| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0182/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/149 |
| Огноо | 2015-11-16 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Э |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2015/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2014 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Мон******* Улсын иргэн 1*******86 оны 07 сарын 06-ны өдөр төрсөн, 2******* настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, тоот регистрийн дугаартай,
Шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг “******* *******” дээр иргэн *******тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар харилцан зодоо хийж иргэн *******ын бие мах бодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *******ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
2015 оны 07 сарын 07-ны өдөр гэртээ байж байхад манай баз утсаар миний төрсөн өдөр манай хадмынд хүрээд ир гэж хэлсэн тэгээд би эхнэр, хүүхдийн хамтаар гэрээсээ гараад гийн хадмынд ирэхэд эхнэр хүүхдийн хамтаар хадмындаа байсан. эхнэр хүүхдийн хамтаар, би эхнэр хүүхдийнхээ хамтаар, мөн гийн найз гэх залуу бид нар “******* *******” дээр очсон. Тэндээ 3 шил архи ууцгаасан. Би архи ууж согтоод өөрийн ухаанаа алдсан байсан. Нэг сэргэхэд бид хоёр хоорондоо зодоо хийсэн байдалтай миний баруун нүд улайсан толгой зарим газраа хавдсан, зүүн чих хавдсан байдалтай байсан. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна цаашид гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/
Гэрч Т.ын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
2015 оны 7 сарын 07-ны өдөр би гийн гэрт очиход эхнэр, хүүхдийн хамтаар ******* явна хамт явах уу гэхэд нь би тэгье гэж хэлээд эхнэр, хүүхдийн хамтаар гэх залуу эхнэр, хүүхдийн хамтаар бид нар 13 цагийн орчимд ******* ******* дээр очоод архи уусан. /далгүй , нарын эхнэр, хүүхэд аймгийн төв рүү явсан. , бид г урав ******* дээр үлдсэн. Бид нийт 3 шил архи хувааж уусан. Архиа уугаад дуусахад Нямхүу, нар хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан талаар би санахгуй байна. Би тэр хоёрыг та хоёр боль гэж хэлсэн. Ширгэн дээр сууж байхдаа цамцны захнаас татаад хүзүүний гинж тасалж, цамц урсан. Би ыг чи хаашаа юм бэ идэж ууж чадахгүй гэж хэлээд уурласан. , хоёр хоорондоо зодолдоод бие биеэ цохиж өшиглөөд барилцаж аваад байсан. ыг яв гэхэд бид хоёр луу чулуу бариад дайрсан. бид хоёр цаашаа зугтаасан. Тэгэхэд аймгийн төв чиглээд алхаад яваад өгсөн гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/
Гэрч гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
2015 оны 07 сарын 07-ны өдөр гэр бүлээрээ ******* *******ын зах гарахаар хадмынд байж байхад ******* эхнэр хүүхдийн хамтаар мөн гийн найз нар ирээд бид нар хамт *******ын зах руу гарсан. Гол дээр идэж ууцгаасан. Дараа нь би ын эхнэртэй хамт гэр лүүгээ явсан. , , нар ******* дээр үлдсэн гэх мэдүүлэг/хх-ийн 16-17/
Шүүгдэгч *******гийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн:
2015 оны 07 сарын 07-ны өдөр гэр бүлээрээ ******* *******ын зах гарахаар хадмынд байж байхад ******* эхнэр хүүхдийн хамтаар, мөн манай найз нар ирээд бид нар хамт *******ын зах руу гарсан. Гол дээр 1 пиво, 3 шил архи хувааж уусан. Манай эхнэр хүүхэд, ын эхнэр хүүхдийн хамтаар явцгаасан. , бид гурав үлдээд би нэлээд их согтсон байсан. , нар хоорондоо маргалдаад барилцаад авсан байхаар но би тэр хоёрыг салгаад хамт сууж байснаа санаж байна. Би сууж байхдаа тай маргалдаж хоорондоо харилцан зодоо хийсэн. , ыг цааш нь татаад салгасан ******* гатлаад аймгийн төвийн зүг гүйгээд явсан. бид хоёрыг ******* дээр байхад манай эхнэр хүрч ирж *******ын захаас авсан. тай юунаас болж муудалцсанаа санахгүй байна. Би тай барилцаж аваад дээр доороо ороод ноцолдсон. бид хоёр харилцан зодоо хийсэн. Би их согтуу байсан болохоор ыг хаана нь цохисноо санахгүй байна. Хоорондоо өс хонзон байхгүй, д зодуулснаас болж учирсан гэмтэл байхгүй шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 34, 54/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмчийн 2015 оны 0******* сарын 07ны өдөр гаргасан № 1005 дугаартай дүгнэлт *******ын биед баруун нүдний алимны доргилт харааны бууралт, тархи доргилт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргасан акт № 387 тоот дүгнэлт, үндэслэлгүй байна гэх дүгнэлт /хх-ийн 27-28/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 58-5*******/
-Амбульториор үйлчлүүлэгсдийн карт/хх-ийн 44-46/
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/
-Баянхонгор сумын 2-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 36/
-*******гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 35/
-Эвлэрлийн гэрээ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Нямхуү нь 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор сумын 5 дугаар багийн нутаг ******* *******ын орчим иргэн *******тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж, улмаар харилцан зодоо хийж иргэн *******ын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 11 сарын 28-ны өдрийн 15******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181,2.5-д зааснаар гэм буруутайд тооцож, гурван жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан боловч Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал арилсан байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гэм хор арилсан, хохирогч *******ын бие бүрэн эдгэрсэн болох нь тэдний өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч *******гийн эзэмшлийн тоос сорогч, 40 инчийн телевизор зэргийг битүүмжилсэн 2015 оны 10 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 2831, 2*******4, 2*******5, 2*******6,2*******7, 2*******8, 2************** дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1, Шүүгдэгч овогт гийн г Эрүүгийн хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1 -д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3 Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн эзэмшлийн тоос сорогч, 40 инчийн телевизор, олон сувгийн антен зэргийг битүүмжилсэн 2015 оны 10 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
5. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах. эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ