Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2022/00517

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-ийн Эрдэнэт салбар /РД:5255961/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,*******,*******,*******-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9 575 116 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хариуцагчд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9 575 116 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

 

1. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь тус байгууллагаас 2019 оны 12-р сарын 18-ны өдөр NС-103213266 дугаартай Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ байгуулж 6,000,000 /зургаан сая / төгрөгийн зээлийг 11 /арван нэгэн/ сарын хугацаатай, сарын 3,4 % /гурав арваны дөрвөн / хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 437 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй олон сар хугацаа хэтрүүлсэн бөгөөд тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар өдөр бүр утсаар ярьж, гэрийн хаягаар болон ажлын хаягаар байнга очиж уулзаж байсан боловч зээлийг төлөхгүй байгаа. Иймдгийн төлөх Үндсэн зээл 5,999,391.26/ таван сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн нэгэн мянга хорин зургаан/ төгрөг , үндсэн хүү 3,284,653.51 /гурван сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун тавин гурван мянга тавин нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 291,071,89 / хоёр зуун ерэн нэгэн мянга далан нэгэн мянга наян ес/ төгрөг нийт 9,575,116.66 / есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван зургаан мянга жаран зургаан / төгрөгийг иргэнгийн өмчлөлийн эд хөрөнгө талуудын байгуулсан Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээ-ийн гэрээнд заасан эд хөрөнгөөс гаргуулж өгнө үү. NС-103213266 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 5,999,391.26/ таван сая есөн зуун ерэн есөн мянга гурван зуун ерэн нэгэн мянга хорин зургаан/ төгрөг, үндсэн хүү 3,284,653.51 /гурван сая хоёр зуун наян дөрвөн мянга зургаан зуун тавин гурван мянга тавин нэгэн/ төгрөг , Нэмэгдүүлсэн хүү 291,071,89 /хоёр зуун ерэн нэгэн мянга далан нэгэн мянга наян ес/ төгрөг. Нийт 9,575,116.66 /есөн сая таван зуун далан таван мянга нэг зуун арван зургаан мянга жаран зургаан / төгрөгийггээс гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй.

3.Нэхэмжлэгчээс: Нэткапитал финанс корпораци ХХК-ийн салбарын гэрчилгээ /хх-3/, зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, Фидуцийн гэрээ /хх-9-10/, зээлийн дансны хуулга /хх-11/,гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-12/, 0525 ОРХ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-13/, Зээл хүсэгчийн өргөдөл /хх-15/, Нэткапитал финанс корпораци ХХК-иас ад олгосон итгэмжлэл /хх-26/, Нэткапитал финанс корпораци ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-27/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №103213266 зээлийн гэрээ, мөн өдрийн №103213266 дугаар фидуцийн гэрээг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 9 575 116 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ...зээлийн гэрээний хугацаа дууссан. Ковидоос шалтгаалж зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээний хугацаа сунгаж өгөхийг хүссэн боловч хариу өгөөгүй. Би зээл авснаас хойш 6 сарын хүү төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, зээлийн гэрээ /хх-6-7/, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь /хх-8/, фидуцийн гэрээ /хх-9-10/, зээлийн дансны хуулга /хх-11/, зээл хүсэгчийн өргөдөл /хх-15/ зэрэг баримтаар нь 2019 оны 12-р сарын 18-ны өдөр 6 000 000 төгрөгийг сарын 3.4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэй зээлж, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нэткапитал финанс корпораци ББСБ-тай №103213266 дугаар зээлийн гэрээ байгуулсан, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчтай Фидуцийн гэрээ байгуулж, 05 25 ОРХ улсын дугаартай Toyota Crown маркийн автомашиныг 7 200 000 төгрөгөөр, бусад хөрөнгө болох тавилга, хөргөгч, телевизорыг 300 000 төгрөгөөр үнэлэн, автомашины өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон.

5.Зохигчид зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй. Харин хариуцагч ...зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.

6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ******* хариуцагчаас шаардах эрхтэй байна.

8.Хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагчийн тайлбараар хариуцагч 2020 оны 01-06 сарын хоорондох 1 049 705 төгрөгийн зээлийн хүү төлсөн нь тогтоогдож байна.

9. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн №103213266 зээлийн гэрээг талууд 6 сарын хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа 2020 оны 06 дугаар сард дууссан болох нь зээлийн гэрээ, талуудын тайлбараар нотлогдсон.

10.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ, 224.2.-д Хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран түүнд дараахь үүрэг, үр дагавар үүснэ, 224.2.3.-д мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж заасан.

13.Шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.-д заасан үүргээ гүйцэтгээгүйгээс мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдсан гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл харицагч 2020 оны 09 дүгээр сараас хойш хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөхгүй байхад нэхэмжлэгч эрх нь зөрчигдснийг мэдсээр байж шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хугацаа хэтэрч, хүү нэмэгдсэн, энэ нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзэх, мөн мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах үндэслэл болно гэж дүгнэв.

14.Иймд 2020 оны 06 дугаар сарын 18-ны байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 7 049 705 төгрөгөөс хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сараас хойш төлсөн 152 796 төгрөгийг хасч үлдэх 6 896 909 төгрөгийг хариуцагчгээс гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 678 207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

15.Хариуцагчийн 2020 оны 09 дүгээр сараас өмнө төлсөн зээлийг нэхэмжлэгч хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгааг дурьдав.

16.Нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 125 301 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгохоор заав.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 223 дугаар зүйлийн 223.2., 224 дүгээр зүйлийн 224.2.3., 242 дугаар зүйлийн 242.3.-д заасныг баримтлан хариуцагчгээс 6 896 909 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 678 207 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчгээс 125 301 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА