| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0187/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/157 |
| Огноо | 0157-11-19 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
0157 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2015/ШЦТ/157
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж, нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ,
улсын яллагч *******,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар тус аймгийн Прокурорын газраас *******ад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2015 оны 11 сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 19-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
******* нь 2015 оны 10 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна байсан Мустанг маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт “Би оготнотой булаг дээрээс ******* ахын бандийг мотоциклтой дуудуулаад хамт хөдлөөд аюулгүйн тойргийн тэнд ******* ах бид 2 манай гэрт хүргүүлээд тэнд нэг шил архи хувааж уусан. Тэгээд ******* ах гараад явсны дараа би гарч явж байгаад ******* ахын мотоцикль дэлгүүрийн үүдэнд байж байх шиг байхаар нь түрж ирээд хашаандаа оруулаад 2 дугуйг нь тайлж байхад цагдаа ирсэн. Би мотоцикл хулгайлсан хэрэгт орно гэж мэдээгүй." гэв,
түүний хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...2015 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 16-17 цагийн цагийн орчим гэрээсээ гарч яваад ******* тоот хашааны үзүүрт байх “*******” нэртэй дэлгүүрийн гадна очиход үүдэнд нь нэг мотоцикл байсныг ******* ахын мотоцикпь юм бодоод уг мотоциклийг түрээд хашаандаа аваачаад 2 дугуйг нь тайлж тавиад байж байхад цагдаа ирж намайг авч явсан. Би мотоцикпь хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг/хх-28/,
хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2015 оны 10 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикпийг ******* тоот хашааны үзүүрт байх *******” нэртэй дэлгүүрийн гадна мотоциклио тавиад манай найз Галсансангийн гэрт ^ ороод 10 минут орчим болоод гараад ирэхэд миний мотоцикль байхгүй болсон байсан ба би гар шийдэн бариад мөрийг нь хайгаад явахад сүүлдээ мөр байхгүй болсон. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Алдсан мотоцикль бүрэн бүтэн байсан, надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, *******тай эвлэрсэн.” гэх мэдүүлэг/хх-18/,
-хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/,
-Эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн ахмад гийн илтгэх хуудас,
-Үнэлгээчин гийн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мотоцикль үнэлсэн тухай тайлан /хх-ийн 21-22/,
-шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа,
-Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянхонгор аймгийн бүртгэлийн хэлтсийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт/хх-ийн 33/,
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/,
-Баянхонгор аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2015 оны 11 сарын 04-ний өдрийн 551 дугаартай тодорхойлолт /хх-ийн 35/ зэргийг шинжлэн судалсан болно.
******* нь 2015 оны 10 сарын 24-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоот хашааны гадна байсан Мустанг маркийн мотоциклийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******ийн мэдүүлэг, , нараас асууж авсан тайлбар, шүүгдэгч *******ын сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна.
Хэрэгт шалгавал зохих байдлыг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул *******ыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 7, 18/ гэж мэдүүлсэн, мөн хэргийн материал танилцуулсан баримтад бичиж тэмдэглэсэн байх бөгөөд тэрээр энэ хэрэгтэй холбогдуулан ямар нэг нэхэмжлэл гаргаагүй байна.
Шүүгдэгч *******ад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хор арилсан, гэм буруутай этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөрдөн байцаалт болон прокурор, шүүхийн шатанд шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1 .Шүүгдэгч овогт ийн ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
З.Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч *******ын дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2015 оны 11 сарын 06-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4.Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмээг арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ