Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар  2024/ШЦТ/803

 

 

 

2024         11           11                                     2024/ШЦТ/803

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Болор, улсын яллагч О.Багшбаяр, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Галхүү, хохирогч Н.Ш, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Сд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 186/2024/0400/Э индекстэй хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.         

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, хххх  тоотод оршин суудаг гэх, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б.С,

         Холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Шгийн эзэмшлийн ххх  хороо, хх зуслангийн байшинд хууль бусаар нэвтэрч, халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэг:  Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч,  хохирогчоос  мэдүүлсэн  мэдүүлэг :

         1.1. Шүүгдэгч Б.С нь  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...шүүх хурлын явцыг сонслоо. Хуульт төрт ёсны нийгэмд амьдарч байгаа хүн болгонд Монгол улс 0,7 газар олгож дууссан. Тэр байшин газрыг яаж хэн авсан тухай маргааныг бид нар хуулийн байгууллагаар яваад 17100800262 тоот тогтоолтойгоор Г, О хоёрын мэдүүлгийн дагуу хаасан. Би цагдаа дээр хаасан байхад нь хэрэг хаагдлаа өөрийнхөө зуслан руу очиж болж байна уу гэхэд Б.У гэж прокуророос тогтоол ороод ирсэн. Тэгтэл цагдаагийн хэлтсийн даргатай уулзаад асуухад манай цагдаа дээр буюу ххх дүүргийн прокурор дээр та очиж өргөдлөө бичиж өг гэсэн. 2017, 2018 онд О гээд прокурорын орлогч даргатай би уулзаад 1983 онд бид нар зусландаа гардаг байсан, манай байшин жоохон зүүн урагшаа байсан, Э гэрт явж очоод С байшинг хашаандаа авчраад бид нар амьдарч болох юм байна гэж хоорондоо ярьсан юм байна. Манайх хойд зусланд нэг зуслантай газар өгч байна уу гээд Э даргаас асуухад өгч болно гэсэн. Тэрийг И өмгөөлөгч сонсоод миний нэг хүүтэй С, Э нар холбоотой байдаг. Бид нар Сын байшинг хашаандаа аваачаад хүүгээ амьдруулах сонирхолтой байна гэсэн. Тэгэхээр энэ чинь бүр 2002 онд яригдсан байшин байгаа биз дээ. Намайг Америкт байх хооронд манай байшингийн дээврийг аваад зассан байсан. Дараа нь би Монголд ирээд байшингаа хайгаад явж байтал манай байшин байж байсан. Хаалгыг нь онгойлгоод ороход манай хэрэглэж байсан сандал, ширээ, зуух зэрэг эд хэрэгсэл байж байсан. Би уучлаарай энэ манай зуслангийн байшин юмаа,  та надтай холбогдоорой гээд дугаараа бичиж орхиод явсан. Хойд хашаанд байсан хүүхэн дээр ороод асуухад энэ байшин 2007 оноос манайх гарч байхад таниас өөр хүн ирээгүй гэсэн. Би эгч нь гадаадад байж байгаад ирсэн юм, юм хөөцөлдөөд завгүй байгаа, чи манай байшинг харж байгаарай гээд захиад явсан. Тэр охин 2010 онд надад 3 жилийн дотор таниас өөр  хүн ирээгүй гэсэн. Би хүн залгахыг хүлээгээд л байсан. Манай манаач С чи өөрөө ирээд зусландаа гарсан нь дээрдээ гэсэн. Тэгэхээр нь би хүний гудас, куртик байгаад байна аа гэхэд манаач манайд аваачаад тавьчих гэсэн. 2006 оноос хойш манай байшингийн цоожийг хүн эвдээд ороод байна гээд цагдаад хэлэхэд хариуцсан цагдаагийн хэлтэст өргөдлөө өг гэсэн. 2017 оны 6 дугаар сарын 4-нд Л гэдэг цагдаа дуудсан. Энэ зуслангийн байшинтай холбоотой асуудлаар намайг асуусан. Г, О гэдэг 2 хүн гомдол гаргасан гэсэн. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тэр хоёрын өргөдлийг хаасан. Ххх дүүргийн зуслан хариуцсан дарга нар дээр ороод хэлэхэд прокурорт өргөдөл өг гэхээр нь би прокурор дээр очоод манай ээжийн гардаг байсан зуслан гээд бүгдийг нь тайлбарлахад О сонсож байснаа манай дарга Б өргөдөл өг гэсэн. Тэгээд өргөдөл өгөхөд Б нь У , Н гэдэг прокурорт өгөөд таны өргөдлийг хүчингүй болгосон байна гэсэн. Бусдын биш өөрийнхөө байшинд орсон гэдгээр хаасан байсан. 2017, 2018 онд хэрэгсэхгүй, хүчингүй болсон тогтоол шийдвэртэй хүн байгаа биз дээ би. У хоёр цаасыг нуугаад засварласан тухай баахан яриа гараад бөөн юм болсон. У асуудлыг хэлээд А прокурортой уулзахад Э гэж прокурортой уулз гэсэн. Э дээр очоод болсон асуудлаа бүгдийг нь ярилаа, тэгсэн чинь Э аан за за би хавтаст хэрэгтэй чинь танилцъя гэсэн. Намайг хориод хоногийн дараа дуудаад С чи бусдынх руу биш өөрийнх рүүгээ орсон юм байна гэсэн. У  бичиж өгсөн дээр бас өөрийнх рүүгээ орсон гэж тогтоол гарсан. Тэгээд байж байтал Монгол Улсын иргэн болгонд газар олгож байх үед би өөрийнхөө гардаг байсан зуслангийнхаа байшинд гэрчилгээ авсан. Нөөцгүй даацгүй гэдгээр дахиж Монгол Улсын иргэнд газар олгохгүй гэсэн шийдвэр гарсны дараа нөгөө хоёр яасан гэхээр намайг прокурорын үүдэнд зогсож байхад О гээд гэмтлийн эмнэлгийн эмч нэг халзан эрэгтэй хүнтэй хамт орж ирээд Б прокурортой уулзъя гээд мэдээллийн ажилтанд хэлсэн. Мэдээллийн ажилтан та ямар ажлаар уулзах гэж байна гэхэд найз нөхдийн холбоотой гэсэн. Би шалгуулахад Б газрын албаны дарга М рүү утасдаад миний нэг найзын авгайтай холбоотой зуслан байдаг юм, тэрэнд чи гэрчилгээ гаргаад өг гэж хэлээд 15 жилээр урагшлуулаад гэрчилгээ олгуулсан байсан. Би тагнуулын ерөнхий газраар 15 жил нөгөөдөх нь 5 жилээр урагшлуулаад гэрчилгээ авчлаа гэж шалгуулсан. Шүүхээр ороод заргаа алдсан хүмүүс байхад хөндлөнгийн прокурор оролцоод газрын албаны дарга руу утасдаад гэрчилгээ гаргуулсан. Би энийг Тагнуулын Ерөнхий Газарт мэдээлсэн. Тагнуулын Ерөнхий Газар юу гэсэн гэхээр О гээд хүн газрын албаны даргыг түр орлосон. Тэгэхээр нь О бид нар огцруулаад А гэдэг хүнийг томилуулсан. Тэгээд О чи энэ асуудал дээр заавал хяналт тавь гэсэн. М.Э дарга надтай уулзахдаа С тэр зусланг өөд нь татмаар байна гэж ярьсан чинь И дагуулаад 2021 оны 8 дугаар сард манай зуслан дээр очсон гэж байсан. Б нь асуугаарай. Б нь М.Э тэр газрыг өөд нь татаарай гэж хэлсэн гэсэн. 4 дүгээр сард манай дээвэр дээр нэг хүн сууж байсан. Энд юу болж байна вэ гэсэн чинь энийг И гэдэг хүн худалдаж авсан. Бид нараар юм хийлгэж байгаа гэсэн. Тэгээд би И дуудаж 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр уулзсан. Энэ байшин энэ газар бүгд минийх, би хуулийн дагуу маргаанаа таслуулаад гаргаж авсан байшин, чи манай зуслан дээр нэг ч юмыг янзалж, хольж сольж болохгүй шүү, би чамд нэг ч төгрөг өгөхгүй гэж хэлсэн. И нэр дээр цагдаад өргөдөл өгсөн. Энэ хүн таны газрыг Ү гэдэг хүнээс худалдаж авсан юм байна гэсэн. Ү нь Гаас худалдаж авсан гэсэн. И гэдэг хүнийг дахиж энэ хашаа байшин руу орж болохгүй гэдгийг анхааруулсан байдаг. Гэтэл энэ хүн өмгөөлөгчтэйгөө хамт 102 дуудаад хүрээд ирсэн. Чамайг орж болохгүй гэсэн яасан бэ гэсэн чинь өмгөөлөгч нь И би мөнгийг нь авч өгнө гэсэн. Манай байшинд байгаа юмнуудыг нь би гадаа гаргаж өгсөн чинь 102-ын дуудлагаар ирсэн 2 цагдаа “наадуул чинь машин дуудсан гэнээ” гэсэн.  Би тэгэхээр нь ерөөсөө цагдаа дээр очиж учраа олъё гээд цагдаагийн машинд суугаад яваад өгсөн. Нөгөө машин дуудаад юмаа ачаад аваад явна гэсэн хоёр хүн чинь хөлөөрөө цагдаа дээр ирж байгаа юм. И миний Ар согоотын О гэдэг хүнээс авсан зусланд С гэдэг хүн орсон гэж өргөдөл бичсэн байсан, би гайхсан. ххх дээр Б гэгчийн талаар өргөдөл өгсөн. Тэгээд намайг уулз гэсэн чинь Б нөгөө хавтаст хэргээ дуусгаагүй өөр хэлтэс рүү яваад өгсөн. Ерөнхий прокурорын газраас Ж дахиж энэ хаяг дээр өргөдөл гомдол авахгүй шүү, И гэдэг хүнийг таслан зогсоогоод дуусгая гэсэн. Би энэний будилууг бүр гайхаад байх юм. Мэдүүлгээ өөрчлөөд байгаа болохоор хүлээгээд авчиж байгаа юм. Г гэдэг байцаагч дээр очсон байсан. Г чамайг энэ хэрэг дээр хэн ажилла гэсэн юм бэ гэсэн чинь Б сейфийг онгойлгосон чинь энэ хавтаст хэрэг байсан гэсэн. Бусад хуулийн байгууллагууд чинь тухайн хэрэг дээр томилоогүй хүн ажиллавал арга хэмжээ авдаг биз дээ. Б гэдэг прокуророор дүгнүүлээд дуусгаад тэгснээ энэ хэргийг нээсэн. И ххх гэсэн зусланг Ар согоот гэж сольсон нь худлаа болж таарч байгаа юм. Газрын нэрээ хх гэж яриад байгаа биз дээ, Ар согоотын 15-9 руу орсон гэж шүүх хурал хийсэн биз дээ. Өнөөдөр хавтаст хэрэгт шүүгчийн захирамжаар ямар нэг үйлдэл хийгдээгүй байхад энэ нэг прокурор хүссэн үедээ ирээд л энэ нэг хүний үгээр Ар согоот гэдэг худлаа нэр дээр хэрэг үүсгэчихээд сая ярихдаа Шадивлан гэж яриад байна. Би ийм хариуцлагагүй шүүх хурлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийн байршил, газрын нэр хаяг зөрчсөн байхад хэрэг нээнэ гэж байхгүй. Хоёр өөр газар луу би санаатайгаар орсон юм шиг. Гэтэл би өөрийнхөө газар, байшин руу ороод гэмт хэрэгтэн болох юм уу, Ар согоот гэж байснаа Шадивлан гээд унах юм. Хоёр газар болгож яриад байх юм. Би ганцхан Шадивлан руу орсон. Н та газрын асуудал дээр заргаа алдсан 2 хүнд прокурор гэрчилгээ гаргаж өгнө гээд, би өнөөдөр энд байж байгаа нь албан тушаалын хэрэг хийсэн Б, Ч нар нь манай зуслан дээр ирээд бүр хоноод байж байгаад баригдсан шүү дээ. А хамт гурвуулаа очоод хоносон байгаа юм. Найз хүүхнээ дуудаж хоносон байгаа юм. О юм уу Т юм уу мэдэхгүй. Цагдаа надруу залгаад танайх руу гурван прокурор ороод хоносон гээд хэлсэн. Энэ дээр хэрэг үүсгэх байсан байгаа биз. Би 2017 онд хэрэгсэхгүй, хүчингүй болгосон тогтоол шийдвэртэй болсон хүн чөлөөтэй орно. Газрын албанд ерөөсөө цаас өгөөгүй байхгүй юу. О, Ү, И, Г нарын нэрийг гэрчилгээнээс хасуулах гээд хэрэг нээхээс татгалзаад байна. Прокурорын энэ хариуцлагагүй үйлдлийг яах вэ гэж ерөнхийлөгчид захиа явуулсан. А бас гуйсан. Өнгөрсөн 7 хоногт хариу нь ирсэн. Ерөнхий прокурорын газрын О гэж прокурор дээр шалгагдаад байж байгаа. Би хүнийх руу орсон юм уу, энэ минийх руу яваад орсон юм уу? гайхаад байна. Хуулиар  шийдүүлсэн хүний зөв юм уу энэ шиг худалч юмны зөв байдаг юм уу, яагаад энэний яриад байгааг шалгаж үзээгүй юм вэ. Хий юмаар хурал хийж, хий юмаар Монгол Улсын дээд шатны байгууллага дээр худлаа юм яриад байх юм. 2019 оны 3 дугаар сар дотор газар олгох хугацаа дуусахад бүх юм хуулийн хугацаандаа яваад дууссан байхгүй юу. Яагаад Б өнөөдөр О, Г хоёрт ингэж давуу байдал олгож байна вэ, газрын судалгаанд оруулахад 3 сар гэчихээд бараг жил байлгаж байгаад танд эзэмшихээр газар өгч болж байна, та өмчлөлөөр явъя гэдгээ эзэмшихээр болгоод мэйлдээрэй гэхээр нь би юмаа бүрдүүлээд мэйлдсэн. Ү гэж бас нэг асуудалтай хүүхэн энэ хэрэг дээр ажиллаж байгаад халагдаад яваад өгсөн. Та өнөөдөр И үгэнд итгэх үү, эсвэл миний хохирсон байдлыг тогтоох юм уу, Ар согоот дээр И юу ч байхгүй, хий хоосон юмаар хэрэг үүсгэчхээд дэмийрээд байна. Ичгэвтэр юм хийж хүнийг доромжлох хэрэг байна уу, яагаад та нар энийг тодруулдаггүй юм, яагаад өмнөх хуралдаан дээр дандаа Ар согоот гээд яваад байгаа юм, Шадивлан гэсэн бол миний талд шийдэгдээд дууссан гээд учраа олчихоод байж байгаа шүү дээ. Нэг газрыг 2 газар болгоод дураараа яриад санаа амар юм гэв.

          1.2. Хохирогч Н.Ш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... энэ намайг гүтгээд байна. мартахаасаа өмнө хэлье. Би шүүх цагдаагаар явдаггүй болохоор мэдэхгүй байна. Би зүрх муутай хүн. Шүүх дээр хэлсэн үг болгондоо хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Намайг гүтгэж байна. Б гэнэ үү хүнтэй намайг байшин дээр очсон гэж байна. Тийм юм нэг ч байгаагүй. Би 7 хоног газар хайж байгаад зар дээрээс хямд, нам дор газар гээд байхаар нь утсаар асуугаад зуучлагч компаниас нь буулгаад хэдэд өгөх вэ гэхэд 12 саяд өгнө гэхээр нь баярлаад хүнтэй нь уулзъя гээд газрын эзэнтэй нь уулзсан. Эхнэр нь гээд намхан хүүхэн байсан. О нэр дээр байгаа газрыг би авсан. Нөхөр нь гээд онцгой байдлыг хувцастай залуу ирсэн. Би О л газар авсан. Ү гэж би мэдэхгүй. Бүгдээрээ цуг ххх дүүргийн газрын алба дээр очоод шалгуулсан. Муу санаалаад, гэтэл асуудалгүй та худалдаж авч болно гэсэн. Тэр өдрөө шууд мөнгөө шилжүүлээд материалаа өгсөн. Нотариатаар ороод 12 сая төгрөгөөр худалдаж авсан, засварын ажилд 6 сая төгрөг зарцуулсан. Тэгж байтал энэ хүн ирээд хүүе хаая гэсэн. Намайг манай барилгачид дуудсан. Тэгээд иртэл энэ хүн /С/ энэ миний юм гээд байсан. Би ямар талх авсан биш 4 саяар материал татсан байсан, юу яриад байгаа юм гайхаад нэг их ойшоогоогүй. Би хууль ёсных нь дагуу зуучлалын албанаас авсан газар. Намайг зальтай гээд байна. Хууль ёсны дагуу мөнгөө өгөөд худалдаж авсан хүн шүү дээ. Хоёр өөр хаяг өгөөд луйвар хийгээд байна гээд байх юм. Ү гэж хүнээс би огт газар аваагүй. О гэж хүнээс л авсан. 2022 оны 4 дүгээр сард материалаа өгөөд 6 дугаар сард гэрчилгээ нь гараад ирсэн болохоор би Солонгыг тоохгүй шүү дээ. И-монголиа руу ороод гэрчилгээгээ шалгаарай гэсэн. Би 12 сая төгрөгөөр худалдаж аваад 6 саяар янзалсан газар. Манай хүүхдүүдийн эцэг чи амьдрахгүй юм бол би наана чинь байж байя гээд байж байгаад угаартаад нас барсан. Тэрнээс би сэтгэл сэвтээд тэр чигтээ очоогүй. 2022 оны 10 дугаар сард нас барсан. Ашиглахгүй байгаа нь үнэн, тийм учиртай. 2023 оны 6 дугаар сард таньдаг ахыгаа гуйгаад зараад өг гэсэн. 15 сая төгрөгөөр зарчихлаа, чи хүрээд ир гээд ярьсан. Нотариатаар ороод суллаж өгөх гээд худалдаж авах гэж байгаа хүмүүстэйгээ хамт хүрээд ирсэн чинь хаалгыг нь эвдсэн, дулаалгыг нь хуулаад овоолоод тавьсан, миний байшингаас юмаа ав гээд бичиг үлдээсэн байсан. Мэдээж нөгөө хүмүүс наймаагаа буцаая гээд тэр наймаа буцсан. О батална. Би цагдаад бүртгүүлсэн. Дараа нь дахиад эвдсэн, С гадаа сууж байна гээд цагдаа очоод бариад явсан. Хууль ёсны гэрчилгээ нь надад байна. 8 дугаар сард хүн гуйж байгаад далд цоож хийлгэсэн. 2-3 хоногийн дараа өмгөөлөгчтэйгөө очсон чинь С дахиад л эвдээд, гадаа нь нарлаад сууж байсан. Дахиад л цагдаа нар ирээд аваад явсан, хаалга 3 удаа эвдсэн, С 3 удаа цагдаа авч явсан. Энэ хүн намайг 1 жил хагас зовоож байна гэв.

           Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Шгийн:...манайх 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр СИ21 зуучлалын албаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадвилангийн зусланд хашаа байшин худалдаж авсан тэгтэл манай тэр хашаа байшинг Б.С гэдэг эмэгтэй булаацалдаад байгаа. Манай байшинд хууль бусаар удаа дараа нэвтэрч цоожийг нь эвдэлж хаясан байсан. Энэ байдал нь гурван удаа давтагдаж байна. Манай байшинг дотор нь ороод 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийнхөө цоожийг зүүгээд бид нарыг оруулахгүй байна. Байшингаас доторх эд зүйлсийг нь гаргаж хаяад дулаалгын ханан дахь хөөсөнцрийг хуулж дотор тавьсан байсан, хувцас хунарыг бас алга болгосон байсан тул би танайд гомдлоо гаргаж өгсөн. Манай байшингийн дотор талын дулаалгын хөөсөнцрийг нь хуулж хаясан байсан, тэрнийхээ хохирлын хэмжээг гаргаж амжаагүй байна. Яагаад гэвэл одоо болтол байшиндаа орж чадаагүй байгаа. С гэгчийг танихгүй ээ, тэр хүн манай хашаа байшинг булаацалдаад байгаа юм байна лээ газрын албанд өргөдөл өгсөн би бас захирамжаа хүлээж байгаа гэж хэлээд байсан. Манайх 2022 онд О гэгчээс 12.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 16-20, 98 дугаар талд/,

          2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Он:...Н.Ш гэгчийг танина түүнтэй ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй би өөрөө тэр үедээ 2022 оны 4 дүгээр сард зуслангийн газраа зараад мэддэг болсон. Манайх өөрөө ххх дүүргийн 24 дүгээр хороо Шадвилангийн зусланд газартай байсан тэр газар нь Зунжингаас цаашаа 200 орчим метр зайтай хашаа байсан. Түүнийгээ би зарах гээд үнэгүй.мн сайтад зар өгсөн байсан тэр зарынхаа дагуу Н.Ш холбогдож байгаад газраа зарж байсан. Би тэр газрыг анх авахдаа бас л зарын дагуу Г гэдэг эрэгтэй хүнээс 2019 онд зарын дагуу ярьж байгаад үнэгүй.мн сайтаас асууж байгаад 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд Н.Ш 12.000.000 төгрөгөөр      зарж байсан. 2019 онд тэр газрын Г худалдан авч байхад тэр хүн С гэдэг эмэгтэй хүн надтай ярьж байсан би одоо гар утасных нь дугаарыг нь мартчихсан байна тэр эмэгтэй ярихдаа чи наадах газраа авбал өөрөө хохирно шүү гэж хэлээд байсан би тэгэхээр нь та ямар учиртай хүн юм бэ? гэхэд тэр эмэгтэй өөдөөс наадах газар чинь миний газар байгаа юм гэж хэлээд байсан тул би тэр эмэгтэйд танд тэгээд яг албан ёсны бичиг баримт нь байгаа юм уу, гэж асууж байсан. Тэр эмэгтэй би шүүхээр явж байгаа гэх зэргийн юм хэлээд байсан. Тэгээд бас энэ газар чинь дээр үедээ албан байгууллагын зуслангийн газар байсан. Би өөрөө хөөцөлдөж байгаа юм гэж хэлээд байсан. Миний ойлгосноор тэр жижигхэн байшинд нь С гэгчийн ээж нь зусланд гарч байсан гэж би ойлгосон. Тэрнийхээ дараагаар нь би нөгөө газар худалдсан Ганбулгантай ярьж Б.С гэгч нь яриад байна миний газар гээд байна шүү дээ наймаагаа буцаамаар байна гэж хэлсэн чинь Г, Г гэдэг эхнэртэйгээ яриад байсан бид нар газрын албаныхантай уулзаж байгаад эргээд хэлнэ. Ямар нэгэн асуудалгүй газар байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд наймаа буцах үндэслэл байхгүй ээ бид нарт өгөх мөнгө төгрөг ч байхгүй байна гэж хэлж байсан. Би газрын албанд очиж уулзаж байсан чинь хэсэг хугацааны дараагаар тэр газрын гэрчилгээ нь миний нэр дээр гарч байсан болохоор би эргээд Г дахиж холбогдоогүй. Б.Стой тэр үедээ мессеж бичсэн тэр эмэгтэй чи наадах газраа авбал хохирно шүү гэсэн утга агуулгатай зүйл бичээд байсан. Тэгээд бас намайг та нар газрын албаныхантай нийлж байна гэсэн утга агуулгатай мессеж бичиж байсан. Би тэгээд Б.Сд та ингэж хүн гүтгэж болохгүй шүү, би таныг цагдаагийн байгууллагад өгнө шүү гэж хэлсэн чинь дахин тэр эмэгтэй надтай ярьж, чатлаагүй огт холбогдоогүй. Тэр нь бараг 2019 оны 7 дугаар сард Б.С нь ярьж байсан. С нь эрт дээр үедээ манай ээж энэ зуслангийн байшинд байдаг байсан тул миний байшин гэж хэлээд байсан тэгээд л булаацалдаж байгаа юм болов уу гэж би бодож байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 106 дугаар тал/,

          2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Г:…тиймээ би тэр газарт амьдарч байсан гэхдээ яг одоо он сарыг нь сайн санахгүй байна. Манай том хүүхэд 1999 онд төрсөн тэр үедээ 3 настай байсан гэхээр одоо бодож байхад 2005 он гэж хэлж болно тэр үед би анх удаа тэр газарт очиж амьдарч байсан. Тэр газраа би анх өөр хүнээс худалдаж авсан. Тэр нь Ц гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаад байна. Тэр газар нь миний нэр дээр шилжсэн. Тэр газрыг нь анх Ц худалдаж авч байхад хашаа байшин юу ч байхгүй хоосон газар л байж байсан. Би өөрөө хашаа барьж байсан түүнийгээ яг кадастрын зургийнх нь дагуу зуслангийн хайс татаж байсан. Тэр үед модоор жижигхэн хашаа барьж байсан. Би тэр өөрийнхөө барьж байсан жижигхэн модон хашаан дотроо өөр газраас жижигхэн зуслангийн модон амбаар буюу байшин авчирч тавьж байсан. Түүнийгээ хашааныхаа ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байрлуулж тавьж байсан. Тэр хашаа маань зун болохоор ус ихтэй, намагтай жорлон ухаж болдоггүй газар байсан. Бид нар өөрсдөө тогоо татаж байсан өөр ямар нэгэн эд зүйл байхгүй хоосон хашаандаа нэг жижигхэн зуны амбаар аваачиж тавьсан. Тэр зуны жижигхэн амбаар нь манай хадам аавын амбаар, түүнийгээ анх шар хаданд хашаанд нь байж байхад нь бид нар 2002 онд ххх зусланд айлын хашаанд аваачиж нэг жил зусланд гарч байсан. Тэгээд дараагаар нь Сэлхийн зуслангаас зөөгөөд Шадвилангийн зусланд авчирч байсан. Тэр жижигхэн байшин бол манай хадам аав, ээж нарын шар хаданд хашаанд нь байсан зүгээр л нэг зуны амбаар байгаа. Хэмжээ нь Зх4м хэмжээтэй их л жижигхэн байшин байгаа. Зүгээр л банзаар барьсан модон амбаар гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 194-195 дугаар тал/,

          2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Ц:..надад бол зуслангийн газар байгаагүй ээ тэр үедээ би нэг хүнээс зуслангийн газрыг нь бусдад зуучилж өгөөд найздаа шилжүүлэн өгч байсан. Тэр газар нь болохоор манай эхнэрийн дүү М.О гэгч хүний нэр дээр байсан газрыг нь өөрийнхөө таньдаг найз болох И.Г гэгчид шилжүүлэн өгч байсан. Тухайн үедээ манай дүү О нь газраа зараад Г 700.000 төгрөг авч байсан тэр нь одоогоос 20 орчим жилийн өмнөх болсон асуудал гэж би санаж байна. Тэр газар нь болохоор ххх дүүргийн 19 дүгээр хороо Шадвилангийн зуслангийн газар байсан. Тэр газар Он нэр дээр газар эзэмших гэрчилгээ нь гарчихсан байсан, тэгээд би өөр бусдад зарж борлуулж өгч байсан. Тэр газар нь хойшоо зуслан явдаг замынхаа зүүн талд нь доошоо Сэлбэ гол талдаа байрлалтай хашаа баригдаж эхлээгүй хоосон 0.07 га газар байсан. Тэр хавийн газар нь болохоор угаасаа зэлүүд огт хүн амьтан байхгүй хоосон тал газар байсан. Тэгээд сүүлдээ хүмүүс зуслангийн газар болгож хувь хүмүүс эзэмшиж авсан юм байна лээ. Ямар нэгэн барилга байгууламж, хүн амьдарч байсан гэх ул мөр байхгүй. Хашаа хороо ч байхгүй, зэрлэг газар байсан. Тэр хавьдаа ямар нэгэн тогтсон айл хунар байхгүй байсан,  хол хол зайтай газарт ганц нэг айлууд байж байсан. Тэр хавийн газрууд анх шинээр л газар олголт явагдаж байсан газар байсан шинээр зуслангийн зориулалтаар олгогдож байсан газар байсан. Би яг одоо он, cap, өдрөө сайн мэдэхгүй байна одоо бодож байхад, багцаалдаж  байхад 2003 он юм уу 2004 он юм шиг санагдаад байна одоо бараг 20 жил болсон байхаа гэж бодож байна. Яг тэр үед газар худалдаж байхад Г гэгчийг газар авч байх үед хэн нэгэн хүн гарч ирээд маргалдсан асуудал байхгүй. Харин сүүлд нь хэсэг хүмүүс гарч ирээд газрын маргаан үүсгээд байгаа гэж хэлээд байсан. Үүнийг Г надад хэлж байсан өөр хүн гарч ирээд асуудал үүсгээд байна гэж байсан тэр ямар учиртай хүнийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 197 дугаар тал/,

       2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Он:...тиймээ би тэр үедээ тэр газрыг авч байсан юм, тэр газарт ямар ч айл амьтан, хашаа саварч, байшин ч байхгүй хоосон зэлүүд газар байж байхаар нь би өөрөө хөөцөлдөж байгаад дүүргийн газрын албаар дамжуулан хамгийн анх гэрчилгээг нь гаргуулж байгаад өөртөө авсан газар байсан. Тэр үед миний санаж байгаагаар 2004 онд хөөцөлдөж байсан санагдаад байна, тэгж байгаад тэр газартаа хашаа хатгаж байсаар бусдад шилжүүлэн өгч байсан. Тэр газраа 0.07 га талбайгаа манай хүргэн ах болох Цгэгч нь найздаа өгмөөр байна чи шилжүүлэн өгөөч гэхээр нь би тэр залууд нь өгч байсан одоо нэр утсыг нь ч мэдэхгүй байна хэн гэдэг хаанахын ямар хүний нэр дээр шилжүүлэн өгсөн эсэхийг ерөөсөө санахгүй байна. Тухайн үедээ 2003, 2004 оны үед байсан санагдаж байна ямар ч байсан өөрийнхөө хувийн хэргийн материал бүрдүүлэлт хийж байгаад тэгээд дүүргийн газрын албанд шалгуулаад тэр газраа хэн нэгний нэр дээр нь байна уу, үгүй юу гэж асууж байгаад тэгээд дараагаар нь би өөрийнхөө нэр дээр гаргуулж авч байсан. Тэрнээс биш би өөрөө хэн нэгэн хүний газрыг нь булааж авсан зүйл огт байхгүй гэж бодож байна. Тэр газар болохоор манай ээжийнх ард хэсэгт нь өвөл зунгүй байдаг хашаа байшинтай байж байсан тэгээд би өөрөө тэр хавьд нь нэг шинээр газар авч байсан. Тэр газартаа хашаа байшин барьж амжаагүй байж байгаад бусдад шилжүүлэн өгч байсан. Яг хэдэн онд бусдад тэр газраа өгсөн эсэхийг нь би одоо юу ч санахгүй байна. Тэгээд ч тэр газар нь ямар ч хүний нэр дээр байхгүй хов хоосон газар байсан болохоор нь би өөрөө хөөцөлдөж байгаад нэр дээрээ анх удаагаа авч байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас 27 дугаар тал/,

         2.5.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Ү:...өнөөдрийн байдлаар дүүргийн засаг даргын 2022 оны А/219 дугаартай захирамжаар Н.Шд нэгж талбарын 1501312748 дугаартай газрыг эзэмшүүлсэн хүчин төгөлдөр газар байна. 2021 оны 10 дугаар сарын 18-нд тус газар дээр шинээр газар эзэмших материал өгсөн байна. Манай албанаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг түүнд цахимаар өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас,  4-7, 99-104 дүгээр талд/,

          2.6. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. 1 дүгээр хавтас, 24-27, 28-43 дугаар талд/,

          2.7. Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24-27, 28-43 дугаар талд/,

          2.8. Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот, 1501312748 дугаартай нэгж талбарын хувийн хэргийг хуулбарлан ирүүлсэн баримтууд /1-р хх-ийн 45-76-р хуудас/,

          2.9. Хөрөнгийн үнэлгээний “ххх” ХХК-ний үнэлгээ. /1 дүгээр хавтас, 111-113 дугаар тал/,

           Гурав: хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

            3.1. Улсын яллагч хавтас хэргээс: гэрч хохирогч нарын мэдүүлгүүдийг шинжлэн судалснаар тэмдэглүүлэх саналтай байна. Мөн процесс ажиллагааг судална. Хавтаст хэргээс 4-7 дугаар тал, 2022 онд Шадивлангийн хаягт гарсан гэрчилгээ, 28 дугаар хуудас эд хөрөнгө хурааж авсан тухай тэмдэглэл, Г тайлан, гэрэл зургийн үзүүлэлт, газрын кадастрын зураг, “ххх” ХХК-ийн мэргэжлийн эрхийн гэрчилгээний хүчинтэй баримт, 40 дүгээр хуудсанд О нэр дээрх гэрчилгээ, Шадивлан гэсэн хаягт гарсан гэрчилгээ олгосон баримт, О нэр дээр байж байгаад И шилжсэн баримт, О газар эзэмших эрхийн гэрээ, Шадивлан хаягт газар эзэмших гэрээ, Мөн хөрсний шинжилгээ хийсэн баримт, мэдээлэл бичиг баримт гаргуулах гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, Б.С 2500 төгрөг шилжүүлсэн баримт, /хх-ийн 50 дугаар хуудсанд/ 2800 төгрөг шилжүүлсэн баримт, 418 тоот тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас, нэгж газар хүлээлгэн өгсөн тухай акт, 2022.4.8-ны өдөр өргөдөл гомдлын бүртгэлийн хяналтын карт, /хх-ийн 55 дугаар хуудсанд/ О, Ид шилжүүлэх хүсэлттэй өргөдөл, цохолт нь 2022 оныг дуустал, /хх-ийн 56 дугаар хуудсанд/ Иийн гаргасан хүсэлт, /х.х-ийн 58 дугаар хуудсанд/ О иргэний үнэмлэхийн хуулбар, /х.х-ийн 59-61 дүгээр хуудас/, 2022.04.06-ны өдрийн гэрчилгээнүүд, 2020.06.03-ны өдрийн О газар эзэмшүүлэх гэрээ, /хх-ийн 72 дугаар хуудас/ О татвар төлсөн баримт, /хх-ийн 73 дугаар хуудас газар ашиглагч Г гэсэн дүгнэлт, /хх-ийн 76 дугаар хуудас/ О мэдэгдэл, газрын албаны даргын тушаалын 8 дугаар хавсралт, /хх-ийн 99-104 дүгээр хуудас/, /х.х-ийн 94 дүгээр хуудас, /х.х-ийн 96 дугаар хуудас/, С гэж хүн шийдвэрлэж байсан, /х.х-ийн 215 дугаар хуудас/, х.х-ийн 212 дугаар хуудас/, /х.х-ийн 213 дугаар хуудас/, газар эзэмшүүлэх гэрээ, /х.х-ийн 231 дүгээр хуудас/, /х.х-ийн 233-235 дугаар хуудсанд шүүгдэгчийн хэлээд байгаа 1711000880262 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол. С нь өмнө нь Гы эзэмшлийн байшинд халдаж дураараа авирласан хэрэг шалгагдаж яллагдагчаар татагдсан, шалгагдаж яваад 2015 оны Эрүүгийн хуулийн 15.1 дэх хэсэгт зааснаар хэргийг шийдвэрлэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулахаар байна, 6 сарын хугацаа өнгөрч гээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хаасан баримт, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Г гомдол гаргасан. Гд хариу өгсөн. Үндэслэлтэй байх тул гомдлыг хүлээж авахаас татгалзсан хариу өгсөн баримт. /х.х-ийн 239-240 дүгээр хуудсанд/ Чингэлтэй дүүргийн газрын албаны бичиг, О, Г нараас гаргасан хүсэлт /хх-ийн 241-242 дугаар тал/ 2 дугаар хавтаст хэргийн эд мөрийн баримтаар тооцсон зүйл тогтоол зэргийг  шинжлэн судлуулав.

            3.2. Хохирогчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: /хх-ийн 99-104 дүгээр хуудас/, 9.23-нд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, өмсөж байсан хувцаснууд, эд зүйлүүдийг нь жорлонд хийсэн байсан тухай баримт, нийт 3 ширхэг зураг баталгаажуулсан байгаа. Газрын албанаас хороо солигдсон гэсэн албан бичиг байдаг. Хэрэг дотор авагдсан байгаа. 2 хуваагдаад Ар согоот, Ар шадивлан гээд хуваагдсан байгаа баримтуудыг шинжлэн судлуулав.

3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: Ү гэж хүний ажиллаж байсан тухай баримт, Иийн нэр дээр байгаа газар нь өнөөдрийн байдлаар хэний нэр дээр байдаг вэ гэж асуухад хүчинтэй тогтоол байна, энэ гэхдээ эрх шилжүүлсэн тогтоол байна гэсэн мэдүүлэг, /х.х-ийн 119 дүгээр хуудас/ С газрын албанд гаргасан хүсэлт байгаа. 20 дугаартай С өөрийн нь байшингийн зураг байгаа, хил заагийн эргэлтийн цэг хүлээлгэн өгсөн акт байна, /х.х-ийн 18 дугаар хуудсанд/ хохирогч И гэх хүний эргэж тойроогүй орхисон тухай мэдүүлэг, М гэж хүний мэдүүлэг,  намайг ажилд ороход байсан 10 жилийн дараа ч  яг хэвээрээ л байгаа гэсэн мэдүүлэг, /х.х-ийн 128 дугаар хуудас/, О байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, 2020.06.03-ны өдрийн гэрээ байгаа. Санал дүгнэлт хэлэхдээ дэлгэрэнгүй хэлнэ. Оийн мэдүүлэг байгаа, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн хуудас, /х.х-ийн 25 дугаар хуудаст/ С утас, нэртэй манайхаас юмаа ав гэсэн захиа, 3 гэрчилгээ зэргийг, Г он сар тодорхой биш гэрчилгээ байгаа. 18843321470354 гэсэн дугаартай 700мкв газар гэж байгаа, энэ гэрчилгээний дугаарыг тусгайлан шинжлэн судлуулмаар байна гэв.

          3.4.Шүүгдэгч болон хохирогч нар хавтас хэргээс тусгайлан шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

            Гэм буруугийн талаар:

            Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

           Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Б.С нь би хүний орон байрлуу нэвтэрч ороогүй, өөрийн эзэмшлийн зуслангийн байрандаа орсон гэж  улсын яллагчтай мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.С 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр иргэн Н.Иийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан хаягт байрлах зуслангийн байшинд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

         -  хохирогч Н.Игийн:...манайх 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр СИ21 зуучлалын албаар дамжуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шадвилангийн зусланд хашаа байшин худалдаж авсан тэгтэл манай тэр хашаа байшинг Б.С гэдэг эмэгтэй булаацалдаад байгаа. Манай байшинд хууль бусаар удаа дараа нэвтэрч цоожийг нь эвдэлж хаясан байсан. Энэ байдал нь гурван удаа давтагдаж байна. Манай байшинг дотор нь ороод 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл өөрийнхөө цоожийг зүүгээд бид нарыг оруулахгүй байна. Байшингаас доторх эд зүйлсийг нь гаргаж хаяад дулаалгын ханан дахь хөөсөнцрийг хуулж дотор тавьсан байсан, хувцас хунарыг бас алга болгосон байсан тул би танайд гомдлоо гаргаж өгсөн. Манай байшингийн дотор талын дулаалгын хөөсөнцрийг нь хуулж хаясан байсан, тэрнийхээ хохирлын хэмжээг гаргаж амжаагүй байна. Яагаад гэвэл одоо болтол байшиндаа орж чадаагүй байгаа. Солонго гэгчийг танихгүй ээ, тэр хүн манай хашаа байшинг булаацалдаад байгаа юм байна лээ газрын албанд өргөдөл өгсөн би бас захирамжаа хүлээж байгаа гэж хэлээд байсан. Манайх 2022 онд Оюунцэцэг гэгчээс 12.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 16-20, 98 дугаар талд/,

          - гэрч М.Он:...Н.Ш гэгчийг танина түүнтэй ямар нэгэн найз нөхдийн холбоо байхгүй би өөрөө тэр үедээ 2022 оны 4 дүгээр сард зуслангийн газраа зараад мэддэг болсон. Манайх өөрөө ххх дүүргийн 24 дүгээр хороо Шадвилангийн зусланд газартай байсан тэр газар нь Зунжингаас цаашаа 200 орчим метр зайтай хашаа байсан. Түүнийгээ би зарах гээд үнэгүй.мн сайтад зар өгсөн байсан тэр зарынхаа дагуу Н.Штай холбогдож байгаад газраа зарж байсан. Би тэр газрыг анх авахдаа бас л зарын дагуу Г гэдэг эрэгтэй хүнээс 2019 онд зарын дагуу ярьж байгаад үнэгүй.мн сайтаас асууж байгаад 10.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд Н.Шд 12.000.000 төгрөгөөр зарж байсан. 2019 онд тэр газрын Г худалдан авч байхад тэр хүн С гэдэг эмэгтэй хүн надтай ярьж байсан би одоо гар утасных нь дугаарыг нь мартчихсан байна тэр эмэгтэй ярихдаа чи наадах газраа авбал өөрөө хохирно шүү гэж хэлээд байсан би тэгэхээр нь та ямар учиртай хүн юм бэ? гэхэд тэр эмэгтэй өөдөөс наадах газар чинь миний газар байгаа юм гэж хэлээд байсан тул би тэр эмэгтэйд танд тэгээд яг албан ёсны бичиг баримт нь байгаа юм уу, гэж асууж байсан. Тэр эмэгтэй би шүүхээр явж байгаа гэх зэргийн юм хэлээд байсан. Тэгээд бас энэ газар чинь дээр үедээ албан байгууллагын зуслангийн газар байсан. Би өөрөө хөөцөлдөж байгаа юм гэж хэлээд байсан. Миний ойлгосноор тэр жижигхэн байшинд нь С гэгчийн ээж нь зусланд гарч байсан гэж би ойлгосон. Тэрнийхээ дараагаар нь би нөгөө газар худалдсан Г ярьж Б.С гэгч нь яриад байна миний газар гээд байна шүү дээ наймаагаа буцаамаар байна гэж хэлсэн чинь Г, Г гэдэг эхнэртэйгээ яриад байсан бид нар газрын албаныхантай уулзаж байгаад эргээд хэлнэ. Ямар нэгэн асуудалгүй газар байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд наймаа буцах үндэслэл байхгүй ээ бид нарт өгөх мөнгө төгрөг ч байхгүй байна гэж хэлж байсан. Би газрын албанд очиж уулзаж байсан чинь хэсэг хугацааны дараагаар тэр газрын гэрчилгээ нь миний нэр дээр гарч байсан болохоор би эргээд Ганбулгантай дахиж холбогдоогүй. Б.Стой тэр үедээ мессеж бичсэн тэр эмэгтэй чи наадах газраа авбал хохирно шүү гэсэн утга агуулгатай зүйл бичээд байсан. Тэгээд бас намайг та нар газрын албаныхантай нийлж байна гэсэн утга агуулгатай мессеж бичиж байсан. Би тэгээд Б.Сд та ингэж хүн гүтгэж болохгүй шүү, би таныг цагдаагийн байгууллагад өгнө шүү гэж хэлсэн чинь дахин тэр эмэгтэй надтай ярьж, чатлаагүй огт холбогдоогүй. Тэр нь бараг 2019 оны 7 дугаар сард Б.С нь ярьж байсан. С нь эрт дээр үедээ манай ээж энэ зуслангийн байшинд байдаг байсан тул миний байшин гэж хэлээд байсан тэгээд л булаацалдаж байгаа юм болов уу гэж би бодож байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 106 дугаар тал/,

          - гэрч И.Г:…тиймээ би тэр газарт амьдарч байсан гэхдээ яг одоо он сарыг нь сайн санахгүй байна. Манай том хүүхэд 1999 онд төрсөн тэр үедээ 3 настай байсан гэхээр одоо бодож байхад 2005 он гэж хэлж болно тэр үед би анх удаа тэр газарт очиж амьдарч байсан. Тэр газраа би анх өөр хүнээс худалдаж авсан. Тэр нь Ц гэдэг залуугаас 400.000 төгрөгөөр худалдаж авч байсан санагдаад байна. Тэр газар нь миний нэр дээр шилжсэн. Тэр газрыг нь анх Цс худалдаж авч байхад хашаа байшин юу ч байхгүй хоосон газар л байж байсан. Би өөрөө хашаа барьж байсан түүнийгээ яг кадастрын зургийнх нь дагуу зуслангийн хайс татаж байсан. Тэр үед модоор жижигхэн хашаа барьж байсан. Би тэр өөрийнхөө барьж байсан жижигхэн модон хашаан дотроо өөр газраас жижигхэн зуслангийн модон амбаар буюу байшин авчирч тавьж байсан. Түүнийгээ хашааныхаа ертөнцийн зүгээр баруун хойд талд нь байрлуулж тавьж байсан. Тэр хашаа маань зун болохоор ус ихтэй, намагтай жорлон ухаж болдоггүй газар байсан. Бид нар өөрсдөө тогоо татаж байсан өөр ямар нэгэн эд зүйл байхгүй хоосон хашаандаа нэг жижигхэн зуны амбаар аваачиж тавьсан. Тэр зуны жижигхэн амбаар нь манай хадам аавын амбаар, түүнийгээ анх шар хаданд хашаанд нь байж байхад нь бид нар 2002 онд Дамбадаржаагийн Сэлхийн зусланд айлын хашаанд аваачиж нэг жил зусланд гарч байсан. Тэгээд дараагаар нь Сэлхийн зуслангаас зөөгөөд Шадвилангийн зусланд авчирч байсан. Тэр жижигхэн байшин бол манай хадам аав, ээж нарын шар хаданд хашаанд нь байсан зүгээр л нэг зуны амбаар байгаа. Хэмжээ нь Зх4м хэмжээтэй их л жижигхэн байшин байгаа. Зүгээр л банзаар барьсан модон амбаар гэх мэдүүлэг. / 1 дүгээр хавтас, 194-195 дугаар тал/,

          - гэрч Ж.Цн:..надад бол зуслангийн газар байгаагүй ээ тэр үедээ би нэг хүнээс зуслангийн газрыг нь бусдад зуучилж өгөөд найздаа шилжүүлэн өгч байсан. Тэр газар нь болохоор манай эхнэрийн дүү М.О гэгч хүний нэр дээр байсан газрыг нь өөрийнхөө таньдаг найз болох И.Г гэгчид шилжүүлэн өгч байсан. Тухайн үедээ манай дүү О нь газраа зараад Гс 700.000 төгрөг авч байсан тэр нь одоогоос 20 орчим жилийн өмнөх болсон асуудал гэж би санаж байна. Тэр газар нь болохоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадвилангийн зуслангийн газар байсан. Тэр газар О нэр дээр газар эзэмших гэрчилгээ нь гарчихсан байсан, тэгээд би өөр бусдад зарж борлуулж өгч байсан. Тэр газар нь хойшоо зуслан явдаг замынхаа зүүн талд нь доошоо Сэлбэ гол талдаа байрлалтай хашаа баригдаж эхлээгүй хоосон 0.07 га газар байсан. Тэр хавийн газар нь болохоор угаасаа зэлүүд огт хүн амьтан байхгүй хоосон тал газар байсан. Тэгээд сүүлдээ хүмүүс зуслангийн газар болгож хувь хүмүүс эзэмшиж авсан юм байна лээ. Ямар нэгэн барилга байгууламж, хүн амьдарч байсан гэх ул мөр байхгүй. Хашаа хороо ч байхгүй, зэрлэг газар байсан. Тэр хавьдаа ямар нэгэн тогтсон айл хунар байхгүй байсан,  хол хол зайтай газарт ганц нэг айлууд байж байсан. Тэр хавийн газрууд анх шинээр л газар олголт явагдаж байсан газар байсан шинээр зуслангийн зориулалтаар олгогдож байсан газар байсан. Би яг одоо он, cap, өдрөө сайн мэдэхгүй байна одоо бодож байхад, багцаалдаж  байхад 2003 он юм уу 2004 он юм шиг санагдаад байна одоо бараг 20 жил болсон байхаа гэж бодож байна. Яг тэр үед газар худалдаж байхад Г гэгчийг газар авч байх үед хэн нэгэн хүн гарч ирээд маргалдсан асуудал байхгүй. Харин сүүлд нь хэсэг хүмүүс гарч ирээд газрын маргаан үүсгээд байгаа гэж хэлээд байсан. Үүнийг Г надад хэлж байсан өөр хүн гарч ирээд асуудал үүсгээд байна гэж байсан тэр ямар учиртай хүнийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 197 дугаар тал/,

       - гэрч М.О:...тиймээ би тэр үедээ тэр газрыг авч байсан юм, тэр газарт ямар ч айл амьтан, хашаа саварч, байшин ч байхгүй хоосон зэлүүд газар байж байхаар нь би өөрөө хөөцөлдөж байгаад дүүргийн газрын албаар дамжуулан хамгийн анх гэрчилгээг нь гаргуулж байгаад өөртөө авсан газар байсан. Тэр үед миний санаж байгаагаар 2004 онд хөөцөлдөж байсан санагдаад байна, тэгж байгаад тэр газартаа хашаа хатгаж байсаар бусдад шилжүүлэн өгч байсан. Тэр газраа 0.07 га талбайгаа манай хүргэн ах болох Ц гэгч нь найздаа өгмөөр байна чи шилжүүлэн өгөөч гэхээр нь би тэр залууд нь өгч байсан одоо нэр утсыг нь ч мэдэхгүй байна хэн гэдэг хаанахын ямар хүний нэр дээр шилжүүлэн өгсөн эсэхийг ерөөсөө санахгүй байна. Тухайн үедээ 2003, 2004 оны үед байсан санагдаж байна ямар ч байсан өөрийнхөө хувийн хэргийн материал бүрдүүлэлт хийж байгаад тэгээд дүүргийн газрын албанд шалгуулаад тэр газраа хэн нэгний нэр дээр нь байна уу, үгүй юу гэж асууж байгаад тэгээд дараагаар нь би өөрийнхөө нэр дээр гаргуулж авч байсан. Тэрнээс биш би өөрөө хэн нэгэн хүний газрыг нь булааж авсан зүйл огт байхгүй гэж бодож байна. Тэр газар болохоор манай ээжийнх ард хэсэгт нь өвөл зунгүй байдаг хашаа байшинтай байж байсан тэгээд би өөрөө тэр хавьд нь нэг шинээр газар авч байсан. Тэр газартаа хашаа байшин барьж амжаагүй байж байгаад бусдад шилжүүлэн өгч байсан. Яг хэдэн онд бусдад тэр газраа өгсөн эсэхийг нь би одоо юу ч санахгүй байна. Тэгээд ч тэр газар нь ямар ч хүний нэр дээр байхгүй хов хоосон газар байсан болохоор нь би өөрөө хөөцөлдөж байгаад нэр дээрээ анх удаагаа авч байсан гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас 27 дугаар тал/,

         - гэрч Ш.Ү:...өнөөдрийн байдлаар дүүргийн засаг даргын 2022 оны А/219 дугаартай захирамжаар Н.И нэгж талбарын 1501312748 дугаартай газрыг эзэмшүүлсэн хүчин төгөлдөр газар байна. 2021 оны 10 дугаар сарын 18-нд тус газар дээр шинээр газар эзэмших материал өгсөн байна. Манай албанаас Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг зөрчиж байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг түүнд цахимаар өгсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас,  4-7, 99-104 дүгээр талд/,

          - Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. 1 дүгээр хавтас, 24-27, 28-43 дугаар талд/,

          -  Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 24-27, 28-43 дугаар талд/,

          - Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот, 1501312748 дугаартай нэгж талбарын хувийн хэргийг хуулбарлан ирүүлсэн баримтууд /1-р хх-ийн 45-76-р хуудас/  зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч Н.Шгийн эзэмшлийн зуслангийн хашаа байшинд хууль бусаар нэвтэрч орсон болох нь шүүгдэгч, хохирогч,  хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх, шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд “Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэж зааснаар орон байр гэх ойлголтод хамаарч байна.

 

Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.

Шүүгдэгч Б.С нь хохирогчийн эзэмшлийн зуслангийн хашаа, байшин буюу орон байранд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, дураараа авирласан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн үйлдэл нь хууль  бус, түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн албан тоот, 1501312748 дугаартай нэгж талбарын хувийн хэргийг хуулбарлан ирүүлсэн баримтууд зэргээр хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.С гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэнд халдаж дураараа авирласан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч Б.С нь өөрийн эзэмшлийн орон байранд нэвтэрсэн, хохирогч Н.Шгийн орон байранд нэвтрээгүй, И.Г нь 15 жилээр урагшлуулж гэрчилгээ хууль бусаар гаргуулан авсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч Н.Ш нь 1501312748 дугаартай нэгж талбартай газрыг иргэн М.Оюунцэцэгээс худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авч, өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байх тул хохирогч Н.И нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигч мөн байна.

Шүүгдэгч Б.С нь бусдын эзэмшлийн орон байранд нэвтэрсэн болох нь тогтоогдож байна. Хэрэв шүүгдэгч Б.С нь иргэн И.Г нь 1501312748 дугаартай нэгж талбартай газрыг 15 жил урагшуулж, гэрчилгээг хууль бусаар авсан гэж үзэж байвал нотлох баримтаа бүрдүүлэн Захиргааны хэргийн шүүхэд хандах боломжтой.

          Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.С “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэнд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

             

            Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  шинжлэн судлахад    хохирогч Н.Ид баримтаар 195.000 төгрөгийг хохирол учирсан болох нь тогтоогдож байх боловч хохирогч  нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс хохирол нэхэмжлэхгүй, харин 3 удаа  зуслангийн байрны цоож эвдэж, хүний орон байранд зөвшөөрөлгүйгээр дураараа нэвтэрсэн үйлдэлд нь хуулийн хариуцлага тооцож өгнө үү гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

            Улсын яллагч О.Багшбаяр нь эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар 6 сарын хугацаагаар шүүгдэгчийн оршин суугаа газар болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш гаргахгүй байхаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эд зүйлийн үнэлгээгээр хийгдсэн хохиролд 195.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Н.Шд олгох саналтай байна.” гэв.

 

            Хохирогчийн өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлагын саналдаа: “...улсын яллагчтай адил байр суурьтай байна.” гэв.

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Галхүү нь эрүүгийн хариуцлагын саналдаа: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай байна. Иймд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх  ёстой. 

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж  ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.00 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн  дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж байна.

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 160х63см хэмжээтэй цагаан саарал өнгийн хулдаас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдаж нь зүйтэй гэж шүүх үзлээ.

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

           1.Шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөт байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

            2. Шүүгдэгч Б.Солонгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр  торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон 90 хоногийн  хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Шүүгдэгч Б.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан ирсэн 160х63см хэмжээтэй цагаан саарал өнгийн хулдаас 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БАТЖАРГАЛ