| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүүвэйбаатарын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 183/2021/04082/И |
| Дугаар | 183/ШШ2022/00014 |
| Огноо | 2021-12-24 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 183/ШШ2022/00014
2021 оны 12 сарын 24 өдөр Дугаар 183/ШШ2022/00014 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ........... оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо ........тоотод оршин суух .н А /РД:.........-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1......... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Америкийн нэгдсэн улсад оршин суух . П А. /РД:............../-д холбогдох
гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Ч хариуцагчийн төлөөлөгч Ж.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.А-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2002 онд П.А танилцаж, 2004 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. 2004 оноос хойш АНУ-д ажиллаж амьдарч байна. Бидний хамтран амьдрах хугацаанд 0000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин А.А , 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин А.Н нарыг төрүүлсэн. Хоёр охин маань АНУ-д төрсөн цагаасаа хойш аавтайгаа амьдарч байна. Хоёр охин маань аавтайгаа хамт АНУ-д үлдэж явахгүй, аавтайгаа хамт байна гэсний дагуу тус улсад өдрийг хүртэл сурч боловсрон амьдарч байна. П.А бид хоёр 2012 оноос хойш зан аашийн таарамжгүй байдлаас болж ирж очин тусдаа амьдарсан ба 2020 оноос хойш өдийг хүртэл тус тусдаа амьдарч байна. 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчаар орсон боловч эвлэрээгүй. Цаашид бид хоёр хамтран амьдрах боломжгүйн улмаас тохиролцон салах шийдвэр гаргасан. Бид хоёрт эд хөрөнгийн болон өөр ямар нэгэн маргаан байхгүй. Хүүхдийг асран хамгаалах эрх дээр ээж П.А-тай тохиролцож АНУ-д надтай хамт амьдрах болсон бөгөөд хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг ээжээс нь авахгүй. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж, охин А.А А.Н нарыг эцэг Б.А--гийн асрамжид үлдээж өгнө үү. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Ж.Нн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч П.А-тай 2000 оноос хойш найзалсан найзууд юм. П.Ань Б.А-тай гэр бүл болоод АНУ руу явсан. Тэдний дундаас 2007 онд охин А.А 2009 онд охин А.Н нар төрсөн. 2012 оноос хойш тэд хүйтэн хөндий харьцаатай болж, улмаар цаашид хамт амьдрахгүй гэсэн. Иймдгэрлэлтийг цуцалж, хүүхдүүдээ аавынх нь асрамжид үлдээнэ. П.А хоёр хүүхэдтэйгээ очиж уулздаг. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А хариуцагч П.Аз нар нь 2002 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2004 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр охин А.А 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин А.Н нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.
Гэрлэгчид хооронд 2012 оноос зан харьцааны таарамжгүй байдал үүсэж, улмаар ирж очин амьдарч байгаад 2020 оноос хойш тусдаа амьдрах болсон нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.
Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан охин А.А , А.Ннарыг эцэг Б.А-агийн асрамжид үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Ань хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийг шүүх 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хариуцагчийн төлөөлөгч Ж.Нямсүрэнд 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.
Зохигчид өөрийн эрх үүргээ төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж шүүх хуралдаанд итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч оролцуулж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өөрөө ирэх үүрэгтэй.
Гэвч нэхэмжлэгч, хариуцагч нар нь Америкийн нэгдсэн улсаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байх тул тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг оролцуулан хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Их монгол овогт овогт А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 0000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А.А, 2009 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин А.Н нарыг эцэг Б.А-ийн асрамжид үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.А-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.**********д олгосугай.
5. Нэхэмжлэгч Б.Аа хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн бөгөөд гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР