Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******,

Нарийн бичгийн дарга Э.Уламбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг *******015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 199******* оны 1******* сарын 14-ний өдөр гөрсөн, *******4 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, тоот регистрийн дугаартай

Үйлдсэн хэргийн талаар:

******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******014 оны 03 сарын 10-ны өдрөөс *******014 оны 03 сарын *******1-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч, нууц далд аргаар цутгамал Цагаан дарь эх бурхныг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн Хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд

Шүүгдэгч ******* нь *******014 оны 03 сарын 10-ны өдрөөс *******014 оны 03 сарын *******1-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух иргэн *******ын хохирогч *******ын Би *******014 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн ач охиноо Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багт байх хүргэнийдээ очихоор явсан. Тэгээд тэнд 11 хоноод өнөөдөр 1******* цаг *******5 минут болж байхад гэртээ ирсэн. Гэртээ ортол манай гэрт хулгай орчихсон байхаар нь би гайхаад онгойлоод үзтэл манай авдарт байсан бурхан байсан. Би сандраад өөрийн охин руу залгаад “манай гэрт хулгай орчихсон байна, авдарт байсан бурхан алга болсон байна гэж хэлээд удалгүй манай охин ирсэн, араас цагдаа нар ирсэн. Манай гэрийн өлзий утсан хээтэй шар авран дотор улаан өнгийн модон хайрцаг дотор байсан. Би ааваасаа өвөлж авсан шармал дээр үеийн бурхан байсан. Хэн гэдэг хүн байсан эсэхийг нь мэдэхгүй. Улаан өнгийн шилэн нүүртэй модон хайрцаг дотор хадгаар ороосон бурхан байсан. Би яг ирж үзээгүй. “Цагаан дарь эх” гэдэг өндөр нь 10 см хэмжээтэй, өргөн 6 см орчим бурхан байсан. Миний бурхан *******-3 үеэс уламжлагдан хадгалагдаж ирсэн бурхан байгаа юм. Өөр эд зүйлүүд алдагдаагүй. Зөвхөн уг бурхан л агдагдсан. Бурхан манай авдран дотор байдаг байсан. Би хөдөө явдаг өдрөө бурхнаа аваад авдартаа хийж цоожилчихоод явсан. Би гэртээ байх үедээ бурхнаа ил авдран дээрээ тавьдаг. ...Хаалгаар биш тооноор орсон юм шиг байна лээ. Бурхан байсан авдранд дээлнүүд, ******* мөнгөн бүс, 4 мөнгөн цөгц, гуулин хүрд гэх мэт зүйлүүд байсан. Ганцхан бурхан алдагдсан байсан. Маш их харамсаж байна гэх мэдүүлэг. /ХХ-ийн **************-*******4-р хуудас/

-Гэрч *******ын *******014 оны 03 сарын *******1-ний өдөр намайг Улаанбаатарт явж байхад . .. манай гэрт хулгай ороод бурхан алдагдсан байна гэж манай эгч над руу залгаж хэлсэн би цагдаад дуудлага өгсөн үү гэж асуухад одоо ирчихсэн байна гэж байсан. Улаан өнгийн дотор хадгаар ороосон толгой хэсэг нь ил гарсан бурхан байсан. Үе дамжиж ирсэн бурхан байгаа гэж манай хөгшчүүл ярьдаг гэх мэдүүлэг хх-ийн 30,/

-           хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-10/

-           Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 64-69/

-           Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/

Хөрөнгийн үнэлгээний төвийн *******88 дугаартай дүгнэлт, тайлан /хх-ийн 91,9*******-94/ Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 111-116/

-           Баянхонгор сумын ******* дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 1*******5/

- Шүүгдэгч Г.Цэдэндагвын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 1*******6/

-           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 1*******7/

-Боловсрол соёл шинжлэх ухааны яамны *******015 оны 08 сарын 13-ны өдрийн 7/7319 бичиг /хх-ийн 186/

-төлбөр, хохирол төлөхөөр тохиролцсон тухай баримт/хх-ийн *******18/

Шүүгдэгч Г.Цэдэндагвын ... гэх айл нь ******* тоот хашаа ба хашаанд нь хоёр Цэнджав эгчийн гэр бол гуайн зүүн талын хашаа ба тэдний хоёрын хамар байхгүй хашаатай. эгчийн хашаанд байх хоёр гэрийн ертөнцийн зүгээр урд талын цоожтой гэр байсан ба би гэрийн зүүн талаас нь эхлэн авирч дээр нь гараад тоононы зүүн талын рамыг авч гэр дотогш орсон. Гэрт ороод гэрийн зүүн хойд талд, цоохор модон цоожтой авдрыг цүүг нь татаж онгойлгосон. Тэгээд уг авдрын дээд талын ур дээр байсан улаан өнгийн урдуураа шилтэй дотроос хадгаар ороосон байсан жижиг бурхныг хулгайлсан. Гэхдээ уг бурхан шармал хэсэг нь арилсан байсныг хулгайлан авсныхаа маргааш орой хулгайлсан бурхнаа авч найз охин Өмнөговь руу ажил руугаа явлаа гэж хэлчихээд цагаан өнгийн жолоочийг пургон машинаар явсан. ...Би хорооллын Номины тэнд хар өнгийн улсын дугааргүй Ланд круйзер *******00 маркийн автомашинтай хоёр эрэгтэй хүн байсан ба бурхныг үзээд хунд үзүүлнэ гээд бурхныг аваад буусан. Би машинд нь нэг хүнтэй сууж байтал удалгүй ирээд 3.000.000 төгрөгөөр л авах юм байна энэнээс илүү үнээр авахгүй гэсэн. Тэгээд аваад буцаж ирсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 110-111-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144 0 14 7 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг бүр мөсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэлд нөлөөлөх үндэслэлгүй болно. Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас дүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн *******54, *******55 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй.

Шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор *******014 оны 03 сарын 1-ны өдрөөс *******014 оны 03 сарын *******1-ний хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* отод оршин суух иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч, нууц далд аргаар цутгамал Цагаан дарь эх бурхныг хулгайлж бусдад бага бус хэмжээний буюу 7.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Г. бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй. Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т заасан гэмт хэргийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн бусдад 7.000.000 төгрөгийн хохирол учруулж, хохирол төлөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруу болон гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн гөхийг хүлээн зөвшөөрч байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны *******5 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд уялдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******83, *******86, *******90, *******94, *******97, *******98 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч овогт гийн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

*******.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны *******5 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Г. өршөөсүгэй.

3.         ******* нь арван нэг хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******49 дүгээр зүйлийн *******49.1 дэхь хэсэгт зааснаар Цэдэндагвад урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан , даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

5 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар ялтан Цэдэндагвын эзэмшлийн 5 ханатай гэр 1 ширхэг, цагаан өнгийн хөлдөөгч 1 ширхэг, цоохор каб ******* ширхэг, цоохор авдар 4 ширхэг, цоохор ор ******* ширхэг, цоохор гал тогооны эргэнэг 1 ширхгийг битүүмжилсэн *******015 оны 05 сарын *******0-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

б.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны *******5 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8 1 дэхь хэсэгт зааснаар хохирогч ******* нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******99 дүгээр зүйлийн *******99.3-т зааснаар шийтгэх . тоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д хэрэглэсэн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д заасаар тоггтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ