Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2022/00451

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2022/00451

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 104 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ТБ ХХК

Хариуцагч: М.Б

Хариуцагч: Б.С

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 17 512 319.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Э ,

Хариуцагч: М.Б ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Д нар оролцов.

Хариуцагч Б.С хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э зөвшөөрч байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч **** банк ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч М.Б , Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг 17 512 319.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нэхэмжлэгч **** банк ХХК-ийн Б тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн М.Б , Б.С нар нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр **** банкны Б тооцооны төвөөс 123456789 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 21.6 /хорин нэг аравны зургаа/ хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Зээлдэгч 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зээлийн гэрээний 2.2.1 дэх заалт /Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь -ийг гураваас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ. /Мөн зээлийн гэрээний 3.2.1 дахь заалт/ Зээлдэгч зээлийн төлбөрийг зээл, эргэн төлөх хугацааны дагуу энэхүү гэрээний 2.1.3-т заасан харилцах дансанд төвлөрүүлэх/ гэх заалтуудыг зөрчин 367 хоног зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хийгээгүй байна. Иймээс уг зээлийн гэрээний 6 дугаар бүлэг 6.2.1 дэх заалтуудыг дагуу зээлийг гэрээг дуусгавар болгож дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар хуваарийн дагуу төлөгдөөгүй дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 13 540 803.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 920 622.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50 892.61 төгрөг, нийт дүн 17 512 319.24 төгрөг байна. Зээлдэгч М.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй бөгөөд **** банкны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 123456789 тоот зээлийн гэрээний 6.2.1-д "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар хамтран зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол... гэх заалтын дагуу гэрээг дуусгавар болгон гэрээг хугацаанаас өмнө цуцалж өгнө үү. Минж овогтой Б , хамтран зээлдэгч болох Б овогтой С нараас 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 13 540 803.64 төгрөг, зээлийн хүү 3 920 622.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50 892.61 төгрөг, нийт 17 512 319.24 /Арван долоон сая таван зуун арван хоёр мянга гурван зуун арван есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний 7 дугаар бүлэг 7.1, 7.2 дахь заалтын дагуу Зээлдэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд энэхүү гэрээний болон түүний нэмэлт гэрээгээр тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг барьцаа /батлан даалт/, фидуцийн гэрээнд тодорхойлсон барьцааны зүйлээр хангуулна. Энэ гэрээний 4.1.7-д заасан банкны шаардлагыг биелүүлээгүй бол барьцааны зүйлийг хөдлөх хөрөнгийн хувьд Монгол Улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу үл маргах журмаар шилжүүлэн авч захиран зарцуулах, үл хөдлөх хөрөнгийн хувьд барьцааны гэрээнд заасан журмаар худалдан борлуулж энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч М.Б , Б.С нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч М.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Минж овогтой Б нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр **** банкнаас 15 000 000 төгрөгийг 40 сарын хугацаатай авсан. 2021 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс хойш ар гэрийн байдал, ковед өвчин нийгмийн байдлаас шалтгаалан зээлийн төлөлт хийж чадаагүй нь үнэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч хамтран үүрэг гүйцэтгэгч миний хүүг уг зээлээс чөлөөлж өгнө үү. Б.С саяхан ажилд орсон бөгөөд уг зээлээс чөлөөлөгдвөл зээл авч энэ төлбөрөө төлөх бодолтой байгаа гэв.

4. Нэхэмжлэгчээс: **** банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-3/, **** банк ХХК-ийн захирал Г.О 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *** дугаартай олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх-4/, **** банк ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01/***дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 123456789 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 6-7/, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 123456789 а дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх 8-9/, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123456789 -01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, эргэн төлөлтийн хуваарь /хх 10-11/, М.Б ын **** банкны депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны хуулга /хх 12-14/, **** банк ХХК-ийн мемориалын баримт /хх-15/, М.Б ын **** банкны депозит дансны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны хуулга /хх-16/, хүү тооцооллын хүснэгт /хх-17/, 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх 18-19/, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 3 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-20/, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаартай зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх-21/, М.Б ын иргэний үнэмлэхийн мэдээллийн хуулбар /хх-22/, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн үнэлгээний хуудас /хх-23/, зээлдэгчийн анкет /хх-24/, хамтран зээлдэгчийн анкет /хх-25/, Иргэний нийгмийн даатгалын мэдээллийн хуулбар /хх-26/, **** банк ХХК-д М.Б ын гаргасан өргөдөл /хх-27/, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулах өргөдөл /хх-28-29/, **** банк ХХК-д М.Б ын гаргасан өргөдөл /хх-30/, **** банк ХХК-ийн Б зээлийн төвийн зээлийн хоршооны хурлын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ***/208 дугаартай шийдвэр /хх-31/, **** банк ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээг тодорхойлох хүснэгт /хх-32/, М.Б ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-33/, М.Б ын нэр дээрх газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-34/, 2021 оны 02 дугаар сарын 16-ны зээлийн хяналтын тайлан /хх-35/, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 1-8 дугаартай Хангайн бүс худалдааны төвд талбай түрээслэх гэрээний хуулбар /хх 36-37/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн М.Б ын нэр дээрх зээлийн мэдээллийн сан /хх-38/, 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт /хх-39/, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн М.Б ын нэр дээрх борлуулалтын орлогын түүвэр /хх-40/, бараа материалын үлдэгдлийн жагсаалт /хх-41/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-42/, зээлийн зарцуулалтын жагсаалт /хх-43/-ыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас: М.Б , Б.С нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх 47, 49/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Б аас гэрээний үүрэг 17 512 319.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Б.Сумъяабазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч **** банк ХХК-ийн Б тооцооны төв дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Иргэн М.Б , Б.С нар нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр **** банкны Б тооцооны төвөөс 123456789 тоот зээлийн гэрээ байгуулан 15 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай авсан. Зээлдэгч нар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн зээлээ төлөхгүй байгаа бөгөөд 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэлийг хүргүүлсэн байдаг. Зээлдэгч нар зээлээ төлөхгүй, хугацаа олгосон боловч үр дүнд хүрэхгүй байгаа тул зээлийг гэрээг дуусгавар болгож, үндсэн зээлийн үлдэгдэл 13 540 803.64 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3 920 622.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 50 892.61 төгрөг, нийт дүн 17 512 319.24 төгрөг гаргуулах, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг *** тоотод байрлах газар, сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нар дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй орлого багасаж зээлийн эргэн төлөлтөнд хүндрэл учирсан. Зээлийн үндсэн төлбөр болон хүүний төлбөрийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гагцхүү хамтран үүрэг гүйцэтгэхээс хүү Б.Сумъяабазарыг чөлөөлүүлэх хүсэлтэй гэж тайлбарласан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрхи нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

**** банк ХХК, зээлдэгч М.Б , хамтран зээлдэгч Б.С нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 123456789 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж 15 000 000 төгрөгийг бараа материал худалдан авах зориулалтаар, 40 сарын хугацаатай, жилийн 21.60 хувийн хүүтэй байхаар тохирч, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Н багийн *** тоотод байрлах 45 м.кв талбайтай хувийн сууц, 1100 м.кв талбайтай газрыг барьцаалж барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.

Ковед цар тахлаас улбаалан бизнесийн үйл ажиллагаа зогссон тул зээл төлөлтийг 3 сар болон 5 сараар хойшлуулах тухай хүсэлтийг зээлдэгч М.Б 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр болон 12 дугаар сарын 30-ны өдөр **** банкинд гаргасан бөгөөд хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээ, барьцааны гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хувиараар нотлогдож байна.

2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр **** банк ХХК, зээлдэгч М.Б нарын хооронд 123456789 -01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 13 540 803.64 төгрөг, зээлийн хугацааг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байхаар сунгаж, талууд гарын үсэг зурсан байна.

Зохигчид барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан хийгээд зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдсан, мөнгө хүлээн авсан, үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, хариуцагч М.Б нэхэмжлэлийн шаардлагыг ганцаараа хариуцна гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно, мөн хуулийн 21.2.-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч Төрийн банк шаардах эрхтэй.

**** банк ХХК нь зээлдэгч М.Б тай 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 123456789 -01 дугаартай зээлийн гэрээг байгуулж, зээлийн үлдэгдэл төлбөр 13 540 803.64 төгрөгийг 49 сарын хугацаатай буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасан байх тул зээлийн гэрээний үүргийг хамтран зээлдэгч Б.Сумъяабазараас шаардах эрхгүй, дээрх гэрээгээр хариуцагч Б.С банкны өмнө үүрэг хүлээх үндэслэлгүй байна.

Харин зээлдэгч М.Б зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн, банкнаас зээлээ төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана, 174 дүгээр зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан байх тул зээлийн барьцаанд бариулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг *** тоот хаягт байрлах, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-*** улсын бүртгэлийн дугаартай 1 100 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгах нь зүйтэй.

Иймд **** банк ХХК, зээлдэгч М.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123456789 -01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Б аас зээлийн үндсэн төлбөрт 13 540 803.64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3 920 622.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50 892.61 төгрөг, нийт 17 512 319.24 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** банк ХХК-ний Б тооцооны төвд олгож, хариуцагч М.Б шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг *** тоот хаягт байрлах, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-*** улсын бүртгэлийн дугаартай 1 100 м.кв газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж, хариуцагч Б.Сумъяабазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

5. Хариуцагч Б.С ажилд ороод удаагүй, ажлын шаардлагаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй өөрийн эзгүйд хурлыг үргэлжлүүлэх тухай хүсэлт гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэмжиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Сумъяабазарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

6.Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 245 512 төгрөгийг **** сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас 245 512 төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** банк ХХК-ний Б тооцооны төвд олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасныг баримтлан **** банк ХХК зээлдэгч М.Б нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 123456789 -01 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч М.Б аас зээлийн үндсэн төлбөрт 13 540 803.64 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 3 920 622.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 50 892.61 төгрөг, нийт 17 512 319.24 /арван долоон сая таван зуун арван хоёр мянга гурван зуун арван есөн төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ний Б тооцооны төвд олгож, хариуцагч Б.С холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч М.Б  шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Н баг *** тоот хаягт байрлах, Ү-*** улсын бүртгэлийн дугаартай, 45 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах Г-*** улсын бүртгэлийн дугаартай 1 100 м.кв газраар үүргийн гүйцэтгэл хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 245 512 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг **** сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б аас 245 512 /хоёр зуун дөчин таван мянга таван зуун арван хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч **** банк ХХК-ийн Б тооцооны төвд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ