Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 469

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2017/0529 дүгээр магадлал, Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “тус сумын Засаг дарга /Б.Эрдэнэбаатар/-аас 35100 төгрөгийг тус тус” гэснийг хасч, “...Хурлын дарга /Б.Мэндбилэг/-аас 35100 төгрөгийг” гэснийг “...Хурлын дарга /Б.Мэндбилэг/-аас 70200 төгрөгийг” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Улиастай сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН