Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг

Улсын яллагч: *******

Хохирогч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

Эрүүгийн хэргийн дугаар *******

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн хэргийг 201******* оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг “******* " гэх газар 201******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн *******9-99 улсын дугаартай ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийн жолоог согтуурсан, мансуурсан этгээд болох д шилжүүлсний улмаас иргэн нь уг тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам тээврийн осол гаргаж нас барсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн...201******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр сумын төвд болсон овооны тахилга дээр 13 цагийн үед очоод тэндээс сумын төвд ирээд хажуу айлын гэдэг хүнтэй нэг шил ерөөл нэртэй

0.*******-тай цагаан архи уугаад талийгаачийн ээжийнд очоод талийгаач Жанцанхоролоотой уулзаж гаръя гээд дагуулж гарсан. Тэгээд бид хоёр дэлгүүрийн гадаа зогсож байхад , гэж 2 хүн ирээд сумын төвийн хойно байдаг овооны хажууд зогсоод дөрвүүлээ 2.******* литрийн пиво хувааж уугаад байж байснаа мэдэж байна.Тэгээд цааш юу болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 129-130/

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...201******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр хадам ээжийн гэрт ирээд байж байхад нь орж ирээд миний найз уулзъя гээд манай нөхрийг аваад гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ манай нөхөр архи үнэртүүлээд ороод ирэхээр нь чи чинь архи уучихсан юм уу гэхэд тиймээ тай хамт уучихлаа гэсэн. Тэгээд бид нар гэрлүүгээ явахаар болоод би дэлгүүр ороод явъя гээд дэлгүүрийн хажууд зогсож байхад нь хүрч ирээд найзыгаа хүргээд өгөх үү гэж хэлэхэд нь манай хүн тэгье гээд гэдэг дүүдээ машинаа шилжүүлээд ын машиныг манай хүн унаад манай 2 хүүхэд манай дүү бас нэг айлын хүүхэд суугаад явсан. Тэд нар түрүүлж гараад сумын хойд талын овоон дээр зогссон байхад нь бид нар араас нь явж очиход талийгаач машиныг нь барьсан талийгаачийн хажуу талын суудал дээр суусан талийгаач бид нарыг түрүүлээд явж бай гүйцээд очно гээд үлдсэн. Бид нарыг явж "айхад араас гүйцэж ирээд хажуугаар их хурдтай түрүүлээд явсан. Тэгтэл бөөн шороо гараад юу болов гэтэл бид нарын өмнүүр үхэр гарсан. Цаашаа явсан чинь машин унасан байсан бас тэнд нэг үхэр дайрсан байдалтай байсан... Би энэ ослыг нь архи уусан хүнд жолоо шилжүүлж ийм осол гарлаа гэж бодож байна. Миний хувьд архи уугаагүй эрүүл гэртэй байсан хүнийг дагуулж гарч архи уулгаад согтуу архи уусан хүнийг машинаа бариулж ийм осол гаргасан тул гомдолтой байна. нь тухайн үед согтуу байсан боловч өөрийнхөө үйлдлийг хянахаар байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 2*******-30 /

Иргэний нэхэмжлэгч Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Манай үхрээс эм, тамгагүй, халтар зүсмийн хязаалан үхэр алга байсан. Тэгтэл 201******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* сумын Товгор ******* дугаар багийн нутаг "******* " гэх нэртэй газарт миний амьдаа *******ын тээврийн хэрэгслийг талийгаач Жанцанхорол жолоодож яваад манай үхрийг дайрч зам тээврийн осол гаргасан байсан... Би тээврийн хэрэгсэлд дайрагдаж үхсэн үхрээ 1.000,000 төгрөгөөр үнэлж, нэхэмжилнэ..." гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...201******* оны 6 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед ын машинд дайгдаж хөдөө гэрлүүгээ явах гээд суухад талийгаач ын машиныг нэртэй залуу барьсан байсан. Тэгээд сумын төвөөс хойшоо гараад явж байхад нэг хар өнгийн Ланд-80 маркийн машин зогсож байхад нь хажууд нь зогсоод удаагүй явсан. Тэгэхэд би портер машины арын суудалд суусан байсан бөгөөд орой аажуухан болсон гадаа харанхуй болж байсан жолооч тэр машинтай хүмүүстэй уулзаад цааш явсан. Би хэн байсан талаар нь тэр үед анзаараагүй. Тэгээд явж байхад нөгөө Ланд-80 маркийн машин бид нарыг түрүүлээд хурдтай машин өнгөрөхөд тоос татаад бид нарын явж байсан машины урд үхэр гараад ирсэн... Талийгаач нарыг архи уусан талаар нь Жанцанхоролын эхнэр нь хэлж байсан юм. Талийгаачийг машин барьж явсан гэж манай хүү хэлж байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 34-3******* /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 201******* оны 6 дугаар сарын 22-ны өдрийн орой явах болоод дэлгүүрийн үүдэн дээр байхад нь ирэхэд талийгаач Жанцанхорол ах Ланд-80 маркийн ахын машинд суусан машиныг нь бариад явах гэж байгаа гээд намайг энд суугаад яв гээд талийгаач Жанцанхорол нь машиныг нь барьж нь жолоочийн хажуу талын суудалд суугаад би арын суудалд суугаад явж байхад гэдэг бандитай тааралдсан. Тэгэхэд нь тэр бандийг пиво аваад өг гээд нэг хүрэн савтай 2.******* литрийн пиво авахуулж сумын хойд талд байдаг сувраганы хажууд зогсож байхад араас Жанцанхорол ахын машиныг барьсан ирэхэд нь Жанцанхорол ах явж бай гэж хэлээд явуулсан. Тэгээд талийгаач , бас нэг банди нар нийлж тэр хүрэн савтай пиво хувааж уусан. Дараа нь нь өөрөө авсан байсан бас адилхан хүрэн савтай 2.******* литрийн пиво гаргаж нь би одоо уухгүй гээд тэр пивоноос талийгаач Жанцанхорол бас нэг 2 хүн нэг нэг аяга уугаад нь та нар одоо согтчихно энийг аваад яв гээд явуулсан. Жолооч Жанцанхорол болон нар нь нилээн халсан хоорондоо юм яриад байгаа бололтой байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 37-41/

Гэрч О.йн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Би 201******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр наадамд яваад сумын төвийн дэлгүүрийн гадаа зогсож байсан чинь талийгаач Жанцанхорол нь өөрийнхөө цагаан өнгийн портер машинтай жоохон архи уусан халаалттай ирсэн. Би талийгаачийн машинд суугаад явах гэж байхад Ланд-80 маркийн *******9-99 улсын дугаартай нь хүрч ирээд явуулахгүй найзыгаа хүргээд өгчих гээд байсан. нь ганцаараа цээж нүцгэн архи уусан согтуу байсан. Тэгээд талийгаачийг дагуулаад машинруугаа явсан. Тэгээд би очиход нь уйлсан цээж нүцгэн байдалтай байсан. Тэгэхэд талийгаачийн хүүхэд Балжинням, Ануцэцэг, Ням-очир бас нэг морины хүүхэд портер машинаас буугаад уг Ланд-80 маркийн машинд нь суусан. Би талийгаачийн машиныг бариад хөдөлсөн. Талийгаач ын машиныг бариад түрүүлээд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /

Гэрч А.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...201******* оны 6 дугаар сарын 22-ны өдөр манай сумынхан наадам хийсэн. Би өөрийнхөө мотоцикльтой сумын төвд 21 цаг өнгөрч байхад ирээд дэлгүүрийн гадаа ын машиныг талийгаач Жанцанхорлоо унасан нь хажууд нь суусан Жанцанхоролын машиныг унасан тааралдсан. ах нилээн согтуу намайг нэг пиво аваад өг гэхлээр нь би нэг 2.******* литртэй пиво авч өгөхөд ийшээ гарая гээд сумын хойд талын сувраганы хажууд зогсож байхад араас Жанцанхоролоо ахын машиныг унасан ирэхэд нь Жанцанхорол ах та нар түрүүлээд явж бай гээд явуулсан. Тэгээд тэнд бид 4 тэр пиво хувааж уугаад ах нь бас нэг пиво гаргаж ирээд тэрийг нь нэг нэг аяга хийж уугаад би найзтайгаа хамт явлаа та нарч бас яв гэж хэлээд яваад өгсөн юм. Тэрнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-48 /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Би 201******* оны 6 дугаар сарын 22-ны ах ирээд цуг явъя миний найз миний машиныг бариад явчих гээд байсан. Тэгээд талийгаач ахын машиныг бариад Талийгаачийн машиныг нь гэдэг залуу бариад сумаас гарсан... Замд би унтаад явсан ба хүмүүс орилоод би сэрсэн. Тэгэхэд талийгаачийн унаж явсан машин унасан байсан. Талийгаач болон ах жолоочийн талд газарт хэвтсэн бусад хүүхдүүд орилоод босоогоороо машинаас гарсан машин 4 дугуй нь дээрээ боссон байдалтай байсан. Тэгээд эмнэлэг дуудаж ирээд Жанцанхорол ахыг газар дээрээ нас барсан байна гээд бусад хүмүүсийг нь аваад явсан юм..." гэх мэдүүлэг /хх-ийн *******1-*******2 /

Баянхонгор аймаг дахь Замын цагдаагийн газрын 201******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №13 шинжээчийн

Тухайн зам тээврийн осол нь Тоуота-80 маркийн *******9-99 дугаартай автомашин жолоодож явсан овогтой Жанцанхорол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн тээврийн хэрэгслийн эзэмшигч овогтой Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7б-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах, бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх гэсэн заалтууд зөрчсөн байна.

2.         Уг зам тээврийн осол хэрэг гарахад тухайн замын нөхцөл, цаг агаар, үзэгдэх орчин, 3.            Тухайн зам тээврийн осол болоход *******9-99 улсын дугаартай Тоуо1а Сгигег-80 маркын автомашиныг хэдэн км, цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй байна.

4.         овогтой Жанцанхорол нь 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр жолооч болсон ба №99*******4*******1 дугаартай, В,С ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. /№99*******4*******1 дугаартай В,С ангиллын эрхийн үнэмлэх нь хүчинтэй байна./ овогтой нь 2008 оны 02 л/гаар сарын 06-ны өдөр жолооч болсон ба №*******16266 дугаартай, А,В,С ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. /№*******16266 дугаартай А,В,С ангиллын эрхийн үнэмлэх нь хүчинтэй байна./...гэх дүгнэлт /хх-ийн 64-6*******/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот шинжээчийн

1.         Талийгаач ын бие дух, зүүн шанаа, зүүн ташааны зулгаралтууд, баруун өгзөгний цус хуралт, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал, дэлүүний няцрал, урагдал, баруун, зүүн бөөрний урагдал, няцрал, цус харвалтууд, баруун хавирга яснуудын хугарал, дотуур их хэмжээний цус алдалт гэмтлүүд үүссэн байна.

2.         Дээрхи гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хүчтэй үйлчлэлээр үүссэн байна.

3.         Талийгаачийн биед үүсэн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үуссэн байх боломжтой.

4.Талийгаач ын биед үүссэн гэмтлүүд нь түүний үхэлд шууд нөлөөлсөн байна. Эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй байсан байна.

*******.Талийгаачийн нас барсан шалтгаан нь дотор олон эрхтнүүдийн урагдал, няцрал, дотуур их хэмжээний цус алдалт, олон хавирга яснуудын хугарлын улмаас цус алдалтын шок, өвдөлтийн шоконд орж, улмаар олон эрхтний дутагдлаар нас барсан байна...гэх дүгнэлт /хх-ийн 9*******-100 /,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн №364 шинжээчийн

1.         ын биед зүүн дунд чөмөг, зүүн 3-р хавирганы хугарал гэмтлүүд үүссэн байна.

2.         Үүссэн гэмтлүүд нь 2014 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн ХЗСайд, ЭМсайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

3.         *******ын биед үүссэн гэмтлүүд нь цаашид биеийн эрүүл мэнд болон нөлөөлөх чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй...гэх дүгнэлт /хх-ийн 71/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******862 дугаартай шинжээчийн

Шинжилгээнд ирүүлсэн ын гэх цусанд 1.4 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 116/

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******864 дугаартай шинжээчийн шинжилгээнд ирүүлсэн ын гэх цусанд 2.2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусанд илэрсэн 2.2 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 120/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-19/, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 201******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №13 шнжээчийн дүгнэлт/хх-ийн 64-6*******/, Зам тээврийн ослын акт /хх-ийн 20-21 /, цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 97-10*******, Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот ын үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9*******-100 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******862 дугаартай яллагдагч *******ын согтолтын хэмжээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 116 /, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн *******864 дугаартай хохирогч ын согтолтын хэмжээг тогтоосон дүгнэлт /хх-ийн 120 /, хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын үнэлгээчний 201******* оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 168 тоот иргэний нэхэмжлэгч Л.ын эзэмшлийн халтар зүсмийн хязаалан насны үхрийн үнэлгээ/хх-ийн 124 хуудас/, Баянхонгор аймгийн ******* сумын *******-р багийн Засаг даргын 201*******.06.23-ны өдрийн *******2 тоот тодохойлолт/хх-ийн 134/, иргэний үнэмлэхний хуулбар/хх-йн 136/, иргэний үнэмлэхний лавлагаа /138/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 139/, хохирлын баримтууд/хх-ийн 143-146/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч ******* нь архидан согтуурсан үедээ Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг “******* ” гэх газар 201******* оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21-22 цагийн хооронд өөрийн эзэмшлийн *******9-99 улсын дугаартай ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийн жолоог согтуурсан, мансуурсан этгээд болох д шилжүүлсний улмаас иргэн нь уг тээврийн хэрэгслийг жолоодон яваад зам тээврийн осол гаргаж нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч ... нь хүрч ирэхэд гэдэг дүүдээ машинаа шилжүүлээд ын машиныг манай хүн унаад манай 2 хүүхэд манай дүү бас нэг айлын хүүхэд суугаад явсан...." гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-30 /

Гэрч гийн “....Талийгаачийг машин барьж явсан гэж манай хүү хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 34-3******* /

Гэрч ын ... талийгаач Жанцанхорол нь машиныг нь барьж нь жолоочийн хажуу талын суудалд суугаад би арын суудалд суугаад явж байхад гэдэг бандитай тааралдсан...." гэх мэдүүлэг/хх-ийн 37-41/

Гэрч О.йн ...Би талийгаачийн машинд суугаад явах гэж байхад Ланд-80 маркийн *******9-99 улсын дугаартай нь хүрч ирээд явуулахгүй найзыгаа хүргээд өгчих гээд байсан. Талийгаач ын машиныг бариад түрүүлээд хөдөлсөн..." гэх мэдүүлэг/хх-ийн 42-44 /

Гэрч А.ийн... би өөрийнхөө мотоцикльтой сумын төвд дэлгүүрийн гадаа ын машиныг талийгаач Жанцанхорол унасан хажууд нь суусан Жанцанхоролын машиныг унасан тааралдсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь мэдэхгүй байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 4*******-48 /

Гэрч ын ... ах ирээд цуг явъя миний найз миний машиныг бариад явчих гээд байсан. Тэгээд талийгаач ахын машиныг бариад талийгаачийн машиныг нь гэдэг залуу бариад сумаас гарсан          " гэх мэдүүлэг/сх-ийн *******1-*******2 / болон Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 201******* оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №13 шинжээчийн....3амын хөдөлгөөний дүрмийн 2.7б-д заасан тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх гэсэн заалтуудыг зөрчсөн ...,гэх дүгнэлт/хх-ийн 64-6*******/, 201******* оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот .Жанцанхоролын үхлийн шалтгааныг тогтоосон “... Талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь зам тээврийн ослын улмаас үүссэн байх боломжтой ...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9*******-100 / хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг жолоогоо согтуурсан этгээдэд шилжүүлсний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт баримтаар 2000000 төгрөгийг төлсөн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1 .Шүүгдэгч *******ыг жолоогоо согтуурсан этгээдэд шилжүүлсний улмаас бусдын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 2******* жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар ялтан *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

*******.         Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Ч.БАЙГАЛМАА