Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 142/ШШ2022/00504

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодьцамхаг Бодь-Интернэшнл ХХК-ийн байранд байрлах ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1988 оны 11 дүгээр сарын 19-нд төрсөн, 34 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 17,136,479.79 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны оны  дугаар  сарын 23ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагч Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Намсрай овоггой ******* нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ1165115638 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийг 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. Намсрай овогтой ******* 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай 3Г/190884797 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1,400,000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан болно. Намсрай овогтой ******* нь 3Г1165115638 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч эргэн төлөлт төлөхгүй байгаа учир зээлийн гэрээг цуцалж 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,183,189.44 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,308,998.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 173,255.23 төгрөг нийт 14,665,442.85 төгрөг, 317190884797 тоот кредит картын гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт  бэлэн гүйлгээний төлбөрт 120,000.00 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 1,300,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 847,001.26 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 116,902.38 төгрөг, эрх хэтрүүлсний хүү 87,133.30 төгрөг, нийт 2,471,036 төгрөг болсон. Иймд нийт зээлийн төлбөрт 17,136,479.79 төгрөгийг Н.*******аас гаргуулж өгнө үү гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцагч Намсрай овогтой ******* нь 2018 оны 10 сард 10,000,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй зээлсэн байна. 2019 оны 02 сард зээлийн эрхтэй кредит картыг 1,400,000 төгрөгийн эрхтэйгээр 24 сарын хугацаатай авсан. Тус 2 зээлийг авснаас хойш өнөөдрийг хүртэл цалингийн зээлэн дээр үндсэн зээлийн төлбөр 9,000,000 төгрөг, хүү нь 5,300,000 төгрөг, алданги хүү буюу нэмэгдүүлсэн хүү нь 173,000 төгрөг нийт цалингийн зээлэн дээр 14,665,442 төгрөг нэхэмжилж байгаа, 1,400,000 төгрөгийн эрхтэй кредит картан дээр бэлэн зарцуулалтын дүн 120,000 төгрөг бэлэн бус нь 1,300,000 төгрөг, үндсэн хүү нь 847,000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн буюу эрх хэтрүүлсэн хүү нийт 200,000 төгрөг нийт кредит картан дээр 2,471,000 төгрөг нэхэмжилж байгаа, ******* нь нийт 17,136,479 төгрөгийг Ц:Энхбаатраас нэхэмжилж байна. Цар тахалтай, ковидтой холбоотой банкны зүгээс болон Монгол улсын хууль хяналтын байгууллага ямар нэгэн хүү чөлөөлөх, хүү хөнгөлөх хууль гаргаагүй, шүүхэд хандсанаас хойш нэхэмжилсэн дүн дээр хүү нэмэлт төлбөр тооцогдохгүй энэ дүнгээрээ төлнө. Зээл авснаас хойш банк өөрт чинь зээлээ төлөх юу болсон, ажил төрөл нь яасан бэ гээд холбогдож яриад хугацаа хангалттай өгсөн. Өөрийн чинь хаяг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, чи өөрөө үзвэл хэргийн материалд захирамж бүх юм нь байгаа, тэгээд үндсэн хаяг буюу Орхон аймгийн хаягт ирсэн. Энэ хугацаанд бол их хугацаа өгсөн гэж үзээд одоо 9 сарын хугацаанд эвлэрээд 9 сарын хугацаанаас дээш хугацаа өгөх боломжгүй. Гэхдээ өнөөдрийн чиний байгаа байдал, амьдралын байдал, ажлын байдлыг чинь харж үзээд дээд талын хугацаа 9 сар, эхний хэдэн сардаа багаар төлөөд үлдсэн сардаа зээлийн төлбөрөө өндөр төлж болно. Хүү нь бол зогсож байгаа. Хэрвээ үүнийг зөвшөөрөхгүй бол захирамж нь гараад шууд төлөхөөр чамд хэцүү, 9 сарын хугацаандаа эвлэрээд чи залуу хүн юм чинь эхний хэдэн сардаа багаар төлөөд цаашдаа ажил төрөл чинь болох л байх гэж банк үзэж 9 сарын хугацаа өгч байна. Миний болон банкны эрхийн дээд хэмжээ 9 сар байдаг, дотоод журмандаа 6 сар байдаг. Чиний зээлийн дүн өндөр, ажилгүй байгааг чинь харгалзаж үзээд 3 сарын нэмэлтийг хүсэлтээр зөвшөөрөл авсан, тиймээс 9 сараас урт хугацаатай байх боломжгүй, өөр тайлбаргүй гэв.

 

3.Хариуцагч Н.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай ЗГ1165115638 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000.00 төгрөгийг 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай цалингийн зээл авсан. 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр кредит картны 1,400,000 төгрөгийг  3.5 хувийн хүүтэй авсан. Одоогоор хүүний төлөлт нь 7,136,479 төгрөгийн өртэй болсон. Ковид цар тахлын улмаас болж тодорхой эрхэлсэн ажилгүй удаж байна. Иймээс зээлийн хүүг зогсоож өгнө үү. Анх авсан 10,000,000 төгрөгөө тодорхой хэмжээгээр тохиролцож сар бүр төлөлт хийнэ. Би ам бүл 7-уулаа, аав, ээж эхнэр, 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Эхнэр хүүхдүүдээ хараад ажилгүй, аав ээж хоёр маань тэтгэврийн зээлтэй надад туслах боломж байхгүй... гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ЗГ1165115638 тоот /цалин/ зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/190884797 кредит картын гэрээ, 1165115638 дугаартай зээлийн дансны хүү тооцооллын хүснэгт, зээлийн картны тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,136,479.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

2.Хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “10,000,000 төгрөгөө тодорхой хэмжээгээр тохиролцож сар бүр төлөлт хийнэ. Би ажлаасаа гарсны улмаас зээлээ төлөх боломжгүй болсон...” гэж тайлбарласан.

 

3.Зээлдэгч Н.******* нь 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******-тай ЗГ1165115638 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр *******-тай ЗГ/190884797 тоот кредит картын гэрээ байгуулан 1,400,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба Н.******* дээрх зээлийг зээлийн хуваарийн дагуу төлж байсан боловч ковид цар тахалтай холбоотой ажиллаж байсан ажлаасаа гарч зээл төлөгдөх боломжгүй болсон, хариуцагч  зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй болох нь барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ******* нь хариуцагч Н.*******аас шаардах эрхтэй байна.

 

            4. Нэхэмжлэгч нь хариуцагч Н.*******аас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Голомт банктай байгуулсан ЗГ1165115638 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,183,189.44 төгрөг, үндсэн хүүний төлбөр 5,308,998.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 173,255.23 төгрөг,  нийт 14,665,442.85 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зээл төлүүлэх талаар шат дараалсан арга хэмжээг авсан боловч хариуцагч нь зээлийн гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, зээлийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй байна.

 

5. Мөн  нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Голомт банктай байгуулсан 3Г/190884797 тоот кредит картын гэрээний үүрэгт бэлэн гүйлгээний төлбөрт 120,000 төгрөг, бэлэн бус гүйлгээний төлбөрт 1,300,000 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 847,001.26 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүүний төлбөрт 116,902.38 төгрөг, эрх хэтрүүлсний хүүний төлбөрт 87,133.30 төгрөг, нийт 2,471,036 төгрөгийг  нэхэмжилсэн боловч Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд эрх  хэтрүүлсний хүүгийн төлбөр төлүүлэх зохицуулалт байхгүй байхад эрх хэтрүүлсний хүүгийн төлбөрт 87133,30 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болсон байна.

 

 

6. Иймд хариуцагч Н.*******аас зээлийн гэрээний үүрэгт 17,049,349  төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д  олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,133,30 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,632.40 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 243,196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* овогт ******* ******* /РД:*******/-аас 17,049,349 /арван долоон сая дөчин есөн мянга гурван зуун дөчин ес/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д  олгож, нэхэмжлэлээс үлдэх 87,133,30 /наян долоон мянга нэг зуун гучин гурван төгрөг, гучин мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,632.40 /хоёр зуун гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамж 243,196 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ