| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0135/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/207 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 24.2.2., 24.2.4., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/207
2024/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: С.Э
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б
Шүүгдэгч: Ц.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э ХХК, 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цийн Мт холбогдох эрүүгийн 1902008540168 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цөмийн физикч мэргэжилтэй, “Э” ХХК-ны захирал ажилтай, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамт .......... тоотод оршин суух, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн ..... оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 979 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 /нэг зуу/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 19,200,000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ..... оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ...... оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ДШМ/594 дугаартай магадлалаар өөрчлөлт оруулж, түүнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, 6 жилийн хугацаагаар хорих ялыг хэвээр үлдээсэн, ..... оны 09 дүгээр сарын 20-ний өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар өршөөл үзүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Цын М/РД:ЧЖ........./,
Шүүгдэгч: Улаанбаатар хотын .... дүүргийн ....... хороо, Үйлдвэрийн тойруу гудамжны ..... тоот байршилтай “И” ХХК-ны байранд байрлах улсын бүртгэлийн ....... дугаартай, 2... регистрийн дугаартай. “Э” ХХК
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.М нь 2015 оноос 2019 онуудад Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг Ш, У, Я, Ө гэх газруудад тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигт малтмалын олборлолт явуулж, улмаар нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас дээрх газруудад буюу МВ-002427, МВ-007207, МВ-009258, МВ-002426 тоот тусгай зөвшөөрөл бүхий дөрвөн газарт 306,87 га талбайд эвдрэл үүсэж, байгаль орчинд нийт 34,300,800,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
“Э” ХХК нь 2015-2019 онуудад Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт МҮ-009258 “Яын ” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй орхисны улмаас байгаль орчинд 5279,3 сая төгрөг/ таван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учруулсан, МҮ-007207 “ У” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй орхисны улмаас байгаль орчинд 2008.7 сая төгрөг/ хоёр тэрбум найман сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учруулсан нийт 7288 сая / долоон тэрбум хоёр зуун наян найман сая/ төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Мын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Улсын яллагчийн яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр 2010 он гэхэд бид нийт биологийн нөхөн сэргээлтийн 30 хувийг хийсэн. Нөхөн сэргээлт хийсэн боловч маш их хэмжээний алтны үлдэгдэлтэй байсан учраас хууль бус аргаар алт олборлодог хүмүүс их хэмжээгээр орсон. Тэгээд бид аж ахуй нэгжүүдтэй тохиролцоод та нар алтыг ав, нөхөн сэргээлтээ өөрсдөө хийгээрэй гэсэн үүргийг шилжүүлээд гэрээний дагуу нөхөн сэргээлтийн эрхтэй компаниудад үүргээ шилжүүлсэн. Байгаль орчин аялал жуулчлалын яамны нөлөөллийн үнэлгээгээр афль гааль угааж нөхөн сэргээнэ гэсэн нэршил заалттай байгаа. Э ХХК нь 2000 оноос хойш 2015 он хүртэл ашигт малтмалын нөөц ашигласны татвар, орлогын албан татвар, торгууль, цалин хөлс гээд нийт 44 тэрбум төгрөгийн татвар төлсөн. “М” ХХК-ийн хувьд ч мөн ойролцоо хэмжээний татварыг төлсөн байдаг. Татварын албанаас бид татварын мэдээлэл авсан. Улсаас бид нарыг ажиллуулаад татвар аваад түүний дараа нөлөөллийн үнэлгээг баталж өгсөн. Бид лиценз болгон дээр тэдний аргачлалын дагуу шаардсан мөнгийг га болгоноор нь байршуулсан. Сая хурал хойшилсон 60 хоногийн хугацаанд энэ бүх баримтыг цагдаа хэрэгт хавсаргасан байх. Хоёрдугаарт 2016, 2017 онд алтгүй газар нь нөхөн сэргээлтийг боломжийг хэмжээнд нь хийгээд аймаг сум бүгдэд нь хүлээлгэж өгсөн. Энэ талаарх баримтууд хэрэгт дотор байгаа. Үүний үндсэн дээр 2016, 2017 онд уулын ажлын төлөвлөгөө батлагдаад хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан. 2018 онд Татварын өр барагдуулах албанаас уулын ажлын төлөвлөгөөг нь битгий баталж өг гэсэн чиглэл ирсэн. Үүнээс болоод асуудал үүссэн. Батлахгүй байх ямар ч шалтгаан хуулийн шаардлага байхгүй байхад нэг хүний бичгээр манай төлөвлөгөөг баталж өгөөгүй. Архангай аймгийн М байцаагч нарын шаардлага нь та нар баримт бичгээ бүгдийг нь ханга гэсэн байсан. 2018 онд бид нар хөөгдөөд гарсан, 2019 онд ажиллаагүй. 2019 онд байгаль орчинд хохирол учруулж байна гэсэн дүгнэлтийн дагуу Б яамнаас бидний зөвшөөрлийг хүчингүй болгосон. Тэгээд бид саяхан зохих журмын дагуу Б яаманд хандсан. Хандахдаа нэгдүгээр батлагдсан 5 жилийн хугацаатай зөвшөөрлөө дөнгөж 2 жилийг нь л ашиглаад явж байсан. Тэгээд бид 2025 оноос 2027 он хүртэл дахин нөхөн сэргээх ажиллагаагаа явуулах эрхийг нээж өгнө үү гээд хандахад Б яам болж байна, та нараас өөр хүн нөхөн сэргээх үүрэг гүйцэтгэж чадахгүй ээ, та нар л 2025 оноос 2027 он хүртэл аймаг, сумтайгаа хамтраад нөхөн сэргээлтээ хийгээд хаалтын төлөвлөгөөгөө хийгээрэй гэж хариу өгсөн. Бид нар Ц суманд хандаад Б яамнаас 2025 оноос 2027 он хүртэл хугацаанд нөхөн сэргээлтийн ажил хийхийг зөвшөөрсөн олгосон талаар хэлэхэд тэгвэл бид хяналтаа тавина гэсэн албан бичгийн явуулсан байгаа. Манай байгууллага ийм их хэмжээний татвар төлж байхад дахиад нөхөн сэргээлт хийгээгүй гээд хохирол нэхэмжилнэ гэдэг нь буруу зүйл гэж бодож байна. Ийм учраас энэ бүх байдлыг харгалзаж үзнэ үү....” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 1902008540168 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Иргэнийн нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн: “...М, Э ХХК-ууд болон захирал Ц.М нь 2000 оноос хойш Архангай аймгийн Ц сумын О багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан. Э ХХК нь 7207 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 42 сая төгрөг, 9285 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 36 сая төгрөг, М ХХК нь 2427 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 48 сая төгрөг, 2426 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 60 сая төгрөг, 5529 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 84 сая төгрөг, нийт 270 сая төгрөгийг 1999 оноос 2016 оны хооронд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан байсныг Б яамны 900013406 дугаартай дансанд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Уг 270,000,000 төгрөгөөс тендер зарлаж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулах эрхийг Б яамнаас Архангай аймгийн Зад 2020 онд өгсний дагуу 10 га, 14 га тус бүрээр нөхөн сэргээлт хийх компани шалгаруулах тендер зарлаж, нөхөн сэргээлтийн ажиллагааг явуулж байна. Миний багцаагаар 70 гаруй сая төгрөг үлдсэн байх. Уг үнэлгээтэй танилцсан. Экологи эдийн засагт 35.102.555.883 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээлтэд 3.185.100.000 төгрөг шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс эхний ээлжид нөхөн сэргээлтийн зардал буюу 3.185.100.000 төгрөгийг М, Э ХХК-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 169-171 дүгээр тал/
*Шинжээч Б.Огийн өгсөн:
“...Газрын хэвлийн хөрсөн бүрхэвчийг Б сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А156 дугаар тушаалаар батлагдсан Б хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлал, эдэлбэр газар, ургамлан нөмрөгийг Зын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан газрын үнэлгээний зэрэглэл 1 газрын суурь үнэлгээгээр, гадаргын усыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан А/388 дугаартай усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалаар тус тус тооцож гаргасан. Харин эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг Б сайд, Э сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 132/112 дугаартай тушаалаар баталсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардал тооцох аргачлалаар тооцож гаргасан...” гэх мэдүүлэг/10-р хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч Б.Бны өгсөн:
“...О багийн Харгуйт гэх газар байх МВ-005529 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 323 га газрыг М ХХК-иас 100 сая төгрөгийн өрөндөө шилжүүлэн авсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор манай “Б” ХХК-ийн нэр дээр шилжиж, Ашигт малтмал газрын тосны газраас бичиг баримт, тусгай зөвшөөрөл нь гарсан боловч 2019 оны 08 дугаар сард цуцлагдсан. М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаад цуцлагдсан МВ-002427 дугаартай тусгай зөвшөөрөлтэй У, Я гэх газарт манай компани үйл ажиллагаа явуулаагүй, Э ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаад цуцлагдсан МВ-007207 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Ш, У гэх газарт манай компани үйл ажиллагаа явуулаагүй. М компанийн 002427 дугаартай зөвшөөрөл, Э ХХК-ийн 007207 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг өр төлбөртөө бодож шилжүүлэн авахаар 2018 оны 11 дүгээр сард гэрээ хийсэн байсан нь үнэн. Гэхдээ дээрх тусгай зөвшөөрлүүдийн газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, туслан гүйцэтгэх аж ахуйн нэгж ч ажиллуулаагүй. Тиймээс дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажил болон нөхөн сэргээлттэй холбоотой үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг манайх хариуцахгүй болно. Тухайн газруудад үйл ажиллагаа явуулах хугацаа ч байгаагүй. Яагаад гэвэл 2018 оны 11 дүгээр сард өвөл гэрээ хийгдсэн. Өвөл үйл ажиллагаа явуулах боломжгүй. 2019 оны хавар газар ус гэссээр байтал 6 сар болдог, 8 сард нь цуцлагдсан. Тэгээд ч бичиг баримтын бүрдэл хангагдаагүй, манай нэр дээр шилжээгүй, талбайн зах хязгаарын шав тэмдэг тэмдэглэгээг хийлгээд явж байсан. М ХХК-иас шилжүүлж авсан МВ-005529 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрын нөхөн сэргээлтийн ажлыг манай компани хариуцна. 2019 онд тухайн газар дээр 18-25 м гүн 12 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийж аймгийн Б газарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 136-137 дугаар тал/
*Гэрч Ц.Мийн өгсөн:
“...“Аум алт” ХХК 2012 онд үүсгэн байгуулсан одоо 2 гишүүнтэй, одоо алтны ашиглалтын чиглэлээр Ө суманд үйл ажиллагаа явуулдаг, Ө суманд 2 тусгай зөвшөөрөл Улаанбаатар хотод түгээмэл тархацтай ашигт малтмал уулын чулууны хайрганы нэг тусгай зөвшөөрөлтэй, одоо 120 ажилтантай. Ц.Мтай төрөл садны холбоогүй, Ө суманд үйл ажиллагаа явуулдаг байхад нь 2014 онд уулзаж танилцаж байсан. 2017 оны намар Архангай аймгийн Ц сумын нутаг Ө гэх газарт байх “М” ХХК-ийн МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрыг барьцаалаад 100,0 сая төгрөгийн зээл өгөөч, зээлээ төлөхгүй бол манай талбай дээр ажиллаарай гэж надад хэлсэн, ингээд би 100,0 сая төгрөг түүнд зээлсэн, дараа нь 50,0 сая төгрөг, мөн 2 удаа түлш зээлээр өгч нийтдээ 360,0 сая төгрөг зээлсэн, ингээд сүүлдээ МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрыг 800.0 сая төгрөгөөр худалдаж авахаар тохирч 2017.12.27-ны өдөр байгуулсан гэрээгээ сунгалт хийгээд нэмэлт гэрээ байгуулаад явсан бөгөөд миний хувьд мөнгөө төлсөн. Гэтэл МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газар 2019 оны 08 дугаар сард цуцлагдсан. МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрын зөвшөөрөл манай компанийн дээр гараагүй “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхдаа цуцлагдсан. “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаад цуцлагдсан МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газарт манай компани үйл ажиллагаа явуулаагүй. Манай компани туслан гүйцэтгэгч маягаар аж ахуйн нэгж хувь хүн ажиллуулаагүй. Манай компани МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаагүй, манай компанийг үйл ажиллагааг явуулдаггүй гэдгийг Ц.М өөрөө сайн мэдэж байгаа яагаад ингэж ярьсан болохыг мэдэхгүй байна. “М” ХХК-ийн МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрлийн газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж авч ажиллуулаагүй. Тиймээс дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажлыг манай компани хариуцахгүй, нөхөн сэргээлттэй холбоотой үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг манай компани хариуцах учиргүй. “М” ХХК-ийн МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрлийн газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, манай компанийн нэр дээр зөвшөөрөл нь гараагүй болохоор нөхөн сэргээлттэй холбоотой асуудал манай компанид хамаарахгүй. Ц.М нь бичиг баримтыг бүрэн бүрдүүлж манай нэр дээр зөвшөөрлийг гаргуулж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй байж байтал уг зөвшөөрөл цуцлагдчихсан. МВ-002426 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрын нөхөн сэргээлтийн ажил болон нөхөн сэргээлттэй холбоотой үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиараа хариуцах ёстой. Тухайн газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, “М” ХХК нөхөн сэргээлтийн ажлыг хариуцна...” гэх мэдүүлэг/1-р х-ийн 138-139 дүгээр тал/
*Гэрч Г.Лгийн өгсөн:
“...М, Э ХХК-д нь Архангай аймгийн Ц сумын нутаг Ш, У, Я, Ө гэх газруудад 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд Ц.М захиралтай Э ХХК-ийн МВ-007207, МВ-009258, М ХХК-ийн МВ-002427, МВ-002426 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр тухайн газарт үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л бичиг баримтын бүрдлийг хангаж ажиллаж байсан. 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу дээрх компанийн үйл ажиллагаа 2009 оноос зогссон. Үйл ажиллагаа зогсоох хүртэл нийт эвдэгдсэн талбайн 70 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 30 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Зын 2015 оны 289 дүгээр тогтоолоор дээрх хоёр компанийн 4 тусгай зөвшөөрлийн эрх сэргэж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. 2015 онд М ХХК нь 24 аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлтийн ажилд туслан гүйцэтгэх гэрээ байгуулан өмнө ашигласан талбайд хаягдал шороо, эфель гаалийг угаалгаж эхэлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд зөвшөөрөл эзэмшигч компани нь туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болно гэж заасан байдаг. М ХХК-ийн 2015 онд явуулсан үйл ажиллагаанд аймгийн М газраас шалгалт хийж бичиг баримтын бүрдэл хангаагүй, Б менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт зэрэг бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан. 2015 онд М ХХК-с Б нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй “А” ХХК-р дээрх зөвшөөрөл бүхий талбайнуудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г 5 жилээр хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамаар батлуулсан байдаг. Энэ үнэлгээний агуулга нь М, Э ХХК-д 4 тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон ордын хаягдал эфель гаалийг угааж, алтны хаягдалгүй болсон талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх ерөнхий агуулгатай тайлан бөгөөд нийт эвдрэлд орох болон орсон талбайн хэмжээнд нөхөн сэргээлтийг шат дараатай хэрэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх хортой сөрөг нөлөөллийг байж болох хэмжээнд хэрхэн бууруулах, арилгах арга хэмжээг компанийн зүгээс авч хэрэгжүүлэх талын арга хэмжээг тусгаж хянуулж батлуулсан албан ёсны бичиг баримт юм. Энэ үнэлгээтэй уялдуулан жил бүр Б менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулан мөн Байгал орчин, аялал жуулчлалын яамаар хянуулж, батлуулж, мөрдөж ажиллах ёстой. Жил бүр Б менежментийн төлөвлөгөөнд нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүд, мөн хог хаягдлын менежмент, түүх соёлын өвийг хамгаалах... зэрэг 10 бүрэлдэхүүн хэсэгт багтсан төлөвлөгөө байдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөнд М, Б газар, О, Ч голын сав газрын захиргаа, сумын Зын тамгын газар зэрэг байгууллагаас хяналт тавьж ажилладаг. М, Э ХХК нь 2016 онд Б менежментийн төлөвлөгөөг талбай болгон дээр батлуулсан байдаг. 2017 онд мөн Б менежментийн төлөвлөгөөг талбай болгон дээр батлуулсан байдаг. Тухайн жилдээ 23 туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаад ажиллуулсан байсан. 2017 онд аймгийн ажлын хэсгээс шалгаж, М газраас 6-8-р сарыг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон. 2018, 2019 онд дээрх үйл ажиллагаа хэвээр үргэлжилж ирсэн. 2019 оны 08 дугаар сард аймгийн Заас тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг гаргаж Б яаманд дүгнэлт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан бөгөөд түүнээс хойш дээрх газарт үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгээгүй байна. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10-т “Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь Бг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, Б асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулна” гэж заасны дагуу тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөний зардлыг Зын 2015 оны 120 дугаар тогтоолын 4.5-д гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд барьцаа хөрөнгийг тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 100 хувиар тооцож тусгай дансанд байршуулсан байх ёстой. Ингээд тухайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11-д “Төсөл хэрэгжүүлэгчийн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлага болон уурхайн ашиглалтын жил бүрийн Б менежментийн төлөвлөгөөний биелэлт, хаалтын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг үндэслэн барьцаа хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно” гэж заасан. Үндсэндээ бол нөхөн сэргээлтээ хийгээд барьцаа хөрөнгийг буцаан авах ёстой. 2015 онд М ХХК-с Б нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй “А” ХХК-р дээрх зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 5 жилээр хийлгэж, БОНХЯ-р батлуулсан. Түүнийхээ дагуу 2019 онд нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байх учиртай. 2015, 2016, 2017, 2018, 2019 гэсэн 5 жилд нөхөн сэргээлтээ хийсэн байх ёстой...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 142-144 дүгээр тал/
*Гэрч Г.Лгийн дахин өгсөн:
“...М ХХК-ийн МВ-002426 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл Аум алт ХХК-д шилжээгүй, цуцлагдахдаа М ХХК-ийн нэр дээр цуцлагдсан учраас М ХХК нөхөн сэргээлтийн ажлыг хариуцна. МВ002427 дугаартай тусгай зөвшөөрөл М ХХК-н нэр дээр бүртгэлтэй байхдаа цуцлагдсан. Албан ёсоор Б ХХК-д шилжээгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Бг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар 38, 39, 45 дугаар зүйл болон Бг хамгаалах тухай хууль тогтоомжоор хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалт байдаг. Э ХХК-ийн МВ-007207 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл Б ХХК-ийн нэр дээр шилжээгүй, нөхөн сэргээлтийн ажлыг Э ХХК хариуцна... Албан ёсоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нэр дээр нь шилжээгүй байхад тухайн газар дээр ажилласныг хууль ёсоор ажилласан гэж үзэхгүй. Тийм болохоор албан ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК, Э ХХК хуульд зааснаар нөхөн сэргээлтийн ажлаа хариуцна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 145-146 дугаар тал/
*Гэрч Н.Цийн өгсөн:
“...Ц.М нь Архангай аймгийн Ц суманд алт олборлох чиглэлээр 5 лиценз эзэмшдэг байсан. Эзэмшиж байсан газруудад нөхөн сэргээлтийн ажил огт хийгдэж байгаагүй. Тус М газраас М, Э ХХК-д уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн газар дээр нөхөн сэргээлтийн ажил хийх талаар удаа дараа албан шаардлага, албан бичиг, зөвлөмжүүдийг хүргүүлж байсан. М ХХК, Э ХХК-с хариу огт ирдэггүй байсан. 1999 оноос 2008 онуудын хооронд алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин 2010 оноос хойш нөхөн сэргээлт хийх, хамтран ажиллах нэрийн доор аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байсан. Харин одоог хүртэл нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 157-158 дугаар тал/
*Гэрч Б.Цын өгсөн:
“...Заас 2019 оны 08 дугаар сарын 21 -ны өдөр Ц сумын О багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж байгууллагуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан тэр цуцалсан тусгай зөвшөөрөл дотор Ц.Мт холбогдох лицензүүд цуцлагдсан. Архангай аймгийн Зын тамгын газраас нөхөн сэргээлтийн ажлыг хийлгүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа. М ХХК, Э ХХК-нууд нөхөн сэргээлтийн ажил 1999 оноос хойш нэгж удаа хийгээгүй байсан тул аймгийн Зын зүгээс Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Ц.Мт холбогдох лицензүүдийг цуцлуулах талаар хүсэлт удаа дараа гаргаж байсан. Явуулж байсан хүсэлтүүдийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй байна. Архангай аймгийн Зын тамгын газраас лиценз цуцлагдсантай холбогдуулан тухайн газарт хяналтын пост ажиллуулж байгаа. Би тодорхой сайн мэдэхгүй байна. М ХХК, Э ХХК- нуудтай нийгмийн хариуцлагын гэрээ урд өмнө байгуулж байсан бол холбогдох материалыг хуулбарлан өгөхөд татгалзах зүйлгүй байна. 1999 оноос хойш Ц.М гэх хүний уул уурхай алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нөхөн сэргээлтийн ажил одоог хүртэл хийгээгүй байгаад орон нутгийн зүгээс гомдолтой байна. Тухайн газарт малчин өрхүүд нэлээдгүй олон байдаг мап бэлчээх газар муудсан. Гол, булаг шанд, бохирдож багассан асуудлууд байгаа. Ц.М гэх хүний уурхайн бичиг баримт ойрын хэдэн жил бүрдээгүй байгаа. Архангай аймгийн ЗДТГ-аас Ц сумын О багийн үйл ажиллагаатай холбогдуулан ажлын хэсэг гарч миний бие ажлын хэсгийг ахалж одоог хүртэл ажиллаж байгаа Миний зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагуудад Ц.Мтай холбоотой газруудад нөхөн сэргээлтийн ажил хийлгэх талаар үүрэг ажлын чиглэл өгч байсан Мэргэжлийн хяналт, байгаль орчин аялал жуулчлалын газрын холбогдох албан тушаалтнууд Ц.Мт хандаж нөхөн сэргээлтийн ажил хийлгэх талаар удаа дараа хандаж байсан гэж мэдэгдэж байсан үүрэг ажлын чиглэл өгч байсан нь тэмдэглэл дээр тусгасан байгаа. Нэлээдгүй олон лиценз байсан байх би тодорхой сайн мэдэхгүй байна. Ц сумын О багт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж компаниуд өөрсдийн боломжоор нөхөн сэргээлтийн ажил хийж хэсэгчилсэн байдлаар улсын комисст хүлээлгэн өгч байсан харин Ц.Мтай холбоотой газрууд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй нь үнэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 159-161 дүгээр тал/
*Гэрч М.Гын өгсөн:
“...2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Зын шийдвэрээр Ц сумын О багийн нутаг дэвсгэрт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг цуцалсан дээрх лицензийг цуцлагдсантай холбогдуулан алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийг тухай газраас нүүлгэн шилжүүлж эвдэгдсэн газруудад нөхөн сэргээлт хийлгэх талаар холбогдох аж ахуй нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлуудыг газар дээр нь хийлгэж хэсэгчилсэн байдлаар улсын комисст хүлээлгэн өгсөн. М, Э ХХК-ууд Ц сумын О багт хамгийн анх 1999 оноос буюу 21 жилийн өмнөөс Ц.М гэх хүн алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. 21 жил болж байхад нэг ч удаа нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй нь харамсалтай байна. М ХХК, Э ХХК-нууд нөхөн сэргээлтийн ажлаас зугтаж өөр компаниудын нэр дээр ашиглалтын лицензээ зарж нөхөн сэргээлт хийх ажлаас зугтаж байна. Би тодорхой сайн мэдэхгүй байна. Ашиглалтын 5 лиценз лав байгаа. Би Ц сумын Зын ажлыг аваад 3 жил болох хугацаанд дээрх Ц.Мт болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэл бичиж нөхөн сэргээлт хийлгүүлэх талаар хандаж байсан. Нөхөн сэргээлтийн ажилтай холбоотой холбогдох байгууллагуудад хандаж байсан материалууд байгаа би гарган өгөхөд татгалзах зүйлгүй байна. Миний мэдэж байгаагаар Ц сумын иргэн Б.Бн гэх хүний “Б” ХХК-д ашиглалтын лиценз зарсан хэдэн лиценз зарсныг би сайн мэдэхгүй байна. Б ХК нэр дээр ашиглалтын лиценз аваад удаагүй байтал Зын шийдвэр гарсан нь үнэн. Би холбогдох бичиг баримтыг харж байж хэлэхгүй бол тодорхой сайн мэдэхгүй байна. Ц сумын улсын байцаагч Ж.Э сайн мэдэж байгаа. Нэлээдгүй их газар байгаа холбогдох мэргэжлийн байгууллагаа тодруулсан нь дээр байх. Ц сумын О багт нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй газар бол М ХХК, Э ХХК-нууд газар байгаа. Нутгийн иргэдийн зүгээс нөхөн сэргээлтийн ажил хийлгэх тал дээр надад удаа дараа хандаж байсан. Миний зүгээс ард иргэдийн санаа бодлыг удирдах байгууллагуудад уламжилж байсан нь үнэн. Ц сумын О багийн нутаг дэвсгэрт эвдэгдсэн газруудын нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэмээр байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 162-164 дүгээр тал/
*Гэрч Д.Тгийн өгсөн:
“...Байгаль орчин аялал жуулчлалын яаманд 2009 оноос хойш 11 дэх жилдээ ажиллаж байна, 2009-2015 онд хүртэл тус яамны Төрийн захиргааны удирдлагын газарт мэргэжилтэн, 2015-2016 онд Б үнэлгээ аудитын хэлтсийн мэргэжилтэн, 2016 оноос тус хэлтсийн ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Ажлын байрны тодорхойлолтод зааснаар бол уул уурхай хүнд үйлдвэрийн төслийн Б үнэлгээний асуудлыг хариуцан ажилладаг. “М”, “Э” ХХК-иудын үйл ажиллагааны талаар гадарлана, Архангай аймгийн Ц сумын нутаг Ш, У, Я, Ө гэх газруудад хяналт шалгалтаар очиж байсан хамгийн сүүлд 2016 онд очсон түүнээс хойш очоогүй. Манай хэлтсийн зүгээс ашигт малтмалын ашиглалтын тусга.- зөвшөөрөл нөөц, техник эдийн засгийн үндэслэл, орон нутгийн санал зэргийг харгалзан үзээд Б нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргадаг. Ерөнхий үнэлгээний дүгнэлтэд заасан чиглэл хуваарийн дагуу тухайн төслөөс байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг үнэлэх нарийвчилсан үнэлгээг, үнэлгээ хийх эрх бүхий Б мэргэжлийн байгууллага хийдэг. Ингэхдээ тухайн үнэлгээг 5 хүртэлх жилээр хэрэгжүүлэхээр баталж өгдөг. Үнэлгээнд тухайн 5 хүртэлх жилд Бг хамгаалах Б хяналтын төлөвлөгөө ордог, мөн хэрэгжүүлэх ажил зардал тусгагддаг. Мөн нөхөн сэргээлтийн болон шаардлагатай бол хаалтын зардлууд тусгагддаг. Энэ үнэлгээний тайлан батлагдсанаар тухайн уурхайн ажил эхэлдэг. Хяналтын хувьд тухай тухайн жилд нь Б менежментийн төлөвлөгөөг батлуулах тайлагнах зохицуулалттай. Б сайдын баталсан Б менежментийн төлөвлөгөө хянан батлах тайлагнаж дагуу өмнөх жилийн Б менежментийн хэрэгжилт нь 80 болон түүнээс дээш хувьтай хэрэгжсэн тохиолдолд дараа орны менежментийн төлөвлөгөөг батлах зохицуулалттай. Дээрх компаниуд нөхөн сэргээлтээ хэрхэн хийх ёстой талаар нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан байх учиртай. Үүнд нь Б яам, орон нутгийн Б газар, сумдын Б хяналтын улсын байцаагч хяналт тавих ёстой. Б менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг аймгийн Зын захирамжаар томилогдож дүгнэлтээ Б яаманд ирүүлдэг, түүнийг нь яам хянаж үзээд дараа оны төлөвлөгөөг баталдаг. Байгаль орны асуудал хариуцсан орон нутгийн байгууллага хуулиар хүлээсэн бүрэн эрхийн дагуу шууд хяналт тавих зохицуулалттай. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө данс түүний бүрдэл зарцуулалт зэрэг нь миний эрхлэх ажлын хүрээнд хамаардаггүй учир тодорхой ярих боломжгүй, энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын уул уурхайн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн хариуцаж ажилладаг. “М”, “Э” ХХК-иуд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн дансанд хэдэн төгрөг байршуулсан болохыг би мэдэхгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Б нөлөөллийн үнэлгээний журмын дагуу “Б нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ“-г шинжилгээг хийсэн шинжээч буюу албан тушаалаараа БОАЖЯ-ны Б үнэлгээ аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын мэргэжлийн зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлдэг, батлах шийдвэр гарсан тохиолдолд шинжилгээ хийсэн шинжээч болон ерөнхий шинжээч Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга баталдаг. “М” XX компанийн 2015 онд батлуулсан “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ“-ний талаар мэдэхгүй байна. “М”, “Э” ХХК-иудын Байгаль орчины нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд нөхэн сэргээлтийн ажлыг хэзээ хийх яаж хийх ямар шат дараатай хийх ямар зардлаар хийх зэрэг нь тусгагдсан байх ёстой, үүний дагуу тухайн жилийн менежментийн төлөвлөгөө болон төлөвлөгөөний хэрэгжилтээр хяналт тавьж хийх хийлгүүлэх ёстой. Би “М”, “Э” ХХК-ийн захирал Ц.Мтай ямарваа нэгэн холбоо харилцаа байхгүй, танихгүй уулзаж байгаагүй. “М”, “Э” ХХК-иудын тухайн жилүүдийн Б менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг компани тухайн жилийнхээ 12 дугаар сарын 15-нд багтаан аймгийн дүгнэсэн дүгнэлтийн хамт Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газарт ирүүлсэн байх ёстой. “М”, “Э” ХХК-иудын Архангай аймгийн Ц сумын нутаг Ш, У, Я, Ө гэх газруудын тусгай зөвшөөрлийг ямар үндэслэлээр цуцалсан болохыг би нарийн мэдэхгүй байна. Миний хувьд дээрх компаниудыг тухайн газруудад нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй орхисон гэж үзэх эсэхийг тодорхой хэлж мэдэхгүй байна энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн тодорхой хариулах байх...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 147-148 дугаар тал/
*Гэрч Б.Бийн өгсөн:
“...Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь жил болгон ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө буюу уулын ажлын төлөвлөгөө боловсруулж АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсээр хянуулж батлуулдаг. Энэ төлөвлөгөөний маягт-10 гэсэн хуудсанд Б нөхөн сэргээлт гэсэн хэсэг байдаг. Үүн дээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэдэн га талбайд хийхээ хянуулж батлуулдаг. Бг хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн эрх зүйн зохицуулалт нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.9, 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8- д заасны дагуу төвлөрүүлж байх ёстой. Байгаль орчин, нийгмийн хамгааллын яамны сайдын 2014 оны А-04 дугаартай тушаалаар батлагдсан “Бг хамгаалах нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-д заасны дагуу Бг хамгаалах, нөхөн сэргээх ажил бүрэн хийгдээгүй бол дээрх дансанд байршсан баталгааны мөнгөөр нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Энэ дансанд байгаа мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 39.3-д заасны дагуу үл маргах журмаар шаардлагатай хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах ёстой. Хэрэв жил болгон тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг боловсруулж Б яамаар хянуулж батлуулж, тайлагнаад нөхөн сэргээлтээ жил болгон хийгээд хүлээлгэж өгөөд явсан бол дээрх дансанд байршуулсан хөрөнгийг буцаагаад олгох ёстой, манайд тусгайлан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тухайн тусгай зөвшөөрөлтэй орд газрын жил болгон батлуулсан Б менежментийн төлөвлөгөөний 1 хувь материал байхгүй, архивлагдаагүй байна. М, Э ХХК-д нь дээрх газруудад батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, Б менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан бол жил болгон нөхөн сэргээлтийн ажлыг хийж орон нутагт хүлээлгэн өгч байх учиртай. Сүүлийн жилүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу М, Э ХХК-д нь ашиглалт явуулсан талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийгээгүй, орон нутагт хүлээлгэж өгөөгүй байна. Дээрх компаниуд 2016, 2017 онуудад менежментийн төлөвлөгөө батлуулсан байдаг. Бусад онуудад батлуулсан эсэх нь тодорхойгүй байдаг. Манай яаманд 2015, 2018, 2019 онуудад батлуулсан гэх баримт материал байхгүй. М ХХК-ны нэрээр нөхөн сэргээлтийн барьцаанд төвлөрсөн нийт 212,000,000 төгрөг..., Э ХХК-ны нэрээр төвлөрсөн 86,162,500 төгрөг нь тухайн компанийн аль тусгай зөвшөөрөлтэй хаана байдаг орд газрын барьцаа болох нь тодорхойгүй байна.
*Гэрч Б.Бийн дахин өгсөн:
“...Уулын ажлын төлөвлөгөө, ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө хоёр бол нэг юм. Хоёр өөр нэршилтэй яваад байгаа боловч нэг зүйл. Уурхайн үйл ажиллагаа явуулахад бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр ашиглалт явуулах ёстой. Бичиг баримтын бүрдэл хангагдаагүй бол үйл ажиллагаа явагдахгүй. Олборлолт явуулсан бол бичиг баримтын бүрдэл дутуу гэдгээр зөрчлийн хариуцлага хүлээх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн 7.1-2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хамаараад хаана олборлолт явуулж байгаагаас ангилаад гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 100 хувь байршуулсан байх ёстой. Энгийн хамгаалалтын бүсээс гадна өөр газарт олборлолт хийвэл 50 хувиар төлөх хуулийн зохицуулалттай. М ХХК-ны хувьд 100 хувь байршуулах ёстой. Монгол газрын нэрээр нийтдээ 212 сая төгрөгийн барьцаа хөрөнгө төвлөрсөн байна. Үүнээс оноор нь авч үзвэл 2007 онд 2 сая төгрөг, 2008 онд 18 сая төгрөг, 2016 онд 192 сая төгрөг, нийт 212 сая төгрөг тушаасан мэдээлэл байна. Э ХХК нь 2007 онд 2,150,000, 2008 онд 4,012,500 төгрөг, 2016 онд 78 сая төгрөг, 2017 онд 2 сая төгрөг, нийт 86,162,500 төгрөг төвлөрүүлсэн. Гэхдээ М ХХК нь ганцхан тусгай зөвшөөрөлтэй компани биш, маш олон тусгай зөвшөөрөлтэй, зарим газар нь олборлолтоо явуулаад дууссан газар ч байгаа. Барьцаа хөрөнгө байршуулсан дансанд мөнгө тушаахдаа аль тусгай зөвшөөрлийн талбай гэдгээ бичээгүй тушаагаад явсан байгаа юм...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 64-65 дугаар тал/
*Гэрч Ж.Эн өгсөн:
“...Би Архангай аймгийн Ц сумын Б хяналтын улсын байцаагч ажилтай Ц суманд улсын байцаагчаар 28 жил болж байна. Би Ц суманд уул уурхайн чиглэлийг хариуцаад 28 жил болж байна. Ц.М гэх хүний ашиглалтын 5 лицензтэй талбай байсан одоогийн байдлаар лиценз нь цуцлагдсан байгаа 1999 оноос эхлэн алт олборлох үйл ажиллагаа явуулсан бөгөөд нээгч удаа нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй мөөртлөө уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үнэлгээ, Б менежментийн төлөвлөгөө нар батлагдаж 1999 оноос 2008 оны хооронд үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан. 2014 оноос хойш аж ахуй нэгж компаниудтай туслан гүйцэтгэх эфиль угааж нөхөн сэргээлт хийх нэрийн доор гурвалсан гэрээгээр бусдад түрээслүүлж ажиллуулсан бөгөөд мөн нээгч удаа нөхөн сэргээлт хийгээгүй 2019 он хүрсэн. Нөхөн сэргээлт хийлгэх чиглэлээр гэрээ хийж ажиллуулж болно. Нөхөн сэргээлт хийх ёстой харин олборлолт явуулж болохгүй. Нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулах асуудлыг ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг юм аа. М ХХК, Э ХХк-ны нэр дээр байдаг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийн менежментийн төлөвлөгөө, байгаль хамгаалах төлөвлөгөө нь Б яамнаас жил болгон баталж өгдөг.Нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй М ХХК, Э ХХК-ны бичиг баримтууд яам дээр бүрдэж бусадтай туслан гүйцэтгэх гэрээ байгуулах эрх үүсэж байгаа тул орон нутгийн зүгээс нөхөн сэргээлтийг хийлгэх албан шаардлага болон Б яаманд Ц.Мтай холбоо компаниудаар нөхөн сэргээлтийн ажил огт хийхгүй байхад бичиг баримт нь бүрдэж байгаа асуудлыг хөндөж мөн нөхөн сэргээлт хийлгэх талаар удаа дараа албан тоот шаардлага хүргүүлж байсан боловч нээгч удаа хариу ирж байгаагүй. Миний хэмжсэнээр 370 га газар байгаа. Б тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулдаг, Ашиглалтын лицензтэй компани туслан гүйцэтгэх гэрээ байгуулахыг хүссэн аж ахуй нэгж сумын За нар гурвалсан гэрээгээр туслан гүйцэтгэх болон нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Би тоог нь сайн мэдэхгүй байна. Гурвалсан гэрээнүүдийг хувилж өгөх хүсэлттэй байна. Ц.Мтай холбоотой асуудлууд сум орон нутаг гэхээсээ илүү Б яам, геологи уул уурхайн кадастрын албан дээр бичиг баримт нь бүрдчихлээр сум орон нутаг ажиллуулахгүй гэж хэлж болохгүй болчхоод байгаа юм аа Холбогдох төрийн байгууллагаас бичиг баримтыг нь бүрдүүлсэн гэх халхавчаар адь олборлох үйл ажиллагаа явуулдаг бичиг баримтыг нь бүрдүүлэхэд гарын үсэг зурж байгаа эрх бүхий албан тушаалтнуудыг хууль хяналтын байгуулга шалгах шаардлагатай гэж бодож байна. Алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан газруудад булаг шанд байсан одоо бол огт байхгүй болсон. Алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулахдаа хэрэглэж байгаа бөгөөд хэрэглэсэн бохир ус нь О гол руу орж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 154-156 дугаар тал/
*Гэрч Ч.Оы өгсөн:
“...Улаанбаатар хотод оршин суудаг Ц.М гэх хүний ашиглалтын 5 лиценз Ц сумын О багт байдаг. М ХХК-ны нэр дээр 3 лиценз, Э ХХК-ны нэр дээр 2 лиценз Ц.М гэх хүн эзэмшиж байгаад 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр бүх лиценз нь цуцлагдсан. Одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Ц.Мын нэр дээр байдаг М ХХК, Э ХХК-ууд 2005 оноос 2009 оныг хүртэл Ц.М, 72-07 дугаартай лицензийн талбай буюу У гэх газарт, 92-56 дугаарын лицензтэй талбай буюу Яын ам гэх газар, 55-29 дугаарын лицензтэй Харгуйтын ам, 24-27 дугаартай лицензийн талбайд Ц. М нөхөн сэргээлтийн ажил 70 хувтай хийж улсын комисст хүлээлгэн өгч байсан нь үнэн. Харин 2010 оноос хойш нөхөн сэргээлт хийсэн газруудаа буцааж ухаж эхэлж одоог хүртэл нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй байгаа. Ц.М одоогийн байдлаар Ц сумын О багт 427 га газарт нөхөн сэргээлтийн ажил хийх ёстой байгаа. Одоогийн байдлаар нээгч газар нөхөн сэргээлт хийгээгүй байна.Нөхөн сэргээлтийн ажлаас зугтааж бусдад лицензээ зарж хууль бус үйлдлээс Ц.М зугтааж байгаа. М ХХК, Э ХХК-иудын холбогдох бичиг баримт 2010 оноос хойш дандаа 8 дугаар сарын үед бүрдэж бусадтай туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан оруулж байсан Ц.М өөрөө бол алт олборлоогүй “ Хамтран ажиллах нөхөн сэргээлт хийх, туслан гүйцэтгэх” гэх гэрээ байгуупан аж ахуй нэгж байгууллагад газраа түрээсэлж байсан. 2010 оноос хойш 20 гарна аж ахуй нэгж байгууллагатай гэрээ байгуулсан байдаг. Архангай аймгийн М газрын зүгээс жил болгон улсын байцаагчийн албан шаардлага, зөвлөмж, газрын даргын албан бичиг, мэдэгдэх хуудас” зэргийг явуулж байсан нээгч удаа хариу ирүүлж байгаагүй. Ашигт малтмал, Б яамнуудад лиценз цуцлах талаар удаа дараа албан тоот болон мэдэгдэл хүргүүлж байсан. Мөн миний зүгээс нөхөн сэргээлтийн ажилтай нь холбоотой зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж байж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж чөлөө аваад буцаад ажилд ороход зөрчлийн шалган шийдвэрлэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байсан. Уулын ажлын төлөвлөгөөг ашигт малтмалын газар, Бг хамгаалах төлөвлөгөөг Б яам, техник эдийн засгийн үнэлгээг эрдэнэс баялгийн зөвлөлд оруулж шийдүүлэг бөгөөд орон нутгаас хамаарахгүй Улаанбаатар хотын төв байгууллагад шийдчихдэг байсан. Нээгч удаа нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй байхад бичиг баримтууд нь жил болгон бүрдэж байсан нь анхаарал татаад байгаа юм аа. Энэ асуудлыг тодруулж бичиг холбогдох төв байгууллагууддаа хүргүүлэхэд нээгч хариу ирдэггүй байсан. Газрын хэвлийн тухайн хуульд ашиглалтын лицензтэй компани өөрийн талбай дээр туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлж болно гэж заалт байдаг тэр заалтыг барьж Ц.М бусад аж ахуй нэгж байгууллагатай хамтарч ажиллах гэрээ байгуулж байсан. Орон нутгийн удирдлагууд гэрээ хийхэд хамаарахгүй. Алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан газрууд нь усны ундарга сайтай газрууд байсан М ХХК өөрөө үйл ажиллагаа явуулж байхдаа голын голдирол өөрчлөх төсөл бичиж өөрчилж байсан. Алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан газар гол бохирдохгүй байна гэж байхгүй бохирдож байгаа...” гэх мэдүүлэг/165-167 дугаар тал/
*Гэрч Б.Сгийн өгсөн:
“...Б үнэлгээ батлагдсан тохиолдолд Б менежментийн төлөвлөгөө батлагддаг. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ дээр сумын Зын, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд багийн иргэдийн нийтийн хурлын шийдвэр гарсан байдаг. Б яамнаас Б нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ батлагддаг. Үүнийг үндэслэн Б менежментийн төлөвлөгөөг баталдаг юм. Материал дутуу байхад төлөвлөгөө батлах ямар ч үндэслэл байхгүй. Миний санаж байгаагаар 2016 онд бусад компаниудаас гаргаж байгаагүй их хэмжээний мөнгийг М ХХК-с яамны тусгай дансанд байршуулан авч материалын бүрдлийг хянаад Б менежментийн төлөвлөгөөг баталж байсан. Тухайн үедээ Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 100 хувиар байршуулсны дараа газрын даргад танилцуулж, дарга баталсан. Аймгийн төрийн захиргааны байгууллагын М ХХК, Э ХХК-ийг дэмжсэн албан бичгүүд удаа дараа ирж байсныг санаж байна. Б менежментийн төлөвлөгөөний биелэлтийг тухайн аймгийн Зын захирамжаар байгуулагдсан комисс үнэлж дүгнээд компаниас дахин олборлолт хийхээр манай яаманд материал бүрдүүлж өгдөг болохоор батлах үндэстэй. Яагаад гэвэл уурхайг 1 жил ашиглаад нөхөн сэргээнэ гэдэг уурхай байдаггүй. Нэг уурхайг доод тал нь 5-10 жил ашигладаг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөс хамаараад хаана олборлолт явуулж байгаагаас ангилаад гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгж Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 100 хувиар байршуулсан байх ёстой болохоор тухайн үедээ их хэмжээний мөнгө байршуулж байсан. 3 хувь батлаад 2 хувийг компаниуд өөрсдөө авсан. 1 хувь нь манай яамны архивт байх ёстой. Тухайн үед алтны шороон орд байршуулж байгаагүй өндөр дүнтэй мөнгө байршуулж байсан шиг санагдаж байна. Дээрх компаниуд 2018, 2019 онд Б менежментийн төлөвлөгөө батлуулахаар материалаа барьж ирсэн. Гэтэл Бг хамгаалах үүргээ биелүүлээгүй болохоор Б менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй...” гэх мэдүүлэг/11-р хх-ийн 61-62 дугаар тал/
*Гэрч Б.Бын өгсөн:
“...Би 2005 онд “Э” ХХК-ний захирлаар томилогдон ажиллаж байгаад 2009 онд Ц.М захирал намайг ажлаас халсан бөгөөд би тухайн цаг хугацаанаас хойш “Э” ХХК-д ямар ч хамааралгүй болсон. Улсын бүртгэл дээр тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд одоо болтол миний нэрээр явж байгааг гайхаж байна. Тухайн үед чамайг халлаа гэж хэлээд би тэрнээс хойш тухайн компани болон тухайн хүмүүстэй харьцаагүй байгаа. Тухайн үед би тамга тэмдэг ашиглаж байгаагүй, Ц.М захиралд л тэр тамга тэмдэг нь байдаг байсан байх гэж санаж байна. Э ХХК нь бол Ц.Мын өмчлөлийн компани байгаа юм тэгэхээр эцсийн өмчлөгч нь Ц.М болно...” гэх мэдүүлэг/16-р хх-ийн 113-114 дүгээр тал/
*Гэрч Т.Хын өгсөн:
“...Миний хувьд Э ХХК-нд ямар нэгэн албан тушаал эрхэлж байгаагүй. М ХХК-ийн охин компани гэдгээр нь мэднэ. “Э” ХХК-ний санхүүгийн тооцоог 2017, 2018 онуудад гаргаж өгсөн. Ц.М захирал Монгол улсад тус компанийг төлөөлнө...” гэх мэдүүлэг/16-р хх-ийн 119 дүгээр тал/
*Гэрч С.Бын өгсөн:
“...Би 2006 оноос 2008 оны хооронд Э ХХК-ний .... аймгийн ....... суманд байрлах баяжуулах үйлдвэрт ажилласан юм. “И” ХХК-ийн байр нь Ц.М захирлын хувьд эзэмшдэг компанийн байр юм. Энэ байранд М, Э ХХК болон бусад охин компаниуд нь байрладаг байсан. Намайг энд ажиллаж эхлэхэд Э ХХК-ний ажилтан гэх хүн байгаагүй. Уулын ажлын төлөвлөгөөг Ц.М захирал зөвшөөрч гарын үсэг зурдаг байсан...” гэх мэдүүлэг/16-р хх-ийн дугаар тал/
*Гэрч Г.Лгийн өгсөн:
“...Би 2014 оноос 2017 оны хооронд Архангай аймгийн Б газарт ........ мэргэжилтнээр, 2017 оноос 2021 он хүртэлх хугацаанд Архангай аймгийн ...... ажиллаж байсан. Энэ хугацаанд Ц.Мын эзэмшлийн "М". "Э" ХХК-нууд нь Архангай аймгийн Ц сумын О багийн нутагт эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад голын голдирол өөрчлөх төслийг зохих журмын дагуу холбогдох байгууллагаар батлуулж, голын голдирол өөрчлөх зөвшөөрөл авч байгаагүй, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй. Намайг анх 2016 онд Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт очиж ажиллахад Ц.Мын эзэмшлийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь голын голдиролд алт олборлох үйл ажиллагаа явуулж, уг үйл ажиллагаа явуулснаас болж голын үндсэн голдирол нь хаагуур урсаж байсан нь мэдэгдэхээргүй болсон байсан. Уул уурхайн аливаа төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 5 жил хүртэлх хугацаагаар боловсруулж, батлуулна. Нарийвчилсан үнэлгээ батлагдсаны дараа уг үнэлгээнд тусгагдсан Бг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг тухайн жилийн Б менежмент төлөвлөгөөнд жил бүр тусгаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнаар батлуулдаг...” гэх мэдүүлэг/17-р хх-ийн 44 дүгээр тал/
*Иргэний нэхэмжлэгч Г.Жийн өгсөн:
“...Ойт бүс ХХК-наас 5.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг цагдаагийн газарт ирүүлсний дагуу цагдаагийн газрын даргад танилцуулж, зардлыг олгохоор шийдвэрлэж уг байгууллагын Хаан банкны .......5 дугаартай дансанд шилжүүлсэн. Иймд уг төлбөрийг төрийн сангийн 1..........7 дугаартай дансанд шилжүүлэн авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/17-р хх-ийн 162 дугаар тал/
*Яллагдагч Ц.Мын өгсөн:
“...Би Э ХХК-ны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа. Тухайн компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ажилтан албан хаагч гэх хүн байхгүй. Зөвхөн миний дангаар эзэмшиж байгаа компани юм. Тамга, тэмдэг нь гээгдээд алга болчихсон. Шийн аманд бага зэрэг талбайд нөхөн сэргээлт хийж хүлээлгэн өгсөн. Бусад талбайд нөхөн сэргээлт хийх гэхээр алтны нөөц дуусаагүй байсан, 2020 оныг дуустал ажиллана гэж төлөвлөсөн учраас нөхөн сэргээлт хийгдээгүй...” гэх мэдүүлэг/16-р хх-ийн 130-132 дугаар тал/
*Яллагдагч Ц.Мын өгсөн:
“...Манай компани 14 тонн алт олборлож улсад тушаасан. Нөхөн сэргээлт хийх үүргээ би хэвээр хадгалж байгаа. Би “Э” ХХК-ний гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байгаа. Тухайн компанийн улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа ажилтан, албан хаагч гэх хүн байхгүй. Зөвхөн миний дангаар эзэмшиж байгаа компани юм. Тамга, тэмдэг нь гээгдээд алга болчихсон...” гэх мэдүүлэг/17-р хх-ийн 154 дүгээр тал/
* Ойт бүс ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23/10 дугаартай:
“...“Э” ХХК-ний МҮ-009258 “Яын ” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй орхисны улмаас байгаль орчинд 5279,3 сая төгрөг/ таван тэрбум хоёр зуун далан есөн сая гурван зуун мянган төгрөгийн хохирол учирсан, ... Э” ХХК-ний МҮ-007207 “ У” нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийгдээгүй орхисны улмаас байгаль орчинд 2008.7 сая төгрөг/ хоёр тэрбум найман сая долоон зуун мянган төгрөгийн хохирол учирсан...” гэх дүгнэлт/17-р хх-ийн 45-147 дугаар тал/
*Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/16 дугаартай:
“...М ХХК-ийн захирал Ц.Мын дээрх кординат бүхий Ш, У, Я, Ө нэртэй газруудад нийт 306.9 га талбай эвдрэлд орсон байна. Үүнээс нийт 223,5 га-д ухаш, 83,41 га-д овоолго, 0,86 га талбайд тунгаагуурын нуур бий болсон байна. 2. Алт ашиглалтаас Ө 3.97 км голын гольдрил өөрчилсөн, мөн 5,68 км, Ш 2,8 км, У 1,45 км, Я 2,81 км, нийт 12,74 км голыг устгасан, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд орсон хохирол учруулсан байна. Харин ойн сан бүхий газарт орсон боловч хохирол учруулаагүй байна. 3. Ашиглалтын үйл ажиллагаанд өртөн эвдэрсэн дөрвөн талбайн 306,9 га-д байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход эдэлбэр газарт 12,778,100 төгрөг, газрын хэвлийд 1,533,300,000 төгрөг, хөрсөн бүрхэвчид 12,046,663,080 төгрөг, гадаргын усанд 6,857,464,703 төгрөг, ургамлын нөмрөгт 14,652,400,000 төгрөг, нийт 35,102,555,883 төгрөг байна. 4. Ш, У, Я, Ө нэртэй газруудад нийт 2410,3 мянган м.куб эзлэхүүн бүхий талбайд нөхөн сэргээлт хийх шаардлагатай ба 2,415,400,000 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 506,700,000 төгрөг, хяналт мониторингийн зардалд 262,900,000 төгрөг, нийт 3,185,100,000 төгрөг зарцуулагдах тооцоо гарсан...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 30-119 дүгээр тал/
* Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 3-15 дугаар тал/
* Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 7/8408 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 21-23 дугаар тал/
* Б яамны 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 068/8720 дугаартай албан бичиг/1-р хх-ийн 25 дугаар тал/
* Архангай аймгийн М газрын 2015 оны 09 сарын 04-ний өдрийн 03/025/017/146 дугаартай, 2015 оны 10 сарын 05-ны өдрийн 03-05-017/154 дугаартай, 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 03-05-017-145 дугаартай, 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 03-05-017/162 дугаартай, 2016 оны 08 сарын 08-ны өдрийн 03-05-017/164 дугаартай, 2017 оны 05 сарын 10-ны өдрийн 03-05-017 дугаартай, 2017 оны 07 сарын 18-ны өдрийн 03-05-017/01/154 дугаартай, 2017 оны 10 сарын 30-ны өдрийн 03-05-017/187 дугаартай, 2018 оны 07 сарын 16-ны өдрийн 03-05-017/133 дугаартай, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 03-05-017/73 дугаартай, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 03-05-017/68 дугаартай, 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 03-05-017/196 дугаартай, 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 03-05-017/201 дугаартай албан шаардлагууд /2-р хх-ийн 9-23, 30-31, 36-40, 43-52 дугаар талууд/,
2018 оны 06 сарын 08-ны өдрийн 03-05-017/115 дугаартай, 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 03-05-017/133 дугаартай албан шаардлагууд /9-р хх-ийн 9-12 дугаар тал/
М газрын 2017 оны 02 сарын 09-ний өдрийн 1/474 дугаартай, 2017 оны 02 дугаар 09-ний өдрийн 1/471 дугаартай, 2018 оны 04 сарын 19-ний өдрийн 1/114 дугаартай, 2018 оны 06 сарын 08-ны өдрийн 02/81993 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлүүд /2-р хх-ийн 24-27, 41-42 дугаар тал/,
2017 оны 04 сарын 19-ний өдрийн 03-01-001/42 дугаартай зөвлөмж /2-р хх-ийн 28-29 дүгээр тал/,
2017 оны 05 сарын 29-ний өдрийн 03-05-017/39, 40 дугааруудтай, 2019 оны 07 сарын 26-ны өдрийн 03-05-017/829 дугаартай акт /2-р хх-ийн 32-35, 53-54 дүгээр тал/,
2019 оны 08 сарын 29-ний өдрийн 01/288, 01/289 дугааруудтай албан бичгүүдээр өгсөн үүрэг /2-р хх-ийн 55-56 дугаар тал/
*М ерөнхий газраас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад хүргүүлсэн 2015 оны 09 сарын 10-ны өдрийн 1/2787 дугаартай албан бичиг, М ерөнхий газраас Архангай аймгийн Зад хүргүүлсэн 2016 оны 08 сарын 17-ны өдрийн 1/2166 дугаартай, 2019 оны 04 сарын 05-ны өдрийн 01/136 дугаартай, Ц сумын Зад хүргүүлсэн 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 1/219 дугаартай албан бичгүүд /2-р хх-ийн 57, 60-63 дугаар тал/,
*Монгол Улсын Б яамны М ХХК-д хүргүүлсэн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 06/74 дугаартай, Э ХХК-д хүргүүлсэн 06/78 дугаартай албан бичгүүд /5-р хх-ийн 108-109 дүгээр тал/,
*Аймгийн Зын БОАЖ сайд Д.О.д хүргүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01/569 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 110-112 дугаар тал/,
*Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын Хүрээлэн буй орчны байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Н.д хүргүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 110 дугаартай албан бичиг /5-р хх-ийн 113 дугаар тал/,
*Ц сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14 дугаартай тогтоол /8-р хх-ийн 194 дүгээр тал/,
*Ц сумын Зын аймгийн Зад хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/318 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 195 дугаар тал/,
*М ХХК-д хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/310 дугаартай албан бичиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 1/311 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 197 дугаар тал/,
*Б яаманд хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/328 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 199 дүгээр тал/,
*Аймгийн Б газарт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/335 дугаартай албан бичиг, аймгийн Мт хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/334 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 200 дугаар тал/,
*Улсын ......... Ё.Б....т хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/329 дугаартай албн бичиг /8-р хх-ийн 201 дүгээр тал/
*Аймгийн О, Ч голын сав газрын захиргаанд хүргүүлсэн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1/333 дугаартай албан бичиг /8-р хх-ийн 202 дугаар тал/,
*Ажлын хэсэг томилогдож 2018 оны 12 дугаар сарын 01-с 02-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн талаарх танилцуулга / 5-р хх-ийн 122-124 дүгээр тал/,
* “Э” ХХК-ны МҮ009258 тоот тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2017 он /6-р хх-ийн 37-81 дүгээр тал/,
* “М” ХХК-ны МҮ002427, МҮ2426 тоот тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2017 он /6-р хх-ийн 82-103 дугаар тал/,
* “М” ХХК-ны МҮ005529 тоот тусгай зөвшөөрлийн ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2017 он /6-р хх-ийн 104-135 дугаар тал/,
* “М” ХХК-ны МҮ002427, МҮ2426 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны уулын ажлын төлөвлөгөө /6-р хх-ийн 136-161 дүгээр тал/,
* “Э” ХХК-ны МҮ009258 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны уулын ажлын төлөвлөгөө /6-р хх-ийн 162-205 дугаар тал/,
* МҮ007207 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны менежментийн төлөвлөгөө /6-р хх-ийн 206-24 дугаар тал/,
* МҮ009258 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны менежментийн төлөвлөгөө /6-р хх-ийн 248-с 7-р хх-ийн 38 дугаар тал/,
* МҮ005529 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 39-59 дүгээр тал/,
* МҮ002427 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 60-104 дүгээр тал/,
* МҮ002426 тоот тусгай зөвшөөрлийн 2017 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 105-126 дугаар тал/,
МҮ007207 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 127-174 дүгээр тал/,
* МҮ009258 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 175-219 дүгээр тал/,
* МҮ002426 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 220-243 дугаар тал/,
* МҮ002427 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны менежментийн төлөвлөгөө /7-р хх-ийн 244-р хуудаснаас 8-р хх-ийн 43 дугаар тал/,
* МҮ005529 тоот тусгай зөвшөөрлийн 2016 оны менежментийн төлөвлөгөө /8-р хх-ийн 44-66 дугаар тал/,
* Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 07 сарын 09-ний өдрийн 6/3007 тоот: “...М ХХК-ны 2426, 5529 тусгай зөвшөөрлүүдийн талбайд үйл ажиллагааны төлөвлөгөөг 2015, 2016, 2019 онуудад ирүүлээгүй, 2017, 2018 онуудад ирүүлсэн боловч зөвшөөрөгдөөгүй байна. 2427 тоот тусгай зөвшөөрлийн талбайд 2019 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдэж Х төлөвлөгөө ирүүлсэн, 2015-2018 онуудад ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө ирүүлээгүй байна. Э ХХК-ны 7207 тоот тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөөг 2019 онд үйл ажиллагаа явуулахгүй тухайгаа мэдэгдэж Х төлөвлөгөө ирүүлсэн, 2017 онд ирүүлсэн боловч зөвшөөрөгдөөгүй, 2015, 2016, 2018 онуудад тус тус ирүүлээгүй байна. 9258 тоот талбайд ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө 2017, 2018 онуудад ирүүлсэн боловч зөвшөөрөгдөөгүй, 2015, 2016, 2019 онуудад ирүүлээгүй байна...” гэх албан бичиг /10-р хх-ийн 33 дугаар тал/,
* Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23810 дугаартай мэдэгдэл /8-р хх-ийн 67 дугаар тал/,
* Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2019/02441 дугаартай шийдвэр /8-р хх-ийн 77-94 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М ХХК нь 2015 оноос 2019 онд Архангай аймгийн Ц сумын О багт 002427, 002426 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд Э ХХК нь 2015 оноос 2019 онд Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт 009258, 007207 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэг нь субьектийн хувьд тусгай зөвшөөрөлтэйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан байхаар хуульчилсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд зааснаар дээрх зөвшөөрлийг зөвхөн ААН-д олгохоор хуульчилжээ. Гэтэл прокуророос М ХХК-г яллагдагчаар татаагүй атлаа Ц.Мыг М ХХК-ны нэрийн өмнөөс дээрх үйл ажиллагааг явуулсан гэж яллагдагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд хуулийн этгээдийг яллагдагчаар татаагүй тул хувь хүнд дээрх зүйлчлэлээр Эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй юм. Иймд Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мыг 2015 оноос 2019 онуудад Архангай аймгийн Ц сумын О багийн нутагт тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын олборлолт явуулж нөхөн сэргээлтийн ажлын зохих журмын дагуу хийгээгүй улмаас МВ-002427, МВ-002426 тусгай зөвшөөрөл бүхий газарт эвдрэл үүсэж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Харин Архангай аймгийн прокурорын газраас Э ХХК-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Мыг Э ХХК-ныг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд 2015 оноос 2019 онд Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт МБ-0009258, МБ-0007207 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ. Э ХХК-ны төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь Ц.М болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон болно. Иймд түүнийг Э ХХК-ны нэрийн өмнөөс дээрх үйл ажиллагааг гүйцэтгэсэн гэж үзнэ.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.М, Э ХХК нар үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “...М, Э ХХК-ууд болон захирал Ц.М нь 2000 оноос хойш Архангай аймгийн Ц сумын О багт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байсан. Э ХХК нь 7207 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 42 сая төгрөг, 9285 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 36 сая төгрөг, М ХХК нь 2427 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 48 сая төгрөг, 2426 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 60 сая төгрөг, 5529 дугаартай талбайн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө 84 сая төгрөг, нийт 270 сая төгрөгийг 1999 оноос 2016 оны хооронд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн дансанд байршуулсан байсныг Б яамны 900013406 дугаартай дансанд 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Уг 270,000,000 төгрөгөөс тендер зарлаж нөхөн сэргээлтийн ажиллагаа явуулах эрхийг Б яамнаас Архангай аймгийн Зад 2020 онд өгсний дагуу 10 га, 14 га тус бүрээр нөхөн сэргээлт хийх компани шалгаруулах тендер зарлаж, нөхөн сэргээлтийн ажиллагааг явуулж байна. Экологи эдийн засагт 35.102.555.883 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээлтэд 3.185.100.000 төгрөг шаардлагатай гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн зүгээс эхний ээлжид нөхөн сэргээлтийн зардал буюу 3.185.100.000 төгрөгийг М, Э ХХК-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Огийн”...Газрын хэвлийн хөрсөн бүрхэвчийг Б сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А156 дугаар тушаалаар батлагдсан Б хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлал, эдэлбэр газар, ургамлан нөмрөгийг Зын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 182 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан газрын үнэлгээний зэрэглэл 1 газрын суурь үнэлгээгээр, гадаргын усыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр баталсан А/388 дугаартай усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалаар тус тус тооцож гаргасан. Харин эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг Б сайд, Э сайдын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 132/112 дугаартай тушаалаар баталсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардал тооцох аргачлалаар тооцож гаргасан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бны”...О багийн Харгуйт гэх газар байх МВ-005529 дугаартай тусгай зөвшөөрөлтэй 323 га газрыг М ХХК-иас 100 сая төгрөгийн өрөндөө шилжүүлэн авсан бөгөөд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр албан ёсоор манай Б ХХК-ийн нэр дээр шилжиж, Ашигт малтмал газрын тосны газраас бичиг баримт, тусгай зөвшөөрөл нь гарсан боловч 2019 оны 08 дугаар сард цуцлагдсан... М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаад цуцлагдсан МВ-002427 дугаартай тусгай зөвшөөрөлтэй У, Я гэх газарт манай компани үйл ажиллагаа явуулаагүй, Э ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаад цуцлагдсан МВ-007207 дугаартай тусгай зөвшөөрөлтэй Ш, У гэх газарт манай компани үйл ажиллагаа явуулаагүй... М компанийн 002427 дугаартай зөвшөөрөл, Э ХХК-ийн 007207 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг өр төлбөртөө бодож ... шилжүүлэн авахаар 2018 оны 11 дүгээр сард гэрээ хийсэн байсан нь үнэн. Гэхдээ дээрх тусгай зөвшөөрлүүдийн газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, туслан гүйцэтгэх аж ахуйн нэгж ч ажиллуулаагүй. Тиймээс дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажил болон нөхөн сэргээлттэй холбоотой үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг манайх хариуцахгүй болно. Тухайн газруудад үйл ажиллагаа явуулах хугацаа ч байгаагүй. Яагаад гэвэл 2018 оны 11 дүгээр сард өвөл гэрээ хийгдсэн. Өвөл үйл ажиллагаа явуулах боломжгүй. 2019 оны хавар газар ус гэссээр байтал 6 сар болдог, 8 сард нь цуцлагдсан. Тэгээд ч бичиг баримтын бүрдэл хангагдаагүй, манай нэр дээр шилжээгүй, талбайн зах хязгаарын шав тэмдэг тэмдэглэгээг хийлгээд явж байсан... М ХХК-иас шилжүүлж авсан МВ-005529 дугаартай тусгай зөвшөөрөлтэй газрын нөхөн сэргээлтийн ажлыг манай компани хариуцна. 2019 онд тухайн газар дээр 18-25 м гүн 12 га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийж аймгийн Б газарт хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Мийн”...МВ-002426 дугаартай зөвшөөрөлтэй газар 2019 оны 08 дугаар сард цуцлагдсан. Газрын зөвшөөрөл манай нэр дээр гараагүй, М ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байхдаа цуцлагдсан.... Манай компани үйл ажиллагаа явуулаагүй... туслан гүйцэтгэгч маягаар аж ахуйн нэгж, хувь хүн ажиллуулаагүй... Манай компанийг үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг М өөрөө сайн мэдэж байгаа... Тиймээс дээрх газруудын нөхөн сэргээлтийн ажлыг манай компани хариуцахгүй, нөхөн сэргээлттэй холбоотой үүдэн гарах хууль зүйн үр дагаврыг хариуцах учиргүй... М нь бичиг баримтыг бүрэн бүрдүүлж, манай нэр дээр зөвшөөрлийг гаргуулж өгнө гэсэн боловч гаргаж өгөөгүй байж байтал уг зөвшөөрөл цуцлагдчихсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лгийн”...М, Э ХХК-д нь Архангай аймгийн Ц сумын нутаг Ш, У, Я, Ө гэх газруудад 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг бөгөөд Ц.М захиралтай Э ХХК-ийн МВ-007207, МВ-009258, М ХХК-ийн МВ-002427, МВ-002426 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэйгөөр тухайн газарт үйл ажиллагаа явуулсан. Ингэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заасан уул уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхий л бичиг баримтын бүрдлийг хангаж ажиллаж байсан. 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу дээрх компанийн үйл ажиллагаа 2009 оноос зогссон. Үйл ажиллагаа зогсоох хүртэл нийт эвдэгдсэн талбайн 70 хувьд нь техникийн нөхөн сэргээлт, 30 хувьд нь биологийн нөхөн сэргээлт хийсэн байдаг. Зын 2015 оны 289 дүгээр тогтоолоор дээрх хоёр компанийн 4 тусгай зөвшөөрлийн эрх сэргэж, үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдсэн. 2015 онд М ХХК нь 24 аж ахуйн нэгжтэй нөхөн сэргээлтийн ажилд туслан гүйцэтгэх гэрээ байгуулан өмнө ашигласан талбайд хаягдал шороо, эфель гаалийг угаалгаж эхэлсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуульд зөвшөөрөл эзэмшигч компани нь туслан гүйцэтгэгч авч ажиллуулж болно гэж заасан байдаг. М ХХК-ийн 2015 онд явуулсан үйл ажиллагаанд аймгийн М газраас шалгалт хийж бичиг баримтын бүрдэл хангаагүй, Б менежментийн төлөвлөгөө, уулын ажлын төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт зэрэг бичиг баримт байхгүй гэх шалтгаанаар үйл ажиллагааг нь зогсоож байсан ... 2015 онд М ХХК-с Б нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй “А” ХХК-р дээрх зөвшөөрөл бүхий талбайнуудад “Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ”-г 5 жилээр хийлгэж, Байгаль орчин, аялал жуулчлал, ногоон хөгжлийн яамаар батлуулсан байдаг. Энэ үнэлгээний агуулга нь М, Э ХХК-д 4 тусгай зөвшөөрөл бүхий талбайд алтны шороон ордын хаягдал эфель гаалийг угааж, алтны хаягдалгүй болсон талбайд нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгэх ерөнхий агуулгатай тайлан бөгөөд нийт эвдрэлд орох болон орсон талбайн хэмжээнд нөхөн сэргээлтийг шат дараатай хэрэгжүүлэх, байгаль орчинд нөлөөлөх хортой сөрөг нөлөөллийг байж болох хэмжээнд хэрхэн бууруулах, арилгах арга хэмжээг компанийн зүгээс авч хэрэгжүүлэх талын арга хэмжээг тусгаж хянуулж батлуулсан албан ёсны бичиг баримт юм. Энэ үнэлгээтэй уялдуулан жил бүр Б менежментийн төлөвлөгөөг тусгай зөвшөөрөл эзэмшигч боловсруулан мөн Байгал орчин, аялал жуулчлалын яамаар хянуулж, батлуулж, мөрдөж ажиллах ёстой. Жил бүр Б менежментийн төлөвлөгөөнд нөхөн сэргээлт хийх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүд, мөн хог хаягдлын менежмент, түүх соёлын өвийг хамгаалах... зэрэг 10 бүрэлдэхүүн хэсэгт багтсан төлөвлөгөө байдаг. Энэ батлагдсан төлөвлөгөөнд М, Б газар, О, Ч голын сав газрын захиргаа, сумын Зын тамгын газар зэрэг байгууллагаас хяналт тавьж ажилладаг...М, Э ХХК нь 2016 онд Б менежментийн төлөвлөгөөг талбай болгон дээр батлуулсан байдаг... 2017 онд мөн Б менежментийн төлөвлөгөөг талбай болгон дээр батлуулсан байдаг. Тухайн жилдээ 23 туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаад ажиллуулсан байсан... 2017 онд аймгийн ажлын хэсгээс шалгаж, М газраас 6-8-р сарыг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон. 2018, 2019 онд дээрх үйл ажиллагаа хэвээр үргэлжилж ирсэн... 2019 оны 08 дугаар сард аймгийн Заас тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг гаргаж Б яаманд дүгнэлт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, дээрх тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан бөгөөд түүнээс хойш дээрх газарт үйл ажиллагаа явуулаагүй, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа хийгээгүй байна... Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн тухайд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10-т “Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь Бг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, Б асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг байршуулна” гэж заасны дагуу тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөний зардлыг Зын 2015 оны 120 дугаар тогтоолын 4.5-д гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн тусгай зөвшөөрөл бүхий талбайд барьцаа хөрөнгийг тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 100 хувиар тооцож тусгай дансанд байршуулсан байх ёстой. Ингээд тухайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.11-д “Төсөл хэрэгжүүлэгчийн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлага болон уурхайн ашиглалтын жил бүрийн Б менежментийн төлөвлөгөөний биелэлт, хаалтын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг үндэслэн барьцаа хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно” гэж заасан. Үндсэндээ бол нөхөн сэргээлтээ хийгээд барьцаа хөрөнгийг буцаан авах ёстой... 2015 онд М ХХК-с Б нарийвчилсан үнэлгээ хийх эрхтэй “А” ХХК-р дээрх зөвшөөрөл бүхий талбайнуудад Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 5 жилээр хийлгэж, БОНХЯ-р батлуулсан. Түүнийхээ дагуу 2019 онд нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байх учиртай. 2015, 2016, 2017, 2018, 2019 гэсэн 5 жилд нөхөн сэргээлтээ хийсэн байх ёстой...”, “...М ХХК-ийн МВ-002426 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл Аум алт ХХК-д шилжээгүй, цуцлагдахдаа М ХХК-ийн нэр дээр цуцлагдсан учраас М ХХК нөхөн сэргээлтийн ажлыг хариуцна... МВ002427 дугаартай тусгай зөвшөөрөл М ХХК-н нэр дээр бүртгэлтэй байхдаа цуцлагдсан. Албан ёсоор Б ХХК-д шилжээгүй байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 53.3-д “Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Бг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар 38, 39, 45 дугаар зүйл болон Бг хамгаалах тухай хууль тогтоомжоор хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалт байдаг... Э ХХК-ийн МВ-007207 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл Б ХХК-ийн нэр дээр шилжээгүй, нөхөн сэргээлтийн ажлыг Э ХХК хариуцна... Албан ёсоор ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нэр дээр нь шилжээгүй байхад тухайн газар дээр ажилласныг хууль ёсоор ажилласан гэж үзэхгүй. Тийм болохоор албан ёсны тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК, Э ХХК хуульд зааснаар нөхөн сэргээлтийн ажлаа хариуцна...” гэх мэдүүлэг, гэрч Н.Цийн”...Ц.М нь Архангай аймгийн Ц суманд алт олборлох чиглэлээр 5 лиценз эзэмшдэг байсан... эзэмшиж байсан газруудад нөхөн сэргээлтийн ажил огт хийгдэж байгаагүй. Тус М газраас М, Э ХХК-д уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан эвдэгдсэн газар дээр нөхөн сэргээлтийн ажил хийх талаар удаа дараа албан шаардлага, албан бичиг, зөвлөмжүүдийг хүргүүлж байсан. М ХХК, Э ХХК-с хариу огт ирдэггүй байсан. Харин одоог хүртэл нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цын”...Нөхөн сэргээлтийн ажил одоог хүртэл хийгээгүй байгаад орон нутгийн зүгээс гомдолтой байна. Тухайн газарт малчин өрхүүд олон байдаг, мал бэлчээх газар муудсан. Гол, булаг, шанд бохирдож багассан асуудлууд байгаа... Архангай аймгийн Зын тамгын газраас Ц сумын О багийн үйл ажиллагаатай холбогдуулан ажлын хэсэг гарч миний бие ажлын хэсгийг ахалж одоог хүртэл ажиллаж байгаа. Миний зүгээс холбогдох мэргэжлийн байгууллагуудад Мтай холбоотой газруудад нөхөн сэргээлтийн ажил хийлгэх талаар үүрэг чиглэл өгч байсан. М, Б газрын холбогдох албан тушаалтнууд Ц.Мт хандаж нөхөн сэргээлтийн ажил хийлгэх талаар удаа дараа хандаж байсан гэж мэдэгдэж байсан... О багт үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж, компаниуд өөрсдийн боломжоор нөхөн сэргээлтийн ажил хэсэгчилсэн байдлаар хийж улсын комисст хүлээлгэн өгч байсан. Харин Ц.Мтай холбоотой газрууд нэг ч удаа нөхөн сэргээлт хийгээгүй нь үнэн...” гэх мэдүүлэг, гэрч М.Гын”...Нэг ч удаа нөхөн сэргээлтийн ажил хийгээгүй нь харамсалтай байна. М ХХК, Э ХХК-д нөхөн сэргээлтийн ажлаас зугтааж өөр компаниудын нэр дээр ашиглалтын лицензээ зарж нөхөн сэргээлт хийх ажлаас зугтааж байна... Би Ц сумын Зын ажлыг аваад 3 жил болох хугацаанд дээрх Ц.Мт болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад мэдэгдэл бичиж нөхөн сэргээлт хийлгэх талаар хандаж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Тгийн”...М, Э ХХК-ны Б нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд нөхөн сэргээлтийн ажлыг хэзээ, яаж хийх, ямар шат дараалалтай хийх, ямар зардлаар хийх зэрэг нь тусгагдсан байх ёстой. Үүний дагуу тухайн жилийн менежментийн төлөвлөгөө болон төлөвлөгөөний хэрэгжилтээр хяналт тавьж хийлгүүлэх ёстой... Б сайдын баталсан Б менежментийн төлөвлөгөө хянан батлах, тайлагнах журмын дагуу өмнөх жилийн Б менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 80 болон түүнээс дээш хувьтай хэрэгжсэн тохиолдолд дараа оны менежментийн төлөвлөгөөг батлах зохицуулалттай... Б менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэх ажлын хэсэг аймгийн Зын захирамжаар томилогдож, дүгнэлтээ Б яаманд ирүүлдэг, яам хянаж үзээд дараа оны төлөвлөгөөг баталдаг... М, Э ХХК-ны тухайн жилүүдийн Б менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг компани тухайн жилийнхээ 12 дугаар сарын 15-нд багтаан аймгийн дүгнэсэн дүгнэлтийн хамт Б яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт ирүүлсэн байх ёстой...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн”...АМГТГ-ын Уул уурхайн үйлдвэрлэл технологийн хэлтсээр хянуулж батлуулдаг. Энэ төлөвлөгөөний маягт-10 гэсэн хуудсанд Б нөхөн сэргээлт гэсэн хэсэг байдаг. Үүн дээр техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хэдэн га талбайд хийхээ хянуулж батлуулдаг... Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийн эрх зүйн зохицуулалт нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.9, 9.10, Ашигт малтмалын тухай хуулийн 38.1.8- д заасны дагуу төвлөрүүлж байх ёстой... Байгаль орчин, нийгмийн хамгааллын яамны сайдын 2014 оны А-04 дугаартай тушаалаар батлагдсан “Бг хамгаалах нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журам”-д заасны дагуу Бг хамгаалах, нөхөн сэргээх ажил бүрэн хийгдээгүй бол дээрх дансанд байршсан баталгааны мөнгөөр нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Энэ дансанд байгаа мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 39.3-д заасны дагуу үл маргах журмаар шаардлагатай хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргуулах ёстой. Хэрэв жил болгон тухайн жилийн Б менежментийн төлөвлөгөөг боловсруулж Б яамаар хянуулж батлуулж, тайлагнаад нөхөн сэргээлтээ жил болгон хийгээд хүлээлгэж өгөөд явсан бол дээрх дансанд байршуулсан хөрөнгийг буцаагаад олгох ёстой... манайд тусгайлан тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн тухайн тусгай зөвшөөрөлтэй орд газрын жил болгон батлуулсан Б менежментийн төлөвлөгөөний 1 хувь материал байхгүй, архивлагдаагүй байна... М, Э ХХК-д нь дээрх газруудад батлагдсан уулын ажлын төлөвлөгөө, Б менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулсан бол жил болгон нөхөн сэргээлтийн ажлыг хийж орон нутагт хүлээлгэн өгч байх учиртай... Сүүлийн жилүүдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу М, Э ХХК-д нь ашиглалт явуулсан талбайдаа техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийгээгүй, орон нутагт хүлээлгэж өгөөгүй байна... М ХХК-ны нэрээр нөхөн сэргээлтийн барьцаанд төвлөрсөн нийт 212,000,000 төгрөг..., Э ХХК-ны нэрээр төвлөрсөн 86,162,500 төгрөг нь тухайн компанийн аль тусгай зөвшөөрөлтэй хаана байдаг орд газрын барьцаа болох нь тодорхойгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Эн”...Би Ц суманд уул уурхайн чиглэлийг хариуцаад 28 жил болж байна.... Алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан газруудад булаг шанд байсан, одоо бол байхгүй болсон... ус хэрэглэж байсан бөгөөд хэрэглэсэн бохир ус нь О гол руу орж байсан нь үнэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Оы”...2005 оноос 2009 оныг хүртэл Ц.М... нөхөн сэргээлтийн ажил 70 хувь хийж улсын комисст хүлээлгэж өгч байсан нь үнэн. Харин 2010 оноос хойш нөхөн сэргээлт хийсэн газруудаа буцааж ухаж эхэлж, одоог хүртэл нөхөн сэргээлтийн ажил огт хийгээгүй байгаа...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сгийн”...Дээрх компаниуд 2018, 2019 онд Б менежментийн төлөвлөгөө батлуулахаар материалаа барьж ирсэн. Гэтэл Бг хамгаалах үүргээ биелүүлээгүй болохоор баталж өгөөгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Бын”...Би 2005 онд “Э” ХХК-ний захирлаар томилогдон ажиллаж байгаад 2009 онд Ц.М захирал намайг ажлаас халсан бөгөөд би тухайн цаг хугацаанаас хойш “Э” ХХК-д ямар ч хамааралгүй болсон. Улсын бүртгэл дээр тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд одоо болтол миний нэрээр явж байгааг гайхаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Т.Хын”...“Э” ХХК-ний санхүүгийн тооцоог 2017, 2018 онуудад гаргаж өгсөн. Ц.М захирал Монгол улсад тус компанийг төлөөлнө...” гэх мэдүүлэг, гэрч С.Бын”...Би 2006 оноос 2008 оны хооронд Э ХХК-ний Өмнөговь аймгийн Мандал-Овоо суманд байрлах баяжуулах үйлдвэрт ажилласан юм. “И” ХХК-ийн байр нь Ц.М захирлын хувьд эзэмшдэг компанийн байр юм. Энэ байранд М, Э ХХК болон бусад охин компаниуд нь байрладаг байсан. Намайг энд ажиллаж эхлэхэд Э ХХК-ний ажилтан гэх хүн байгаагүй.Уулын ажлын төлөвлөгөөг Ц.М захирал зөвшөөрч гарын үсэг зурдаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Лгийн”...Ц.Мын эзэмшлийн "М". "Э" ХХК-нууд нь Архангай аймгийн Ц сумын О багийн нутагт эзэмшдэг ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газруудад голын голдирол өөрчлөх төслийг зохих журмын дагуу холбогдох байгууллагаар батлуулж, голын голдирол өөрчлөх зөвшөөрөл авч байгаагүй, усны сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалтын бүсийг тогтоож тэмдэгжүүлэх ажлыг хийж гүйцэтгээгүй. Намайг анх 2016 онд Архангай аймгийн Ц сумын О багийн нутаг дэвсгэрт очиж ажиллахад Ц.Мын эзэмшлийн ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй талбайнууд нь голын голдиролд алт олборлох үйл ажиллагаа явуулж, уг үйл ажиллагаа явуулснаас болж голын үндсэн голдирол нь хаагуур урсаж байсан нь мэдэгдэхээргүй болсон байсан. Уул уурхайн аливаа төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг 5 жил хүртэлх хугацаагаар боловсруулж, батлуулна. Нарийвчилсан үнэлгээ батлагдсаны дараа уг үнэлгээнд тусгагдсан Бг хамгаалах, нөхөн сэргээх ажлуудыг тухайн жилийн Б менежмент төлөвлөгөөнд жил бүр тусгаж, Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнаар батлуулдаг...” гэх мэдүүлэг, Ойт бүс ХХК-ний 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23/10 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 19/16 дугаартай дүгнэлт, үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Э ХХК-г тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг,
шүүгдэгч Ц.М нь Э ХХК-ныг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд тухайн гэмт хэргийн хохирлын хувьд их хэмжээний хохирол буюу Эрүүгийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс дээш хэмжээний хохирол учирсан талаар удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүдэд тусгажээ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Э ХХК-г тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Ц.Мыг нь Э ХХК-ныг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Э ХХК-г тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн гэмт хэрэгт,
шүүгдэгч Б овогт Цын Мыг Э ХХК-ныг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ. Энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хувьд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал байгаа учраас, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Учир нь шинжээчийн дүгнэлтэд заасан талбайн хэмжээ зөрүүтэй, дээрх 009258 тусгай зөвшөөрөл бүхий талбайд нөхөн сэргээлтийн ажлыг Г ХХК хийж гүйцэтгэсэн талаар Архангай аймгийн Зын тамгын газраас холбогдох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ирүүлсэн мөн Э ХХК нь менежментийн төлөвлөгөөнд заасан нөхөн төлбөрийн орлогын төрийн байгууллагын дансанд байршуулсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 39.3 дугаар зүйлд Бг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд Б асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр Бг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна гэж 39.4 дүгээр зүйлд Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон Б менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгийг түүнд уурхайн хаалтын үе шатанд буцааж өгнө гэж заасан болно. Мөн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/23810 дугаартай шийдвэрээр нөхөн сэргээлтийн зардалд М ХХК-аас 59,274,700,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Архангай аймгийн Зад гаргуулахаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Архангай аймгийн Зын зүгээс анх нэхэмжилж байсан үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нэхэмжилсэн талаар шүүхийн шийдвэрт дурдагдсан байх бөгөөд улсын яллагч уг нөхөн сэргээлтийн зардал нь 2015 оноос өмнө нь үйл ажиллагаа явуулсаны нөхөн төлбөр гэж тайлбарлаж байх боловч үүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, хохирол хор уршгийн асуудлыг энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх боломжгүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Тус хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Архангай аймгийн .......н ажилтан Г.Ж нь “...Архангай аймгийн Цагдаагийн Мөрдөн байцаах тасгаас Ойт бүс ХХК-нд шинжээч томилж дүгнэлт гаргуулсаны дагуу Ойт бүс ХХК-наас шинжээчийн төлбөрт 5000000 төгрөгийн нэхэмжлэлийг ирүүлсний дагуу цагдаагийн газар уг шинжээчийн хөлсийг төлсөн. Иймд уг шинжээчийн зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулан төрийн сангийн 100900000707 тоот дансанд гаргуулж өгнө үү гэж мэдүүлсэн.
Шүүхээс шүүгдэгч Ц.Мыг тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн хөлс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарч байх ба мөн хуулийн 11.6 дугар зүйлийн 1 хэсэгт “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заажээ. Иймд шүүгдэгч Ц.Маас шинжээчийн хөлс болох 5.000.000/таван сая/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Ж/төрийн сангийн 1...... тоотод данс/-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Прокурор 2015 оноос 2019 онд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Э ХХК-г 2023 онд яллагдагчаар татжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдэж энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэхээр заасан бол тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай адил байдлаар хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан бөгөөд Э ХХК-г хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа яллагдагчаар татсан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
шүүгдэгч Ц.Мт 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүнийг хорих ял эдэлж байсан хорих ангиас нь Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд 2024 оны 03 сарын 02-ны өдөр ирүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусч 2023 оны 03 сарын 22-нд хорих анги руу хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Иймд түүний цагдан хоригдсон 21/хорин нэг/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000/арван таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мыг 2015 оноос 2019 онуудад Архангай аймгийн Ц сумын О багийн нутагт тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын олборлолт явуулж нөхөн сэргээлтийн ажлын зохих журмын дагуу хийгээгүй улмаас МВ-002427, МВ-002426 тусгай зөвшөөрөл бүхий газарт эвдрэл үүсэж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Э ХХК-г тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын үүднээс үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б овогт Цын Мыг Мыг Э ХХК-ныг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны хувьд тусгай зөвшөөрөлтэйгээр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Э ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мыг 20.000/хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000/хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мын цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг нэг хоногийг торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000/арван таван мянга/ төгрөгөөр тооцож торгох ялаас хассугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.9 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Маас 5.000.000/таван сая/ төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Г.Ж/төрийн сангийн 1.......... тоотод данс/-т олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР