Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2017/02808

 

 

 

 

 

 

 

 

       2017 оны 12 сарын 20 өдөр

  Дугаар 183/ШШ2017/02808

                Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Тайм тауэр, 219 дүгээр байр, 24 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, 37 настай, ЦБ:80092078 тоот регистрийн дугаартай, Даваа овогтой Бямбаагийн Бийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, Дунд гол гудамж, 33 байрны 10 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, 55 настай, ЧО:62040211 тоот регистрийн дугаартай, Дунуу овогт Гүржавын Чад холбогдох

 

10.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа, түүний өмгөөлөгч С.Алтанцэцэг, хариуцагч Г.Ч, түүний өмгөөлөгч Б.Бүрнээ, М.Алтанцэцэг, гэрч Г.Чимэдрэгзэн,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов. 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.Б миний бие 2014 онд Г.Чад байр авахад нь урьдчилгаа болгож 10.000.000 төгрөгийг өгсөн ба 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баталгаагаар 2017 оны 06 дугаар сарын 01-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч одоогийн байдлаар төлбөр төлөгдөөгүй байгаа ба чи шүүхэд ханд гэсэн учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б нь 2011 онд Г.Чын охин Ч.Нямсүрэнтэй гэр бүл болж, нэг хүүхдийн эцэг эх болцгоосон. Гэр бүл болсны дараа Г.Ч Б.Бийн ээж Т.Занданжавыг дуудан уулзаж, хоёр хүүхдээ тусдаа байртай болгомоор байна, ганц охиноо айлын бөөрөнд амьдруулмааргүй байна гэж хэлсэн байдаг. Ингээд Т.Занданжав гуай эцгээс нь үлдсэн байрыг тухайн үед 60.000.000 төгрөгөөр зарж, 30.000.000 төгрөгийг хүү Б.Бөд өгсөн гэдэг. Б.Б уг мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг Г.Чад өгөхөд охин Ч.Нямсүрэнгийн нэр дээр машин авч, 10.000.000 төгрөгийг  байрны урьдчилгаанд гэж авсан. Учир нь Г.Ч өөрийн ажиллаж байсан компаниас байр захиалж байгаа, урьдчилгаанд 10.000.000 төгрөг өгөөд байр авна, та хоёр ажилгүй болохоор зээл олгохгүй, миний нэр дээр байрыг авна, гэхдээ энэ байр та хоёрын байр болно гэж хэлсэн. Түүнээс хойш буюу байр авснаас хойш гэрлэгчид салах болж шүүхэд маргаан үүсч хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудад ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй байсан байна. Яагаад гэвэл гэрлэгчдийн дунд гэрчилгээнээс өөр зүйл байгаагүй. Хэрэв өнөөдөр нэхэмжлэгчийн өмчлөлд байр очсон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Шүүхийн шийдвэрээр тэдний гэрлэлтийг цуцалж, охин Б.Бөртө-Үжинг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Гэрлэлт цуцлуулснаас хойш нэг удаа Г.Чын дүү Г.Чимэдрэгзэн  Б.Бтэй уулзаж, Г.Ч охин Б.Бөртө-Үжинг үрчлүүлээч гэж байна гэхэд нь зөвшөөрөөгүй.  Дараа нь Хан-Уул дүүргийн Бүртгэл мэдээллийн төвөөс та хүүхэд үрчлүүлэх хүсэлт өгсөн байна, өөрөө ирж гарын үсэг зур гэхэд нь гайхаад өргөдөл өгөөгүй гэхэд за ойлголоо гээд утсаа тасалсан гэдэг. Гэтэл хэсэг хугацааны дараа Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар Б.Бтэй уулзаж, Г.Ч, охиныг надад үрчлүүлээч, хүүхдийн ирээдүйг бодмоор байна, чиний байрны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг өгье, хүүхдийн тэтгэлэг авахгүй, нотариатаар орж баталгаажуулъя гэж хэлсэн байдаг. Б.Б ямар нэгэн санал санаачлага гаргаагүй, гэтэл хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэж дарамталсан мэтээр худал гүтгэж байгаад гайхаж байна. Баталгаа, батламж гэх бичгийг Г.Ч, Г.Чимэдрэгзэн нар бичиж ирсэн ба Б.Б гарын үсэг зурсан. Тухайн үед Г.Ч бэлэн мөнгө алга, 6 сарын дараа өгнө гэж хэлж, баталгаан дээр бичсэн. Гэтэл одоо мөнгийг өгөхгүй гэж өөр зүйл ярьж байна.  Б.Б Г.Чын охиндоо машин авч өгсөн 20.000.000 төгрөгийг нэхэмжлээгүй, зөвхөн байрны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б.Бийн ээж Т.Занданжав байраа зарсан гэдэг нь тогтоогдсон, 60.000.000 төгрөгийг Б.Бийн дансанд шилжүүлсэн, Б.Б 30.000.000 төгрөгийг авсан гэдэг нь дансны хуулгын баримтаар тогтоогдож байгаа. Т.Занданжав гуай өмнөх шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн боловч шүүх хуралдаан хойшлогдсон. Тэрээр одоо АНУ яваад эзгүй байгаа. Явахаасаа өмнө өөрийн байраа зарсан, мөнгийг хүүдээ өгсөн, уг мөнгийг юунд зарцуулсан талаар болсон асуудлыг үнэнээр нь өөрөө бичиж, гарын үсгээ зурж, гарын үсгийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн, уг тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 

Хариуцагч Г.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Б.Бийн нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл юм. Б.Б нь миний охин Ч.Нямсүрэнтэй 2011 онд танилцаж, манай хашаа байшинд 3 жил, орон сууцанд 2 жил, нийт 5 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд би түүнээс огт мөнгө авч байгаагүй. Хэрэв авсан байсан бол түүнийг нь нотлох баримт байвал гаргаад ир, тэгвэл төлөхөд бэлэн байна. Гэхдээ тийм зүйл байхгүй. Мөн урьдчилгаанд 10.000.000 төгрөг өгсөн гээд байгаа орон сууцыг би өөрийн ажиллаж байсан Марко поло компаниас авсан. Б.Б, Ч.Нямсүрэн хоёр таарч тохирохгүй байна гээд шүүхээр орж, гэрлэлтээ цуцлуулсан. Хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Охин Б.Бөртө-Үжингийн хувьд эцэг нь орхиод явсан, эх нь өвчтэй гээд байнга БНСУ явж эмчлүүлдэг, зээ охины ирээдүйд эхнэр бид хоёр маш их зовж, хэцүү байсан тул хүүхдийг үрчилж авахаар болж, дээрх баталгааг бичсэн. Батламжийг миний дүү Г.Чимэдрэгзэн бичсэн ба баталгааг нотариат орж бичсэн байх, би бичээгүй. Хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгийг зөвшөөрч байна. Харин хүүхэд үрчлүүлэх бичигт гарын үсэг зуруулсны төлөө өг гэж шаардаж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би эхлээд 10.000.000 төгрөгийг боломжтой үедээ өгье гэж бодож байсан нь үнэн, гэтэл тухайн үед надад бэлэн мөнгө байгаагүй, гэтэл намайг элдвээр хэлж, мөнгө өгөхгүй бол шүүхэд өгнө, байрыг чинь хураалгана гэж хэлэхэд нь миний уур хүрсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  нэхэмжлэгч Б.Бөөс 10.000.000 төгрөгийг хэзээ ч авч байгаагүй бөгөөд түүнд төлөх ямар нэг өр төлбөр байхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчийн шаардаж байгаа 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд хэрэглэхээр авсан мэтээр тайлбарлан нэхэмжлэл гаргаж байгаа учрыг тайлбарлахад бидний хооронд мөнгө төгрөг өгөлцөж авалцаж өр авлага үүсгэсэн асуудал огт байхгүй ба миний зээ охин Ч.Бөртэ-Үжингээ үрчилж авахыг хүссэн хүсэл сонирхлын дагуу хүүхэд үрчилж авахад хуулиар тавигдсан шаардлага болох төрсөн эцгээс нь олгосон зөвшөөрөл хэрэгтэй болсноо хэлэхэд нэхэмжлэгч надад хоёр шаардлага тулгасан. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэсэн. Тухайн үед зээ охиноо асрамждаа авахыг илүүтэй хүсч байсан тул тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Баталгаа гаргах нь” гэх эх загвар дээр гарын үсгээ зурсан юм. Нэгэнт хариуцагчаас хэзээ ч тийм мөнгө авч байгаагүй болохоор 10.000.000 төгрөгийг түүнд төлнө гэдэг худлаа. Уг баталгаа гэх баримт нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байсан гэдэг нь бүх нотлох баримтаар нотлогдоно. Миний бие ахлах геологич мэргэжилтэй зөвлөх хийдэг ба Марко поло ХХК-иас өөрийн цалин орлогоор байраа худалдаж авсан бөгөөд амьдралдаа хүрэлцэхүйц хангалттай орлоготой байдаг тул нэхэмжлэгчээс байр авахад зориулж 10.000.000 төгрөг зээлж авах ямар ч шаардлага байхгүй. Иймд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болормаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “батламж гаргах” нь гэх бичвэрийг Г.Чын дүү Г.Чимэдрэгзэн бичиж, Б.Бөөр гарын үсэг зуруулж, улмаар Г.Ч, Б.Б нар мөн өдрөө нотариат орж, “баталгаа гаргах нь” бичгийг үйлдэж гарын үсэг зурсан.  Энэ баталгааг нотариат дээр хийсэн бөгөөд нотариат баталсан. Б.Б нь яагаад Г.Чад 10.000.000 төгрөг өгсөн гэхээр өөрийн компаниас байр захиалж байгаа, та хоёрыг орон сууцтай болгож өгнө гэж хэлсэн болохоор л өгсөн. Б.Б болон Г.Ч нар нь яагаад энэ баталгаа, батламж дээр гарын үсгээ зурсан талаар өмнө нь зөндөө тайлбарласан. Байрны урьдчилгаа төлбөрийг 5 жилийн өмнө өгсөн, яагаад 5 жилийн дараа баталгаа гэх баримтыг үйлдсэн гэхээр тухайн үед хариуцагч нь хадам аав нь байсан бөгөөд гэр бүлийн гишүүд байсан учраас тухайн үедээ ямар нэг баримт үйлдээгүй юм. Уг баталгаа нь хууль зүйн хүрээнд хийгдсэн. Тиймээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гэрч Г.Чимэдрэгзэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.Чын төрсөн дүү юм. Б.Б, Ч.Нямсүрэн нарын дундаас төрсөн хүүхдийг үрчлэх асуудлыг хөөцөлдөөд өгөөч гэж намайг Г.Ч ах гуйж байсан. Хүүхэд үрчлүүлэх болон хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн асуудал яригдсан. Хүүхдийн тэтгэлэг төлөх талаар энэ хоёр бас өөр баримт үйлдэж байсан. Хүүхэд үрчлүүлэх асуудал үүсэхэд Г.Чаас Б.Б мөнгө нэхсэн. Тэгээд хоорондоо өгч авах талаар ярьсан. Ингэхдээ хүүхдийн төлбөр өгөхгүй гэж гарын үсэг зуруулж өгөөч гэсний дагуу би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ...Батламж гаргах нь... гэсэн баримтыг гараараа бичиж энэ  хоёр гарын үсэг зурсан. Г.Ч, Б.Б хоёр цаашаа өөр өрөөнд орж ярилцсан. Тэнд юу ярьж, ямар баримт үйлдсэн талаар би мэдэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

 

   Б.Б нь Г.Чад холбогдуулан 10.000.000 төгрөг гаргуулах, Г.Ч Б.Бөд холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн  шаардлагыг тус тус гаргажээ.

   Шүүх дараахь хууль зүйн үндэслэлээр Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

  Б.Б 2011 онд Г.Чын охин Ч.Нямсүрэнтэй гэр бүл болж, нэг хүүхдийн эцэг эх болж хамтран амьдарч байсан байх ба таарч тохирохгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулж, охин Ч.Бөртэ-Үжинг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1240 дугаартай шийдвэрээр тогтоогдож байна.

     Нэхэмжлэгч Б.Б нь Ч.Нямсүрэнтэй хамт амьдарч байх хугацаанд хадам аав Г.Ч хоёр хүүхдийг тусдаа орон сууцтай болгох үүднээс өөрийн нэр дээр компаниас байр авсан гэх бөгөөд Б.Бийн ээж Т.Занданжав өөрийн 3 өрөө орон сууцыг 60.000.000 төгрөгөөр зарж, хүү Б.Бөд 30.000.000 төгрөг өгснөөс 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд өгсөн, улмаар гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломгүй болж, гэрлэлтээ цуцлуулснаас урьдчилгаанд төлсөн 10.000.000 төгрөгийг буцаан авахаар болсон гэж тайлбарлан 10.000.000 төгрөг нэхэмжилж, дээрх нэхэмжлэлийн шардлагаа дэмжиж байна.

 

     Харин хариуцагч Г.Ч Б.Бийн нэхэмжилж байгаа 10.000.000 төгрөгийн асуудал нь хүүхдийн тэтгэмжийг авахгүй байх, хүүхэд үрчлүүлсний төлөө хийсэн зүйл тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна.

 

Г.Ч Марко поло ХХК-тай орон сууц эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээг 2012 оны 12 дугаар сарын 28-нд байгуулсан байх бөгөөд компани ажилтанд орон сууцны үнээс 70 хувийн хөнгөлөлт үзүүлж, 22.661.100 төгрөг төлөх уг мөнгөнөөс 10.961.100 төгрөгийг гэрээ байгуулсан өдрөө, үлдэх 11.700.000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 сарын хугацаанд төлөхөөр тохирсон байна.

 

Б.Б, түүний ээж Т.Занданжав нар улсын бүртгэлийн Ү-2204000908 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 65 дугаар байрны 45 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгч байсан байх ба 2011 оны 7 дугаар сарын 05-ны өдөр бусдад худалдсан, 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 60.000.000 төгрөг Б.Бийн Хаан банкны 507614037 тоот дансанд орсон болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичиг, Б.Бийн Хаан банкны 0830189 дугаартай хадгаламжийн дэвтэрээр нотлогдож байна.

 

   Ч.Нямсүрэн, нөхөр Б.Бтэй нар таарч тохирохгүйн улмаас шүүхэд хандаж, шүүхээс тэдний гэрлэлтийг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цуцалж шийдвэрлэсний дараа Б.Б, Ч.Нямсүрэн нарын  дундаас төрсөн охин Б.Бөртө-Үжинг Ч.Нямсүрэнгийн эцэг Г.Ч үрчилж авах, үрчлүүлснээр шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг хэрхэх, улмаар гэр бүл болж хамт амьдрах хугацаанд орон сууцны урьдчилгаанд төлсөн мөнгийг буцаах эсэх талаар зохигчдын хооронд маргаан гарсан гэж үзэхээр байна.

 

   Учир нь хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгээс дүгнэж үзэхэд Г.Ч хүүхэд үрчлүүлэх асуудлаар дүү Г.Чимэдрэгзэнгээр дамжуулан уулзаж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Г.Ч, Б.Б нар батламж, баталгаа гаргах нь гэх баримтуудыг үйлджээ.

 

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “батламж гаргах нь” гэх баримтад... шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалсан боловч зээ охин  Бийн Бөртө-Үжинг Г.Ч үрчилж авснаар хүргэн Б.Бөөс хүүхдийн тэтгэмж авахгүй гэдгээ батламжиж байна гэж, мөн өдрийн “баталгаа  гаргах нь” гэх баримтад... Г.Чын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд голын 33-10 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авахад Б.Б нь 10.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгч байсан. Г.Ч миний охин Ч.Нямсүрэн болон Б.Б нар нь хуулийн дагуу гэр бүлээ цуцлуулсан, охин Б.Бөртэ-Үжин Г.Ч надад үрчлүүлэн өгсөн тул орон сууцны урьдчилгаанд өгсөн 10.000.000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний дотор Б.Бөд буцаан төлнө. Г.Ч нь 2016 оны 6 дугаар сарын 01-ний дотор 10.000.000 төгрөгийг Б.Бөд төлөөгүй тохиолдолд хуулийн дагуу шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.

 

   Дээрх баталгаанаас дүгнэж үзэхэд өмнө үүссэн үүргийн харилцаа буюу 10.000.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд авснаа Г.Ч хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-т... Нэгэнт ,үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасан хуулийн заалттай нийцэж байна гэж үзэв.

 

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулж, хуулийн дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хүүхдийг Ч.Нямсүрэнгийн эцэг Г.Ч үрчилж авснаар эцгээс нь хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзснаа батламжид дурджээ.

 

  Хариуцагчийн өмгөөлөгч 10.000.000 төгрөгийг 2011 онд өгсөн гэж үзэхэд Иргэний хуулийн 75.2.1-т... гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлаж байх боловч мөн хуулийн 82.2-т... Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасан дагуу шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Г.Ч нь Б.Бийг хүүхэд үрчлүүлэхэд 10.000.000 төгрөг өг гэж зээ охиноо үрчлэн авах хүсэл зоригийг ашиглан тулган шаардаж, Монгол улсад мөрдөж буй хүүхэд үрчлүүлэх, үрчилж авахыг зохицуулсан хуулийг заалтыг зөрчсөн тул “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа боловч шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон зохигчдын тайлбар мэдүүлгийг үндэслэн хариуцагч Г.Чаас 10.000.000 төгрөг гаргуулж Б.Бөд олгохоор шийдвэрлэсэн, сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул Б.Бөд холбогдуулан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Г.Чын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 115 äóãààð ç¿éëèéí 115.2.1, 115.2.3, 116, 118 äóãààð ç¿éë¿¿äèéã òóñ òóñ óäèðäëàãà áîëãîí

 

ÒÎÃÒÎÎÕ нь:

1.Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх õýñýãò çààñíûã áàðèìòëàí Г.Чаас 10.000.000 төгрөг гаргуулж Б.Бөд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх õýñýãò çààñíûã áàðèìòëàí Б.Бөд холбогдуулан “баталгаа гаргах нь” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Г.Чын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí õóóëèéí 7 äóãààð ç¿éëèéí 7.1, Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1, 60 äóãààð ç¿éëèéí 60.1 äýõ õýñýãò çààñíààð íýõýìæëýã÷ýýñ óëñûí òýìäãèéí õóðààìæèä òºëñºí 174.950 òºãðºã, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээр óëñûí òýìäãèéí õóðààìæèä òºëñºí 174.950 òºãðºãèéã тус тус óëñûí орлогод õýâýýð ¿ëäýýæ, Г.Чаас 174.950 төгрөг гаргуулж Б.Бөд олгосугай.

 

4.Ìîíãîë Óëñûí Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×                                     Ä.ÄÀÂÀÀѯÐÝÍ