Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2015/ШЦТ/159

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Насанд хүрээгүй шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах Г-1.1Т хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.*******д нэг жилийн хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж, мөн хуулийн 69            дугаар зүйлийн 69.1.3 69.1.4-д зааснаар түүний хууль ёсны төлөөлөгч ******* Баянхонгор аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын хяналтад өгөх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсаны дараа хүмүүжихгүй байвал уг арга хэмжээг насанд хүрээгүй хүмүүсийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад явуулах арга хэмжээгээр сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1080 гэсэн бичвэртэй цагаан өнгийн түлхүүр 1 ширхгийг устгасугай.

5.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -д зааснаар шүүгдэгч Б.*******аас 180.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д, 42.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Л.Ариунзаяад тус тус олгосугай.

6.         Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай  аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичилцсэн тохиолдолд тогтоолыг биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ       Н.БААСАНБАТ