| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0195/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/208 |
| Огноо | 2024-10-22 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/208
2024/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: О.Ч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оын Чт холбогдох эрүүгийн 2412001100155 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Э. сумын .... баг, ...... тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 75 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч О.Чыг эцэг Ш.О, Эх Ц.О нарын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ....... оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Оын Ч/РД:АЮ............/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15-16 цагийн үед Архангай аймгийн Э. сумын . баг ........ байрны гадна хууль сахиулагч Д.Дыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг хүч хэрэглэхээр заналхийлж хүч хэрэглэж буюу нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2412001100155 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Д.Дын өгсөн:
“...Би 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өглөөний 10-16 цагийн хооронд Архангай аймгийн ......... багийн нутаг дэвсгэрт ............... цагдаа Б.Хын хамт явган эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед Архангай аймгийн Ц газрын ..... тоот утаснаас 14 цагийн үед иргэн О.Ч нь авч Архангай аймгийн Э сумын ...... баг ............. тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ агсам согтуу тавиад байна гэх дуудлагыг 14 цаг 40 минутад очих үед иргэн О.Ч нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьж байсан. Гэрт нь орох үед гэр нь эмх цэгцгүй болсон байдалтай цайны халуун сав хагарч цай асгарсан байсан. Иргэн О.Чт хандаж та гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ агсам согтуу тавьж болохгүй гэж хэлээд таныг эрүүлжүүлэх саатуулах байранд саатуулна гэж хэлсэн. Тэгтэл иргэн О.Ч нь би хэрэг хийгээгүй би тэр газар руу очихгүй гэж хэлээд орон дээрээсээ босохгүй байсан тэгээд байж байтал гэрээсээ хоёр найзтайгаа хамт гараад явсан. Би олон нийтийн цагдаа Б.Хын хамт араас нь гарч очоод таныг Ц газар аваачиж хэсгийн байцаагчтай уулзуулна гэж хэлэхэд хариуд нь иргэн О.Ч нь намайг заамдаж аваад би тэр газар руу чинь очихгүй гэж хэлээд нүүр рүү нэг удаа цохисон ба би тэр үед газар суусан ба тэр үед дахиад нүүр рүү хөлөөрөө өшиглөх үйлдэл хийх үед би өөрийн эзэмшлийн самсунг А50 загварын гар утсаараа нүүрээ хаах үед миний гар гар утсыг өшиглөж утасны дэлгэц хагарч ямар ч ажиллагаагүй болсон. Тэгээд би иргэн О.Чын гарыг ард нь гавлаж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөөд согтолтын зэрэг хэмжих багаж буюу дрегараар хэмжихэд 2.07% бүхэл гарсан. Би тухайн үед эргүүлд явж байсан учир албаны дүрэмт хувцсыг иж бүрнээр нь өмссөн байсан ба энгэрийн камер тухайн үед бичлэг хийж байсан ба камерт миний гар утас хэвийн ажиллагаатай байсан нь бас харагдаж байгаа. Миний өмсөж байсан албаны дүрэмт хувцсанд иргэн О.Ч халдах үед урагдтал үүсээгүй урагдаж сэмрээгүй байсан. Би өөрийн самсунг А50 загварын гар утасны дэлгэцээ засуулж авмаар байна. Өөр надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч Д.Дын дахин өгсөн:
“...Миний эзэмшлийн тухайн үед барьж байсан утас СамсунгА50 загварын гар утас байсан. Тухайн үед гар утасныхаа загварыг андуурч А52 гэж бодож байсан чинь А50 загварын утас байсан. Би анх самсунг А50 загварын гар утсыг 2020 онд Улаанбаатар хотод байх үедээ 350.000 төгрөгөөр авч байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 74-75 дугаар тал/
*Гэрч Б.Хын өгсөн:
“...Би 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө цагийн хуваарийн дагуу эргүүлийн үүрэг Архангай аймгийн ....... багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх үүрэгтэй байсан эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаанд Архангай аймгийн Э сумын .. баг ... гэсэн орон сууцны ..давхар ... тоотод иргэн О.Ч нь эцэг эхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ агсам тавьсан гэх дуудлагын дагуу нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, Ц дэд ахлагч Д.Дын хамт 14 цаг 50 минутад очтол иргэн О.Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч эрүүлжүүлэх зорилгоор авч явах гэсэн боловч Ц алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэж хэл амаар доромжилсон ба дэд ахлагч Д.Д иргэн О.Чт хандаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна таныг Ц газрын эрүүлжүүлэх саатуулах байранд аваачна гэж хэлтэл иргэн О.Ч нь Д.Дын нүүр болон уруул хэсэгт нь нэг нэг удаа цохисон ба Д.Д хариу үйлдэл үзүүлээгүй өөрийгөө хамгаалах үед Сумсунг А52 маркийн гар утасны дэлгэц хагарч ажиллагаагүй болсон байсан. Тэгээд иргэн О.Чыг нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, Ц дэд ахлагч Д.Дын хамтаар гавлаж Архангай аймгийн Ц газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн ба О.Чын согтолтын зэргийг шалгахад 2 бүхэл 07 бүхэл согтолтын зэрэгтэй гарсан. Иргэн О.Чын гэрт түүний эцэг эх болон өөр хүмүүс байсан. Цайны халуун сав хагарч дотор нь байсан цай нь хивсэн дээр асгарсан байсан ба бусад эд зүйлс нь хэвийн байсан. Би иргэн О.Чаар Самсунг-А52 маркийн гар утасныхаа эвдрэл гэмтлийг засуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-14 дүгээр тал/
*Гэрч Г.Нгийн өгсөн:
“...2023 оны 11 дүгээр сарын 05-ны О.Ч тэр өдөр надтай гар утсаар холбогдож шинэ гэр зарна авах хүн гэхээр нь очиж үзэж хараад үнэ тохирвол авах зорилготой очтол худлаа ярьсан байсан тухайн гэрийг аав ээж нь зарахгүй гэсэн хариулт хэлсэн тэгээд өөрийн гэр рүүгээ явсан байсан. Хоёроос гурван цагийн дараагаар над руу гар утсаар холбогдож гэрээ би чамд зарна би өөрийн гэрээ мэднэ гэхээр нь Чын төрсөн аав болох Оын гадна очтол О.Ч нэг найзын хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолтой ирсэн байсан тэгээд аавынх нь гэр рүү ортол ар гэрийнхэн нь байсан О.Чын хадам эмээ болох настай хүн өөрийн төрсөн аав болон ээжид нь О.Чын талаар худал үнэн нь мэдэгдэхгүй сонин сонин юм ярихаар нь манай найз согтолттой байсан учир гэнэт уур нь хүрч ширээг нь хөлөөрөө өшиглөж орхитол дээр нь байсан халуун сав унаж хагарсан асуудал болсон тэгээд байж байтал төрсөн ээж нь Ц байгууллагат дуудлага тухайн үед өгч байсан тэгээд маргалдаж байж байтал Ц хоёр алба хаагч ирж болсон асуудлын талаар асууж О.Чын авч явах гэтэл манай найз эсэргүүцэж хэсэг явахгүй байр суурь илэрхийлсэн тэгээд байж байтал ээж болох нэг эмэгтэй нь О.Чыг аваад явчихаа энд байвал агсам согтуу тавиад хэцүү гэхээр нь Ц газар луу хоёр алба хаагч авч явахаар “Хану Энж" гэх байрнаас гарч явж байтал гэнэт О.Ч та нар яахаараа намайг авч явдаг юм бэ? Би явахгүй гэхээр нь Ц алба хаагч зайлшгүй таныг авч явах хэрэгтэй гэж хэлтэл О.Ч уурлаад Ц хамар хэсэг рүү нь цохисон, дараагаар нь тэр цагдаа болон манай найз О.Ч хоёр хэсэг маргалдаж зогссон тэгээд тэр Ц алба хаагчийн гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн байсан тар хоёр маргалдаж дууссаны дараагаар тэгээд О.Чыг Ц байгууллагын эргүүлийн авто машин ирж аваад явсан өөр зүйл болоогүй. Би тухайн үед харалдаа ойрхон зогсож байсан. Ц алба хаагч болон О.Ч нар нь биеэр ойролцоо байсан ба манай найз О.Ч масс ихтэй харагдаж байсан. О.Ч Ц алба хаагч Д.Дыг эсэргүүцэж биед нь халдах үед би салгах гэсэн боловч О.Ч намайг цаашаа бай гэж хэлсэн харин тэр цагдаа бас хэрэггүй зүгээрээ байж бай гэж хэлсэн тэгээд О.Чын авч явах үед миний гар утасны дэлгэц хагарч ажиллагаагүй болсон байна шүү гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 87-88 дугаар тал/
*Гэрч Г.Нгийн дахин өгсөн:
“...Манай найз О.Чыг Ц алба хаагч Д.Д нь авч явахаар болоод ........... байрны гадна зогсож байхад манай найз явахгүй гэж эсэргүүцсэн. Би явахгүй, миний биед битгий хүрээд бай гэх мэт үг хэлж байсан. Тэгтэл манай найз О.Ч Ц алба хаагч Д.Д гэх цагдааг заамдаж аваад цохисон. Өмнө мэдүүлэг өгөхдөө О.Чыг тухайн Ц алба хаагчийг гараараа цохисон гэж мэдүүлсэн би үед андуурсан хэлсэн байсан духаараа хамар хэсэгт нь нэг удаа мөргөж дараагаар нь тухайн Ц алба хаагчийг хөлөөрөө хавирч унагаагаад давхралдаж нэг бүтэн өнхрөөд босож ирсэн. Би дөнгөж байрнаас гарч ирээд тэр 2-ын ар хэсгээс нь хараад зогсож байсан. Хэрэг учрал болох цаг хугацаанд ... байран дотор байсан. Тухайн үед би эрүүл байсан. Ц албан хаагчийг эсэргүүцэж хараалын үг хэлээд байх шиг байсан. Тэрийг нь би анзаараагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 95-96 дугаар тал/
*Яллагдагч О.Чын өгсөн:
“…Зүйчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 108-109 дүгээр тал тал/
*Дамно ХХК-ийн 2023 оны 11 сарын 08-ны өдрийн АЦ-23-214 дугаартай “...Самсунг галакси А-50 маркийн гар утасны дэлгэцийн үнэ 100.000/нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт /хх-ийн 49-51 дүгээр тал/,
* 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Д.Даас гаргасан “Нэр бүхий этгээд нь хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” гэх гэмт хэргийн талаарх гомдол/хх-ийн 2 дугаар тал/
* Архангай аймгийн Ц газрын Шуурхай удирдлагын тасгаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 29/5463 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэд ахлагч Д.Дын 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн үүрэг гүйцэтгэсэн томилгоо”/хх-ийн 27-28 дугаар тал/
* О.Чын эрүүлжүүлэгдсэн талаарх бүртгэл, тэмдэглэл/хх-ийн 29 дүгээр тал/
* Хохирогч Д.Даас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 80-83 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 112 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15-16 цагийн үед шүүгдэгч О.Ч нь Архангай аймгийн Э сумын . дугаар баг ..... байрны гадна хууль сахиулагч Д.Дыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль сахиулагчийг хүч хэрэглэхээр заналхийлж, хүч хэрэглэж нүүр рүү нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж эсэргүүцсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь согтуурсан үедээ 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 15-16 цагийн үед Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг “Хануй инж” байрны гадна хууль сахиулагч Д.Дыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль хүч хэрэглэж биед нь халдаж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Дын“...О.Ч нь авч Архангай аймгийн Э сумын 3 дугаар баг Хану Энж байрны 1 давхар 01 тоотод оршин суух гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ агсам согтуу тавиад байна гэх дуудлагыг 14 цаг 40 минутад очих үед иргэн О.Ч нь гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж агсам тавьж байсан. О.Ч нь намайг заамдаж аваад би тэр газар руу чинь очихгүй гэж хэлээд нүүр рүү нэг удаа цохисон ба би тэр үед газар суусан ба тэр үед дахин нүүр рүү хөлөөрөө өшиглөх үйлдэл хийх үед би өөрийн эзэмшлийн самсунг А50 загварын гар утсаараа нүүрээ хаах үед миний гар гар утсыг өшиглөж утасны дэлгэц хагарч ямар ч ажиллагаагүй болсон. Тэгээд би иргэн О.Чын гарыг ард нь гавлаж эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгөөд согтолтын зэрэг хэмжих багаж буюу дрегараар хэмжихэд 2.07% бүхэл гарсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хын”...дэд ахлагч Д.Д иргэн О.Чт хандаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна таныг Ц газрын эрүүлжүүлэх саатуулах байранд аваачна гэж хэлтэл иргэн О.Ч нь Д.Дын нүүр болон уруул хэсэгт нь нэг нэг удаа цохисон ба Д.Д хариу үйлдэл үзүүлээгүй өөрийгөө хамгаалах үед Сумсунг А52 маркийн гар утасны дэлгэц хагарч ажиллагаагүй болсон байсан. Тэгээд иргэн О.Чыг нийтийн хэв журам хамгаалах тасгийн, эрүүлжүүлэх саатуулах байрны цагдаа, Ц дэд ахлагч Д.Дын хамтаар гавлаж Архангай аймгийн Ц газрын эрүүлжүүлэх саатуулах байранд хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Г.Нгийн”...О.Ч та нар яахаараа намайг авч явдаг юм бэ? Би явахгүй гэхээр нь Ц алба хаагч зайлшгүй таныг авч явах хэрэгтэй гэж хэлтэл О.Ч уурлаад Ц хамар хэсэг рүү нь цохисон, дараагаар нь тэр цагдаа болон манай найз О.Ч хоёр хэсэг маргалдаж зогссон тэгээд тэр Ц алба хаагчийн гар утасны дэлгэц хагарч эвдэрсэн байсан тар хоёр маргалдаж дууссаны дараагаар тэгээд О.Чыг Ц байгууллагын эргүүлийн авто машин ирж аваад явсан өөр зүйл болоогүй. Би тухайн үед харалдаа ойрхон зогсож байсан. Ц алба хаагч болон О.Ч нар нь биеэр ойролцоо байсан ба манай найз О.Ч масс ихтэй харагдаж байсан. О.Ч Ц алба хаагч Д.Дыг эсэргүүцэж биед нь халдах үед би салгах гэсэн боловч О.Ч намайг цаашаа бай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч О.Чын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч О.Чын хууль сахиулагч буюу Ц албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлсэн, түүний биед халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд энэ гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй заавал хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, гэмт хэргийг улмаас хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учраагүй боловч түүнд хор уршиг учирсан байна.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Чын хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч О.Чыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч О.Чын зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан бөгөөд шүүгдэгч О.Чт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг нөхөн төлсөнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг долоон сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Чт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгчийн захирамжаар авсан боловч түүнийг албадан ирүүлж, цагдан хорих байранд хүргэх ажиллагааг хийгээгүй, цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон хөрөнгө битүүмжлэгдээгүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Оын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Чыг 2.700/хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000/хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
5. Шүүгдэгч О.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Чт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР