| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2020/01775/И |
| Дугаар | 183/ШШ2022/00026 |
| Огноо | 2021-12-27 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2022/00026
2021 оны 12 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2022/00026 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ........... байрлах Э ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1................ байрлах ОСӨХ гэх/-д холбогдох,
ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28.890.395 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч О нСӨХ-ны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37.000.000 төгрөг гаргуулах, гаражийн дам нурууг шинээр хийлгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г /ШТЭҮД:../, О.М /ШТЭҮД:000/, хариуцагч *****СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Л,хариуцагчийн өмгөөлөгч З.А /ШТЭҮД:000/, гэрч Д.Н Б.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь *****СӨХ-тэй 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр уулзаж, харьяаллынх ньавтомашины гаражийн 1149 м.кв бүхий дээврийн засвар хийх талаар уулзалт хийсэн. Тухайн дээвэр нь анх баригдсан цагаас хойшзасвар хийгдээгүй, нэлээд муудсан дээвэр байсан. Бид үзлэг хийгээд ийм дээврийн доор их хэмжээний шар ус хуримтлагдсан байдаг тухай хэлээд тэдний хүсэлтийн дагуу хучилтын хавирган хавтанг арваад газар дотор талын таазнаас өрөмдөж үзүүлсэн. Өрөмдөж цоолсон нүхнээс крантаар ус гоожиж байгаа мэт их хэмжээний ус гоожиж, олон хоногийн дараа аажмаар багассан боловч өнөө хэр бүрэн гоожиж дуусаагүй байгаа. Тэдний дээвэр хавирган хавтан, шилэн хөвөн дулаалга, 5-6 см бетон цутгалт гэсэн бүтэцтэй. Дээврийн хучилтын цоорхойгоос орсон хур тунадас дундын хэсэгт нэвчиж тогтсон байдалтай байсан. Өмнө ажилласан туршлагаас үзэхэд ийм ус 1-2 жил, ялангуяа дээвэрт буусан хур тунадасын даралтаас шалтгаалан их бага хэмжээгээр үргэлжлэн гоождог, үүнийг доош гоожуулах болон гадна хучилтын материалд зориулалтын чийг гадагшлуулах Аэротор хийж ууршуулах хосолмол аргаар шийддэг. Биднийг дээврийн усыг гоожуулж үзүүлээд энэ тухай хэлэхэд өмнө ирж үзсэн хүмүүс энэ тухай огт хэлээгүй, мэргэжлийн байгууллага тул танайхаар хийлгэе гээд тухайн өдрөө №******** тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, нийт 1149 м.кв талбайг 1м.кв нь 32400 төгрөгөөр тооцон нийт 37.227.600 төгрөгийн ажлын гэрээ байгуулсан. Урьдчилгаа төлбөр аваагүй. Гэрээний 2.8 болон 2.9 дэх заалтын дагуу урьдчилгаа 50 хувь, ажлын явцад 25 хувь, ажил дуусч хүлээлцсэний дараа 25 хувийн төлбөр хийхээр тохиролцсон. О СӨХ-ийн захирал З.Л бид олон айлаас мөнгө цуглуулах учир хугацаа өгөөч гээд цугласан мөнгийг тухай бүр шилжүүлж, наадмаас өмнө тооцоо бүрэн дуусгахаар амалж ажил эхэлсэн. Ажил 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр дуусч, манай зүгээс ажил хүлээлцэх акт болон ажлын өмнөх байдал, ажил гүйцэтгэх явцын болон гүйцэтгэлийн дараах зургуудын А4-өөр 5 хуудас хэвлэн хавсаргаж өгсөн. Тухайн ажлыг О СӨХ-ийн Удирдах зөвлөлийн дарга залуу 3 хүний хамт дээвэр дээр гарч биечлэн үзэж танилцсан. Акт дээр СӨХ-ийн дарга З.Лгээс гадна 5-6 хүн гарын үсэг зурсан. Өөрөө ч ажил хүлээлцэх акт тусдаа хэвлэж бэлтгэсэн байсан. Тухайн актыг 10 гаран хүнээр гарын үсэг зурж, нийт гишүүдэд танилцуулна гээд авч үлдсэн ч манайд өнөө хэр буцааж өгөөгүй. Тухайн ажилд 1260-аад м.кв PVC мембран материал , 1250 м.кв орчим геодаавуун зөөлөвч, 2000 илүү жижиг даруулга, 400-аад метр урт даруулга төмөр, тэлэгч шрупууд, силикон, нимгэн төмөр, ажилын цалин, өдрийн хоол, түлш шатахуун зэрэг 31.877.500 төгрөгийн биет зардал гарсан. Мөн Барилгын тухай хуулийн заалтын дагуу зүгшрүүлэх тохируулах нэг жилийн хүрээнд шаардлагатай үзлэг үйлчилгээ хийж байгаа. Энэ хугацаанд СӨХ-оос хоёр удаа албан бичиг ирүүлсэн, нэг удаа СӨХ-ны Удирдах зөвлөлийн хуралд манай ерөнхий инженер Ц.Э очиж оролцсон, бичгээр биш биет байдлааруулзаж үзэж харж, аль болохоор эвтэй байж төлбөр тооцоогоо барагдуулахаар хичээж ирсэн. Тэгээд ч бид бүх PVC мембран хучилт хийсэн ажилдаа 72 сарын баталгаа өгч, жил бүр үзлэг хийн зааварчилгаа өгч ажилладаг. Манай компани дээвэр засварын шинэ технологи нэвтрүүлэн олон байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж байсан, ийм асуудал гарч байгаагүй болно. Иймд хуулийн дагуу шийдэж, гэрээт ажлын үлдэгдэл 18.227.600 төгрөг, ажил гүйцэтгэх гэрээний 2.2-т заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцоход алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангид 9.113.800 төгрөг нэхэмжилсэн. Иймд хариуцагч ОСӨХ-оос ажлын үлдэгдэл төлбөр 18.227.600 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алданги 9.113.800 төгрөг, нийт 27.341.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ОнСӨХ-ны гүйцэтгэх захирал З.Лшүүхэд урьд гаргасан тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *****СӨХ нь нийт оршин суугчдын дундаас үүсгэн байгуулагдсан, тэдгээрийн эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй байгууллага. Хотхоны оршин суугчид 2 давхар, 80 автомашины гараажтай. Авто гараажийн дээврээс ус алддаг тул2019 онд засварын ажлыг хийлгэхээр төлөвлөн дээврийн засвар хийдэг таван компаниас Э ХХК-ийн 6 жилийн баталгаа, үндсэн материал, ажлын дадлага туршлагад нь итгэл үзүүлэн засварын ажлыг хийлгэхээр 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын гэрээг хийсэн. Бид ажлын талаар маш сайн ярилцсан. Тус компани нь бэлтгэл ажил болох хуулалт, хатаалт хийлгүйгээр шууд л хулдаасаа тавьж, хурдан хугацаанд ажлыг хийж 2019 оны 06 дугаар сарын 01-нд ажлаа дууслаа гэж хэлсэн боловч зунжин намаржин тасралтгүй ус гоожиж, СӨХ-ны ажилчид бидэнд асар их ажлын ачаалал, хүндрэл учруулж, улмаар хэрүүл маргаан дагуулсан ажил болж миний биеийг сэтгэл зүйн дарамтад оруулж эхэлсэн. Бид бүтэн 5 сар гарааж дүүрэн сав тавьж,дээврийн дусаалыг ус зөөж,цэвэрлэж байсан. Үүнийг харсан хүмүүс засварын төлбөр төлөхөөс татгалзаж, улам бүр асуудал хүндэрч эхэлсэн. Энэ цаг үед Эй уан констракшн дизайнХХК-тай энэхүү асуудлаар нэн яаралтай ярилцан дорвитой шийдэлд хүрэхийг хүссэн боловч утсаа салгах, элдэв шалтаг шалтгаан тоочиж бултах, зайлах үйлдлийг үзүүлж, улмаар төрсөн ах, дүү хоёрын хэн нь эрх мэдэл бүхий нь ч ойлгомжгүй болж, ах дүү хоёр ээлж дараалан элдэв үгээр доромжлон давхар давхар дарамт үүсгэж байлаа. Ийнхүү 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Удирдах зөвлөлийн хуралд ирүүлэхийг хүсч ерөнхий инженер Ц.Э арай ядан ирсэн. Тэрээр тус хурал дээр хэлэхдээ чанаргүй хийсэн ажлаа засварлах,таазанд цооролт хийсэн хэсгүүдэд нөхөөс засвар хийж, хуучин байдалд нь оруулж өгөх үүрэг хүлээсэн. Бид энэхүү ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэсний дараа үлдэгдэл төлбөрийг ямар нэг асуудалгүй гүйцээж төлөхөөр тохиролцсон. Гэтэл тус компани тэр цагаас хойш өнөөг хүртэл ямар ч засвар үйлчилгээг хийгээгүй, бидэнтэй холбоо барихыг ч хүсэхгүй явж ирсэн. Бид энэ хугацаанд СӨХ-ийн зүгээс 3 удаа албан тоот явуулсан ба утсаар ярих, имэйл хаягаар харьцах зэрэг үйлдлүүдийг удаа дараа хийсэн боловч нэг ч хариу ирүүлээгүй ба уулзаагүй болно. 2020 оны 03 дугаар сарын 24-24-ны бороо цас хольж орсон өдрүүдэд 10 гаруй газраас ус гоожиж, тус компанийн захирал Ц.Эыг ирж үзэх, уулзахыг хүссэн боловч элдэв бүдүүлэг үг хэлээр доромжлон, дээврийг чинь хуулж хаяна гэсэн айлган сүрдүүлэх аястай үг хэллэг хийж эхэлсэн. Иймд бид нэгэнт ойлголцохгүй учир хуулийн дагуу шийдүүлэхээр эхний ээлжинд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандсан. Ажлын хөлс нийт 37.227.600 төгрөг бөгөөд санхүүжилт олгосон дүн 19.500.000 төгрөг бөгөөд үүгээр гэрээний 4 дүгээр заалт буюу ажлын хөлс гэсэн бүлийн 4.2 дахь заалт хэрэгжсэн гэж үзэж байна. Гэрээний 4.3 дахь заалтын дагуу үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл албан ёсоор акт үйлдэх, хүлээлцэх нөхцлийг ажил гүйцэтгэгч тал бүрдүүлээгүй учиргүйцэтгэгч талын чанаргүй хийсэн ажил өнөөдөр ч ус гоожсоор байгаа. Гүйцэтгэгч нь чанаргүй ажил хийсэн тул гэрээний 2.3, 2.5 дахь заалтыг баримтлан арга хэмжээ авах нөхцөл бүрдсэн. Гэрээний 5.3 дахь заалтын дагуу ажлын чанар байдлын талаар гүйцэтгэгчид албан тоотоор 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 0000, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 000тоот, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 00 тоот шаардлага хүргүүлсэн боловч гүйцэтгэгч тал хариу өнөөг хүртэл өгч, гологдол чанаргүй хийсэн ажлаа засварлах, харилцан ярилцах ойлголцох үйлдлийг нэг ч удаа хийгээгүй болно. Гүйцэтгэгч тал нь гэрээний дагуу хамтран ажиллах зарчим болон харилцааны соёлын ойлголтгүй, бүдүүлэг хандлагыг удаа дараа гаргаж байгаа нь ойлгомжгүй байгаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн дүгнэлт нь манайхаас бүрдүүлж өгсөн баримт материалын хүрээнд бүрэн ажиллаагүй буюу зөвхөн гүйцэтгэгч талын амаар өгсөн тайлбарт үндэслэсэн байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй учир Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дахин гаргуулахаар хүсэлт хүргүүлсэн байгаа. Гүйцэтгэгч тал нь гэрээний 3.6 заалтын дагуу 72 сарын турш гологдол чанаргүй хийсэн ажлаа өөрийн хөрөнгөөр засварлах үүрэгтэй ба энэ үүргээ огт ойлгоогүй ба ойлгохыг хүсэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь төлбөр дутуу үед гологдол чанаргүй хийсэн ажилд анхаарч засвар хийх талаар дурсахгүй, харьцахгүй байгаа нь үлдэгдэл төлбөрийг ямар нэг заль мэх, сүрдүүлэг хийж гүйцээж аваад авсны дараа засварлах, бидэнтэй хамтран ажиллах гэрээний соёлыг эрхэмлэн харьцана гэдэгт огт итгэл төрүүлэхгүй байгаа ба хийсэн ажлаа бүрэн гүйцэд хийж хүлээлгэж өгөх нөхцлөө бүрдүүлэхгүй, улмаар алданги тооцон шүүхэд хандаж байгаа зэрэг нь дэндүү увайгүй үйлдэл ба эрүүл саруул ухааны илэрхийлэл гэж үзэх боломжгүй юм. Ийнхүү О СӨХ-ны Удирдах зөвлөл, оршин суугчдаас Эй уан констракшн дизайнХХК-ийн хийсэн ажилд сэтгэл ханамж өгч чадахгүй байгаа ба гэрээний үүргээ ёс зүйтэй биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан болно. Таазны хэсэгт өрөмдөж цоолоход бид их гайхаж байсан ба тэднээс энэ талаар асуухад бид ажлаа мэдэж байна гэж хэлсэн. Дараа нь та нар энэ хэсгүүдийг нөхөн засна биз дээ гэхэд засна гэж хэлсэн. Гэтэл өнөөг хүртэл тус газраар ус гоожсоор гараашийн дотор тал нэлэнхүйдээ өнгө үзэмжээ алдаж, барилгын үндсэн хийцэд ч өөрчлөлт орсон байгаа. Чанаргүй хийсэн ажлаас үүдэн бидний олон ажилд муу үр дагавар гарч улмаар дотор заслын ажил ч хүлээгдсээр байгаа. Хүлээлцэх акт гарын үсэг зуруулсан хэмээн дурдсан байна. 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэсэн компанийн захирал Ц.Э танилцуулах, хийсэн ажлыг харуулахаар цөөн тооны хүмүүсийг гарааш дээр гаргаж харуулсан. Тэр бол СӨХ-ийн зүгээс төлбөр төлөлтийг идэвхжүүлэх ажил байсныг өөрөө ч мэдэж байгаа. Бид дээврээс ус гоожихыг зогсооход зориулан мөнгө төлж ажлын гэрээг хийсэн атлаа өнөөдөр ч ус гоожиж байхад үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Иймд гэрээнд заасны дагуу чанарын шаардлага хангасан үйлчилгээг авч албан ёоор ажил хүлээлцэх акт үйлдсэн тохиолдолд төлбөрийн асуудлыг 100 хувь төлөх болно гэв.
Хариуцагч ОСӨХ-ны гүйцэтгэх захирал З.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр манай *****ы СӨХ нь Эй уан констракшн дизайнХХК-тай Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Гандийн гудамж, *****д байрлах 1149 м.кв гаражийн дээврийн их засварын ажлыг 1 м.кв талбайг 32400 төгрөгөөр тооцож, ажил дуусч талууд актаар хүлээлцэхдээ дахин хэмжилт хийж эцсийн байдлаар нийт талбайг гарган түүнийгээ үндэслэн төлбөр тооцоог хийх болзолтой ажил гүйцэтгэх гэрээ хийсэн ЭХХК нь гаражийн ажлыг биет байлдлын доголдолгүй, хамгийн сүүлийн үеийн технологи болох PVC мембран дээврийн материалаар хийж гүйцэтгэх, уг нь материал нь ус чийг нэвтрэхгүй, дахин ашиглах боломжтой гэх мэт онцлогтой материалаар хийх, уг ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаадажлыг актаар хүлээлцээд ямар нэг гэмтэл учруулахгүй хийсэн ажлыг ***** СӨХ-д хүлээлгэн өгөх, Он СӨХ нь гэрээний нийт үнэ болох 37.277.600 төгрөгийн 50 хувийг гэрээ байгуулсан өдрөөс хойш ажлын нэг хоногт багтаан гүйцэтгэгч талын дансанд хийх, биет байдлын доголдолгүй гаражийн ажлыг хүлээн аваад акт үйлдсэний дараа үлдэгдэл төлбөрийг тооцох үүргийг гэрээнд зааж өгсөн. ***** СӨХ нь гэрээний үүргээ биелүүлж 19.500.000 төгрөгийг ЭХХК-д шилжүүлсэн. Гэтэл ЭХХК нь огт чанарын шаардлага хангахгүй, байнгын дусаал гоожсон, сууц өмчлөгчийн хувийн автомашиныг гэмтээсэн, мэргэжлийн биш, технологийг огт мөрдөөгүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй, гаражийн зорилгоор ашиглах боломжгүй биет байдлын доголдолтой ажил хийсэн тул ОСӨХ нь Э ХХК-аас засварын ажлаа гүйцэд хийж ус гоожоод байгааг арилгаж, гэрээнд заасны дагуу актаар хүлээлгэн өгөхигй удаа дараа шаардсан боловч одоог хүртэл зугтаасаар байгаа. Үүний улмаас засварын ажил өнөөдрийг хүртэл манай СӨХ тайван байж боломжгүй болж, байнга гараж өмчлөгчийн гомдол гарч уг гаражийг дахин засварлахад маш их хэмжээний мөнгө хэрэгтэй болсон. Иймээс гэрээний үүргээ зохих ёсоор биеүүлээгүйн улмаас гарсан хохирол болох 37.000.000 төгрөгийг ЭХХК-аас гаргуулж өгнө үү. Мөн Эй уан констракшн дизайнХХК нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс жил бүр борооны улирал дуустал ус гоожиж байгаагаас авто гаражийн үндсэн хийц болох дам нуруунд нөлөөлөн тулгуур төмөр арматур хэсэг нь зэвэрч, шавран хэсэг нь нурж байгаа нь олон төрлийн асуудлыг араасаа үүсгэж байна. Э ХХК нь засварын ажлаа цаг хугацаанд нь гэрээний дагуу чанартай хийсэн бол гаражийн их засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэн байсан. Гэтэл асуудал шийдэгдэхгүй урт хугацаанд үргэлжилснээс бидний ажлыг хүндрүүлж оршин суугчдын автомашин дээр ус гоожиж төлбөр нэхэгдэхээс эхлүүлээд гаражийн дээврээс ус гоожиж, ус гоожсоны улмаас гаражийн дам нуруу нь зэвэрч, гулзайн доошоо хонхойсноос болж эд хөрөнгө, хүний амь насанд чхохирол үүсгэх магадлал маш өндөр болоод байна. Иймд Эй уан констракшн дизайнХХК ажлаа дутуу ажил хийсний улмаас дам нурууны арматур хэсэг зэвэрч гулзайсан, шавран хэсэг нь нурсан тул гаражийн дам нурууг шинээр хийлгүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ЭХХК-ийн захирал Ц.Э шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил хийгдэж дууссан. Манай талаас акт үйлдэн, актан дээр гарын үсгээ зурж өгсөн. Хэрэв ажил нь доголдолтой байсан бол манайд мэдэгдээд хэлэх байсан. Хамгийн сүүлийн төлбөрийг ажил хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш шилжүүлсэн. Үнэхээр ажил доголдолтой байсан бол ***** СӨХ ажлыг хүлээж аваад төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан. Шинжээч 5 үзүүлэлтээр маш тодорхой дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтийн дагуу Э дизайн ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаа хийж гүйцэтгэсэн байна гэж харагдаж байна. Сөрөг нэхэмжлэлээр 37.000.000 төгрөгийн хохирол шаардаад байгаа боловч 37.000.000 төгрөгийн ямар хохирол учирсан нь тодорхойгүй байна. Ус гоожилтоос болоод дам нуруу гулзайх асуудал байхгүй. Үүнийг ямар ч барилгын шинжээч хэлнэ. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлаас болж гаражийн дам нуруу гулзайсан зүйл байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрч Б.Цолмонбаяр, Д.Нацагдорж нарын мэдүүлгийг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч ОСӨХ-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28.890.395 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 18.227.600 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алданги 9.113.800 төгрөг, нийт 27.341.400 төгрөг гаргуулахаар, хариуцагч ОСӨХ-оос сөрөг нэхэмжлэл гаргаж, ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37.000.000 төгрөг гаргуулах, гаражийн дам нурууг шинээр хийлгүүлэхээр тус тус шаардаж байх ба шүүх уг үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 8.420.700 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 18.920.700 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Үндсэн нэхэмжлэлийн талаар:
Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Эйн ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М.Гандийн гудамж, *****д байрлах 1149 м.кв талбай бүхий гаражийн дээврийн их засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгөх, хариуцагч *****СӨХ нь ажлын хөлсөнд 37.227.600 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ зэргээр тогтоогдож байна.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Хариуцагч ОСӨХ нь нэхэмжлэгч Э ХХК-д дээрх гэрээний 4.2-т заасны дагуу 19.500.000 төгрөгийг хүлээлгэн өгчээ.
Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч ОСӨХ-д гаражийн дээврийн засварын ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн өгсөн боловч ажлын үлдэгдэл төлбөр 18.227.600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний 2.2 дахь заалтын дагуу алданги тооцож 9.113.800 төгрөг, нийт 27.341.400 төгрөгийг хариуцагч О СӨХ-оос гаргуулахаар шаардсан бол хариуцагч ОСӨХ-аас Эй уан констракшн дизайн ХХК нь бэлтгэл ажил болох хуулалт, хатаалт хийлгүйгээр шууд хулдаас тавьж, ажлыг гүйцэтгэснээс болж өнөөг хүртэл ус гоожсон хэвээрээ байгаа учир оршин суугчид засварын төлбөр төлөхөөс татгалзсан. Нэхэмжлэгч нь энэхүү асуудлаа яаралтай шийдэж өгөхгүй, харин ч хэл амаар доромжилж бүдүүлэг хандлагыг удаа дараа гаргасан. Ажил гүйцэтгэгчээс ажлаа бүрэн хүлээлцэж актаар хүлээлгэн өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байх тул үлдэгдэл төлбөрийг шилжүүлэх нөхцөл бүрдээгүй гэж үзэж байна. Гаражийн дээврийн таазны хэсгийг өрөмдөж ус гоожуулсан хэсийг засна гэсэн атлаа засаагүй, өнөөг хүтэл тус газраар ус гоожсоор гаражийн дотор тал нэлэнхүйдээ өнгө үзэмжээ алдсан, ус гоожсоноос барилгын үндсэн хийцэд нөлөөлж гаражийн дам нуруу гулзайсан. Гэрээний 3.6-д зааснаар гүйцэтгэгч нь 72 сарын турш гологдол чанаргүй хийсэн ажлаа өөрийн хөрөнгөөр засвар үүрэгтэй ба энэ үүргээ огт ойлгохгүй, ус гоожиж байгаа доголдлыг арилгаж өгөхгүй байгаа учир үлдэгдэл төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэстэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ЭйХХК нь ажил гүйцэтгэх гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М.Гандийн гудамж, *****д байрлах ОнСӨХ-ны 1149 м.кв талбай бүхий гаражийн дээврийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэж ажлын үлдэгдэл төлбөр 18.227.600 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс тооцсон алданги 9.113.800 төгрөг, нийт 27.341.400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд гэрээний зүйл болсон гаражийн дээврийн засварын ажил биет байдлын доголдолтой байх тул гүйцэтгэгч үлдэгдэл ажлын хөлсийг бүхэлд нь шаардах эрхгүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй боловч гэрээнд заасан зориултаар ашиглах боломжгүй байх тул ажлын үр дүнг биет байдлын доголдолтой гэж үзнэ.
Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Цийн 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд ...Гражийн байр нь тэнхлэгээрээ 42 х16 м хэмжээтэй бетон суурьтай, даацын тоосгон хана, угсармал төмөр бетог хавиргат хавтан хучилттай, PVC мембран хучлаган хавтгай дээвэртэй, 2005 онд баригдаж ашиглалтад орсон зоорьтой 1 давхар барилга юм. Ашиглалтын явцад дээврийн хар цаас солих засварын ажлыг хэсэгчлэн хийгдэж байсан ч цас борооны ус хучилтаар нэвчиж гоождог байдал хэвээр байсан тул 2019 оны 6 дугаар сард Э ХХК-тай АО-****-01 дугаартай гэрээ байгуулан дээврийн засварын ажил /хар цаасыг сольж шинэчлэх/-ыг шинэчилж хийлгэсэн ба ажил хүлээлцсэн акт, ажлын гэрээ дүгнэсэн протокол байхгүй байлаа. Шалгалтаар дээврийн хар цаасыг бүрэнг хуулж, уур тусгаарлах хуйлмар PVC мембран материалаар дээврийн хучлага шинээр хийгдсэн, цоорсон, наалт салсан, ус нэвчих нөхцөл байдал илрээгүй бөгөөд гражийн дотор талд дээврээс ус гоожсоны улмаас хана, хучилтын хавтангийн уулзвар хэсэгт болон хучилт цоолсон нүхний хэсгүүдээр шар толбо тогтсон, эмульс будаг ховхорсон байна. Олон жилийн ашиглалтын явцад дээврийн хучилтаар цас борооны ус дээврийн бүтэц /дулаалга шилэн хөвөн, бетон тэгшлэгээ/-д нэвчиж тогтдог бөгөөд ус чийгийг бүрэн гадагшлуулах, ууршуулах, хатаах эсвэл бетон тэгшилгээ дахин хийх арга хэмжээ бүрэн аваагүйгээр дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн, дээврийн бүтэц нь халуун хүйтний конденсацид орж, угсармал хавтангийн заадас, уулзварын зай завсараар болон хана хучилтын булан хэсгээр цанталт үүсэх, ус нэвчиж гоожсон толбо тогтсон, эмульс будаг ховхорсон байгаа нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх Механик, аюулгүй байдлыг хангах: Барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эзэлхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэт тогтвортой байх заалтад нийцэхгүй байна гэж, мөн шүүхээс шинжээчээр томилсон Барилгын Төсөвчдын холбооны төсөвчин Д.Оийн дүгнэлтэд ...Усны хаялгын юүлүүр, урсгуур хэсгийн одоо байгааг сайтар цэвэрлэж, заримыг сольж мембран дээвэртэй завсраар нь ус орохгүй болтол бэхлэх, барьцалдуулж наах шаардлагатай байна. Энэ ажлыг хийхэд орох зардлыг 2021 оноос өмнөх тарифт цалинг ашиглан тооцоход 2.176.497 төгрөгийн зардал болж байна гэж заасан, мөн дээврийн нийт талбайг полимер мембран материалаар хучсан ч ус гоожсон хэвээр байгаа болох нь хариуцагчийн тайлбар, гэрэл зургууд, ОСӨХ-ын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №20/5, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн №19/9, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 000 тоот албан бичиг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд гэрээнд заасан ажлыг хүлээлцсэн акт, гэрээ дүгнэсэн протокол үйлдэгдсэн боловч тухайн баримтад хариуцагч ОСӨХ гарын үсэг зураагүй байх ба гарын үсэг зурсан акт хариуцагчид байгаа гэж нэхэмжлэгчээс тайлбарласныг хариуцагч үгүйсгэж ийм баримтад гарын үсэг зураагүй, манайд байхгүй гэсэн үндэслэлээр гаргаж өгөөгүй болно.
Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй боловч энэхүү үүргээ зөрчиж, ажлыг биет байдлын доголдолтой гүйцэтгэсэн, энэхүү доголдлыг арилгаж, захиалагчид акт үйлдэн хүлээлгэн өгөөгүй байх тул гүйцэтгэгч ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 17.727.600 төгрөгийг бүхэлд нь шаардах эрхгүй.
Учир нь захиалагч ажил гүйцэтгэх гэрээний 2.9-т ажлын явцад 25 хувь, ажил дуусч актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл 25 хувийг төлнө гэж талууд тохиролцсоны дагуу нэхэмжлэгч Эй уан констракшн дизайн ХХК нь хариуцагч О СӨХ-оос ажлын явцад төлөх 25 хувийн буюу 8.420.700 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.
Захиалагч гэрээт ажлын үлдэгдэл төлбөрийг төлөөгүй нь захиалагчийн ажлын үр дүнгийн доголдлоос шалтгаалсан, гүйцэтгэгч энэхүү догодлыг арилгах үүргээ биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги тооцох үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *****СӨХ-оос 8.420.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.920.700 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч ОСӨХ-ны нэхэмжлэгч ЭХХК-ийг гэрээний зүйл болсон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, М.Гандийн гудамж, *****д байрлах 1149 м.кв талбай бүхий гаражийн дээврийн их засварын ажлыг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас гаражийн дээврээс ус гоожсон хэвээрээ байгаа, байнга ус гоожсоны улмжаас гаражийн дам нуруу нь зэвэрч гулзайж, доошоо хонхойсон байдалтай байгаа бөгөөд энэхүү доголдлыг арилгаж өгөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүйгэсэн үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, уг ажлыг дахин хийж гүйцэтгэхэд шаардлагатай зардлыг хохиролд тооцон 37.000.000 төгрөгийг гаргуулж, гаражийн дам нурууг шинээр хийлгүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасныг хангах үндэслэлгүй байна.
Учир нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Ц.Ц2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд ...гражтийн дээврийн хар цаасыг бүрэнг хуулж, уур тусгаарлах хуйлмар PVC мембран материалаар дээврийн хучлага шинээр хийгдсэн, цоорсон, наалт салсан, ус нэвчих нөхцөл байдал илрээгүй, гэж, мөн шүүхээс шинжээчээр томилсон Барилгын Төсөвчдын холбооны төсөвчин Д.Оюунцэцэгийн дүгнэлтэд ... Дээврийн нийт талбай полимер мембран материалаар хучигдсан бөгөөд цоорсон, хагарсан, зүсэгдсэн гэх гэмтэл байхгүй, усны хаялгын зарим нэг нь хогоор дүүрсэн байсныг цэвэрлэж, ус тогтсон хэсгүүдийг шалгахад доош нэвтрэх боломжгүй байлаа. Мембраныг парпед руу цоройлгон босгож дарж бэхэлсэн, парпедны дээгүүр цайрдсан гөлмөн төмрөөр бүрж битүү тогтоож өгсөн байна. Парпедны дотор хана дагаж дотогш ус орох боломжгүй. Одоо байгаа дээвэрт наасан мембран материал ашиглалтын шаардлага хангахаар битүүмжлэл сайтай байна. ...Одоо байгаа дээврийн усны хаялгыг засаад ашиглах бүрэн боломжтой гэж заасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч ЭХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлыг бүхэлд нь доголдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд гаражийн 1149 м.кв талбайд наасан PVC мембран материал бүхий хулдаасан материал ашиглалтын шаардлага хангаж байгаа тул солих шаардлагагүй юм.
Маргаан бүхий гаражийн дээврийг PVC мембран материал бүхий хулдаасаар бүхэлд нь хучсан бөгөөд тухайн дээврийн хучлага цоорсон, наалт салсан, ус нэвчих нөхцөл байдал илрээгүй байхад гаражийн дээврээс ус гоожсон хэвээр байгаа нь олон жилийнашиглалтын явцад дээврийн хучилтаар цас борооны ус дээврийн бүтэц болох дулаалга шилэн хөвөн, бетон тэгшлэгээ зэрэгт нэвчижтогтсон, тухайн ус чийгийг бүрэн гадагшлуулах, ууршуулах, хатаах эсвэл бетон тэгшилгээ дахин хийх арга хэмжээ бүрэн аваагүйгээр дээврийн ажлыг хийж гүйцэтгэсэн, дээврийн бүтэц нь халуун хүйтний конденсацид орж, угсармал хавтангийн заадас, уулзварын зайзавсараар болон хана хучилтын булан хэсгээр цанталт үүсэх, ус нэвчиж гоожсон шалтгаантай гэж барилгын техникийн хяналтын улсын байцаагч Ц.Ц, шинжээч Барилгын Төсөвчдын холбооны төсөвчин Д.О нар тус тус дүгнэлтдээ тайлбарласныг хариуцагч хүлээн зөвшөөрч байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд заасан гаражийн дээврийн их засварын ажилд дээврийн бүтэц болох дулаалга шилэн хөвөн, бетон тэгшилгээг солих зардал багтаагүй боловч тухайн дээврийн бүтцэд нэвчиж хуримтлагдсан ус чийгийг гадагшуулах, ууршуулах, хатаахгүйгээр PVC полимер мембран дээвэр наах ажлыг гүйцэтгэсэн нь үр дүн муутай бөгөөд тухайн ус чийг шавхагдаж дуусахыг хүлээх нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөнд аюул учруулах эрсдэлтэй байна.
Хариуцагч ОСӨХ нь нэхэмжлэгч ЭХХК-ийг энэхүү доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тул доголдлыг арилгуулахаар шаардах, хэрэв тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй.
Гэтэл хариуцагч ОСӨХ нь уг доголдлыг арилгахтай холбоотой зардлыг бус гэрээнээс татгалзаж, тухайн дээврийн ажлыг бүхэлд нь шинээр хийж гүйцэтгэхтэй холбоотой зардал 37.000.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Иймд ажлын үр дүнгийн доголдол болох гаражийн дээврийн усны хаялга хэсгийг завсарлах, дээврийн бүтцэд нэвчсэн ус, чийгийггадагшуулж, ууршуулах, хатаах арга хэмжээ авах ажлыг талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3.12-т зааснаар нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний 3.6-д заасан 72 сарын хугацааны дотор хариуцах үүрэгтэй учир дээврийн засварын ажлыг шинээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал 37.000.000 төгрөгийг гаргуулахыг хүссэн хариуцагч ОСӨХ-ны сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн гаражийн дээврээс ус гоожсоны улмаас гаражийн дам нуруу гулзайж, хонхойсон гэмтэл хэрхэн яаж үүссэн болох нь тодорхойгүй байх бөгөөд гаражийн дам нурууг шинээр хийж гүйцэтгэх шаардлагатай талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байна.
Хариуцагч ОСӨХ нь нэхэмжлэгч ЭХХК-ийн ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс гаражийн дам нуруу гулзайж хонхойсон байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч ЭХХК-аар гаражийн дам нурууг шинээр хийлгэхийг хүссэн хариуцагч ОСӨХ-ийн сөрөг нэхэмжлэлийншаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.402 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 149.681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 116, 115 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1, 352 дүгээр зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ОСӨХ-оос 8.420.700 төгрөг / найман сая дөрвөн зуун хорин мянга долоон зуу/ гаргуулж нэхэмжлэгч ЭнХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18.920.700 төгрөгийн болон хариуцагч ОСӨХ-ны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, учирсан хохирол 37.000.000 төгрөг гаргуулах, гаражийн дам нурууг шинээр хийлгүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302.402 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 413.150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОнСӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид 149.681 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР