Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2015/ШЦТ/148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 20*******4 оны *******0 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *******958 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн, 58 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, тоот регистрийн дугаартай

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн *******8 цагийн орчимд Баянхонгор сумын ******* *******-р багт байрлах “******* *******“-ны дэргэд иргэн *******тай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

Тэр өдөр буюу 20*******5 оны 09 сарын 30-ны өдөр манай Биеийн тамир спортын газрын теннисний багш *******ынх Улаанбаатар хот руу шилжихээр болоод би тэднийхийг нүүлгэхээр ******* *******анд очиж гэрийг нь ачиж байтал тэнд амьдардаг гэх хүн тэнд эхнэртээ агсам тавиад л согтуу энэ тэрүүгээр яваад байсан юм. Тэгээд би гэх хүүхэдтэй тэдний хөргөгчийг оргоод Истанагийн арын суудал дээр тавих гээд би түрүүлээд ард нь орчихсон байж байтал ирээд намайг Чандмань компани руу яваад өг манайд ус алдаад байна гэхээр нь би:- бид нар айл ачаад завгүй байна, амжихгүй гэсэг. чинь уурлаад пизда, чи 20 минутад яваад ирэхэд юун сүртэй юм гээд хараагаад л байсан. Тэгснээ шууд машины дунд хаалгаар орж ирээд намайг яг хөргөгч өргөөд арын суудал дээр хөдөлгөөнгүй байж байтал шууд заамдаж байгаад миний толгой руу баруун :араараа нүдчихсэн гэх мэдүүлэг/хх-ийн *******0-**************/

Насанд хүрээгүй гэрч ийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

Бид нар багшийн гэрийг зөөлцөөд машинд ачиж байтал нэг ах гарч ирээд “айлд ус алдаад байна Чандмань яваад өгөөч” гэсэн чинь ах “яг ажилтай байна. Одоо хөдөлж болохгүй” гэсэн чинь нөгөө ах “ямар сүртэй юм бэ? гялс явчхаад ирье” гээд байсан. ах ажлаа хийж байна гэсэн чинь нөгөө ах “ямар сүртэй юм бэ?” гээд уурлаад машины хойно, суудлын ард ачаа ачаад байж байсан ах дээр машин руу нь очоод цохиод байх шиг байсан. ах энийг аваач ээ гэсэн чинь нөгөө ахтай хамт ирсэн ах араас нь татсан. Тэгээд л буугаад яваад өгсөн. Хэдэн удаа цохисныг бол сайн хараагүй, ямар ч байсан доошоо тонгойлгож байгаад дээрээс нь цохиод байсан гэх мэдүүлэг/хх-ийн *******2/

Насанд хүрээгүй гэрч ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

Би машин дотор нь ахтай хамт орчихсон юмыг нь ачаад байж байтал нзг хүрч ирээд “Чандмань руу яваад өгөөч айлд ус алдаад байна” гэсэн чинь ах Би ажлаа хийж байна, юм аччихсан байна” гэсэн чинь “чи яасан сүртэй юм” гэсэн. Тэгтэл ах “би ажлаа хийж байна ш дээ” гэсэн чинь хойшоо очоод шууд арын суудал дээр суудал янзалж байсан ахын толгойн хэсэг рүү нь 2 гараараа балбачихсан. Тэгтэл ах энийг аваач ээ гэсэн чинь нөгөө жолооч нь очиж араас нь татсан. Тэгтэл нөгөө ах болиод шууд гараад явчихсан. Тэр ах гараараа цохисон. Олон л цохиод байх шиг байсан ах тэрийг явсны дараа машинаас гарч ирээд толгойгоо дараад суугаад байсан гэх мэдүүлэг /хх-ийн *******3/

Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:

Тэр өдөр манай хүүгийн гэрт ус алдаад 3 өрөө нь дүүрчихсэн, цэлийсэн ус байхаар нь сандраад ******* *******ны үүдэн дээр гараад иртэл үүдэнд нь зогсож байхаар нь Чандмань руу яваад өгөөч” гэж гуйсан юм. Тэгтэл “би явж өгч чадахгүй, та хаашаа юм сохор юм уу? Би ачаа ачиж байна” гэж хэлсэн Тэгэхээр нь миний уур хүрээд машин дотор ачаа ачаад байж байхаар нь машин дотор нь ороод гараараа толгойны баруун хэсэгт нь 2 цохиод авсан. Би 2 удаа л цохисон. Ахиж цохисон асуудал бол байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 26/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 20*******5 оны *******0 сарын 0*******-ний өдрийн 5*******2 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

*******ы биед тархины дунд зэргийн доргилт, гавлын баруун чамархайн үстэй хэсгийн хавдар, эрүүний баруун талын булчингийн чангарал гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтлүүд нь 20*******4 оны *******2 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а2*******6/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.******* *******таар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэжээ. /хх-ийн *******7/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 6-7/

-хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-ийн 8/

-Ч.Даваасурэнгийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 27/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/

-Эвлэрлийн гэрээ /хх-ийн 33/ зэрэг болно.

Шүүгдэгч ******* нь 20*******5 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор сумын ******* *******-р багт байрлах “******* *******”-ны дэргэд иргэн *******тай маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ы бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч *******гийн эзэмшилийн 4 ханатай 3 давхар бүрээстэй гэрийг битүүмжилсэн 20*******5 оны *******0 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй. бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.*******.2, 283 дугаар зүйлийн 283.*******, 294, 295, 296, 297, 298, 299 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

*******.         Шүүгдэгч овогт ийн г Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.*******-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.*******-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******34 дүгээр зүйлийн *******34.*******0 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшилийн 4 ханатай 3 давхар бүрээстэй гэрийг битүүмжилсэн 20*******5 оны *******0 сарын 27-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

5.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш *******4 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж *******дах шатны шүүхэд давж *******дах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.         Давж *******дах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Н.БААСАНБАТ