* гэх газарт оршин суух иргэн *******гийн гэрээс НТС маркын гар утас 1 ширхэг, Самсунг маркын гар утас 1 ширхэг, 2.7 кг ноолуур зэргийг хулгайлж 416.300 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух ийн хашаанаас түүний эзэмшлийн хар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркын мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 2.616.350 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжЛэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;
Шүүгдэгч ******* нь 2015 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух иргэн *******ийн хашаанаас түүний эзэмшлийн шар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан, мөн 2015 оны 04 сарын 30-ны өдөр давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багийн нутаг ******* ******* гэх газарт оршин суух иргэн *******гийн гэрээс НТС маркийн гар утас 1 ширхэг, Самсунг маркын гар утас 1 ширхэг, 2.7 кг ноолуур зэргийг хулгайлсан, мөн 2015 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих шөнө давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух ийн хашаанаас түүний эзэмшлийн хар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркын мотоциклийг хулгайлсан, бусдад нийт 2.616.350 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн:
Би 2015 оны 04 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө хашаанаасаа шар өнгийн мустанг-5 маркийн 150 мотортой мотоциклийг хулгайд алдсан юм. Би 2015 оны 04 дүгээр сарын 04-ний орой 16 цагийн үед хашаандаа оруулаад гэрийн зүүн талд тавиад унтсан. Маргааш өглөө нь 09 цаг болж байхад гэрээсээ гарахад мотоцикл алга болсон байсан. Тэгээд мөрийг нь харахад хашаанаас түрж гаргасан шинжтэй байсан. Миний алдсан мотоцикл нь шар өнгийн мустанг-5 маркийн 150 мотортой, 1.750 000 төгрөгөөр 2014 оны сүүлээр 12 сард худалдаж авсан мотоцикл байсан. Улсын дугаар бичиг баримт байхгүй. Би мотоциклоо 1.750.000 төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр хуудас/
Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн орой 18 цагийн үед гэртээ ирээд сумын төвийн хашаанд байшингийн үүдэнд мотоцикпоо тавиад хоносон. Тэгээд маргааш нь манай сургуулийн хүүхэд 13 цагийн үед ирээд та мотоцикпоо яасан гэхээр нь гараад харсан чинь миний мотоцикпь алга болсон байсан. Тэгээд би арай гэрийн хаяанаас хулгай хийгээд авахгүй байлгүй гэж бодоод хүн аваад явсан байх гэж бодоод хүмүүсээс сураад сураг гарахгүй болохоор нь цагдаад мэдэгдсэн, цагдаа ирээд мөрийг нь хөөсөн боловч хашаанаас гараад зам руу ороод алга болсон байсан. ...Тэгтэл маргааш нь над руу залгаад ахаа таны мотоциклийг олчихлоо, та гаалийнх нь бичгийг өгч явуулаач гэснээр цагдаад өгч явуулж тулгуулсан чинь мөн байна гээд мотоцикль олдсон юм. Миний алдсан мотоцикль нь хар өнгийн мустанг-5 маркийн 200 мотортой 1.250.000 төгрөгөөр 2013 оны сүүлээр 11 сард худалдаж авсан мотоцикль байсан. Улсын дугаар байхгүй. Би мотоцикпоо 1 сая төгрөгөөр үнэлж байна гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 30-ны үед манай 2 банди мал хуй гээд гэрээ түр эзэнгүй орхиод явсан. Тэгээд манайд гэдэг залуу ирж байхыг манай хүү харсан байсан. Тэгээд гэртээ очих гээд явж байх хооронд мотоциклоо асаагаад явсан байсан. Тэгээд хүү гэртээ ороод гэрийн хаяанд байсан шуудайтай ноолуур алга болсон байхаар нь авсан байна гэдгийг нь мэдээд араас нь мотоциклоороо хөөгөөд гүйцээгүй сум руу оруулаад алдсан байсан. Тэгээд сумаар хайж явж байгаад олоогүй харьсан гэсэн. Гэртээ ирээд манай хүүхдүүд гэрт байсан 2 ширхэг гар утас алга байна гээд дахиад сумын төв орж ирээд г хайж олоод кармаг нь нэгжсэн чинь 2 гар утас нь гарж ирээд утсаа авсан байсан. Ноолуурынхаа мөнгийг дараа нь гаргуулж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтад өгсөн:
Би өдрийг нь сайн санахгүй байна. Гэхдээ 2015 оны 05 дугаар сарын 10-д гарчихсан байсан. Манай ах Ундрах зах дээр нэг залуу мотоцикль зарна гээд явж байна, чи мотоцикль авна гээд байсан, ирж уулзахгүй юу гэхээр нь ирэхэд мустанг-5 маркийн 200 мотортой хар өнгийн мотоцикпийг намхан шар залуу зарна гээд зогсож байсан. Тэгээд тэр залуу нь 200,000 төгрөгөөр зарна гэж байсан учир би авъя гээд сонирхоод бичиг баримт нь байна уу гэхэд тэр залуу байхгүй гээд маргааш юмуу нөгөөдөр найдвартай аваад ирнэ гээд тэр залуу 100.000 төгрөг өгчих, ер нь та 100.000 төгрөгөөр худалдаад авчих гэхээр нь аваад үлдсэн. Намайг зах дээр унаад явж байтал эзэн нь таниад миний алдсан мотоцикль байна гэхээр нь би өөрийнхөө утсыг өгөөд явсан юм. Тэгээд цагдаа ирээд уг мотоциклийг аваад явсан юм. Би тэр мотоциклийг худалдаж аваад нийт 106,000 төгрөгийн сэлбэг авч тавьсан, мөн 100,000 төгрөг өгч худалдан авсан. Надад нийт 206.000 төгрөгийн хохирол учраад байна гэх мэдүүлэг/хх-ийн 32 дугаар хуудас/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд 2,7 кг ноолуур авчирч өгөөд 130.000 төгрөг аваад явсан. Тэгтэл дараа нь цагдаа ирээд ноолуурыг хулгайн ноолуур байна гээд авч яваад сүүлд нь мөнгийг нь авчирч өгсөн. өөр надад ямар нэгэн юм зараагүй. Жаахан ноолуур болохоор нь би ямаагаа самнаад ирсэн юм байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: Манайх ******* сумын 1 дүгээр баг ******* ******* гэх газарт хаваржиж байсан. 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би дүүтэйгээ малд явсан. Манай гадаа нэг шар цамцтай, мотоцикльтой залуу ирээд хэсэг зогсож байгаад гэрт ороод нэг шуудайтай ноолуур аваад мотоциклоо асаагаад яваад өгсөн. Би малаа дарчихаад араас нь дүү хамт хамт явсан. Сумын төв ороод г хайж байгаад олоод чи хулгай хийсэн 2 утас, ноолуур гаргаад ир гэсэн чинь би мэдэхгүй, би аваагүй гээд гүрийгээд байсан. Тэгээд гэдэг хүний дэлгүүрт манай гэрээс алдагдсан цагаан шуудайтай ноогуур байхаар нь би гэдэг хүнээс энэ ноолуурыг хэн өгсөн юм гэсэн чинь гэж байсан. Нэг нь НТС гэсэн бичигтэй хар утас байсан, тэрийг 180,000 төгрөгөөр, нөгөөх нь Самсунг галакси эс 2 маркийн утас байсан 250,000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 дугаар хуудас/
- Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/
- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 14/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/
-Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 40 дүгээр хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 44 дүгээр хуудас/
-Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын үнэлгээчний 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх- ийн 48 дугаар хуудас/
- Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 112 дугаартай дүгнэлт /хх-ийн 27- 28/
-Эд хөрөнгө битүүмжпэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18/
- Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадлагаа /хх-ийн 37-38/
- ******* сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80-81/
-Шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 82/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83/
-шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би гийн гэрээс 2015 оны 04 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна. Хадмынхаа гэр лүү явж байгаад замд айл байхаар нь орсон чинь эзэнгүй байсан. Тэгээд гэрийн хойморт нь 2 ширхэг мэдрэгчтэй гар утас байхаар нь аваад гарах гэхэд гэрийн баруун хатавчинд нь ногоон өнгийн шуудайтай ноолуур байхаар нь авч гараад сумын төвд ирээд ноолуурыг нь гэдэг хүний дэлгүүрт орж эхнэрт нь өгөхөд 2,7 кг болж байна гээд 130,000 төгрөг өгсөн. Тэгээд уг мөнгөний талыг нь үрээд байж байхад ахын хүүхэд , нар ирээд 2 гар утас болон ноолуураа авсан. 2015 оны 05 дугаар сарын 13-ны шөнө 24 цаг өнгөрч байхад сумын төвд халамцуу явж байхад ийн хашаанд байшингийнх нь үүдэнд мустанг-5 маркийн 200 мотортой хар өнгийн мотоцикпь байхаар нь утсыг салгаж шууд холбож асаагаад шөнөдөө Баянхонгор аймагт орж ирсэн. Маргааш нь зах дээр гэдэг хунд 100,000 төгрөгөөр борлуулсан. 2015 оны 04 дүгээр сарын эхээр ******* сумын төвийн хойд гэр хороололд байдаг гэдэг хүний хашаанаас шөнийн 02-03 цагийн үед хашааг нь давж ороод гэрийн зүүн хаяанд нь байсан шар өнгийн мустанг-5 маркийн 150 мотортой мотоцикпийг хашаанаас нь түрж гаргаад хашааны өнцөгт утсаар нь шууд холбож асаагаад тэр шөнөдөө аймаг явж ороод маргааш нь зах дээр мотоцикпь засварын хүнд 50,000 төгрөгөөр зарж хоол авч идээд дуусгасан гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан
шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.
Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.
Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор 2015 оны 04 сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух иргэн *******ийн хашаанаас түүний эзэмшлийн шар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркын мотоциклийг хулгайлж 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 04 сарын 30-ны өдөр шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын 1-р багийн нутаг ******* ******* гэх газарт оршин суух иргэн *******гийн гэрээс НТС маркын гар утас 1 ширхэг, Самсунг маркын гар утас 1 ширхэг, 2.7 кг ноолуур зэргийг хулгайлж 416.300 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 05 сарын 13-наас 14-нд шилжих шөнө шунахайн сэдэлтээр, өөртөө ашиг олох зорилгоор, давтан үйлдлээр Баянхонгор аймгийн ******* сумын төвд оршин суух ийн хашаанаас түүний эзэмшлийн хар өнгийн улсын дугааргүй мустанг-5 маркын мотоциклийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч ******* нь 1.300.000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ид 1.300.000 төгрөгийн хохирлыг төлөөгүй, хохирогч *******, нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэгч нь хохирол нэхэмжлэхгүй талаарх тайлбар ирүүлсэн байна.
Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Хэрэгт шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч овогт ын г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******г эд хөрөнгийг хураахгүйгээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******гийн эдлэх дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Ялтан *******д урьд хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тооцсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан *******гийн дундын өмчлөлийн 4 ханатай гэрийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 22-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******гаас 1.300.000 төгрөг гаргуулж хохирогч *******ид олгосугай.
7. Ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч , , иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. , , иргэний нэхэмжлэгч нар нь хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ