Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/151

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******

бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Хохирогч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгч *******, тэдгээрийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч , түүний өмгөөлөгч нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас үгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, *******, *******, нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Мон Улсын иргэн,

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч ******* нь 2014 оны 0 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулах иргэн гийн гар утасны засвар худалдааны дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 2.646.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, Мөн давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө , *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.038.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -3-38 тоотод байсан иргэн эзэмшлийн мустанг маркийн мотоцикпийг хулгайлан 1.350.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэргийг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх үедээ 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийж оргосон гэмт хэргийг тус тус үйлдсэн.

Яллагдагч нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө *******, *******, ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.038.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн давтан үйлдлээр 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байсан иргэн ийн эзэмшлийн мустанг маркийн мотоцикпийг хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн.

Яллагдагч ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө , *******, нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.038.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Яллагдагч ******* нь 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-ны өдөрт шилжих шөнө *******, , ******* нартай бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх иргэн *******ын гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан 1.038.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, мөн давтан үйлдлээр 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -4-37 тоотын хашааны үүдэнд байсан иргэн гийн эзэмшлийн мотоциклийг хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******той бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-14-28 тоотын хашааны гадаа түр зогсож байсан иргэн ийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг 5 маркын мотоциклийг хулгайлан 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн.

Яллагдагч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр *******тэй бүлэглэн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-14-28 тоотын хашааны гадаа түр зогсож байсан иргэн ийн эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг 5 маркын мотоциклийг хулгайлан 1.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2014 оны 0 сарын 26-ны өглөө манай гар утас, сэлбэг худалдааны газарт хулгай орсон талаар мэдсэн. Манай гар утасны сэлбэг худалдааны газрын гадна хаалгыг хөшиж онгойлгон дотор нь байсан гар утасны батерей, мемори карт, спикер, МР тоглуулагч, юнителийн дугаар болон өөр бусад эд зүйл алдагдсан байсан. Намайг очихоос өмнө тухайн шөнө зах дээр манаачаар гарч ажиллаж байсан нь Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гээд Цагдаагийн ажилтан ирсэн байсан. Манай дэлгүүрээс нийт 2.246.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Мөн манай гар утас сэлбэг худалдааны газрын үүдний модон хаалгыг хөшиж эвдсэн байсан бөгөөд 200.000 төгрөгөөр төмөр хаалга хийлгүүлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 13-14, 142, 2-р хх-ийн 200-р хуудас/

Хохирогч *******ын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн: Манай нөхрийн муудаад Улаанбаатар хот руу явсан юм. Тэгээд араас манай хүүхэд гэрт хулгай орчихсон байна гэж надад хэлсэн юм. Манай бага хүүхэд болох гэр эргэж байсан ба 2015 оны 04 дүгээр сарын 16-ын өдрийн орой ирж үзэхэд орсон байсан гэсэн. Манай гэрээс зурагт, мөнгөн аяга, тоон системд хувиргагч 15 кг мах, ааруул 6 кг алга болсон байсан манайх 3 мөнгөн аягатай ба тухайн үед манай гэрт байгаагүй алга болоогүй. Нийт 2 мөнгөн аяга л алга болсон. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Манайх гийн байдаг айлаас нохой авсан юм. манайд орж ирдэг байсан тул манай нохой д давхидаггүй юм. Бид нарыг явсан хойгуур манай нохой хашаандаа байсан ба манай хүүхэд ирж гэрээ эргэхэд урд талын айлын хүн орж ирж нохойг уяж өгөөд гарахаар нь уяанаас нь тайлдаг юм. Манай нохой бол би болон , урд айлын хүн нараас өөр хүнд бол аймаар давхидаг юм. Тэр зурагтыг манай хүүхэд үзээд эвдэрсэн байна гэсэн тэгэхээр зурагтаа авахгүй үнийг нь төлүүлж авна..." гэх мэдүүлэг, /хх-ийн 144-145, 2-р хх-ийн 17-р хуудас/

^ Хохирогч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 04 сарын 23-ны өдөр манай хүү 20 цагийн орчим миний цэнхэр өнгийн Мустанг-150 маркийн мотоциклийг унаад найзындаа очихоор яваад Баянхонгор сумын -4-37 тоот хашааны үүдэнд мотоцилио тавьчихаад хашаанд байх айлд орж байж байгаад гарч ирэхэд нь мотоцикпь нь байхгүй байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Цагдаагийн газрын аж ахуйн хашаанд байгаа цэнхэр өнгийн мотоцикпь миний алдсан мотоцикпь мөн байсан. Миний мотоциклийн 2 толь байхгүй, 1 ширхэг өөр толь тавьсан хойд 2 амортизатор, мотоциклийн суудал, хар , өвдөгний хамгаалагч солигдсон, маниул, туслах данхраад, номер, банкны таг байхгүй байсан бусад нь хэвээрээ байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 147-148, 2-р хх-ийн 18-1-р хуудас/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн: “..Би 2015 оны 04 сарын 24-ний орой 22 цагийн орчимд Баянхонгор сумын -3-38 тоот хашааны үүдэнд өөрийн эзэмшлийн мустанг 150 маркийн цэнхэр мотоцикlkо тавиад гэртээ орж хоол идээд 01-15 минут орчим болоод ирэхэд хашааны үүдэнд байсан миний мотоцикль байхгүй байхаар нь цагдаад мэдэгдсэн... Миний мотоцикль Цагдаагийн газрын Аж ахуйн хашаанд байгаа мотоцикл мөн байна..” гэх мэдүүлэг/хх-ийн 150-151, 2-р хх-ийн 203-р хуудас/

Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор сумын 3 дугаар баг 14 дүгээр гудамжны 28 тоот хашаанд байдаг Баяа гэдэг айлд орж сүүний саваа авах гээд гэрийнх нь гадаа очоод мотоциклио хашааных нь гадаа түр орхиод гэрт ороод жаахан байж байгаад гараад ирсэн чинь миний мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн. Миний мотоцикпь цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй мустанг-200 маркийн мотоцикль байгаа. Би айлд орохдоо мотоциклио унтраагаад түлхүүрийг аваад айл орсон юм... Би мотоцикпоо хүлээж авсан байгаа. Мотоциклио хүлээж авхад эвдэрсэн эд ангиуд болон, ганзагалаатай байсан эд зүйлүүдээ үнэлгээ тогтоолгосон %айгаа би үүнийхээ үнийг нэхэмжилж байна. Би одоо 360000 төгрөгний эд зүйлийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 11,202-р хуудас/

Хохирогч ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Баян-Овоо сумаас аймагт ирээд нэлээд хэд хонож байгаад 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр манай танил гэдэг айл орон сууцанд орж тавилгыг нь зөөлцөөд машинд ачиж байшинд нь буулгалцсан юм. Би тэр айлд ирэхдээ мотоцикпьтой ирээд хашаанд нь мотоцикпио тавиад тавилгаа ачсан машинд нь суугаад явсан юм. Тэгээд тавилгыг нь буулгаж байшинд оруулж өгчихөөд гадуур жаахан явж байгаад мотоцикпио авах гээд ын хашаанд ирсэн чинь миний мотоцикпь алга болчихсон байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн юм. Би алдсан мотоцикпоо хүлээж авсан, миний мотоцикль 2015 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 1650,000 төгрөгөөр худалдан авсан мустанг Ф/ндра гэсэн нэртэй, улсын дугааргүй мотоцикпь байсан юм. Би мотоцикпио хүлээж авсан зарим эд ангиуд нь эвдэрсэн байсан тэрийгээ би төлүүлж авмаар байна. Миний мотоцикпийн банк нь цөмөрсөн, дээд холбоо нь хугарсан, кундактор эвдэрсэн, хар хагарсан, хойд дугуй хагарсан, 4 амаржинууд муудаж дуу орсон байгаа. Би мотоцикпийн банк 80,000 төгрөгөөр, дээд холбоо 10,000 төгрөгөөр кондукгор 4,000 төгрөгөөр, хар 25,000 төгрөгөөр хойд дугуй 40,000  төгрөг, 4 амаржинуудыг нэгийг нь 40,000 төгрөгөөр 4 амаржин нь нийлээд 160000 төгрөгөөр үнэлнэ. Энэ мөнгийг төлчихвөл ямар нэгэн санап гомдол байхгүй байна..” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтанд өгсөн: “..Би Есөн-Эрдэнэ зах дээр малчин нэртэй зурагт засварын газар ажиллуулдаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ байж байхад гэдэг залуу мөн гэдэг залуу ирээд зурагт авах уу гэхээр нь би 50.000 төгрөгөөр авсан юм. Тэгээд тэр зурагт хулгайн зурагт байна гээд би ^агдаагийн газарт хүлээлгэж өгсөн юм. Тэгэхээр би 50,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг / хх-ийн 153, 2-р хх-ийн 204, -р хуудас/

Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтанд өгсөн: ”Би дугаартай хэрэгт даалгаварт заасан ажпыг хийж гүйцэтгэхээр Хүйтэн булаг гэх газар оршин суудаг иргэн , мөн 4 дүгээр багт байрлах " ", " ", " " гэх газар оршин суудаг иргэн , нарыг гэрчээр байцааж ирсэн болно. Тухайн даалгаварт заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхээр Засаг даргын тамгын газраас бензин авах гэсэн боловч бензин өгөөгүй. Өөрийн Ниссан либерти маркийн улсын дугаартай автомашинд 30 литр АИ-2 бензин хийж нийт 250 км явж үүрэг гүйцэтгэж ирсэн болно. Энэ бензинээ буруутай этгээдээс нэхэмжилж байна. Надад одоогоор баримт байхгүй. Тухайн үед би шатахуун түгээх станцаас 54,00 төгрөгөөр 30 литр АИ-2 маркийн бензин хийж явсан мөнгийг би буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 155, 2-р хх-ийн 205-р хуудас/

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / 1-р хх-ийн 3-5, 64-68, 74, 2-р хх-ийн 13-141, 15-162/

-эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн -10/

-Юнител болон Ө тоЬН үүрэн оппераюрын дугааруудын ярианы болон мсж-ний хуулгууд /1рхх-ийн 25-33, 113-137/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол / 1-р хх-ийн 45, 4, 53, 2-р хх-ийн 121, 125,

-эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 80, 2-р хх-ийн 176, 182-183/

-тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 82, 111, 2-р хх-ийн 14-156, 163-164/

-Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-6, 107-110, 2-р хх-ийн 17, 184, 18,

-утасны бичлэгт үзлэг хийсэн болон СиДи-д үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 185-188/ -эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 177-178, /

-таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-ийн 180-181/

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 86-87, 13-140/

-Гар, гутлын мөрний шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 17-22, 12, 202, 2-р хх-ийн 230-232, хуудас/

-Эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 15-16, 200-201, 204-208, 211,214, 217-21, 2-р хх- ийн 225-228, 235-237, 240-241, 243 дугаар хуудас/

-*******йн иргэний үнэмлэхний хуулбар, Жинст сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 63-65/

-гийн иргэний үнэмлэхний лавлагаа, Баацагаан сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 67-6/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, Жинст сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 70-72/

-*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа, Жинст сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 72-75/

-*******ын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3-р хх-ийн 37-38/ болон

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: Би хийсэн хэрэгээ хүлээж байна. Гэм буруутайгаа маргалдахгүй. Хохирогч нарт учруулсан хохиролоо нөхөн төлнө гэх мэдүүлэг.

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд өгсөн: Хулгай хийсэн үйлдэлүүдээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дахиж хулгай хийж хэрэгт холбогдохгүй. Хохиролоо нөхөн төлнө гэх мэдүүлэг.

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: Гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. гэм буруутай талаараа маргах зүйлгүй. Миний буруу. Миний хувьд хохирогчдоо хохирол 200 гаран мяган төгрөг төлж хохирол барагдуулсан гэх мэдүүлэг.

Шүүгдэгч гийн шүүх хуралдаанд өгсөн: Хулгай хийсэн бүх үйлдэлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийсэн үйлдэлээ буруу юм байна гэж ойлгоод би өөрөө цагдаад мэдэгдсэн. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирогч надаас хохирол нэхэмжпэхгүй гэсэн. Намайг өршөөж өгөөч гэх мэдүүлэг.

Шүүгдэгч *******йн шүүх хуралдаанд өгсөн: Би гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг хийхгүй. Хохиролоо нөхөн төлнө гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч *******, *******, *******, , ******* нар нь согтуурлын байдалд байхдаа шунахайн сэдэлтээр, бүлэглэн, давтан үйлдлээр орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч бусдын эд зүйлүүдийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******, *******, *******, , ******* нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, давтан үйлдлээр орон байр агуулах саванд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч ^арт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн там буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч шүүгдэгч ******* нэг зуун дөчин хоёр хоног, ******* нэг зуун хорин гурав хоног, шүүгдэгч ******* зургаа хоног, шүүгдэгч арван ес хоног цагдан хоригдсон.

Шүүгдэгч *******, *******, *******, , ******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах нь зүйтэй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 rилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт зааснаар уг хуулийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд хамруулна гэсэн агуулгаар шүүгдэгч гийн 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн үйлдлийг бүгдийг дээрх хуульд хамааруулан, 2015 оны 07 сарын 10-ны өдрийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 болгон өөрчилж ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ярианы бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан телевизорыг %эхирогч эвдэрсэн тул буцаан авахгүй гэж байх тул устгаж, гэмт хэрэг үйлдэж авсан гар утас, сим гарт зэргийг устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гуталнуудыг шүүгдэгч нарт буцаан олгож шийдвэрлэв.

Хэрэгт шүүгдэгч *******ын өмчлөлийн малыг битүүмжилсэн, шүүгдэгч *******йн өмчлөлийн мотоцикпийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 20, 24, 27, 28 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч жигон овогт гийн , овогт ын , овогт ын , овогт гийн , жгон овогт гийн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож, орон байр агуулах саванд нэвтэрч, давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч жигон овогт гийн , овогт ын , овогт ын , овогт гийн , жгон овогт гийн нарыг өршөөсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэгт заасан болгон өөрчилсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч овогт ын г хоёр сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

5.         Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.4 дэхь хэсэгт зааснаар д оногдуулсан хоёр сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

6.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч гийн цагдан хоригдсон арван ес хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын өмчлөлийн малыг битүүмжилсэн, шүүгдэгч *******йн өмчлөлийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар ярианы бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч

нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан телевизор, гар утас, сим гарт зэргийг устгаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гуталнуудыг шүүгдэгч нарт буцаан олгосугай.

.         Хэргийн учир шүүгдэгч ******* нэг зуун дөчин хоёр хоног, ******* нэг зуун хорин гурав хоног, шүүгдэгч ******* зургаа хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурьдсугай.

10.       Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдасны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь хохиролоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч д урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлж, шүүгдэгч *******, ******* нарт урьд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шүүгдэгч *******, ******* нарт урьд хэрэглэсэн батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилүүлсүгэй.

12.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2 дүгээр зүйлийн 2.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжилүүлсүгэй.

13.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

14.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч нарт хэрэглэсэн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БААСАНБАТ