| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0131/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/147 |
| Огноо | 2015-11-16 |
| Зүйл хэсэг | 150.2., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/147
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
маг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хос-Эрдэнэ
Улсын яллагч: *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1962 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* суманд Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа *******ийн ******* гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоож, улмаар О.*******гийн тэтгэврийн мөнгийг 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ашиглан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд 7.812.650 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ”...Би О.*******г зүс танина. 2002 онд намайг ******* суманд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байхад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байсан хүн байгаа юм. Би уг тэтгэврийг тогтоохдоо өөрөө бүрдүүлж ирсэн баримтаар нь тогтоож өгч байсан. Одоо ******* гэж хүн Улаанбаатар хотод өвгөнтийн хөндий, хогийн цэгээр амьдардаг гэсэн. Гэхдээ саяхан Дархан хотод ээжийнх нь ах дүү ******* гэж хүн *******г Дархан хотод авааччихсан гэж яригдахаар нь ******* гэж хүнтэй дугаараар ярихад ******* гэж хүн надаас *******гийн дэвтрийг авмаар байна гэхээр нь би наад хүнээс чинь болж цагдаа дээр шалгагдаж байна, тэтгэврийн дэвтэр нь цагдаа дээр байгаа гэж хэлсэн. Би О.*******гийн тэтгэврийг авч байгаагүй. Энэ хүний тэтгэврийг нас бардаг гэж хүн авч байгаад 2011 оны 12 сард надтай ирж уулзаад:" би энэ хүний тэтгэврийг авч чадахаа байлаа, овог нэр нь зөрүүтэй, гарын хээгээ өгөөгүй байна, мөн нэр нь , ******* гэж гарч ирээд байна, танд таньдаг хүн байвал итгэмжлэх бичүүлээд тэтгэврийг нь авч өгөөч гэхээр нь 2011 оны 12 сард гуай дээр очоод *******гийн дэвтрийг өөрийнхөө паспорттай үзүүлээд гуйж байгаад би өөр дээрээ нэг жилийн хугацаатай итгэмжлэх хийлгэж аваад "ХААН" банкнаас 1 жилийн хугацаатайгаар өндөр насны тэтгэврийн зээлийг нь би гарын үсэг зурж аваад д өгч байсан. Мөн *******гийн төрөл садангийн Улаанбаатар хотод нэг банканд ажилладаг гэх хүнд 2008, 2009 оны тэтгэврийг бөөнөөр нь авч өгөөд шилжүүлдэг байсан. Би өөрийн баримт материал дотроо баримтыг нь хайгаад олохгүй байгаа юм. Итгэмжлэхээ хайгаад бас олохгүй байгаа. 2013 оны 1,2 сарын тэтгэврийг би авч нас бардаг гэж хүн рүү шилжүүлж байсан. 2013 оны 3 сарын тэтгэврийг нь аваад д өгч чадаагүй байхад нас барсан байсан. гийн дансны дугаарыг хайгаад олохгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 /
Хохирогч байгууллагын төлөөлөгч гийн мөрдөн байцаалтад өгсөн.
...Манай байгууллага 2012 оны сүүлчээр Улсын бүртгэлийн нэгдсэн цахим сүлжээнд хамрагдахад ******* овогтой ******* гэж хүний регистрийн дугаар зөрүүтэй, буруу байна гэсэн мэдээлэл ирсний дагуу тэтгэврийг зогсоож ******* овогтой ******* гэж хүнийг тогтоолгохоор хандахад Монгол улсын хэмжээнд регистрийн дугаар нь олдоогүй. Тухайн хүний тэтгэврийн мөнгийг нь хэн авч байсан нь тодорхойгүй болж, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд 8245050 төгрөгийн хохирол учруулсан байсан ба уг хүний тэтгэвэр тогтоолгосон байдлыг болон хувийг хэргийг хянаж үзэхэд архивын лавлагааг үндэслэн тогтоосон байсан. ******* овогтой ******* нь Баянхонгор аймгийн ******* сумын иргэн байсан. Тухайн сумынхаа архивт хувийн хэрэг нь хадгалагдаж байгаад 2005 оны 09 сарын 08-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ирсэн байна лээ. Тэтгэвэр олголтод хэн хэрхэн хяналт тавьдаг байсан талаар хяналт шалгалтын байцаагч сайн мэдэж байгаа байх. Нийгмийн даатгалын хэлтэст учруулсан хохирлыг буруутай хүнээс нь нэхэмжилж байна ...гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63 /
Гэрч Б.ын мөрдөн байцаалтад өгсөн
...Ичиндулам нь ******* сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан учраас би тухайн үедээ итгээд л итгэмжлэл хийж өгсөн байх гэж бодож байна. Гэхдээ итгэмжлэлийн нэг хүн нь байхгүй, тэр хүн нь хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд би заавал утсаар холбогдож зөвшөөрөл авч итгэмжлэл хийдэг. Одоо тухайн үед утсаар ярьж байснаа санахгүй байна. Би Ичиндуламд итгэмжлэл хийж өгч байснаа санахгүй байна. Би итгэмжлэл хийж өгсөн бол архивт болон миний бүртгэлд заавал байх ёстой боловч архиваас болон бүртгэлээс хайгаад олохгүй байгаа юм...гэх мэдүүлэг. /хх-ийн 64 /
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
...Ичиндулам нь 2010 онд Баацагаан сумд шилжиж ирснээсээ хойш *******ийн ******* гэж хүний тэтгэврийг байнга авдаг байсан ба тэтгэврийн дэвтрийг нь 3-4 жилээр хийсэн итгэмжлэхийн хамт үзүүлж авдаг байсан. Тэтгэврийг нь сар бүр авдаг байсан ба заримдаа нилээн хэдэн сараар зээлээр авдаг байсан. Ичиндуламаас юун хүн болохыг асуухад " манай ах байгаа юм" гэдэг байсан. Ичиндулам хааяа тэтгэврийг нь авахдаа нэг хүн рүү шилжүүлэх гэж байгаа юм, аваад явуулаадах гээд байна гэж яриад 1,2 удаа шилжүүлж байсан санагдаж байна. Бусад үед дандаа өөрөө аваад гардаг байсан. Хэн рүү ямар дансаар шилжүүлж байсан талаар мэдэхгүй. 2013 оны 1,2,3 дугаар сард тэтгэврийг нь авч байсан. Түүнээс хойш би амарсан болохоор сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар гуай итгэмжлэх хийж өгсөн байсан санагдаж байна. Ичиндулам тэтгэвэр авахдаа тэтгэврийн дэвтрийнх нь завсарт итгэмжлэхээ хавчуулчихсан аваад явдаг байсан. Тэр итгэмжлэх нь лав л нэг жил байгаагүй. Миний мэдэхгүй нилээн хэдэн жилээр хийгдсэн итгэмжлэх байсан. Би тухайн үедээ аймгийн төв болохоор ингэж олон жилээр итгэмжлэх хийж өгдөг юм бодчихоод тэтгэврийг нь олгодог байсан... гэх мэдүүлэг: /хх-ийн 65 /
Гэрч ы мөрдөн байцаалтад өгсөн
...Манай байгууллага тэтгэвэр авагчдын санд 2 жилд нэг удаа хяналт шалгалт хийдэг. Тухайн үед ******* овогтой ******* гэж хүний тэтгэврийн хувийн хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар байхгүй зөрчил илэрч би хувийн хэрэгт нь тэмдэглэгээ хийсэн байдаг юм билээ. Тэр үед тэтгэврийн байцаагчаар нь Ичиндулам ажиллаж байсан ба тухайн хүний тэтгэврийг Ичиндулам өөрөө тогтоож байсан юм билээ. Бид хяналт шалгалт хийхдээ тэтгэвэр авагчдын нэрсийг хувийн хэрэгтэй нь тулгалт хийж шалгадаг байснаас хувийн хэрэгт байгаа мэдээллийг хүнийг нь дуудаж тулгаж үздэггүй, үзэх ч боломжгүй, олон сумдаар явж хяналт шалгалт хийдэг байсан. Төвөөс регистрийн дугаар буруу байна гэж ирээд байхад яагаад тэтгэвэр олгоод байсныг хариулт өгөх байх. Бид нар ******* овогтой *******гийн регистр буруу зөрүүтэй гарахаар нь банкин дээр очиж хяналт шалгалт хийхэд 2005 оноос хойш Ичиндулам авдаг болох нь банкны баримтуудаар тогтоогдсон. Ичиндулам нь дансаар болон бэлнээр авдаг байсан юм билээ. Баянхонгор аймгийн Баацагаан сумын ******* овогтой *******гийн тэтгэврийг авч байсан байна лээ. Байцаагч нар шилжилт хөдөлгөөн хийх үеэр аймаг руу *******ийн *******гийн хувийн хэргийг шилжүүлж ирүүлсэн байна лээ. Тэр үед хувийн хэргийг хариуцан авч байсан бөгөөд доторх материалын бүрдлийг нь үзээд магадлан шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй байна гээд тэтгэврийг нь зогсоочих боломжтой байсан байгаа юм. Ичиндулам, нар нь биенийгээ албаны шугамаар л танина. О.******* тэтгэвэр тогтоолгоод анх хэзээ хэрхэн авч байсныг Аймгийн Хаан банкны архиваас л харах боломжтой. Манай байгууллагын архивт энэ талаарх баримт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 /
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Ичиндуламыг албаны шугамаар л танина. 2005 онд *******ийн *******гийн тэтгэврийн хувийн хэргийг тухайн үед тэтгэврийн улсын байцаагч байсан Ичиндулам шилжүүлж ирүүлсэн байх гэж бодож байна. Зөвхөн иргэн хүн шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд хувийн хэрэг дагаж шилжиж ирдэг. Тэтгэврийг зогсоох гэхээр нь регистрийн дугаар нь буруу болохоор зогсоох ямар ч үндэслэлгүй болчихоод байгаа юм. Энэ хүний тэтгэвэр 2013 оны 4 сар хүртэл олгогдоод түүнээс хойш банк руу явуулах файлаасаа сар сард нь хасч өгч байгаа. Өндөр настай иргэнийг нас барсан, шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд тэтгэвэр олголтыг зогсоодог. Өндөр настны тэтгэврийг өөрөөр зогсоох ямар ч үндэслэл байхгүй. Хувийн хэрэг нь байсан учраас би тэтгэвэр олголтыг хийж байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 68 /
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн
...2001 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэн лавлагаа гаргаж өгч байсныг манай лавлагааны баримтаас харагдах байх гэж бодож байна. Би тухайн үед эчнээгээр суралцаж төгсөх болж байсан учраас бүрдүүлэх материалаа сайн бүрдүүлж чадаагүй аймагт ирээд нэг билүү, 2 хоноод буцахдаа архиваасаа номер дугаар, огноо тавиад гарын үсэг зурсан бланк бэлдэж, ширээн дээрээ дипломын ажлынхаа бусад материалтай тавьчихсан байхдаа хулгайд алдсан юм. Дипломын материал доторх 27 төрлийн баримтуудын загвар бүгд 211,212 дугаартай бичигдэж байсан, яагаад гэвэл 211,212 дугаарыг сургуулиас хуваарилж өгч байсан юм. Одоо баримтыг харахад тухайн үед алдаж байсан загвар бланкууд байна. Тухайн лавлагаан дээр бичигдсэн огноо, гарын үсэг, дугаар минийх мөн байна. Тэгэхээр би тухайн лавлагааг гаргаж өгөөгүй. Хэн үүнийг ашиглаж бичсэн талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Одоо манай архивт тухайн хүнтэй холбоотой ямар ч баримт байхгүй байгаа юм. Би тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Миний сэжиглэж байсан хүн маань манай архивын эрхлэгчээр ажиллаж байсан гэж хүн байсан. Тэр хүн одоо нас барсан. Би дээрх зүйлсийг алдахад манай өрөөнд гуайгаас өөр хүн орж ирээгүй юм. Тэр үед буюу 2001 оны 1,2 сард шинэ заавар журмууд батлагдаж би энэ чиглэлийн мэргэжлээр төгсч байсан учраас огноо, дугаарыг гараар бичиж бэлтгэж байсан юм. Тэр үед манай аймаг албан газруудад шинэ заавар журмыг мөрдөж эхлээгүй байсан юм. Энэ талаарх мэдээлэл тухайн үеийн баримтан дээрээс харагдах байх гэж бодож байна... /хх-ийн 69-70 /
....манай архивын лавлагаанд ******* овогтой ******* гэх хүний нэрээр тэтгэвэр тогтооход бүрдүүлсэн баримт байхгүй. Тиймээс энэ бүрдүүлсэн материалыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа юм...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн
...Ичиндулам нь манай төрсөн дүү ын эхнэр юм. Манай хүү нас барах үед Ичиндулам нь ирээд буяны ажилд туслаад 500.000 төгрөг өгчихөөд намайг Дархан-Уул аймгийн захиргаанаас ******* овогтой ******* гэдэг хүний хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгөөч гэж гуйхаар нь за тэгье гэсэн юм. Тэгээд дараа нь 2013 оны 11 сард өөрийгөө буруу юм хийж байгаагаа ойлгоод байцаагчтай утсаар ярьж бүх зүйлийн талаар хэлсэн юм. Түүнээс биш ******* овогтой ******* гэж хүнийг танихгүй, мэдэхгүй, харж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 /
- Гэрч гийн мөрдөн байцаалтанд өгсөн
...Би ******* овогтой ******* гэж хүн танихгүй. Миний талийгаач дүү Б. нь Баянхонгор аймагт нас барсан гэдэг хүнтэй хамт байсан гэдгийг би мэдэхгүй. Харин Эрдэнэцогт сумын 1-р багт гэх хүний хүргэн байсан Эрдэнээ гэх хүн манай талийгаач дүүтэй хамт орогнож байсан. Талийгаачийн Хаан банкны дансны дугаарыг би мэдэхгүй..." гэх мэдүүлэг/хх-ийн 125-126/
Гэрч мөрдөн байцаалтанд өгсөн
...******* нь 2010 оны 03 сараас хойш манай сумын ХААН банкнаас тэтгэвэр авдаг байсан. Тэтгэврийн зээлийг 6 удаа авч байсан. 2010 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 237000 төгрөг, 2010 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 320000 төгрөг, 2010 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 376000 төгрөг, 2011 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 408600 төгрөг, 2012 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 668000 төгрөг, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 142500 төгрөгийн зээлүүдийг авч байсан. Зээл авч гэрээ хийж байсан баримтууд нь байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 175 /
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, Орг овогтой *******гийн 2002-2013 он хүртэл авсан тэтгэврийн тооцоо/хх-ийн 9/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 78/, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 104 дугаартай Баацагаан сумын 7-р баийн Засаг даргын тодорхойлолт/хх-ийн 79/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 80/, Улсын бүртгэлийн хэлтсийн 2013 оны 1/885 дугаартай албан бичиг: /хх-ийн 88 /, "ХААН" банкны зарлагын мэдүүлгийн хуулбарууд: /хх-ийн 138-144 /, "ХААН" банкны тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 135-137, 2 дугаар хх-ийн 23-31 /, мөрдөн байцаагчийн тэмдэглэл/хх-ийн 149/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, зураг /хх-ийн 154-155/ зэрэг нотлох баримтууд шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн ******* суманд Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байх хугацаандаа *******ийн ******* гэх хүний нэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоож, улмаар О.*******гийн тэтгэврийн мөнгийг 2006 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд авч ашиглан Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд 7.812.650 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч байгууллагын төлөөлөгч гийн ... ******* овогтой ******* гэж хүний регистрийн дугаар зөрүүтэй, буруу байна гэсэн мэдээлэл ирсний дагуу тэтгэврийг зогсоож ******* овогтой ******* гэж хүнийг тогтоолгохоор хандахад Монгол улсын хэмжээнд регистрийн дугаар нь олдоогүй. Тухайн хүний тэтгэврийн мөнгийг нь хэн авч байсан нь тодорхойгүй болж, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд 8245050 төгрөгийн хохирол учруулсан ...гэх мэдүүлэг. /хх-ийн 62-63 /
Гэрч ийн...Ичиндулам нь 2010 онд Баацагаан сумд шилжиж ирсэнээсээ хойш *******ийн ******* гэж хүний тэтгэврийг байнга авдаг байсан ба тэтгэврийн дэвтрийг нь 3-4 жилээр хийсэн итгэмжлэхийн хамт үзүүлж авдаг байсан ... гэх мэдүүлэг: /хх-ийн 65 /
Гэрч ... Ичиндулам нь ирээд буяны ажилд туслаад 500.000 төгрөг өгчихөөд намайг Дархан-Уул аймгийн захиргаанаас ******* овогтой ******* гэдэг хүний хуурамч бичиг баримт бүрдүүлээд өгөөч гэж гуйсан юм.... гэх мэдүүлэг /хх-ийн 123-124 /
Гэрч ийн...манай архивын лавлагаанд ******* овогтой ******* гэх хүний нэрээр тэтгэвэр тогтооход бүрдүүлсэн баримт байхгүй. Тиймээс энэ бүрдүүлсэн материалыг хуурамчаар бүрдүүлсэн байна гэж үзэж байгаа юм...гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4/ болон "ХААН" банкны зарлагын мэдүүлгийн хуулбарууд /хх-ийн 138-144 /, "ХААН" банкны тодорхойлолт, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 135-137, 2 дугаар хх-ийн 23-31 /, тавьж олгосон тэтгэврийн жагсаалт/2 дугаар хх-ийн 32-35/ мөрдөн байцаагчийн тэмдэглэл/хх-ийн 149/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшин үрэгдүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ...шүүгдэгч *******ын үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдохгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Учир нь шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн санаа нь итгэмжлэгдэн олгогдсон эд зүйлс, өмч хөрөнгийг өөрийн эзэмшилд оруулж хувийн хэрэглээнд хэрэглэх, шунахай зорилгоор хууль бусаар ашиглах зэргээр гэмт хэргийг бүрэлдэхүүний үндсэн шинжийг агуулсан, түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдсон байх тул шүүх эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож хэрэгт ач холбогдолтой гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Уг хэрэгт *******ын болон гэр бүлийн гишүүдийн дундын эзэмшлийн 4 ханатай цоохор гэр 1 ширхэг, 21 инчийн маркийн телевизор 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэргийн битүүмжилсэн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Тухайн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлж, энэ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй бөгөөд шүүгдэгч *******аас 7812.650 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд олгуулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй ба тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн № 191 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч хэрэглэсэн боловч тэрээр Улаанбаатар хотод “Түмэн шанд” эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан талаар холбогдох баримтуудаа гаргаж ирүүлсэн бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ.
1. Шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр завшин үрэгдүүлсний улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2-д зааснаар шүүгдэгч *******ыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д заасныг баримтлан энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялтан *******д оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар шүүгдэгч *******аас 7812.650 төгрөгийг гаргуулж Баянхонгор аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн санд олгосугай.
6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 2014 оны 01 дүгээр сарын 15-ны тогтоолоор ялтан *******ын дундын эзэмшлийн 4 ханатай цоохор гэр 1 ширхэг, 21 инчийн маркийн телевизор 1 ширхэг, 2 хаалгатай хөргөгч 1 ширхэг, угаалгын машин 1 ширхэг зэргийн битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА