Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2017/ШЦТ/24

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч Ж.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн 201621000136 дугаартай, 153/2017/0023/Э/ индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар  сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн *******, 1989 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 28 настай,эрэгтэй, ******* регистрийн дугаартай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа  амьдрах, урьд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээртэй шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1,261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн 77.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,хэрэг хариуцах чадвартай  гэх

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдсанаар/         

Шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр ******* үзүүр гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө хохирогч Г.*******ийн 1 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлан хохирогчид 1.350.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, мөн Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Б.гийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан, эрүүгийн хэрэгт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байхад мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн   гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2016 оны 05 дугаар сарын 29-ний орой би захын дээд талд таксинд явахаар зогсож байтал хоёр залуу ирээд Зэрэг сум руу явах уугэсэн. Тэгээд бид нар явж байтал ******* өнгөрөөд явж байтал машин зогсоод асахгүй байсан. Гэтэл нөгөө залуу одоо буцъя гэсэн. Бид нар буцаад явж байтал нэг самбарын дэргэд очиж зогсоод хамт явсан 2 азлу бие засаад байж байтал улаан машинтай, мотоцикльтой 2 хүн ирээд хаашаа явж байгаа юм бэ гэхэд Зэрэг явж байгаад машин эвдрээд буцаад явж байна гэсэн. Тэр хоёр хүний нэг нь миний дүү машиныхаа багажийг онгойлгоодох гэсэн, багаж  онгорхой байгаа та үз , яах гэж байгаа юм гэхэд энд  хэрэг гарчихсан байгаа гэсэн. Маргааш өглөө нь манай бэргэний дүү миний машин унаж яваад машиныг чинь журмын хашаанд хийчихлээ гээд ирсэн. Тэгэхээр нь цагдаатай нь уулзсан чинь маргааш гаргаж өгье гэсэн.Тэгээд 5 сарын сүүлээр нэг эрүүгийн төлөөлөгч намайг зах дээрээс барьж авсан. Намайг ******* явж ирсэн үү гэхээр нь би явж ирсэн гэхэд та хулгайн гэмт хэрэгт сэрдэгдэж байна гэхээр нь би ямар ч хулгайн хэрэг хийгээгүй, тухайн үед хоёр хүн ирсний нэг хөгшин хүн нь энд хэрэг гарчихсан байгаа гэж хэлж байсан гэхэд тэгвэл тэр хүнээ олоод ир гэсэн. Тэр хүнийг хайгаад олоогүй.Тэгээд Оюунболд байцаагчид тэр хүн хөдөө явчихсан гэнээ гэж хэлсэн чинь намайг утсан дээрээ байж байгаарай  гэсэн.Тэгээд байж байтал байнга ноосонд явдаг гэдэг ах ирээд Баян-Өлгий рүү ноосонд яваад ирэх үү гэхээр нь тэгье гээд хэдэн хоног ноосонд яваад ирсэн. 8 дугаар сарын 7-нд Баян-Өлгий явж ирээд ирээд гэртээ архи уучихсан  унтаж байтал Оюунболд байцаагч ирээд намайг “хаашаа алга болоод байгаа юм бэ?” гээд барьж авч яваад хорьсон. Би хар өнгөтэй Ексель машиныг худалдаж аваад хагас мөнгийг нь өгөөгүй байгаа.Би хулгайн гэмт хэрэг хийгээгүй    гэв.

Хохирогч Г.******* мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  би хонио хариулаад явж байтал шувуу эргэлдээд байхаар нь явж очтол 1 тэмээг нядлаад толгой шийрийг нь үлдээгээд явчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан. Энэ тэмээ манай тэмээ мөн болохыг би толгой, буйл хоёрыг нь хараад танисан.Манай тэмээ ширээ бөхтэй,шар зүсмийн, 11 настай, зөв хацар гуяндаа Х тамгатай тэмээ байсан.Манайх тэмээндээ 3 ацтай буйл хийдэг, манайхаас өөр Х тамгатай, 3 ацтай буйлтай айл байхгүй.05 сарын 28-ны өдөр манай тэмээнүүд байсан газраас өөрийн тэмээгээ авахдаа манай тэмээг зүгээр байхыг харсан байсан.Тэгэхээр манай тэмээ 05 сарын 29-ний өдөр нядлагдсан байх боломжтой. Сүүлд 07 сарын 07-ны өдөр ах бид хоёр аймгийн төвд хэсгийн төлөөлөгч д/ч Э.Оюунболдтой уулзахад Ж.******* гэх хүн байсныг ах хараад  “тэр өдөр харуй бүрий болж байхад ******* сумаас Ховд аймаг явах засмал зам дээр надтай таарсан хүн мөн байна” гэж хэлж байсан гэжээ. / хх-19, 57-р хуудас/

Гэрч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай сэрээ хар ат Ямаат улааны бэлд уяатай байна гэхээр нь тэр газарт нь очсон чинь манай тэмээ уяагаа тайлаад айлын тэмээнүүдтэй нийлчихсэн байхаар нь очиж тэмээгээ авсан.Тэр орой 23 цагийн үед манай тэмээг уясан гэх газарт ирэхэд засмал замын тэмдэг дээр ногоон өнгийн цамц уячихсан хажууд нь 08-76 улсын дугаартай хар өнгийн Ексел маркийн машин зогсож байсан.Тэгээд би хажуугаар явж байсан машиныг зогсоогоод тухайн машин дээр ханьтай очсон.Гэтэл тэр машинд хүн байгаагүй. ******* сум руу явж байна гэсэн 3 хүн байхаар нь би дуудсан.Удалгүй жолооч нь гээд нэг залуу ирэхээр нь хаашаа явж байна гэхэд “Зэрэг сум ороод буцаад явж байна” гэсэн.Арын суудалд нь сууж байсан 2 залуугаас хаашаа явж байна гэхэд “ Зэрэг сум явж байна” гэсэн.Тэгэхээр нь та нарын үг яагаад зөрөөд байгаа юм бэ гэж хэлчихээд би яваад өгсөн. Тухайн машин Ховд аймгийн чиглэлд явсан, араас нь миний хань татаж очиж уулзсан Баатархүүгийн машин явсан  гэжээ. / хх-37-р хуудас/

Гэрч Д.Баатархүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 05 дугаар сарын сүүлээр 21 цагийн үед машинтайгаа явж байтал зам дээр гар өргөөд зогсож байсан. Булангийн овооноос 2-3 км-т “энд зогсож байгаа машин дээр хань болоод очоодхооч, би айгаад байна, янз бүрийн юмтай байж магадгүй” гэхээр нь хамт очиход тухайн машины жолоочтой цонхоор нь юм ярьж байгаад ирсэн. Хаашаа явж байна гэж асуухад нэг нь Ховд аймаг, нөгөө нь Зэрэг сум явж байна гээд эд нарын үг зөрөөд байна гэсэн. Тэгээд тэр машин Ховд аймгийн чиглэлд явахаар нь би араас нь 2-3 км-ийн зайтай явахад нөгөө машин Шар хадны дөрөлжийн адгаар Хар-ус нуур луу салаад явж байгаад гэрлээ унтраагаад зогссон.Би өнгөрөөд явсан гэжээ. /хх-58-р хуудас/

Гэрч Г. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байх өглөө 09 цагийн үед Ямаат улааны хажууд өөрийнхөө тэмээг хайгаад явж байтал гийн тэмээг түнгэнээс цагаан мяндсан уяагаар уячихсан байсан.Би лүү утасдаад танай тэмээ тэнд уяатай байна гэхэд “ наана чинь байх ёсгүй дээ, урд хөдөө байх ёстой” гээд гайхаж байсан. Намайг тэмээгээ Ямаат улааны ар луу гаргачихаад ирэхэд дахин утасдаад асуухад нь “ танай тэмээ буйлаа хаздаг тэмээ байна, алдуураад дээшээ явж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй тэмээгээ аваад явж байна гээд манайхаар ирэхээр нь “ танай тэмээ уяатай байсан газар цэнхэр өнгийн будагтай толботой сур байсан, сайн хараарай “гэсэн.Тэмээ уясан байсан газарт сурнаас өөр зүйл байгаагүй гэжээ. /хх-63-64-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт / хх-15-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-21-26-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-28-р хуудас/

2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:1. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн тээврийн хэрэгслийн явагч хэсгийн мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.Харин хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх даавуу нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2.шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх даавуу нь  харьцуулах загвараар ирүүлсэн  даавуутай ташуу нэхээс, даавууны нягт ижил гэсэн шинж тэмдгээр тохирч байх бөгөөд хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх шинжилсэн даавуу болон харьцуулах загвараар ирүүлсэн даавуу нь нэг арга технологиор үйлдвэрлэгдсэн даавуу байна.Дүгнэлт гаргасан Х.Бат-Эрдэнэ гэжээ./хх-75-р хуудас/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-84-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-85-90-р хуудас/

Хохирогч Б. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 11-12 цагийн үед Г. над руу залгаад “ би тэмээгээ хайгаад явж байтал танай тэмээ замын хажууд уяатай байна “ гэхээр нь би “ тэнд байх ёсгүй дээ, 7 хоногийн өмнө хөдөөд байсан, одоо очиж авъя “ гэж хэлсэн. Тэгээд удалгүй Г. руу залгаад асуухад “ танай тэмээ тайлраад дээшээ явж байна, хамар тайлдаг тэмээ байна” гэж хэлсэн. Би орой 16-17 цагийн үед Буянт сумын Булангийн овооны ойролцоо  тэмээ уяатай байсан гэх газрын ойролцоо 1 км орчим хажуудаа 2 тэмээтэй хамт цагаан өнгийн мяндас чирчихсэн манай тэмээ явж байхаар нь хамт байсан 2 тэмээг нь тэнд үлдээгээд өөрийн тэмээгээ аваад явсан. Тэмээгээ аваад буцах замдаа Г.той уулзахад тэмээ уяатай байсан гэх газарт дөрөөний 3 метр орчим цэнхэр будагтай сур байсан, таны тэмээ уяагаа алдуураад явсан байна лээ гэж хэлсэн.Орой нь 23 цагийн үед хүүхэдтэйгээ тэмээ уясан байсан гэх газар луу очиход үхрийн зурагтай анхааруулах тэмдэгнээс ногоон өнгийн фодволк уячихсан хажууд нь хар өнгийн 08-76 улсын дугаартай Ексель машин Зэрэг сумын чиглэлд хараад зогсож байсан.Тэгээд тэр машин дээр ганцаараа очихоос айгаад Мазда маркийн машинтай Баатархүү ах ирэхээр хань татаад очсон. Би машин дээр очоод жолоочоос нь “хаашаа явж байгаа юм бэ?” гэж асуухад “Зэрэг ороод буцаж байна”гэхээр нь машины араар тойроод хойно сууж байсан хүмүүсээс “ хаашаа явж байгаа юм бэ” гэхэд “ Зэрэг сум явж байна” гэж хэлэхээр нь “ та нарын үг яагаад зөрөөд байгаа юм бэ “гээд  хаалгыг нь хаахад уг машин буцаж эргээд Ховдын чиглэлд хөдөлсөн.Араас нь Баатархүү ахын машин хөдлөөд явсан.  2 хоногийн дараа Баатархүү ахаас нөгөө машин хаачсан бэ гэж асуухад” Хар ус нуур луу салаад явсан” гэж хэлсэн. 2016 оны 06 дугаар сарын эхээр Ховд аймагт Г.*******тай уулзахад Г.ийн хэлээд байгаа танай тэмээ уясан байсан гэх цэнхэр будагны толботой сур манай тэмээг нядлаад явсан тэр газар бас байсан гэж хэлсэн.Би тухайн үед машины унаж явсан Ж.*******г танисан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-162-р хуудас/

Гэрч М. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 02 дугаар сарын үеэр байх Ж.******* “ би машиныг чинь авъя” гэхээр нь “та мөнгөө өгч байж бичиг баримтыг нь ав” гэхэд хар өнгийн Эксель маркийн 08-76 дугаарыг түр машиндаа зүүж байгаад өгье гэхээр нь ах дүү хүмүүс болохоор татгалзаж чадалгүй өгөөд явуулсан гэжээ. /хх-165-р хуудас/

Гэрч Я. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын дундуур Ж.******* Баян-Өлгий аймгийн Толбо, Дэлүүн сумуудад ноос цуглуулах ажлаар 2 удаа явсан. Манай компани 07 сарын 15-наас хойш ноосоо авдаг. 8 дугаар сарын дундуур ноосонд авч явах гээд Ж.******* ирээгүй , би явсан. Түүнээс хойш Ж.*******г хараагүй.Тухайн үед Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг нь мэдээгүй гэжээ. /хх -175-р хуудас/

Гэрч Ц. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би Ж.*******г 2016 оны 7-р сард Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Толбо сумдаас ноос авчруулахаар 2 удаа явуулсан.8-р сарын эхээр дахин явуулах гээд хайгаад олоогүй гэжээ./хх-176-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 184-р хуудас/

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр цус илэрсэн.2.Уг илэрсэн цусны бүлгийг тогтоох боломжгүй.3. Цайвар өнгийн 2 ширхэг даавуун дээр илэрсэн цус нь хүний цус биш байна. ДНХ-ийн шинжээч Б.Гантуяа гэжээ. /хх241-р хуудас/

Цагдаагийн илтгэх хуудас / хх44-р хуудас/

Мөрдөн байцаагч Д.Даваахүүгийн илтгэх хуудас /хх-46-47-р хуудас/

Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх 218-р хуудас/

Шүүгдэгч Ж.*******гийн мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: ...Ховд аймгийн Дуут, Баян-Өлгий аймгийн Дэлүүн,Толбо сумын нутгаар яваад аймгийн төвд ирчихээд буцах хооронд ажил гараад бас архи уучихсан болохоор  ирж уулзаж чадаагүй. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна.Гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоолтой танилцаад гарын үсэг зурсан “ гэх мэдүүлэг / хх-112-р хуудас/,

Эрэн сурвалжлалт зарлах тухай баримт / 1-р хх-12-13-р хуудас/ зэрэг баримтууд хэрэгт авагдсан болно.

1. Шүүгдэгч Ж.******* нь 2016 оны 05 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө хохирогч Г.*******ийн 1 тооны тэмээг тээврийн хэрэгсэл ашиглан  хулгайлж, 1350000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Г.*******ийн”... 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр  би хонио хариулаад явж байтал шувуу эргэлдээд байхаар нь явж очтол 1 тэмээг нядлаад толгой шийрийг нь үлдээгээд явчихсан байсан... Энэ тэмээ манай тэмээ мөн болохыг би толгой, буйл хоёрыг нь хараад танисан.Манай тэмээ ширээ бөхтэй,шар зүсмийн, 11 настай, зөв хацар гуяндаа Х тамгатай тэмээ байсан.Манайх тэмээндээ 3 ацтай буйл хийдэг,манайхаас өөр Х тамгатай, 3 ацтай буйлтай айл байхгүй.05 сарын 28-ны өдөр манай тэмээнүүд байсан газраас өөрийн тэмээгээ авахдаа манай тэмээг зүгээр байхыг харсан байсан. Сүүлд 07 сарын 07-ны өдөр ах бид хоёр аймгийн төвд хэсгийн төлөөлөгч д/ч Э.Оюунболдтой уулзахад Ж.******* гэх хүн байсныг ах хараад  “тэр өдөр харуй бүрий болж байхад ******* сумаас Ховд аймаг явах засмал зам дээр надтай таарсан хүн мөн байна” гэж хэлж байсан...гэх мэдүүлэг, гэрч Б. /хх-37х/,Д.Баатархүү /хх-58х/, М. /хх-165х/ нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ,эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 245 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

2.Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Б.гийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан үйлдэл нь хохирогч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.... 2016.05.29-нд над руу залгаад таны тэмээ замын хажууд уяатай байна гэхээр яваад очтол тайлраад явсан байсныг олж авсан. Тэгээд тэмээ уяатай байсан гэх газар хүүхэдтэйгээ очиход танил Баатархүү ах мөн ирсэн тэгэхэд замын тэмдэглээнд ногоон өнгийн фодволк уячихсан хажууд нь хар өнгийн 08-76 улсын дугаартай Эксель машин Зэрэг сум руу харсан зогсож байсан.Тэнд байсан  хүмүүсийн үг зөрж байсан. Тэгээд тэд Ховд аймгийн чиглэлд хөдлөөд явсан. 5 сарын 30-ны өдөр дахин очиход замын тэмдэглээнээс уясан фодволк, цэнхэр будагтай сур байхгүй болохоор хайгаад олоогүй...” гэх, гэрч Д.Баатархүүгийн... 2016 оны 5 сарын сүүлчээр ******* сумаас аймгийн чиглэлд 21 цагийн орчим Булангийн овооноос 2-3 км зайтай засмал зам дээр ах зогсоосон намайг хань болоод очоодох гэхээр нь очиход бараан өнгийн 08-тай дугаартай машин байсан, ард нь 2 хүн суусан, жолоочтой нь уулзсан. Түүнээс хаашаа явж байна гэхэд нэг нь Ховд аймаг нөгөө нь Зэрэг гээд байна үг нь зөрөөд байна гэсэн. Тэгээд тэр машин Ховд аймаг руу хөдөлж байгаад Хар ус нуур руу салаад яваад өгсөн” гэх, гэрч Г.ийн:”... 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр байх өглөө 09 цагийн үед Ямаат улааны хажууд өөрийнхөө тэмээг хайгаад явж байтал гийн тэмээг түнгэнээс цагаан мяндсан уяагаар уячихсан байсан.Би лүү утасдаад хэлэхэд гайхаж байсан. Намайг тэмээгээ Ямаат улааны ар луу гаргачихаад ирэхэд дахин утасдаад асуухад нь “ танай тэмээ буйлаа хаздаг тэмээ байна, алдуураад дээшээ явж байна” гэж хэлсэн Тэгээд удалгүй тэмээгээ аваад явж байна гээд манайхаар ирэхээр нь “ танай тэмээ уяатай байсан газар цэнхэр өнгийн будагтай толботой сур байсан, сайн хараарай “гэсэн.Тэмээ уясан байсан газарт сурнаас өөр зүйл байгаагүй гэх мэдүүлэг. /хх-63-64х/, иргэн Г.*******ийн нэг тэмээ нядлагдсан гэх газраас олдсон сурыг Б.гийн нэг тэмээ уяатай байсан гэх газар байсан суртай таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-81-84х/, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр  /хх-85-90х/ иргэн  Б.гийн нэг тэмээг хулгайлахыг завдсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 3.Шүүгдэгч Ж.******* нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь цагдаагийн илтгэх хуудас / хх-44х /,мөрдөн байцаагч Д.Даваахүүгийн илтгэх хуудас /хх-46-47х/,хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх 218х/, Ж.*******гийн мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг / хх-112х/,эрэн сурвалжлалт зарлах тухай баримт / 1-р хх-12-13х/, гэрч Я. /1 хх-175х/, Ц. /1-хх176х/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.*******гийн  Б.гийн 1 тооны тэмээг хулгайлахыг завдсан үйлдэл нь 2016 оны 05 дугаар сарын 29-ны өдөр болох нь  хохирогч Б., гэрч Д.Баатархүү, Г., Н.Нямзаяа нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлан бусдын 1 тооны тэмээ хулгайлахыг завдсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгохоор байна.

Шүүгдэгч Ж.*******г машин механизм ашиглан бусдын 1 тооны тэмээ хулгайлсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар  тус тус ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* нь  урьд 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын шүүхийн 35 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 дүгээртэй шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 153 дугаар зүйлийн 153.1,261 дүгээр зүйлийн 261.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож уг гэмт хэргийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Эрүүгийн хуулийн 77.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хх -126-р хуудас/, Ховд аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121 дугаартай  шийтгэх тогтоолууд зэргээр  тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т зааснаар ялтай байдал арилаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан бусдын эд зүйл хулгайлсан, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн үйлдэлд нь ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ж.*******  нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хувьд ноогдох эд хөрөнгөгүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болох нь гэрч С.Долгор /хх-236/, Д.Энхбаяр /хх237/,С.Цэрэнцоодол /хх238/ нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа тул түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. Шүүдэгч Ж.*******гийн цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Шүүгдэгч нь Ж.*******гаас 1 тооны тэмээний үнэ 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т олгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг даавууны тасархай, 1 ширхэг хутга, 1 ширхэг сур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, 08-76 улсын дугаартай Эксель маркийн автомашин битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгохыг дурдаж, шүүгдэгч Ж.*******д урьд авсан гадагш явахгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорихоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г машин механизм ашиглан бусдын эд хөрөнгө хулгайлах, мөрдөн байцаалтаас зориуд зайлсхийсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******г   эд хөрөнгө хураахгүйгээр, 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01 / нэг/ жил 01 / нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 06 / зургаа/ сарын хугацаагаар баривчлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялд багтааж нийт эдлэх ялыг 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан 01/ нэг/ жил 01/ нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Ж.*******гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 08-76 улсын дугаартай Эксель маркийн тээврийн хэрэгслийн үнэ 1.500.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.*******гаас 1.350.000 төгрөг гаргуулж хохирогч Г.*******т олгосугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг даавууны тасархай, 1 ширхэг хугархай хутга, 1 ширхэг сур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг комисст даалгасугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүдэгч Ж.*******гийн цагдан хоригдсон 117 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.  

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар 08-76 улсын дугаартай Эксель маркийн автомашин                                                                                                                         битүүмжилсэн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.*******д урьд авсан гадагш явахгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч,  дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.ГАНТӨГС