Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2020/0053

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:”Г” ХК /РД:_./.

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар бүхий “Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай” тогтоолыг хүчингүй болгож,  “Г” ХХК болон “Г” ХК-ийг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгах”.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Э, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, П.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, Ц.Ц нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх заамаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг тус тус үндэслэн “Г” ХК-ийг “Г” ХХК-тай нэгдэхийг татгалзсан шийдвэр гаргасан нь Өрсөлдөөний тухай хуульд заасан журмыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

Нэг. “Г” ХК-д “Г” ХХК болон “Г” ХХК-ийг нэгтгэх талаар.

“Г” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 12 тоот дугаартай тогтоолоор “Г” ХХК-ийн нийт гаргасан хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн бөгөөд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн “Г” ХХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн 26/04 тоот “Компанийн хувьцаа худалдах” тухай хурлын шийдвэр гаргаж “Г” ХК-д худалдахаар шийдвэрлэсэн байдаг.

Уг асуудлын талаар Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар ‘Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана.” гэсний дагуу ШӨХТГ-т 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/384 дугаартай албан бичиг, 6 сарын 24-ний өдрийн 01/423 дугаартай албан бичгүүдээр дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг хүргүүлсэн. Ингээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1/1199 тоот дугаартай албан бичгэзр хариу ирүүлэхдээ: “...хуулийн этгээдийг нэгдэх, нийлэх болон хувьцаа худалдан авахыг татгалзах эсэх талаар дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн тайлбарыг өгсөн. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 24~ний өдөр Улсын бүртгэлийн Еренхий газар тус компаниудын нэгтгэх ажлыг улсын бүртгэлд бүртгэсэн байсан бөгөөд албан ёсоор “Г” ХК-ийн охин болсон. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Г” ХК болон “Г" ХХК-ийн нэгдэх үйл явцад татгалзсан дүгнэлт гараагүй гэж үзэн компани үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсэн болно. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Г” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 01 дугаартай тогтоолоор “Компанийг тусгаарлаж зарим эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлэх тухай” асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолоор “Г” ХХК-д түүний газар эзэмшил, патентын үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагаа, тэдгээрт холбогдох эрх, үүрэг, хариуцлагыг шинээр үүсгэн байгуулах хуулийн этгээд болох “Г” ХХК руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн “Г” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18 дугаартай хурлын топгоолоор “Г” ХХК-ийг компанид нэгтгэх тухай шийдзэрлэсэн. Тус асуудлаар мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/452 тоот албан бичиг, 7 дугаар сарын 16-ны өдөр албан бичгүүдийг хүргүүлсэн. Гэтэл Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар “...өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно” гэж заасныг зөрчиж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус асуудлыг хэлэлцэх хурлыг товлож, тус өдөр нь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн.

         Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хууль ёсны эрх, ашиг нь хөндөгдөж буй хувь, хуулийн этгээдийг саналын ажиллагааг явуулахаар хуульчилсан бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан 4.2.6-т заасан “...бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг хангаж байгаа юм. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хурлыг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, бзлэг, тэмдгийн шинжтэй хийж, тайлбар, үндэслэл сонсохгүй, бүрэн гүйцэд дүгнэлт хийлгүйгээр компанийн эрх ашгийг хохироосон шийдвэр гаргасан. “Г” ХХК-ийн хувьд 2017 онд “Т” ХХК-ийн охин компанийн эгнээнд нэгтгэснээр “Г” ХХК ноолуур боловсруулалтын түвшинг ахиулж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэн, ээрмэл утас зцсийн бүтээгдэхүүний чанарт эрс шинэчлэлт хийсэн бөгөөд 2018 онд шинэ үйлдвэрүүдээ ашиглалтад оруулснаар 4 дахин их буюу 320 тонн түүхий эд бэлтгэж, 180 тонн утас үйлдвэрлэн, зөвхөн сүлжмэлээр 400,000 ширхэг, оёмол болон нэхмэл бүтээгдэхүүн нийлээд 515,000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай томоохон үйлдвэрлэгч компанийг бий болсон. Өөрөөр хэлбэл, “Т” ХХК-ийн зүгээс экспортыг өсгөхөд зориулан нийт 87,5 тэрбум төгрөг буюу 35 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийк хүчин чадлаа 5 дахин нэмэгдүүлснээр сар бүр үйлдвэрлэдэг бүтзэгдэхүүний тоо ширхэг 5 дахин өсөж, ноолууран хувцасны чанарт хувьсгал хийж, өнөөдрийн хэмжээнд өрсөлдөхүйц компани болж чадсан.

          “Г” ХК-ийн хувьд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл 50,23%-ийн хувьцааг “Т” ХХК эзэмшдэг бөгөөд Монгол Улсын хэмжээнд ноолуур бүтээгдэхүүнийг цогцолбор хэлбэрээр уйлдвэрлэн дэлхийн зах зээлд гаргаж чаддаг ууган компанийн нэг юм.  Монгол улсын хувьд дэлхийн зах зээлд түүхий ноолуурын 48%~ийг хангадаг боловч олон улсын зах зээлд ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын хувьд Хятад, АНУ, Евролын орнууд зах зээлийн 75%-ийг эзэлж байдаг. Гэтэл манай улс дэлхийн зах зээлд ноолууран бүтээгдэхүүний борлуулалтын хувьд 7-8%-ийг эзэлж байдаг бол үүний 2.2%-ийг “Г” ХК эзэлдэг байна. Тус үзүүлэлтээс дүгнэвэл “Г” ХК-ийн хувьд, цаашлаад Монгол улсын хувьд ноолууран эцсийн бүтээгдэхүүний загвар дизайн, чанар, үйлдвэрлэл дээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц сайжруулалтуудыг хийн, экспортын хэмжээгээ улам бүр нэмэгдүүлэн гадаад зах зээл рүү чиглэсэн үйл ажиллагааг шат дараатайгаар эрчимтэйгээр хийж үйл ажиллагааны хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашигтай ажиллагааг сайжруулах зорилгоор хүчийг нэгтгэн Т” ХХК-ийг нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хоёулаа “Т” ХХК-ийн охин компани. Хэрэв Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Г” ХХК-ийн нэгдсэн үйл явцад татгалзсан дүгнэлт гаргасан бол Өрсөлдөөний тухай хуулийн 8.4-т зааснаар “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын татгалзсан дүгнэлт хуулийн этгзэдийг улсын бүртгэлд бүртгэхгүй байх үндэслэл болно” гэж заасны дагуу бүртгүүлэхийг хориглох эрхээ хэрэгжүүлэх байсан.

          Гэхдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус нэгдэх үйл явцыг татгалзсан шийдвэр гаргаагүй бөгөөд нэгдэх, нийлэх процессыг хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргаагүй билээ. Нөгөө талаас, “Г” ХК нь 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын шийдвэрээр өөрийн охин компани болох “Г” ХХК-ийг тусгаарлаж зарим эрх, үүрэг, хариуцлагыг шилжүүлээгүй бол “Г” ХХК-ийн талаар дүгнэлт гаргах шаардпага үүсэхгүй байсан.

           Өөрөөр хэлбэл, анхнаасаа “Г” ХК-ийн охин компани болж шийдвэрлэгдсэн нэг үйл явцад өөр, өөр шийдвэр гаргасан нь буруу юм. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тогтоолд хуульд заасан шаардлагыг хангаагүй хууль бус шийдвэр болсон.

          Хоёр. Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор баталсан журмын талаар.

          Өрсөлдөөний тухай хуулиар Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн худалдан авахад дүгнэлт гаргах журмыг Засгийн газрын 2012 оны 118 дугаарт тогтоолыг баримтална гэжээ. Уг журмын 3.1-т заасны дагуу “Төрийн захиргааны байгууллага нь хуулийн этгээдийн ирүүлсэн өргөдөл, холбогдох материалыг хянаж, нэгдэх, нийлэх, хувьцаа худалдан авах үйл ажиллагааны үр дүнд өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхэд хяналт- шинжилгээ хийх бөгөөд нөлөөлж буй хүчин зүйлийг үнэлэх замаар хяналт-шинжилгээ хийж татгалзсан дүгнэлт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн байх бөгөөд уг журмыг баримтлан дүгнэлт хийх ёстой. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь тус журамд заасан хүчин зүйлүүдийг талаар хэрхэн үнэлт, дүгнэлт өгсөн, ямар байдлаар нөлөөлж байгаа талаар үндэслэлээ тайлбарлаагүй шийдвэр гаргасан. Тухайлбал, “Г” ХК болон “Г” ноолуур ХХК-иудыг нэгтгэх үйл явцаас татгалзсан дүгнэлт гаргасан нь тус журмын 3.3.1-т заасан “...Зах зээлийн төвлөрлийн түвшинг хэрхэн тодорхойлсон эсэх, улмаар нэгдэх, нийлэх үйл явцын үр дүнд тухайн зах зээлийн төвлөрлийн түвшин хэдий хэмжээгээр нэмэгдэж байгаа, 3.3.2-т “...нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуйн эрхлэгчийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн болон нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдал үүсч болох эсэх,” мөн 3.3.3-т заасан “...нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуйн эрхлэгчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулахад чиглэсэн эсэх,” талаар үндэслэлтэй тайлбарыг дүгнэлтэндээ дурдах ёстой байсан. Гэтэл өөрсдийн үзэмжээр компанийг хэт том болж байна гэсэн субъектив санаагаар асуудалд хандсан нь тус тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох бөгөөд “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг ноцтой зөрсөн байна. Мөн 2017 оноос хойш “Г” ХК болон “Г” ХХК нь нэгдэхээс өмнө “Т” ХХК-ийн охин компани байсан бөгөөд нэг удирдлагатай, ижил үйл ажиллагааны чиглэл, стратегийн бодлоготой аж ахуйн нэгжүүд байсан нь баримтаар нотлогдож байна. Нөгөөтэйгүүр, тус хоёр байгууллага нь “Т” ХХК-ийн охин компаниуд байх явцадаа өрсөлдөгч бусад аж ахуйн эрхлэгчийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн болон нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдал болон бусад аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулахад чиглэсэн нөхцөл байдлыг үүсгэж байгаагүй. Мөн 2018 онд “Т” ХХК-ийн охин компани болох “Т******* К” ХХК, “Т” ХХК болон “Э” ХХК-ийг өөрчлөн байгуулж нэгдэх хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гаргаж байсан бөгөөд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор нэгдэхийг зөвшөөрч байсан. Гэтэл мөн л Т******* группийн охин компаниуд болох “Г “ХК боон “Г” ХХК-ийг нэгтэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаан эргэлзээтэй байх ба зах зээлийн төвлөрлийн түвшинг тодорхойлж, өрсөлдөөний хязгаарлах нөхцөл бүрдэх эсэх талаар Засгийн газрын 2010 оны 298 дугаартай Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн эрхлэгчийг тогтоох журам”-ын дагуу  тодорхойлж, судалгаа, шинжилгээ, тоон үзүүлэлт, баримтын хүрээнд асуудлыг шийдвэрлэлгүйгээр нэхэмжлэгч байгууллагын хуульд заасан эрх, ашиг ноцтойгоор зөрчсөн шийдвэрийг гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэлтэй.

          Гурав. Монгол Улсын эдийн засагт ашигтай байдлын талаар.

          Өрсөлдөөний тухай хуулийн 8.3-т заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж татгалзсан дүгнэлт гаргах эрхтэй боловч мөн хуулийн 8.5-т “Улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 8.3-т заасныг хамааруулахгүй байж болно” гэсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын эдийн засагт өрсөлдөөнд учруулах хохирлоос илүү ашигтай байх нь нотлогдсон тохиолдолд давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдзх, нийлэх үйл явцад өрсөлдөөнийг хязгаарлах нөхцел байдлыг бий болгосон ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас татгалзах дүгнэлт гаргахгүй байж болохоор зохицуулсан. Мөн Засгийн газрын 118 тоот журмын 3.3.4-т зааснаар “Улсын эдийн засаг ашигтай нөхцөл байдал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй зсэхийг тодорхойлно” гэж заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар татгалзсан дүгнэлт гаргахдаа тус хүчин зүйлийг орхигдуулахгүйгээр үнэлт, дүгнэлт өгч асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байна. Өмнө нь дурдсанчлан, Монгол улс дэлхий түүхий ноолуурын зах зээлийн 48 хувийг хангадаг бөгөөд 2018 онд 9,500 тонн ноолуур бэлтгэсэн нь өмнөх оноос 1% өсөлттэй байсан. Харин ноолуурын дундаж үнэ 105,000 төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 32% өссөн 1 үзүүлэлттэй байх бөгөөд ноолуурын зах зээлийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноос 35% өсөлтийг үзүүлсэн. Харин олон улс дахь ноолуурын салбарын нийт зах зээлийн хэмжээ 2018 онд 3.2 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2025 он гэхэд 4.2 тэрбум ам.долларт хүрч, жил бүр дунджаар 3.86 хувиар өснө гзж тооцоолж байна. Олон улсын зах зээлд ноолууран бутээгдэхүүн хэрэглэгч гол улсууд дотроос Хятад, АНУ, Европын орнууд дэлхийн ноолуурын зах зээлийн 75%-ийг эзэлж байхад манай улс 10%-ийг ч эзэлж чадахгүй байгаан хувьд улсад үйлдвэрлэл, хүн хүч, техник, тоног төхөөрөмж дутмаг ба ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгоход маш олон нэмүү өртгийг бий болгодог. Малчдаас ноолуур авна түүнийгээ угаана, самнана, ээрнэ гэх мэт 6 үе шатыг дамжина. Харин Монгол Улс тус ноолуураа боловсруулалгүйгээр дийлэнхи хэсгийг БНХАУ руу экспортолж байна. БНХАУ дэлхий ноолуурын зах зээлийг судлахад 40 хувийг эзэлдэг бөгөөд сүүлийн жилүүдэд тогтмол өсөж дотоодын ноолууран бүтээгдэхүүний нийт гарц 19,300 тонн байна. Хамгийн том ноолуурын үйл ажиллагаа эрхэлдэг компани нь “Ө” ХК байдаг бөгөөд тус компани нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй ба зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум юань, мөн нийт 26,000 ажилчин бүхий 126 салбар компанитай болтлоо өргөжсөн байдаг. Хятад улсын Ордос хотын нэг үйлдвэр гэхэд жилд 4 мянган тонн 1 ноолуур боловсруулаад 1,2 тэрбум ам.долларын орлого олж байгаа.ш Хэдийгээр хятад улс 1 ноолуур дэлхий зах зээлд томоохон хувийг эзэлж байгаа ч ноолуурын чанараар буюу 1 өнгөөр Монголын ноолуурыг гүйцэтгэхгүй байна. Хятадын ноолуур өнөөдөр цагаан, шаргал гэсэн хоёр өнгийн ноолуур үйлдвэрлэдэг бол Монгол Улсын ноолуур цагаан, шаргал дээр мөн бор, хөх саарал гэдэг дөрвөн өнгийн ноолуур үйлдвэрлэж, борлуулж байгаагаараа ялгаатай. Энэ өнгөний чанар нь биднийг дэлхий зах зээлд өрсөлдөхүйц байлгаж чадахаар шалгуур үзүүлэлтийн нэг юм. Харин Монгол улсын хувьд жилд 10 мянган тонн ноолуурын гарцтай бөгөөд бүгдийг үйлдвэрийн шат дамжлагатайгаар гүн боловсруулалт хийн эцсийн бүтээгдэхүүн болгон гадаадын зах зээлд борлуулах боломжийг бий болговол түүний ашиг нь 1,4 их наяадаас 2 их наяд төгрөг хүртэл буюу 3, 4 дахин өсөх боломжтой. Үүний тулд “Г” ХК-ийн цогцолбор үйлдвэрийг бий болгож, томоохон хөрөнгө оруулалтыг оруулж, Япон, Герман, АНУ зэрэг олон улсын шилдэг техник, тоног төхөөрөмжийг худалдан авч, Монгол Улсын ноолуурын салбарт ажиллаж байгаа хувийн компаниудын менежмент бодлогыг сайжруулж, нэгдэх, нийлэх үйл явцаар хүчээ нзгтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Нийт Монгол улсын хэмжээнд 2018 оны байдлаар ноолуурын салбарын гадаад, дотоодын борлуулалтын үнийн дүн 254,565,317,412.87 төгрөг байх бөгөөд “Г” ХК болон “Г” ХХК-ийн нийт худалдааны үнийн дүн 202,751,628,017.60 төгрөг байна Үүнээс улсад төлсөн татварын нийт дүн 8,854,544,426.10 төгрөг бол “Г” ХК болон Г ХХК-ийн татвар 7,052,309,073.33 төгрөг, харин үлдэх 1,802,235,352.77 төгрөгийн татварыг бусад аж ахуйн нэгжүүд бүрдүүлсэн байна. Тус хоёр компани нь улсын татварын 80 гаруй хувийг бүрдүүлдэг учраас гадаадын зах зээлд бүтээгдэхүүн экспортоор гаргаснаар татварт төлөх дүн нэмэгдэнэ үү гэхээс биш дотоодын аж ахуйн нэгжүүдийг шахан гаргахад чиглэсэн болон 7 нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдалд нөлөөлөхөөргүй байна. Экспортын тоог ихэсгэж татварт төлөх дүн нэмэгдэх нь улсын эдийн засагт ашигтай байдлыг бий болгож байгаагийн илтгэн хэлбэр. Мөн ноолуурын зах зээлийн авч үзэхэд гадаадын зах зээлийн борлуулалт нь дотоодынхоос 1 дахин бага байна. Өөрөөр хзлбэл, 2018 оны судалгаагаар гадаадын борлуулалт 616 тэрбум, харин дотоодын борлуулалт 111.9 тэрбум гэсэн үзүүлэлт байгаан зайлшгүй гадаадын зах зээлд хүчээ нзмэгдүүлэх хэрэгтэйг нотолж байна. Үүний дагуу  “Г” ХК-ийн хувьд гадаадын зах зээлд гарч сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрийн нэрийн дэлгүүрийг АНУ, БНХАУ, ОХУ, Герман болон Франц зэрэг улсад франчайзинг эрхтэйгээр үзэж байна. Түүнчлэн, Монгол улс дэлхий зах зээлд гарах бас нэг том боломж бий болсон нь АНУ-ын Конгрессын нэр бүхий гишүүд 2019 оны 4 дүгэзр сарын 11-ний өдөр Монгол Улс болон АНУ-ын хоорондын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх зорилготой гуравдагч хөршийн худалдааны хуулийг Конгресст өргөн барьсан. Ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй гаргах асуудлаар Х.Б******* ерөнхийлөгч долдугаар сард Америкийн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзаж, айлчлалд хийж Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг Америк руу татваргүй гаргахыг хүссэн бөгөөд айлчлалд амжилттай болсон. Энэ хуулийн төсөл АНУ-ын Конгрессоор батлагдвал манай улсын ноолуурын салбарынханд том боломж нээгдэнэ. Дээрхээс дүгнэхэд, “Г” ХК болон “Г” ХХК-ийн нэгдэж, нийлж буй асуудал нь хүчээ нэгтгэж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц болж, улсын эдийн засагт өндөр ашигтай байдлыг бий болгохоор зогсохгүй ноолуур угаах, самнах процессыг өөрсдөө хийж гүйцэтгэж, ажлын байрыг нэмэгдүүлж, ажилгүйдлийг бууруулах, өртөг багатай, чанартай бүтээгдэхүүнээр Монгол улсын эдийн засагт хувь нэмрээ оруулахаар байна. Иймд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, Д.Б******* нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны “Г” ХК-иас ирүүлсэн “Г” ХХК-тай нэгдэх үйл ажиллагаанд дүгнэлт хийх хүсэлтийн дагуу “Өрсөлдөөний тухай хууль”, “Давамгай байдалтай хуулийн бусад хуулийн этгээдтэй нэгдэх нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүнэлт гаргах журам”-д заасныг үндэслэн ноос ноолуурын салбарын судалгааны ажлыг ноос ноолуурын салбарын аж ахуй эрхлэгчид, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам болон бусад холбогдох байгууллагаас ирүүлсэн мэдээллийн дагуу гүйцэтгэсэн бөгөөд тус судалгаанд үндэслэн дээрх хоёр нэгдэх үйл ажиллагааг татгалзсан тогтоолыг гаргасан юм.

          Нэг. “Г” ХК-д “Г” ХХК-ийг нэгтгэх талаар:

          Тус газарт *******” ХК-аас 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/384 дугаартай албан бичиг, 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/423 дугаартай албан бичиг, 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/452 дугаартай албан бичгээр “Г” ХХК-ийн хувьцааг худалдан авах болон нэгтгэх дүгнэлт гаргуулах тухай хүсэлт тус тус ирүүлсэн. Улсын бүртгэлийн еренхий газраас 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11/5037 дугаартай албан бичгээр тус газарт ирүүлсэн “Г” ХК, “Т трейд” ХХК, “Г” ХК-иудын дэлгэрэнгүй лавлагаа, мэдээлэлтэй танилцахад “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өөрчлөлт орж үүсгэн байгуулагч нь “Г” ХК болсон байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тус газарт хандан 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 11/5329 дугаартай албан бичгийг судалж үзэхэд “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах холбогдох хүсэлт, баримт бичигт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуулийн этгээдийг нэгдэх, нийлэх болон хувьцаа худалдан авахыг татгалзах эсэх талаарх дүгнэлт байхгүй байсан болно.  Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Давамгай байдалтай хуулийн бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил 5 бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан тал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана.” гэж, 8.2-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлтийг гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуүлж болно.” гэж, 8.3-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хянаж өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж татгалзсан дүгнэлтийг гаргана...” гэж тус тус заасан.

          Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ын 5.2-т “Бүртгэлийн  асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нэгдэх, нийлэх, хувьцаа худалдах худалдан авснаар дүрмийн сандаа өөрчлөлт оруулан бүртгүүлэх хүсэлт гаргасан байдалтай хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авахдаа уг асуудлаар төрийн захиргааны байгууллагын дүгнэлт байгаа эсэхийг шалгаж, дүгнэлт байхгүй бол хуулийн этгээдээс уг дүгнэлтийг шаардана” гэж заасан байна. Ийнхүү Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйл болон Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, ерсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмын дагуу судалгааны ажил хийж байх хугацаанд өөрөөр хэлбэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын дүгнэлт гараагүй байхад “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мздээлэлд өөрчлөлт орж, үүсгэн байгуулагч нь “Г” ХК болсон нөхцөл байдал тогтоогдсон байсан тул “Г” ХК-аас ирүүлсэн “Г” ХХК-ийн хувьцаа худалдан авах болон нэгтгэх дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг судлан, дүгнэлт гаргах боломжгүй талаар мэдэгдсэн.

          2. “Г” ХК-иас 07 дугаар сарын 16-ны өдөр “Г” ХХК-тай нэгдэн, нийлэх ажиллагаанд дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газарт ирүүлсэн. Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хүсэлт гаргана. Энэ хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл гаргуулж болно” гэж заасны дагуу 8 дугаар сарын 20-ны өдөр дүгнэлт гаргах хугацааг 30 хоногоор сунган судалгааны ажлыг үргэлжлүүлсэн. Судалгааны ажлыг хуулийн хугацаанд гүйцэтгэх явцад дүгнэлт гаргах журмын 2.2-т дагуу хавсаргах материал хангалтгүй, дутуу байсан бөгөөд “Г” ХК зөвхөн өөрсдийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл болон “Г” ХХК-иас тусгаарлан шинээр байгуулж буй “Г” ХХК-ий талаар “тайлан баланс байхгүй” гэх мэдээлэл ирүүлж байсан тул 9 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1391 тоот албан бичгээр “Г” ХХК-ий 100%-ийн хувьцаа эзэмшигч “Г” ХХК-ийн санхүүгийн тайлан, борлуулалт, үйлчилгээний талаар нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахаар албан бичгийг хүргүүлсэн. Мөн дүгнэлт гаргах судалгаанд нийт 15 аж ахуй эрхлэгчийн санхүүгийн мэдээллийг гаргуулан авахаар хүсэлт илгээсэн байсан. Ирүүлсэн мэдээллийг судалгаанд тусган Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга нарын зөвлөлийн хуралдаанаар 9 дүгээр сарын 30-ны өдөр хэлэлцүүлэн, 10 дугаар сарын 11-ний өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хуралдаанаар хоёр компаний нэгдэх үйл ажиллагааг татгалзах тогтоолыг танилцуулсан юм.

          Гурав. Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолын журмын талаар “Г ” ХК, “Г” ХХК-тай нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай судалгааны ажлыг Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 118 дугаарт тогтоолоор баталсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдахад, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журмыг” үндэслэн боловсруулсан тус журмын 3.3-т “Хэрэв хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх үйл явц хэвтээ хэлбэрт хамаарч байвал дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар хяналт-шинжилгээ хийж татгалзсан дүгнэлт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дээрх хоёр компанийн нэгдэх үйл ажиллагаа нь хэвтээ хэлбэрт хамаарна хэмээн үзсэн. Иймд дүгнэлт гаргах журмын 3.3.1, 3.3.2, 3.3.3, 3.3.4, 3.3.5-т хамаарах хяналт-шинжилгээг хийж судалгааны материалын дөрөвдүгээр хэсэгт багтаан “Г” ХК-д танилцуулсан нь судалгааны материалаар нотлогдож байгаа юм.

          Журмын 3.3.1-т “зах зээлийн төвлөрлийн түвшинг тодорхойлж, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхийг тодорхойлох. Төвлөрлийн түвшинг "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-д заасны тодорхойлж, улмаар нэгдэх, нийлэх үйл явцын үр дүнд тухайн зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр болохоор байвал зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзнэ” гэж заасны дагуу “Г” ХК, ‘Г” ХХК-тай ижил төрлийн зах зээлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчийн борлуулалтын орлогын мэдээллийг Татварын ерөнхий газар, нийт 15 аж ахуй эрхлэгчээс гаргуулан авч "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-д заасан Херфиндал-Хершманы индексийн /ХХИ/ аргаар зах зээлийн төвлөрлийг тооцоолон гаргасан юм. Татварын ерөнхий газраас ирүүлсэн тоон мэдээлэл дээр үндэслэн зах зээлийн төвлөрлийн индексийг тооцоход “Г” ХК 4700.4 “Г” ХХК 3813.0 гарсан бөгөөд ХХИиндекс нь 1800-аас дээш тохиолдолд зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал зэх зээл гэж үздэг. Мөн судалгааны явцад татварын ерөнхий газар, аж ахуй эрхлэгчдээс санхүүгийн мэдээллийг татан авч үзэхэд сүүлийн хоёр жилд “Г”, “Г” зэрэг аж ахуй эрхлэгчдийн зах зээлд эзлэх хувь хэмжээ улам ихсэхийн хэрээр тус зах зээлд үйл ажиллагаа явуулдаг бусад аж ахуй эрхлэгчдэд үйл ажиллагаа явуулахад саад учран, хэрэглэгчээ зах зээлээс шахагдаж байгаа нь харагдаж байгаа юм. Тухайлбал: “Б” ХХК, “К” ХХК, “К” ХХК гэх мэт аж ахуй эрхлэгчдийн жилийн борлуулалт эрс буурч байгаа юм.

          2018 онд Ноос ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн 68,56% -ийг “Г” ХК, “Г” ХХК дангаар эзэлж байгаа бөгөөд энэ нь хэт өндөр үзүүлэлт юм. “Г” ХК-ийн хуулийн зөвлөх Ц.Ц ч мөн зах зээлийн 70 хувийг дангаар эзэлж буйг 10 дугаар сарын 11-ний зөвлөлийн хурлаар хүлээн зөвшөөрсөн юм. Зах зээлийн төвлөрлийг багасгах, хэрэглэгчдэд сонголт хийх таатай нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийг дэмжих үүднээс олон тооны өрсөлдөгч аж ахуй нэгжийг тус зах зээлд авч үлдэхийн тулд дээрх томоохон аж ахуй эрхлэгчийн нэгдэх үйл ажиллагааг хууль, журмын дагуу татгалзаж байгаа юм.

          “Т К” ХХК, “Т” ХХК болон “Э” ХХК-уудыг өөртөө нэгтгэх тухай хүсэлтэд дүгнэлт гаргуулах хүсэлтийг ШӨХТГ-т 2018 оны 08.27-нд ирүүлсэн.

          Тус хүсэлтийн дагуу судалгааг хийхэд “Т” ХХК нь үйл ажиллагаа явуулж эхлээгүй, “Т К” ХХК, “Э” ХХК-иуд нь ноос ноолууран бүтээгдэхүүнийг худалдаалах борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг байсан бөгөөд нэгдсэний дараа зах зээлд эзлэх хувь бага, өрсөлдөөнд харш зүйл илрээгүй тул дээрх аж ахуй эрхлэгчдийг нэгдэхэд зөвшөөрсөн дүгнэлт гаргасан юм.

          “Г” ХК нэхэмжлэлдээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн дагуу судалгаа шинжилгээ хийгээгүй гэсэн байгаа боловч нэхэмжлэлд дурдсан зах зээлийн төвлөрлийн судалгаа, Монгол Улсын эдийн засагт ашигтай эсэх талаар төрөөс баримталж буй бодлогын судалгааг нарийвчлан хийсэн бөгөөд дүгнэлт гаргах тухай судалгааны дөрөвдүгээр хэсэгт багтаасан байгаа. Тус судалгааны ажлын 4.3-т “Шинээр байгуулагдах хуулийн этгээдийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, төрийн бодлогод нийцэж байгаа эсэхийг тодорхойлох” гэсэн хэсэгт Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”-ын 2.1.3 дахь хэсэгт аж үйлдвэрийг хөгжүүлэх 1 үе шат буюу 2016-2020 онд “Нийт боловсруулах үйлдвэрлэлийн эзлэх хувийн жинг 15%-д хүргэж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн сүлжээг боловсронгуй болгож, дэвшилтэт технологид суурилсан экспортын чиглэлийн боловсруулах үйлдвэрлэлийн кластерыг хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлж, арьс шир, ноос, ноолуур зэрэг түүхий эдийн бүрэн боловсруулалтыг 60 хувьд хүргэх” гэсэн байна. Гэвч ХХААХҮЯ-аас ирүүлсэн мэдээлэлд түүхий эдийн боловсруулалт өнөөдөр 49.8%-ийн үзүүлэлттэй байгаа юм.

          “Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол улсын хэмжээнд ноолуурын салбарт боловсруулахаас, эцсийн бүтээгдэхүүн борлуулдаг гадаад руу гаргадаг бүх шатны үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчид зах зээлд оршин тогтнох эрх зүйн орчинг хангах шаардлагатай байгаа юм. “Г” ХК хувьд дэлхийн 31 орны 171 орчим харилцагч нарт бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд хэдийнээ олон улсад танигдсан, бараа бүтээгдэхүүнээ худалдаалдаг тогтмол хэрэглэгчдийг олсон байгаа бөгөөд энэ нь цаашид өргөжин тэлэх бүрэн боломжтой байгаа нь өөрсдийн нэхэмжлэлд дурдсан мэдээллийн дагуу нотлогдож байна.  “Г” ХК нэхэмжлэлдээ дурдсанчлан “нэгдэх, нийлэх үйл явцаар хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлагатай” хэмээн үзсэн нь Өрсөлдөений тухай хуулийн дагуу хууль бус бөгөөд Монгол Улсын хэмжээнд ноолуурын салбарт дангаар “Г” ХК ноёрхож, үнийг дангаар барин, зах зээлд жижиг дунд үйлдвэрүүд нэвтрэн орох өрсөлдөх орчинд нөлөөлөх юм. “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”, “Ноолуур хөтөлбөр 2021” зэрэг төрөөс баримталж буй бодлого нь малчдаас эхлээд экспорт хийж буй ноолуурын салбарын аж ахуй эрхлэгч, хувь хүнийг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг бий болгох зорилго дор эдийн засгийн хөгжилд нөлөөлөх урт хугацааны төлөвлөгөөтэй байгаа бөгөөд дан ганц томоохон аж ахуй эрхлэгчийн татвар төлөлтөөр тухайн орны эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцоолох боломжгүй юм.  Ноос, ноолуурын салбар нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нөлөөлөх салбар бөгөөд ирээдүйд дан ганц “Г” ХК-ийн ноолууран бүтээгдэхүүнээр энэхүү зээл нь хязгаарлагдах бус түүнтэй дүйцэх олон аж ахуй эрхлэгч өрсөлдөн олон улсад ноолууран бүтээгдэхүүний нэрээ гаргах өргөн зах зээлийг цогцлоох нь зөв хэмээн үзэж байна. Иймд “Г” ХК-иас гаргасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, нэгдэх үйл явцыг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

           “Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд хандаж “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар бүхий “Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай” тогтоолыг хүчингүй болгуулах,  “Г” ХХК болон “Г” ХК-ийг нэгтгэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага, тодруулга гаргаж, түүний үндэслэлээ “...сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, нэгдэх нийлэх процессыг хүлээн зөвшөөрч дүгнэлт гаргаагүй атлаа анхнаасаа Г ХК-ийн охин компани болж шийдвэрлэгдсэн үйл явцад өөр өөр шийдвэр гаргасан нь буруу, дүгнэлт гаргахдаа нөхцөл байдлыг дутуу үнэлсэн...” гэж тодорхойлсныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

           Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тус шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 5/73 дугаар албан шаардлагыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаас шүүх хуралдааны явцад татгалзсан тул шүүх уг татгалзсаныг баталж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан болно.

           Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар бүхий “Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай” тогтоолоор Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг тус тус үндэслэн “Г” ХК-ийг “Г” ХХК-тай нэгдэхийг татгалзаж шийдвэрлэсэн байна.

           Тухайлбал, хариуцагч уг журамд зааснаар дүгнэлт гаргах судалгааг хийж, судалгаагаар “Г” ХК болон “Г” ХХК-ийн нэгдэх, нийлэх үйл ажиллагааг “хэвтээ хэлбэрийн” гэж тодорхойлон, давамгай байдалтай аж ахуйн нэгж болох “Г” ХК-ийг “Г” ХХК-тай нэгдэж, нийлсэн тохиолдолд...зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр буюу өрсөлдөөн хязгаарлагдмал..., өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд саад учрах нөхцөл байдал үүсч, хэрэглэгчээ алдан зах зээлээс шахагдаж байгаа нь харагдаж байна, тухайлбал “Б” ХХК,  “А” ХХК, “К” ХХК-иудын жилийн борлуулалт эрс буурсан..., 2018 онд ноос ноолуурын бүтээгдэхүүний зах зээлийн 68,56 хувийг Г ХК, 61,75 хувийг Г ХХК дангаар эзэлж байгаа нь хэт өндөр үзүүлэлт...тул зөвшөөрөл олгох нь үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

           Нэхэмжлэгч “Г” ХК-иас хариуцагч захиргааны байгууллагад хандаж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 01/384, мөн оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 01/423, 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/452 дугаар албан бичгүүдээр “Г” ХХК-ийн хувьцааг худалдан авах болон тус компанийг нэгтгэх асуудалд дүгнэлт гаргуулах хүсэлтүүдийг хүргүүлсэн, хариуцагчаас Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл хүссэний дагуу ирүүлсэн лавлагаагаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр “Г” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд өөрчлөлт орж, үүсгэн байгуулагч нь “Г” ХК болж бүртгэгдсэн нь тогтоогдсон, энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийг зөрчсөн гэх үндэслэлээр “дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн хариу өгсөн үйл баримтууд тогтоогдов.

           Түүнчлэн “Г” ХК-иас 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Г” ХХК-тай нэгдэн нийлэх үйл ажиллагаанд дүгнэлт гаргуулах хүсэлтийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлснээр дээр дурдсан судалгааны дүнг тус газрын хуралдаанаар 2019 оны 10 дугаар сарын 11-ны өдөр хэлэлцэн эдгээр компаниудын нэгдэх, нийлэх үйл ажиллагааг татгалзсан тогтоол гаргажээ.

           Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл ижил төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн энгийн хувьцааны 20-оос дээш, давуу эрхийн хувьцааны 15-аас дээш хувийг худалдан авах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргана” , 8.2-т “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянаж зөвшөөрсөн, эсхүл татгалзсан дүгнэлт гаргана. гэж, мөн хуулийн 8.3-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар өргөдлийг хянаж, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзвэл татгалзсан дүгнэлтийг гаргана” гэж  тус тус заажээ.

           Түүнчлэн уг хуулийг үндэслэж гарсан Засгийн газрын 2012 оны 118 дугаар тогтоолоор батлагдсан “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ын 1.1-д “Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу давамгай байдалтай хуулийн этгээд бусад хуулийн этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдтэй нэгдэх, нийлэх (цаашид "нэгдэх, нийлэх" гэх), мөн ижил төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулдаг өрсөлдөгч компанийн хувьцааг худалдан авах тохиолдолд шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид "төрийн захиргааны байгууллага" гэх)-аас дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна”, 1.2.-т “Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно”, 1.2.1-д  "нийлэх" гэж Компанийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасныг1.2.3 "хэвтээ хэлбэрийн нэгдэх, нийлэх" гэж бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, эсхүл борлуулалтын хувьд нэг зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдүүд хоорондоо нэгдэх, нийлэх үйл явцыг; 3.3-т “Хэрэв хуулийн этгээдийн нэгдэх, нийлэх үйл явц хэвтээ хэлбэрт хамаарч байвал дор дурдсан хүчин зүйлийг үнэлэх замаар хяналт-шинжилгээ хийж татгалзсан дүгнэлт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэнэ3.3.1-д “зах зээлийн төвлөрлийн түвшинг тодорхойлж, өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэх эсэхийг тодорхойлох. Төвлөрлийн түвшинг "Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам"-д заасны дагуу тодорхойлж, улмаар нэгдэх, нийлэх үйл явцын үр дүнд тухайн зах зээлийн төвлөрлийн түвшин өндөр болохоор байвал зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөл бүрдэнэ гэж үзнэ”,3.3.2-т “нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн болон нэвтрэхэд саад учруулах нөхцөл байдал үүсч болох эсэхийг хянана 3.3.3. нэгдэх, нийлэх үйл явц нь өрсөлдөгч бусад аж ахуй эрхлэгчийн эдийн засгийн ашиг сонирхол болон хэрэглэгчийн эрх ашгийг хясан боогдуулахад чиглэсэн эсэхийг тодорхойлно”, 3.3.4-д “улсын эдийн засагт ашигтай байдал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй эсэхийг тодорхойлно” гэж тус тус заасан байна.

           Хууль болон журмын дээрхи заалтуудаас үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа журмаар тусгайлан заасан судалгааг бүрэн хийгээгүй байх тул маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж шүүх дүгнэв. Тухайлбал:

           Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д “Улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 8.3-т заасныг хамааруулахгүй байж болно” заасан бөгөөд хариуцагч “Давамгай байдалтай хуулийн этгээд бусад этгээдтэй нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, өрсөлдөгчийн хувьцааг худалдан авахад дүгнэлт гаргах журам”-ыг үндэслэн тогтоол гаргахдаа журмын 3.3.4-д “улсын эдийн засагт ашигтай байдал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй эсэх” нөхцөл байдлын талаар тухайлан судалж үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

           Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд “Г ХК нийт үйлдвэрлэл, борлуулалтынхаа 40 орчим хувийг экспортолдог, гадаад валютаар 70 орчим хувийг гүйцэтгэж байгаа, дотоод борлуулалтын 30 орчим хувь нь төгрөгөөр борлуулагддаг, Г ХК болон Г ХХК-ийн нэгдэх үеийн үйл ажиллагааг нэгдсэний дараахь үйл ажиллагаатай харьцуулахад улсад төлсөн татвар болон шимтгэлийн хувь хэмжээ харьцангуй өссөн үзүүлэлттэй байгаа, эдгээр компаниуд нэгдэх нь улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой...” гэж тайлбарлан холбогдох санхүүгийн баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн, энэ нөхцөл байдлыг хариуцагч нарийвчлан судалж дүгнэлтээ гаргаагүй нь журмын 3.3.5-д “Энэ журмын 3.3.3, 3.3.4-т заасан хүчин зүйлийн үнэлгээ хийхдээ мөн журмын 2.2.4, 2.2.5-д заасан санхүүгийн тайлан, эдийн засгийн үндсэн үзүүлэлтэд тулгуурлан шинээр байгуулагдах хуулийн этгээдийн тухайн зах зээл болон улсын нийгэм, эдийн засагт үзүүлэх эерэг, сөрөг нөлөөлөл, зах зээл дэх нөлөөлөл, зах зээлд нийлүүлэх бараа, ажил, үйлчилгээний эрэлт, нийлүүлэлт, хангамж, үнэ, өртөгт гарах бодит өсөлт, бууралт, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах талаар баримтлах төрийн бодлогод нийцэж байгаа байдал зэргийг тодорхойлж үнэлнэ.” гэсэнтэй нийцэхгүй байна.

           Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “зах зээлд хэт төвлөрөл үүсгэж, жижиг аж ахуй эрхлэгчид зах зээлээс шахагдана, өрсөлдөөн хязгаарлагдана” гэж тайлбарлаж байх боловч энэ нь журмын 3.3.5-д заасан, судалгаагаар тодорхойлбол зохих бусад хүчин зүйлсийг тодорхойлох үзүүлэлт, үнэлгээ болж чадахгүйн дээр нөхцөл байдлыг гүйцэд тогтоогоогүй атлаа шууд татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

           Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “захиргааны үйл ажиллагаанд дараахь тусгай зарчмыг баримтална”, 4.2.1 “хуульд үндэслэх” 4.2.4 “үр нөлөөтэй байх” 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “...хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг...нарийвчлан судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж тус тус заасан.

           Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслээгүйн дээр хуулийн 8.5 дахь хэсэгт заасан Улсын эдийн засагт ашигтай тал нь өрсөлдөөнд учруулах хохирлоос илүүтэй байх нь нотлогдсон тохиолдолд энэ хуулийн 8.3-т заасныг хамааруулахгүй байж болно” гэх үндэслэл байгаа эсэх нөхцөл байдлыг тогтоолгүй, татгалзсан шийдвэр гаргасан нь хуулийн дээрхи заалтыг зөрчсөн байна.

           Иймд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар бүхий “Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай”  тогтоолыг хүчингүй болгож,  “Г” ХХК болон “Г” ХК-ийг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Өрсөлдөөний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 8.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09 дугаар бүхий “Нэгдэх замаар өөрчлөн байгуулагдахад дүгнэлт гаргах тухай” тогтоолыг хүчингүй болгож,  “Г” ХХК болон “Г” ХК-ийг нэгдэхийг зөвшөөрсөн шийдвэр гаргахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт даалгасугай.

           2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийггардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Н.ДУЛАМСҮРЭН