| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0157/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/156 |
| Огноо | 2015-11-19 |
| Зүйл хэсэг | 230.1., 230.2., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2015/ШЦТ/156
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* ******* нарыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэхээр заналхийлсэн, шүүгдэгч ******* овогт ******* *******ыг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан, ******* овогт ******* *******ыг прокурорын хяналтаас оргон зайлсан гэмт хэрлийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч ******* овогт ******* ******* овогт ******* ******* нарыг өршөөсүгэй.
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох хоёр ширхэг ДВД-г хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
4. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2014 оны 5 сарын 10-ны өдрийн шүүгдэгч Ц.*******ын эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг, 2014 оны 05 сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэхь хэсэгт зааснаар хохирогч нар нь хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэргийн учир шүүгдэгч Ц.*******, Ц.******* нар нь цагдан хоригдсон хоригдсон хоноггүй. шүүгдэгч Ц.******* хорин тав хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.*******. Ц.*******, Ц.******* нарт батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.
8 Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай. Баянхонгор. Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.*******, Ц.*******, Ц.******* авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ