Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2015/ШЦТ/154

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1 Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас *******гийн махбодид хүнд гэмтэл, *******ын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд,

******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас *******гийн бие махбодид хүнд гэмтэл, А.*******ы бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар А.*******ыг өршөөсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт *******ын *******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч. хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 48 дугаар зуулийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолохыг дурдсугай

6 Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

7. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар хохирогч *******, А.*******, *******, иргэний нэхэмжлэгч нар  нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч А.*******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх а хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар А.*******ы өмчлөлийн компьютер 1 ширхэг, *******ын өмчлөлийн компрессор ширхэгийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

10.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн замын ослын талаарх хяналтын камерын бичлэг бүхий СД-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч *******ын дугаартай Б ангиллын жолоочийн үнэмлэхийг, шүүгдэгч А.*******ы дугаартай ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг тус тус буцаан олгосугай.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.******* Б ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

12.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч. Дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай. Баянхонгор Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

13.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл А.*******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БААСАНБАТ