Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 187

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,                            

улсын яллагч С.Цэрэндорж,

иргэдийн төлөөлөгч Д.Түмэнбаяр,

хохирогч Ц.Лхагвасүрэн,

           шүүгдэгч Ж.Цогтбаатар, түүний өмгөөлөгч Ц.Итгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3,  мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Жанжуурын Цогтбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201525011041 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Боржигон овогт Жанжуурын Цогтбаатар, 1976 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 12 гудамж 01 тоотод оршин суух хаягтай, одоо оршин суух хаяггүй гэх,

1. Урьд Дорнод аймгийн 8 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн № 8 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

2. Дорнод аймгийн 5 дугаар хэсгийн ардын шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн № 24 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

3. Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1994 оны 04 дүгээр сарыь 21-ний өдрийн № 29 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.2, 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сар 8 хоног хорих ялаар,

4. Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1995 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 180 тоот таслан шийдвэрлэх тсгтоолоор Монгол Улсын Эрүугийн хуулийн тусгай ангийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

5. Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн № 62 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.4 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

6. Говь-сүмбэр аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 82 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

7. Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн № 86 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар. мөн хуулийн 123.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар,

8. Төв аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн № 02 таслан шийдвзрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 1 сар 25 хоног хорих ялаар,

9. Чингэлтэй дүүргийн 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №193а тоот
Шүүхийн шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг журамлан Ж.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон,

10. Булган аймаг дахь сум дундын 2008 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн № 336 тоот шүүгчийн захирамжаар ялыг нийцүүлэн хасаж 2 жил 6 сарын хорих ял болгон өөрчилж мөн өдрөө суллагдаж, онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгосон,

11. Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ялаар шийтгэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсгийг журамлан Ж.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож тус тус шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЖЛ76121714 тоот регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 05 дугаар сарын 10-нээс 11-ний өдрүүдийн хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Соёл Урлагийн Их сургуулийн урд талд хохирогч Ц.Лхагвасүрэнд хямдхан байр олж өгнө гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 380.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

Мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандал Овоо 25-31 тоот гэрийнх нь гадна хохирогч Н.Оюуныг төрсөн хүүхэд н.Ганхуягийг нь Шүүхийн шийдвэр гүйцэттэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 ангиас гаргаж өгнө гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 1.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхлэж авсан гэмт хэрэг,

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор орон байранд нь нэвтрэн орж ЛЕД зурагт, зөөврийн компьютер, хөөрөг даалин, скай маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.990.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг,

-Мөн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор орон байранд нь нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтаар бүрсэн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 740.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг,

 

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 13 байрны 111 тоот өргөтгөлийн хүнсний дэлгүүр дотор хохирогч Д.Жавзанпагмад хутга тулган хүч хэрэглэн айлган сүрдүүлж бэлнээр 630.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг,

Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр "Цэлмэг" нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Э.Гандуламыг хутга тулган айлган сүрдүүлж бэлэн 550.000 тегрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө. 2015 оны 05 дугаар сарын 29 өдөр болсон хулгайн хэргийн хувьд би энэ хэргийг хийгээгүй. Энэ хэргийг хийсэн хүмүүс нь одоо мөрдөн байцаалтын шатанд шалгагдаад явж байгаа. БЗД-н ахлах мөрдөн байцаагч Наранцацрал, эрүүгийн төлөөлөгч Шинэбаяр нар нь хулгайн эд зүйлийг хурааж авсан байдаг. Алтан аяга хөөрөг зэрэг зүйлс нь Шинэбаярын гараар орж зарж үрэгдсэн байдаг. Би хохирогч гэх айлыг үнэхээр мэдэхгүй байна. Надад 500.000 төгрөг өгөөд зам шалгалтаар явъя гэж хэлсэн. Тэгээд би мөрдөн байцаагчтай зам шалгалтаар явсан. Би дээрмийн гэмт хэргийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа, би 1.500.000 төгрөгийг залилсан хэргийн хувьд намайг 461 дүгээр цагдан хорих ангид хоригдож байхад болсон хэрэг байдаг. БЗД-н 2 дугаар хэлтсийн ахмад намайг сэтгэц үзүүлнэ гэж хэлээд авч гараад БЗД-н 1 дүгээр хэлтэс дээр байж байхад дадлагын оюутнаар 500.000 төгрөг өгсөн би ямар учиртай мөнгө өгөөд байгаа юм бэ гэж мөрдөн байцаагчаас асуухад, над руу мөрдөн байцаагч чи утсаар ярь гэж хэлээд утас өгсөн. Тэгтэл намайг чи дуугүй наад мөнгөө ав гэж хэлсэн. Мөрдөн байцаагч надтай хорих ангид хоригдож байхад 3-4 удаа уулзсан. Тэгтэл мөрдөн байцаагч хошууч Батдэлгэр надтай хүн уулзуулж болохгүй гэж хориг тавьсан байдаг. Мөрдөн байцаагч надад хэлэхдээ Мөнхзаяа, Цэрэн-Очир нар нь ийм учиртай, олдохгүй байгаа, энэ хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-д заасан гэмт хэрэг, хохирлын хувь ийм байгаа гэж надад хэлсэн. Хулгайн эд зүйл алтан аяга хөөрөг, мөнгөн аяга, зурагт, зөөврийн компъютер зэрэг зүйлийг ярьдаг. Зөөврийн компъютерыг ломбардад тавьсан байдаг. Алтан аяга, хөөрөг гэх зүйлийг “Нарантуул зах”-н ченжэд Цэрэн-Очир, Шинэбаяр нар аваачиж өгсөн. Ийм хэрэг дээр надад ял тулгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн намайг хохирогчоос 1.500.000 төгөргийг залилж авсан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Батхишиг, Цэрэндорж прокурор намайг мэдэж байгаа, өмнөх шүүх хурал болоод завсарлахад Батхишиг прокурор, Цэрэндорж прокурор дээр ирээд хэлсэн. Батхишиг прокурор согтуу ирээд надад чи яагаад байгаа юм бэ наад хэргээ аваад яв гэж хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.4 болон мөн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгтзаасан гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хохирогч Ц.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний дүү Адъяабаатар нь шүүгдэгчтэй цуг нэг хорих ангид хоригдож байсан юм. Би дүүгээ эргэж очиход энэ залуу хамт гарч ирдэг байсан. Нэг өдөр шүүгдэгч надад хямдхан байр авч өгнө гээд надаас 380.000 төгрөгийг СУИС-н үүдэн дээр уулзаад авсан. Би тухайн мөнгийг өгөхдөө ломбардад ээмэг бөгжөө тавьж энэ мөнгийг өгсөн. Одоо би шүүгдэгчээс нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч Ц.Лхагвасүрэн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 05 дугаар сарын 10 өдөр Бэлхэд мод нүүрс зардаг газар мод нүүрсээ зараад байж байтал миний 91149090 гэсэн гар утас руу манай дүү Адьяасүрэнтэй хамт шоронд хамт байсан Цогоо гэх залуу залгаад та Соёл Урлагийн их сургуулийн энд хүрээд ир би таныг хуурай эгчээ гэж бодож явдаг танд нэг тус болъё гэж бодсон юмаа цахим үнэмлэхээ канондоод аваад ирээрэй би танд өрнөөс чөлөөлөгдсөн 1 өрөө байр нэр дзэр чинь болгож өгье 200.000 төгрөг урьдчилгаа болгоод өгчих гэсэн. ,,, та иргэний үнэмлэх мөнгөө авчирсан уу гэхээр нь би 200,000 төгрөг олж чадсангүй 130,000 төгрөг надаа байна гэж хэлтэл за наадхаа өгөөдөх гэж хэлээд миний мөнгө иргэний үнэмэлэх хоёрыг аваад урагшаа зам хендлөн гараад явсан, нийлээд 195,000 төгрөг байна өөр мөнгө алга гэж хэлтэл одоо нэг 55,000 төгрөг нэмчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн дүү Энхбаяр луу утсаараа яриад ээжийнхз данс руу 55,000 төгрөг хийгээдэх гэж хэлээд дансруугаа 55,000 хийлгэсэн Тэгээд шууд Багшийн дээдийн Хаан банкнаас 55,000 төгрөгөө аваад бүх мөнгөө нийлүүлээд нийт 250,000 төгрөг Цогоод өгсөн...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх15-17/,

Хохирогч Н.Оюун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Тэгээд тэр залуу надад би СХД-ийн эрүүгийн хэсгийн байцаагч Мөнх-оргил гэдэг хүн байна, таныг дарга аваад ир гэж байна танай хүүг 461 хорих ангиас гаргах гэж байна та барьцаанд тавхи зүйл аваарай гэж хэлхээр нь би иргэний цахим үнэмлэх болон 1,500,000 төгрөгөө тэр залууд өгтөл тэр залуу бичгийн цаас гаргаж ирээд та мөнгөө 10, 20 болон дэвсгэртээр нь тоолоод бич гэж хэлсэн. Тэгтэл би бичиж чадахгүй байсан чинь тэр залуу за зз гээд надаас аваад халаасандаа хийгээд гэрээс гараад та жолоочийн дэргэд юм ярьж болохгүй шүү гэж хэлээд хамт таксинд суусан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх56-58/,

Хохирогч О.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 05 дугаар сарын 29 өдөр өглөө 09 цагт ажилдаа гарч явсан ингээд Энхсайхан над руу залгаад гэрт хулгай орчихсон байна гэж мэдэгдсэн. Би ажлаасаа гараад Энхсайхан залгаснаас хойш 30-40 орчим минутын дараа гэртээ ирсэн. Тэр өдөр манай гэрийн том өрөөний хананд өлгөөтэй байсан 32 инчийн Сони маркийн Лед зурагт 3 ширхэг, уг зурагтыг 2015 оны 1 сард худалдаж авч байсан хуучны хийцтэй улаан шүрэн толгойтой мөнгөн нуух мөнгөн халбагатай бор өнгийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан би үнэлгээний хуудастаи танилцлаа нэгэнт үнэлгээний комисс үнэлсэн учраас хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх99-100/,

Хохирогч О.Энхцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...бид гуруулаа БЗД-ийн цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Цэргийн госпиталын гадаа машинаа тавиад зам хөндлөн гарч явахдаа нөгөө дугаар луу ахин залгатал " би ажилтай болчихлоо би 21 дүгээр хороололд явж байна та 15 цагт хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би би хүүхэд байх ёстой юу гэж асуутал хүүхэд байх хэрэггүй та өөрөө зурагт зөөврийн компьютерээ аваад явахгүй юу гэхээр нь би Энхсайханд автобусны мөнгө өгөөд гэрлүү нь явуулсан. Энхсайхан гэртээ ирээд 12 цаг өнгөрч байхад над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ иртэл 05 дугаар сарын 29 өдөр хулгай орсон цонхыг хагалаад цонхыг дотор талаас нь нээгээд орчихсон байсан. Сейфэнд байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтадсан аяга 1 ширхэгийг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх146-147/,

Хохирогч Д.Жавзанпагма мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2015 оны 06 дугаар сарын 19-ний өглеө 10:40 цагт талханд явах гэж байхад хар цайрайтай, жижиг пинтүү халимаг үстэй, бариу цайвар ногоон өнгийн өмдтэй, цагаан саарал цамцтай, 160 см өндөр нуруутай туранхай залуу орж ирээд л сайн уу эгч гэж мэндэлсэн. Юм авах гэсэн юм уу гэхэд одоохондоо авахгүй хүн хүлээж байна гэхээр нь одоо гарах гэж байна гээд дэлгүүрээс гаргаж, хаалгаа цоожлоод машиндаа суугаад Баянзүрх хүнсний зах ороод талх аваад эргээд ирэхэд зурагчингийн довжоон дээр нөгөө залуу зогсож байсан. Талхаа оруулж ирээд өрж байхад хаалгаар шагайж хараад байснаа цааш явахад нь энэ яагаад байгаа юм болоо гэж бодоод өнгөрсөн. Ундаа ирэхээр нь зөөгөөд лангуун дээр тавиад янзалж байхад орж ирчихсэн хараад зогсож байхаар нь олон юм яриагүй. Надаас ус ууя гэж хэлэхээр нь стиканд ус хийж өгсөн чинь усаа ууж байхдаа надад хандаж та намайг гайхаж байгаа байхаа, би архи уугаад найз хүүхэндээ хаягдчихаад байна гэж хэлээд гарч явахдаа 50 төгрөг өгчихөөд үлдсэн мөнгийг дараа өгнө гэж хэлээд гарч явсан. 12 цаг 50 минутын үед юм хийж байгаад хаалга руугаа харсан чинь хаалга хаах гээд цаашаа юм хараад байхаар нь наанаас нь очоод яагаад хаалга хаах гээд байгаа юм бэ онгойлгооч гэж хэлтэл үүдний хаалгыг хаагаад намайг түлхээд гарнаас барихаар нь цонхны хажууд очоод 1 туслаараа гэж орилсон чинь яасан муухай орилдог юм бэ гэхээр нь манайх хяналтын камертай гэж хэлтэл надад камер хамаагүй шийдсэн хүн шүү гэж хэлээд хойш нь түлхээд цаад өрөөрүү оруулаад хаалгыг хаах үед би хойшоогоо савж ахар сүүлээрээ шалан дээр унасан. Тэгээд босоод ирэхэд гартаа хүрэн шаргал иштэй тонгорго барьчихаад урдаас дүрэх гээд чичээд байхаар нь хойш ухарсан чинь лангууны арын мөнгө хийдэг хайрцагнаас мөнгө аваад хойшоогоо ор гэж хэлээд тавиурын арын лангууруу оруулаад мөнгө чинь хаана байна вэ гэж хэлээд миний цүнхэн доторх 460,000 төгрөг, өөр мөнгө байсныг аваад өөр мөнгө байна уу гээд байсан. Мөн лангуун доороос өнөөдрийн нэгжний орлого 60,000 төгрөгийг авсан. Мөн түрийвчэнд байсан 110,000 төгрөгийг аваад гараа нааш нь өг гэж хэлээд миний хоёр гарыг ард бариулаад саарал өнгийн уяагаар гарыг уяахаар нь чи авах юмаа аваад явчих, манай нөхөр нас бараад 1 жил болж байсан намайг зүгээр орхичих гэж хэлсэн. Торонд байсан даамсаг задлаад ам уруу чихээд араас явсан байвал ална шүү гэж хэлээд лангууны ар талд байдаг юмнуудыг урдуур нураагаад зам хаагаад гарч хаалга хааж байгаа нь сонсогдсон. Аманд байсан даамсагийг хэлээрээ түлхэж байгаад гаргаад гарын уяагаа тайлаад нураасан бараан дээгүүрээ гарч ирээд цагдаад дуудлага өгсөн. Ийм юм болсон. Тэр залууг одоо харвал сайн танина. Яагаад гэвэл тэр залуу 3 хоногийн өмнөөс эхлэн манай дэлгүүрээр байнга орж ирээд эгчээ гээд надад долигноод байсан. Хүмүүс ус ууж байхад орж ирээд хараад байсан танайх ус зардаг юм уу хэд вэ гэхээр нь нэг аяга ус 100 төгрөг гэж хэлэхэд уснаас уугаад 50 төгрөг өгчихөөд дараа үлдэгдэл мөнгийг дараа өгнө гэж хэлсэн. Үдээс хойш нь орж ирээд 50 төгрөг авчирч өгөөд маш их баярласан шүү гэж хэлсэн. 3 дахь өдөр өглөө орж ирэхдээ архи үнэртүүлж орж ирээд сайн уу эгчээ гээд ам, хамраа дуугаргаад байхаар нь ус уу гэж хэлээгүй, тэр ус ууя гэж хэлээгүй. Байж байгаад гарч явснаа үдээс хойш нь эргэж орж ирээд эгчээ утсаа барьцаанд тавьчихъя. Нэг шил юмны мөнгө өгчих гэхээр нь ёстой тийм зүйл байхгүй. Цаана чинь ломбард байна гэхэд хаалттай байна гэж хэлэхээр нь аяга ус ууж болно. Харин мөнгө зээлнэ гэсэн асуудал байхгүй гэж хэлэхэд эгчээ дараа ирж ус ууж байна аа гэж хэлээд гарсан. Өчигдөр өглөөгүүр орж ирээд ус уугаад гарч явсан. Цайвар ногоон өнгийн даавуун бариу өмдтэй, цайвар саарал өнгийн цамцтай, 160 см өндөр нуруутай, хар царайтай, жижиг шөвгөр нүүртэй, давхраагүй нүдтэй, жижиг пинтүү халимагтай, туранхай залуу байсан. Ойролцоогоор 700,000 төгрөг, хар өнгийн самсунг маркийн товчтой гар утас, саарал өнгийн жижиг самсунгийн товчтой гар утас, түлхүүр зэрэг эд зүйлсийТ авсан. Өөр юм аваагүй. Надад мөнгө хэрэгтэй. Шоронгоос саяхан суллагдсан. Шийдсэн хүн шүү гээд заналхийлээд байсан...” гэсэн мэдүүлэг. /1 хавтас, хх 217-219/,

Хохирогч Э.Гандулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр бараагаа тоолж аваад хүнсний дэлгүүртээ сууж худалдагч хийж эхэлсэн 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цэлмэг хүнсний дэлгүүрт худалдагч Заяагийн хамт суусан бөгөөд манай худалдагч 22 цагийн орчим гэрлүүгээ ажлаа тараад явсан. Би нөхрийгөө хүлээгээд хүнсний дэлгүүртээ сууж байхад 23 цагийн орчим нэг эрэгтэй хүн орж ирсэнээ зогсоод байсан тэгэж байхдаа хүн хүлээж байна архи пиво авна гэж надад хэлж байсан. Тэр ах манай дэлгүүрт зогсож байхад шөнийн 00 цаг болохоор нь ахаа манайх хаах гээд байна гэхэд заза ах нь өөрөө явчаад ирье гэж хэлээд урд зүгрүү хаалгаар гараад явсан. Гарсных нь дараа би гарч гадаах төмөр хаалгаа гадна талаасаа онгойдоггүй гэж бодоод зүгээр хаалгыг нь хаачаад дэлгүүртээ орж ирээд урагшаа хараад дэлгүүрийн лангууны хажууд сууж байхад гадна талын хаалгыг бариулаар нь онгойлгоод нэг хүн ороод ирхээр нь харахад манай дэлгүүрт түрүүн зогсож байсан хүн байсан бөгөөд тэр ах орж ирээд зогсож байсанаа хөргөгчин шилэн лангууны ард талд байсан хар өнгийн иштэй хутгыг ухас хийн авсан тэгэхэд лангууны шил нь хагарч байсан, Хутга авснаа надруу чиглээд ирэхдээ урд талд байсан лангууг надруу түлхсэн бөгөөд хутгаа баруун гартаа барьсан байхдаа хөдөлвөл ална шуү" гэж хэлсэн тэгэхээр нь "ахаа битгий л дээ" гэж нилээн хэдэн удаа орилж хэлсэн, Тэр ах ирснээ намайг босгоод дэлгүүрийн складны өрөө буюу дэлгүүрийн баруун талд байх модон хаалгатай өрөөлүү намайг түлхэхээр нь ахаа битгий гэж хэлээд эууралцахад тэр ахын өмсөж явсан цэнхэр өнгийн күртикний суга нь урагдсан. Намайг складанд оруулчаад хутгаа бариад хөдөлвөл ална шүү гэж хэлээд хаалгаа хаагаад түгжих гэхэд цоож байхгүй учир цоожлогдохгүй байсан чинь наанаа тэгээд хөдлөхгүй сууж бай гэж хэлээд складны нөгөө талын хаалгаар гарсан. Тэр ах складнаас гарахаар нь араас нь харахад манай дэлгүүрийн орлогын мөнгийг тараацан хармайлаад зогсож байсан тэгэхээр нь ард талаар нь гарах гээд дэлгүүрийн үүдний хаалга руу гүйгээд үүдэнд ирээд онгойлгох гээд бариулыг дарахад цоожтой байсан тэгсэн нөгөө хүн хутгаа бариад гүйж ирснээ ална шүү гэж хэлээд намайг зуураад дэлгүүрийн складны өрөөлүү ахиж оруулснаа хаалгыг зүгээр хааснаа наанаа сууж бай ална шүү гэж хэлснээ лангуун дээр байсан хүнсний дэлгүүрийн түлхүүр аваад хаалгаар гарсан Би ард талын өрөөнд 2 минут орчим сууж байгаад гарахад хүн байхгүй байсан бөгөөд ард талынхаа хаалгаар гараад замаар явж байсан машиныг зогсоогоод эхлээд цагдаагийн газар луу мэдэгдээд дараа нь нөхөр Билгүүнийг дуудсан юм. Манай дэлгүүрт орж ирж дээрэм хийсэн хүнийг урьд нь харж байгаагүй хүн байна Дэлгүүр дээрэмдсэн хүнийг дүрсэлж хэлвэл 160 см орчим өндөртэй, хар өнгийн царайтай, гурван талыг нь шууж авсан халимаг хар өнгийн үстэй зуйвандуу царайтай хүн байсан царайг нь бол сайн хараагүй санахгүй байна ахиж харвал танина. Цэнхэр өнгийн күртик, бараан хар хөх өнгийн өмд, хар өнгийн ботинк өмссөн байсан. Өөр онцлог содон шинж тэмдгийн талаар сайн мэдэхгүй байна. Тэр хүн намайг складруу оруулахдаа түлхэж унагаж байсан тэгэхэд тохой өвдөг зэргээр ойчсон учраас хөндүүр байна. Хутгаар зоосон хутгалсан зүйл байхгүй намайг айлгаад байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ, Хөргөгчний дээд талд бараа авах гээд тавьсан байсан 290.000 төгрөгнөөс 120.000 төгрөг дутсан мөн орлого хийдэг цаасан хайрцганд байсан мөнгөнөөс 180.000 төгрөг, тавиурын доор байдаг шургуулган дотор байсан 250.000 төгрөг зэрэг мөнгө алдагдсан байна нийт 550.000 төгрөг алдагдсан байна. Манай хүнсний дэлгүүрт 5 жилийн өмнө хулгай орж байсан өөр гэмт хэрэг үйлдэгдэж байгаагүй. Манай гэр бүлийнхэн болон хүнсний дэлгүүрт суудаг хүмүүст халдана энэ тэр гэж ямар нэгэн хүн хэлсэн зүйл байхгүй 7 хоногийн өмнө хүнсний дэлгүүрийн хаалганы хажуу талд байдаг шилийг чулуугаар нэг хүн хагалсан байсан өөр халдлага болж байгаагүй…” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх60-63/,

 Гэрч Ц.Амгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би ШУА-н байранд жижүүр хийдэг. Энэ ажлыг сүүлийн 5 жил хийж байна. 2015 оны 07 сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөно намайг ажилаа хийгээд гадаа салхилаад "Цэлмэг" хүнсний дэлгүүрийн ойролцоо явж байтал хөх куртиктэй 40 орчим насны залуу хажуугаар дайрчих шахаад гүйсэн. Би гайхаад араас нь хартал сүнжин гранд-н хойд талын гүүрээр гараад ертөнцийн зүгээр урагш чиглэн гүйсэн. Тэгээд би зогсож байтал төд удалгүй саарал цамцтай 20 орчим насны залуу бас намайг дайрчих шахаад хөх куртиктэй залуугийн араас гүйсэн. Тэгтэл төд удалгүй дэлгүүрийн гадна цагдаа, эмнэлэгийн машин ирж зогссон тэгэхээр нь би дэлгүүрт нэг зүйл боллоо гэж бодсон. Би саарал цамцтай 20 орчим насны залууг өмнө нь "хоёр говь" хүнсний дэлгүүрийн тэнд 2-3 хоногийн өмнө харж байсан. Хөх куртиктэй залууг бол харж байгаагүй. Эрэгтэй 40 орчим насны 165-170см орчим өндөртэй дунд зэргийн махлаг, гонзгой толгойтой, бор царайтай, дээгүүрээ малгайтай хөх куртиктэй куртик нь шуу дагасан канттай, кант нь цагаан өнгөтэй, хар бараан өмдтэй, хар ботинк өмссөн байх шиг байсан. Гэрэлтүүлэг муутай байсан учир сайн харж чадаагүй. Нэг хүн хашгирах шиг болсон. Яг хаана хашгирсаныг нь тухайн үед мэдээгүй. 40 орчим насны залууг хараад шууд танина. Харин тэр саарал хувцастай залууг бол шууд зааж чадахгүй саарал цамцтай залуу цамцныхаа малгайг өмссөн байсан учир царай нь сайн харагдаагүй. Ойролцоогоор тухайн хэрэг 22 цагаас 23 цагийн хооронд болсон байх гэж бодож байна...” гэсэн мэдүүлэг. /2 хавтас, хх68-69/,

Яллагдагч Ж.Цогтбаатарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “Мэдүүлгийг шалгах бүрэлдэхүүн яллагдагч Жанжуур овогтой Цогтбаатарыг хулгай хийсэн айл болон дээрэмдсэн хоёр дэлгүүрээ мөн цуг явсан гэх Цэрэнтогтохын гэрийг зааж өгнө үү гэсний дагуу дагуу Яллагдагч Ж.Цогтбаатар нь 1. зөөврийн компьютер, хөөрөг, ЛСД зурагт хулгай хийсэн айл зааж өгөхөөр Дарь-Эхрүү хөдөлж Дарь-эхийн хуучин эцийн дараагийн буудлын ертөнцийн зүгээр баруун эргэж худагтай улаан гудамжаар орж зүүн галаасаа 3 дахь хаалга буюу блокон хашаатай шар өнгийн төмөр хаалгатай 941 дугаартай хашааг зааж уг айл уруу хоёр удаа орж хөөрөг, зөөврийн компьютер, ЛСД зурагт, алтан бүрмэл аяга, мөнгөн аяга, хулгайлсан айл мөн байна гэв.

-700. 000 төгрөг болон хоёр ширхэг гар утас дээрэмдсэн дэлгүүрээ зааж өгье гэж бөхийн өргөөний урд талын фото студи, ломбард гэсэн хаягтай 2 давхар байшинг зааж уг байранд миний дээрэмдсэн дэлгүүр байсан. Одоо цайны газар орсон байна гэв.

-400.000 мянган төгрөг дээрэмдсэн дэлгүүрээ зөөж өгье гэж офицерийн ордны тойргийн урд талруу эргээд Сүнжин гранд зочид буулын баруун хойд талд байрлах 1 давхар улаан өнгийн тоосгон хүнсний дэлгүүр гэсэн хаягтай дэлгүүрийг зааж өгсөнөөр мэдүүлгийг шалгах ажиллагааг 19 цаг 30 дуусгаж. Мэдүүлэг шалгах ажиллагааны явцыг гар утасны аппарадаар 6-н кадр зураг авч бэхжүүлж, орлогч нарт тэмдэглэлийг танилцуулахад санал хүсэлтгүй гэв. /2 хавтас, хх-134/,

Хохирогч Н.Оюуны мэдүүлэг /1 хавтас, хх56-58/, хохирогч О.Энхцэцэгийн мэдүүлэг /1 хавтас, хх99-100/, таньж олуулах ажиллааны тэмдэглэл /1 хавтас, хх68-69/, шинжээчийн №2725 дугаартай дүгнэлт /1 хавтас, хх105-108/, эд зүйлийн үнэлгээ /1 хавтас, хх95-96/, эд зүйлийн үнэлгээ /1хавтас, хх-135/,  Камерийн бичилэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл фото зураг /1-р хх-208-211/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-212/, хохирогч Д.Жавзанпагмын мэдүүлэг /1 хавтас, хх214-219/, хэргийн газрын үзлэг /1 хавтас, хх126-128/, хохирогч Э.Гандуламын мэдүүлэг /2 хавтас, хх60-63/, шинжээчийн №823 дугаартай дүгнэлт /2 хавтас, хх77-78/, шинжээчийн №9810 дугаартай /2 хавтас, хх78-79/, Шүүгдэгч Ж.Цогтбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /2-х хх-148/, Таслан шийдвэрлэх тогтоол, Шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх 150-173, 2-р хх 209-212/, гэрч М.Цогтбаатарын мэдүүлэг /3 хавтас, хх-117/, гэрч П.Гүррагчаагийн мэдүүлэг /3 хавтас, хх-116/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 05 дугаар сарын 10-нээс 11-ний өдрүүдийн хооронд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Соёл Урлагийн Их сургуулийн урд талд хохирогч Ц.Лхагвасүрэнд хямдхан байр олж өгнө гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 380.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан болох нь,

Хохирогч Ц.Лхагвасүрэнгийн: “…шүүгдэгч надад хямдхан байр авч өгнө гээд надаас 380.000 төгрөгийг СУИС-н үүдэн дээр уулзаад авсан. Би тухайн мөнгийг өгөхдөө ломбардад ээмэг бөгжөө тавьж энэ мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг,

Мөн 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Мандал Овоо 25-31 тоот гэрийнх нь гадна хохирогч Н.Оюуныг төрсөн хүүхэд н.Ганхуягийг нь Шүүхийн шийдвэр гүйцэттэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 ангиас гаргаж өгнө гэж худал хэлэн хуурч мэхлэх аргаар 1.500.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр залилан мэхлэж авсан болох нь

Хохирогч Н.Оюуны: “...Тэгээд тэр залуу надад би СХД-ийн эрүүгийн хэсгийн байцаагч Мөнх-оргил гэдэг хүн байна, таныг дарга аваад ир гэж байна танай хүүг 461 хорих ангиас гаргах гэж байна та барьцаанд тавхи зүйл аваарай гэж хэлхээр нь би иргэний цахим үнэмлэх болон 1,500,000 төгрөгөө тэр залууд өгтөл …тэр залуу за за гээд надаас аваад халаасандаа хийгээд гэрээс гараад та жолоочийн дэргэд юм ярьж болохгүй шүү гэж хэлээд хамт таксинд суусан...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор орон байранд нь нэвтрэн орж ЛЕД зурагт, зөөврийн компьютер, хөөрөг даалин, скай маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж 2.990.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг хулгайласан болох нь

Хохирогч О.Энхцэцэгийн: “...2015 оны 05 дугаар сарын 29 өдөр өглөө 09 цагт ажилдаа гарч явсан …өдөр манай гэрийн том өрөөний хананд өлгөөтэй байсан 32 инчийн Сони маркийн Лед зурагт 3 ширхэг, уг зурагтыг 2015 оны 1 сард худалдаж авч байсан хуучны хийцтэй улаан шүрэн толгойтой мөнгөн нуух мөнгөн халбагатай бор өнгийн халтар манан хөөрөг зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэх мэдүүлэг,

-Мөн 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 40-491 тоотод оршин суух хохирогч О.Энхцэцэгийн байшингийн цонхоор орон байранд нь нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтаар бүрсэн аяга 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 740.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр хулгайлсан болох нь

Хохирогч О.Энхцэцэгийн: “...Энхсайхан гэртээ ирээд 12 цаг өнгөрч байхад над руу залгаад гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Гэртээ иртэл 05 дугаар сарын 29 өдөр хулгай орсон цонхыг хагалаад цонхыг дотор талаас нь нээгээд орчихсон байсан. Сейфэнд байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын алтадсан аяга 1 ширхэгийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 530 тоот шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих ял шийтгүүлж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон байхдаа 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар хороолол 13 байрны 111 тоот өргөтгөлийн хүнсний дэлгүүр дотор хохирогч Д.Жавзанпагмад хутга тулган хүч хэрэглэн айлган сүрдүүлж бэлнээр 630.000 төгрөг, 2 ширхэг гар утас зэргийг дээрэмдэн авч нийт 710.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг дээрэмдэсэн болох нь

Хохирогч Д.Жавзанпагмагийн: “...2015 оны 06 дугаар сарын 19-ний …12 цаг 50 минутын үед юм хийж байгаад хаалга руугаа харсан чинь хаалга хаах гээд цаашаа юм хараад байхаар нь наанаас нь очоод яагаад хаалга хаах гээд байгаа юм бэ онгойлгооч гэж хэлтэл үүдний хаалгыг хаагаад намайг түлхээд гарнаас барихаар нь цонхны хажууд очоод 1 туслаараа гэж орилсон чинь яасан муухай орилдог юм бэ гэхээр нь манайх хяналтын камертай гэж хэлтэл надад камер хамаагүй шийдсэн хүн шүү гэж хэлээд хойш нь түлхээд цаад өрөө рүү оруулаад хаалгыг хаах үед би хойшоогоо савж ахар сүүлээрээ шалан дээр унасан. Тэгээд босоод ирэхэд гартаа хүрэн шаргал иштэй тонгорго барьчихаад урдаас дүрэх гээд чичээд байхаар нь хойш ухарсан чинь лангууны арын мөнгө хийдэг хайрцагнаас мөнгө аваад хойшоогоо ор гэж хэлээд тавиурын арын лангууруу оруулаад мөнгө чинь хаана байна вэ гэж хэлээд миний цүнхэн доторх 460,000 төгрөг, өөр мөнгө байсныг аваад өөр мөнгө байна уу гээд байсан. Мөн лангуун доороос өнөөдрийн нэгжний орлого 60,000 төгрөгийг авсан. Мөн түрийвчэнд байсан 110,000 төгрөгийг аваад гараа нааш нь өг гэж хэлээд миний хоёр гарыг ард бариулаад саарал өнгийн уяагаар гарыг уяахаар нь чи авах юмаа аваад явчих, манай нөхөр нас бараад 1 жил болж байсан намайг зүгээр орхичих гэж хэлсэн. Торонд байсан даамсаг задлаад ам уруу чихээд араас явсан байвал ална шүү гэж хэлээд лангууны ар талд байдаг юмнуудыг урдуур нураагаад зам хаагаад гарч хаалга хааж байгаа нь сонсогдсон. Ойролцоогоор 700,000 төгрөг, хар өнгийн самсунг маркийн товчтой гар утас, саарал өнгийн жижиг самсунгийн товчтой гар утас, түлхүүр зэрэг эд зүйлсийТ авсан. Өөр юм аваагүй. Надад мөнгө хэрэгтэй. Шоронгоос саяхан суллагдсан. Шийдсэн хүн шүү гээд заналхийлээд байсан...” гэх мэдүүлэг болон камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд,

Мөн 2015 оны 07 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр "Цэлмэг" нэртэй хүнсний дэлгүүр дотор хохирогч Э.Гандуламыг хутга тулган айлган сүрдүүлж бэлэн 550.000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулж бусдын эд хөрөнгийг давтан үйлдлээр дээрэмдэх гэмт хэргүүд үйлдсэн болох нь

Хохирогч Э.Гандуламын: “...Би 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Цэлмэг хүнсний дэлгүүрт худалдагч Заяагийн хамт суусан бөгөөд манай худалдагч 22 цагийн орчим гэрлүүгээ ажлаа тараад явсан. …гадна талын хаалгыг бариулаар нь онгойлгоод нэг хүн ороод ирхээр нь харахад манай дэлгүүрт түрүүн зогсож байсан хүн байсан бөгөөд тэр ах орж ирээд зогсож байсанаа хөргөгчин шилэн лангууны ард талд байсан хар өнгийн иштэй хутгыг ухас хийн авсан тэгэхэд лангууны шил нь хагарч байсан, Хутга авснаа надруу чиглээд ирэхдээ урд талд байсан лангууг надруу түлхсэн бөгөөд хутгаа баруун гартаа барьсан байхдаа хөдөлвөл ална шүү" гэж хэлсэн тэгэхээр нь "ахаа битгий л дээ" гэж нилээн хэдэн удаа орилж хэлсэн, …Намайг складанд оруулчаад хутгаа бариад хөдөлвөл ална шүү гэж хэлээд хаалгаа хаагаад түгжих гэхэд цоож байхгүй учир цоожлогдохгүй байсан чинь наанаа тэгээд хөдлөхгүй сууж бай гэж хэлээд складны нөгөө талын хаалгаар гарсан. Тэр ах складнаас гарахаар нь араас нь харахад манай дэлгүүрийн орлогын мөнгийг тараацан хармайлаад зогсож байсан тэгэхээр нь ард талаар нь гарах гээд дэлгүүрийн үүдний хаалга руу гүйгээд үүдэнд ирээд онгойлгох гээд бариулыг дарахад цоожтой байсан тэгсэн нөгөө хүн хутгаа бариад гүйж ирснээ ална шүү гэж хэлээд намайг зуураад дэлгүүрийн складны өрөөлүү ахиж оруулснаа хаалгыг зүгээр хааснаа наанаа сууж бай ална шүү гэж хэлснээ лангуун дээр байсан хүнсний дэлгүүрийн түлхүүр аваад хаалгаар гарсан” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт зарим үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт цугларсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн үнэлэв.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ж.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ж.Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдыг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдын орон байранд хууль бусаар нэвтэрэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, хуульд заасан ял шийтгэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Цогтбаатар нь удаа дараа ял шийтгүүлсэн, хохирол төлбөрөө сайн дураараа нөхөн төлөөгүй, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт өгөөгүй зэрэг нь ял хүнрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ж.Цогтбаатарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үзэж үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг бүгдийг нэмж нэгтгэн, хөнгөн ялыг хүндэд багтааж, шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, 1 ширхэг лоом, 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг хар өнгийн нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгахаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Жанжуурын Цогтбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдыг хуурч мэхлэх аргаар давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг,

-мөн онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон үедээ давтан үйлдлээр бусдын амь биед аюултайгаар хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг дээрэмдэж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял,

-мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтбаатараас 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 /аран гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Цогтбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 жилийн хугацаагаар хорих ялд,

 мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялуудаас тус тус эд хөрөнгө хураах нэмэгдэл ялуудыг нэмж нэгтгэн, хорих ялын хөнгөн ялуудыг хүндэд багтаан Ж.Цогтбаатарын нийт биечлэн эдлэх ялыг 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарт оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарын цагдан хоригдсон 630 /зургаан зуун гуч/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутга, 1 ширхэг лоом, 1 ширхэг модон иштэй сүх, 1 ширхэг хар өнгийн нүдний шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Цогтбаатарын ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс нийт 6.870.000 /зургаан сая найман зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж үүнээс хохирогч Ц.Лхагвасүрэнд 380.000 төгрөг, хохирогч Н.Оюунд 1.500.000 төгрөг, хохирогч О.Энхцэцэгт 3.730.000 төгрөг, хохирогч Д.Жавзанпагмад 710.000, хохирогч Э.Гандуламд 550.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Цогтбаатарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, давж заалдах гомдол, эсэргүүцлийг хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх журамтай болохыг дурдсугай

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Т.ШИНЭБАЯР

                 

ШҮҮГЧИД                                        Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

       Б.АРИУНХИШИГ