| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 153/2017/0026/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/21 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 153.1., |
| Улсын яллагч | Ш.Сувд-Эрдэнэ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 2017/ШЦТ/21
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, насанд хүрээгүй шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч У.*******, насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн насанд хүрээгүй шүүгдэгч П.*******т холбогдох эрүүгийн 201721000031 дугаартай, 153/2017/0026/Э/ индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцааалт:
Насанд хүрээгүй шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******ын *******, 1999 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 17 настай, ПЖ******* регистрийн дугаартай, эрэгтэй, захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, ах, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, ял шийтгэлгүй гэх
Холбогдсон хэргийн талаар:
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нь Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн нутаг дэвсгэрт 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэн С.*******ы эзэмшлийн 74-43 ХОҮ улсын дугаартай Ниссан Х-трайл маркийн автомашины буруу хойт талын хаалганы салхины шилийг санаатайгаар хагалж гэмтээн 140.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 сарын 26-нд хөдөөнөөс ахтайгаа сумын төвд орж ирээд найз *******тай таараад *******, *******, ******* гэдэг 3 найзтайгаа бүгдээрээ уулзаад 1 шил архи ууя гээд ******* бид хоёр 2 том пиво авчраад бид 5 амбаарт уусан.Дараа нь дахиад ******* бид хоёр 0.5-тай Ерөөл архи авчраад ууж дуусаад дахиад *******, ******* хоёр 0.5-тай Ерөөл архи авчирсан. Тэгээд *******, ******* хоёр жаахан халаад бид гурав гадаа гарч жаахан маргаж байгаад би мотоциклио асааж аваад явсан. Гэтэл миний утас алга байхаар нөгөө хэд дээрээ очиход байхгүй байхаар нь Амраа ахынд ирээд цагдаагийн кобоны хаалгыг цохиход хүн байхгүй болохоор явах гэтэл хойшоо эргэтэл бүдрээд уначихсан.Тэгээд би юу хийснээ сайн санадаггүй. Тэгтэл нэг ах намайг чи машины шил хагалчихлаа гэсэн.Тэгэхээр нь би буруу юм хийчих шиг боллоо гээд ******* ах дээрээ очиж хэлээд Амраа ах дээр ирж таны машины шилийг хагалчихлаа гэж хэлсэн.Хохиролд 380.000 төгрөг төлсөн. Би өөрийнхөө хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн үед би цагдаагийн хэсгийн кобан дээр ирээд өөрийн эзэмшлийн 74-43 ХОҮ улсын дугаартай улаан өнгийн Х-Трайл маркийн машинаа гражиндаа хийх гэтэл машины буруу хойт талын хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан байсан.Би эргэн тойрныг шалгаад ул мөр олдохгүй болохоор цагдаад дуудлага өгчихөөд гадаа хүлээгээд байж байтал мотоцикльтой 2 хүн ирсэн.П.******* дүү П.*******ын хамт ирээд П.******* “ах аа би таны машины шилийг хагалчихлаа” гэсэн.Яагаад хагалж байгаа юм бэ гэсэн чинь “манай найзууд намайг зодоод , би утсаа алга хийчихээд танайд ирж дуудлага өгөх гэж ирээд таныг байхгүй болохоор чинь машины шилийг хагалчихлаа” гэж хэлсэн.Миний хувьд хохирлоо барагдуулж авсан. Гомдол санал байхгүй гэжээ. /хх-20-21-р хуудас/
Гэрч Д. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн үед дэлгүүрийнхээ галыг түлэх гээд цагдаагийн хэсгийн баруун талын явган хүний гудмаар явж байхад цагдаагийн байрны гражны хажууд байсан С.*******ы улаан машины хажууд нэг залуу “Амраа гараад ир” гээд хашгираад юм хагарах чимээ гарсан. Би тэр залуу руу ойртох гээд явж байтал тэр залуу газраас чулуу авахаар нь айгаад буцаад явсан.Би тухайн үед хэнийг нь таниагүй, сүүлд бодоход *******ын залуу ******* байсан гэжээ. /хх -23-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч С.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...П.*******, Э.*******, Л.*******, М.Бямбасүрэн бид тав 2 ширхэг 2.5 литрийн “Гурван баавгай” гэх пиво, 2 шил Ерөөл гэх архи уусан.П.******* архиа ууж дуусаад бид нар салаад явсан. П.******* 11 дүгээр ангиас сургуулиас гарсан гэжээ. /хх- 29-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Л.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:... П.*******, Э.*******, С.*******, М.Бямбасүрэн бид тав 2 ширхэг пиво, 2 шил Ерөөл гэх архи уусан.Бид тав архиа ууж дуусаад гэр гэр лүүгээ явсан. Удалгүй цагдаа ирээд намайг аваад явсан гэжээ. / хх-30-р хуудас/
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:... би 4 найзын хамт тавуулаа 2 ширхэг том пиво, 2 шил архи уусан. Архи уугаад байж байтал Л.*******,Э.******* хоёр маргалдахаар нь би *******ыг өмөөрсөн чинь Э.******* намайг гаръя гээд бид хоёр ноцолдоод байж байтал М.Бямбасүрэн бид хоёрыг салгасан. Би нэг мэдсэн ******* цагдаагийн хаалгыг цохиод зогсож байсан. Тэгээд арагшаа ухрахдаа бүдрээд унасан.Босож ирээд цагдаагийн кобоны урд байсан хогийн савыг аваад шидсэн. Тэгтэл нэг ах “чи цагдаагийн машины цонх хагалчихлаа” гэсэн.Би Ууганбилэг ахындаа очоод юу болсныг хэлсэн чинь ах намайг Цэдэндамбын мотоцикльд суулгаад цагдаа руу явуулсан. Тухайн үед би нэлээд согтуу байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэжээ. / хх-48-49-р хуудас/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5-р хуудас/
Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8-р хуудас/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүэлэлт /16-18-р хуудас/
Эд зүйлийн үнэлгээ / хх-41-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 09 сар 07 хоногтой буюу насанд хүрээгүй байсан болох нь төрсний бүртгэлийн лавлагаа /х-56/, нас тоолсон тэмдэглэл /57-р/ зэргээр тогтоогдож байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нь согтуугаар бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.*******ы ... 2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 23 цагийн үед би цагдаагийн хэсгийн кобан дээр ирээд өөрийн эзэмшлийн 74-43 ХОҮ улсын дугаартай улаан өнгийн Х-Трайл маркийн машинаа гражиндаа хийх гэтэл машины буруу хойт талын хаалганы шилийг чулуугаар цохиж хагалсан байсан.Би эргэн тойрныг шалгаад ул мөр олдохгүй болохоор цагдаад дуудлага өгчихөөд гадаа хүлээгээд байж байтал мотоцикльтой 2 хүн ирсэн.П.******* дүү П.*******ын хамт ирээд П.******* “ах аа би таны машины шилийг хагалчихлаа” гэсэн... гэх мэдүүлэг,гэрч Д.ын...”2017 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 00 цагийн үед дэлгүүрийнхээ галыг түлэх гээд цагдаагийн хэсгийн баруун талын явган хүний гудмаар явж байхад цагдаагийн байрны гражны хажууд байсан С.*******ы улаан машины хажууд нэг залуу “Амраа гараад ир” гээд хашгираад юм хагарах чимээ гарсан. Би тэр залуу руу ойртох гээд явж байтал тэр залуу газраас чулуу авахаар нь айгаад буцаад явсан.Би тухайн үед хэнийг нь таниагүй, сүүлд бодоход *******ын залуу ******* байсан” гэх, насанд хүрээгүй гэрч С.*******,Л.******* нарын ... “П.*******, Э.*******, Л.*******, М.Бямбасүрэн бид тав 2 ширхэг 2.5 литрийн “Гурван баавгай” гэх пиво, 2 шил Ерөөл гэх архи уусан.П.******* архиа ууж дуусаад бид нар салаад явсан” гэх мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,эд зүйлийн үнэлгээ, насанд хүрээгүй шүүгдэгч П.*******ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Иймд насанд хүрээгүй шүүгдэгч П.*******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар / хх-70-х/, хохирлоо төлсөн болох нь хохирогч С.*******ы... хохирлоо барагдуулж авсан, одоо гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг болон насанд хүрээгүй шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ..
Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг саарал өнгийн чулуу мэт хатуу биетийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан насанд хүрээгүй шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жилийн хугацаагаар хойшлуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294- 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.*******т оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Насанд хүрээгүй шүүгдэгч П.******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.******* нь нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлтгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг чулуу мэт саарал өнгийн хатуу биетийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг комисст даалгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүйг дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.*******т 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч П.*******т хяналт тавьж ажиллахыг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгаж, түүний засрал хүмүүжилд дөхөм үзүүлэх үүргийг эцэг У.*******д хариуцуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан этгээд шүүхээс тогтоосон хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны шийтгэл хүлээсэн бол шүүгч цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг бичлэн эдлүүлэхийг насанд хүрээгүй шүүгдэгч П.*******т тайлбарласугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгчид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч,хохирогч, хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС