Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2015/ШЦТ/155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 198******* оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, ************** настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах *******-р баг ******* дүгээр гудамж ******* тоотод иргэн *******ыг 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг холбогджээ./Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.. .Би ******* гэгчийн нөхрөөс тамхинаас гаргадаг тамхи авсан байсан юм. Тэгээд тамхиныхаа оронд ямаа өгнө гээд хэлсэн байсан ба намайг тэрийгээ удахгүй авчирч өгөөч гээд би 2015 оны 08 сарын 01-ний өдөр 10000-д аваачиж өгсөн. Намайг очиход *******, , бүгдээрээ согтуу байсан. Тэд нар пиво уугаад сууж байсан. Намайг гэрт ороход сэрүүн хэвтэж байсан. тухайн үед нилээн согтуу байсан. Тэгээд намайг нэг шил архи авч өг гэж хүүхнүүд нь хэлсэн би архи авч өгсөн. Архинаас 2 жижиг рункээр 2 удаа татсан өөр уугаагүй. Тэгээд надаас хэрүүл нэхээд байсан ба би түүнтэй маргалдаад ганц хоёр цохилцсон. Би тэр залуугийн цээж рүү цохисон. Тонгорч унагаагаад цээж рүү нь цохисон. Намайг тонгорч унагахад нуруугаараа унасан. Тэгээд би *******,******* удаа цохисон. гэдэг хүүхэнтэй урьд нь уулздаг байсан ба тэр залуу намайг юундаа муухай хараад байгаа юм гэснээс болоод би түүнтэй маргалдсан. *******, гурав шөнөжин пиводож хоносон гэж ******* ярьсан. Би Жинст сумын 1-р багт байж байгаад өнөөдөр ирсэн. Би толгой түрий лүү цохисон асуудал байхгүй. Би тухайн үед согтоогүй байсан. Тухайн үед архинаас амсаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 2*******, 26 /

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2015 оны 0******* сарын *******1-ний орой тай уулзсан. над руу утсаар яриад намайг айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би очоод *******-*******-******* тоотод хүргэж өгсөн. Тэгээд тэр айл руу очиж байхад намайг пиво аваад өгөөч гэхэд нь би 2,5 литрийн хэмжээтэй ******* ширхэг пиво авсан. Тэгээд тэр айлдаа очоод 1 пивоо талтай нь уугаад унтсан. Тэгээд маргааш өглөө нь босч ирээд үлдсэн 1 бүтэн талтайгаа пиво уусан. Тэгээд би явах гэтэл шинэ мах ирнэ шинэ шөл уугаад яв гэж ******* хэлсэн. Тэгээд би байж байгаад унтаад өгсөн. Тэгээд сэрсэн чинь хүмүүс юм яриад байж байсан. Харсан чинь хоёр залуу ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгээд тэр гээд залуу над руу уурлаад байсан. Би учрыг нь олохгүй байсан дараа нь ойлгосон чинь тай намайг хардаад уурлаад байсан. Тэгэхээр нь би түүнд би тай ямар ч хамаагүй гэж хэлээд бид хоёр ойлголцоод байж байсан. Нөгөө хамт явсан залуу нь би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр гэртээ ороод надад архинаас өгөхөөр нь би уусан. Тэгээд хоёр хэрэлдээд унасан тэгэхээр нь би хэрүүл болох нь гээд явах гэтэл намайг явуулахгүй байсан. Тэгээд над руу дайраад бариад авсан тэгээд газар унагаад цээж рүү өшиглөөд байсан бас миний дээр суугаад цээж гэдэс рүү өвдөглөөд байсан. Би зугатаах гэхээр зугатааж чадахгүй байсан Толгой руу нэг өшиглөсөн тэгсэн чих шуугиад явчихсан. Тэгээд ******* г шүүрээр ^цохиод намайг гаргаж зугатаалгасан. Тэгээд би гэрлүүгээ явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 9 /

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2015 оны 0******* дугаар сарын *******1-ний шөнийн 01 цаг өнгөрч байхад би гэртээ хүүхэдтэйгээ унтаж байсан чинь гэх залуу тай хамт орж ирсэн. нь манайд ирье гээд тэр залуугаараа ******* пиво авхуулаад ирсэн байсан. Тэгээд манайд 1 бүтэн пиво талтай уугаад унтсан надад пивоноосоо өгөхөөр нь би амсаад дахиж уугаагүй унтаад өгсөн юм. Маргааш өглөө нь буюу 2015 оны 08 сарын 01-ний өглөө босоод үлдсэн 1 бүтэн тал пивыг бид ******* уусан. гэх залуугийн эхнэр над руу яриад махыг чинь манай нөхөр аваад явчихлаа чи мах авах хүн мөн үү гэсэн тэгээд би мөн мөн гэж хэлээд байж байсан чинь мах аваад орж ирсэн. манайд ирснийхээ дараа архи авчираад , гийн хамт явсан залуу гэх залуутай хамт уусан. гэх залуу ажилдаа явах гэтэл явуулахгүй байсан ба тай хэрэлдээд байсан. Тэгсэн тай хамт явсан залуу ууж байсан талаас бага зэргийн доогуур хэмжээтэй архиа аваад яваад өгсөн. Тэр залууг явсны дараа хоёр зодолдсон. Манай гэрийн хойно зурагтны урд талд барьцалдаж аваад гэдэс хавь руу цохисон тэгсэн нөгөө залуу эвхрээд газар унасан. Тэгсэн нөгөө залууг хэвтсэн чигээр нь гэдэс рүү нь өшиглөөд *айсан. Толгой тархи руу нь цохиж, өшиглөж харагдаагүй. Манай гэрийн хойд талд мөлхөө тавилга л байдаг. манай гэрт ямар нэгэн юм мөргөөгүй, нүүр хавь руу цохиж байгаа харагдаагүй. Гадаа гараад би гэртээ орлоо би яагаачгүй ш дээ гэсэн чинь явуулахгүй байсан. Тэгэхээр нь би хогийн шүүрээр г цохиж саатуулан тэр залууг явуулсан...гэх мэдүүлэг/хх-ийн 6 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

....Намайг хүмүүс гэж дуудаж танидаг. *******ийн гэрт бид дөрөв архи уусан. Тухайн үед би согтсон байсан учраас зодоон болсныг мэдэхгүй байна. Маргааш өглөө нь ******* надад зодоон болсон гэж ярьсан. Би тай ямар нэгэн холбоо байхгүй....гэх мэдүүлэг/хх-ийн 11/

Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч М.Навчаагийн 2015.08.06-ны өдрийн *******12 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1.         *******ын биед тархины доргилт дунд зэрэг, баруун чихний хэнгэрэг хагарсан гэмтлүүд үүсэн байна.

2.         Дээрхи гэмтлүүд нь 201******* оны 12 сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/*******22 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. /хх-ийн 1*******/

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол / хх-ийн 2/, шүүгдэгчийн хувийн байдлын талаар Жинст сумын 1-р багийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 210 тоот тодорхойлолт /хх-ийн 28/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн *******0/, шийтгэх тогтоолыг хуулбар / хх-ийн *******1-*******2/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудын шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах *******-р баг ******* дүгээр гудамж ******* тоотод иргэн *******ыг2015 оны 0******* дугаар сарын *******1-ний өдрөөс2015 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнийн 01 цагийн үед зодож түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч *******ын ... над руу дайраад бариад авсан тэгээд газар унагаад *ээж рүү өшиглөөд байсан бас миний дээр суугаад цээж гэдэс рүү өвдөглөөд, толгой руу нэг өшиглөсөн тэгсэн чих шуугиад явчихсан...гэх мэдүүлэг/хх-ийн 9 /

Гэрч *******ийн ... нөгөө залууг хэвтсэн чигээр нь гэдэс рүү нь өшиглөөд байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 6 /

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... *******ийн гэрт бид дөрөв архи уусан....гэх мэдүүлэг/хх-ийн 11/

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******од Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна

Хохирогч ******* нь 900 000 төгрөг нэхэмжилсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд: Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрч хохирол төлбөрийг барагдуулсан тухай эвлэрлийн гэрээ байгуулж ирүүлсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч *******тай сайн дураараа эвлэрсэн, хохирогч гомдол саналгүй гэсэн учир үйлдсэн хэргийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Дээрх гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарах тул Эрүүгийн хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1    -д “Гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасны дагуу *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.2.*******-д зааснаар ялтай байдал арилсан байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн ******* тоот хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч гэмт хэргийг улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 2*******8 дугаар зүйлийн 2*******8.1.2, 28*******, 286, 290 дүгээр зүйлийн 290.*******, 29*******, 29******* дугаар зүйлийн 29*******.1.1, 29*******.1.*******, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******1 дүгээр зүйлийн *******1.1-д зааснаар шүүгдэгч *******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.*******-т зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

З.Эрүүгийн ******* дугаар хэрэгт ирсэн бичиг баримтгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

*******.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.*******, *******0******* дугаар зүйлийн *******0*******.1, *******0******* дүгээр зүйлийн *******0*******.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 1******* хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******06 дугаар зүйлийн *******06.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ч.БАЙГАЛМАА