| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/212 |
| Огноо | 2024-10-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.А
Шүүгдэгч: М.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Мын Ут холбогдох эрүүгийн 2412000580206 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Ц суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Ц сумын Ч багийн Х гэх газарт оршин суух хаягтай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д овогт Мын У/РД:АН....../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У нь жолоодох эрхгүйгээр, согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт иргэн Л.Бы гэрийн гадна талд өөрийн эзэмшлийн Хариар маркийн ..... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон хойш урхах үйлдэл хийх үедээ бие засаад зогсож байсан насанд хүрээгүй хохирогч Н.Эийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Аийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Шинийн хоёрын орой манай дүү над руу олон удаа залгасан байсан. Тэгээд утсаа авахгүй байсан учир дүү маань өөрөө гэрт ирсэн. Ирээд ээж тантай ярих хэрэг гарсан гэнээ гэж хэлсэн. Ээжтэй ярихад болсон зүйлийн талаар хэлээд эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, регистрийн дугаарыг нь хэлээд өг гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн төв рүү явах гэж байна, та хэд ч гэсэн гараарай гэж хэлсэн. Тэгээд бид шөнө Уб хотоос гараад Архангай аймагт өглөө 6 цагийн үед ирсэн. Ирэхэд хүүхдэд маань гуурс суулгах гэж байгаа гээд цааш сэхээн амьдруулах тасаг руу аваад орсон байсан. Тэгээд би эмчлэгч эмчтэй нь уулзахад уушги нь гэмтсэн байна, энд хагалгаанд орохгүй Уб хот руу авч явна гэж хэлсэн. Тэгээд эмнэлгийн зориулалтын машинаар Уб хот руу авч явсан. Манай нөхөр болон дүү маань эмнэлгийн машинд хамт явсан, би ээжтэйгээ хамт ардаас нь машинаар дагаж явсан. Хотод очоод Г үндэсний төвд хэвтэн эмчлүүлж хагалгаанд орсон. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2412000580206 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Насанд хүрээгүй хохирогч Н.Эий өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт өвөө Л.Бы гэрээс гараад шээчихээд эргээд хартал нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд би унтаад сэрэхэд өвөөгийн орон дээр хэвтэж байсан. Миний хажууд Б.О эгч сууж байсан. Би “юу болсон бэ” гэж эгчээсээ асуухад “миний дүүг машин мөргөсөн” гэж надад хэлсэн. Тэгээд “миний дүүгийн бие нь яаж байна” гэж асуухад би “миний цээж өвдөөд байна” гэж хэлсэн. Удалгүй гаднаас эмч орж ирээд намайг үзээд тариа хийсэн. Тариа дууссаны дараа “намайг сум руу явах шаардлагатай” гээд аваад явсан. Тэгэхээр нь “би явахгүй энд эгчтэйгээ байна” гэж хэлсэн. Тэгээд эгч надад “эгч нь бас хамт явна” гэж хэлээд намайг тэврээд машинд суусан. Сумын төвд очоод эмч нар надад дахин тариа хийсэн. Би унтаад сэрсэн чинь аав, ээж миний хажууд сууж байсан. Тэгээд аав “миний хүү зүгээр одоо хотын гэр рүүгээ харъя” гэсэн. Тэгээд удалгүй аав бид 2 машинд суугаад явсан. Ирэх замдаа аав надад “хотод очоод удахгүй зүгээр болно” гэж хэлсэн. Аав, ээж маань надад “эмчийн үгэнд сайн орвол бие чинь хурдан эдгээд гэртээ хурдан харина шүү” гэж хэлсэн. Би одоо эмчийн үгэнд сайн ороод эмчилгээгээ сайн хийлгэж байгаа. Одоо миний цээж аймар хүчтэй өвдөөд байгаа баруун талын суганд гуурс хийсэн тэр нь намайг аймар өвтгөөд би явж чадахгүй байгаа. Энэ гуурсыг хурдан авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/
*Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ан өгсөн:
“...Миний гар утас руу манай ээж залгаж болсон асуудлын талаар хэлсэн. Би тухайн үед Архангай аймгийн Ц суманд байгаагүй. Уб хотод байсан болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Миний гар утас руу манай ээж дахин залгаж Архангай аймгийн Төв рүү яв бид нар сумаас гараад аймгийн төвд уулзъя гэж ярьсан. Нөхөр бид хоёр Уб хотоос гарч Архангай аймаг руу явсан. Миний хүүгийн биеийн байдал сайжирч байна. Би хүүхдээ бүрэн эмчлүүлэх эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 114-115 дугаар тал/
*Гэрч Л.Бы өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 19 цагийн үед Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт миний зээ хүү Н.Э нь гэрээсээ шээх гээд гарсан. Удалгүй машин явж байгаад юм мөргөх чимээ гарсан. Эхнэр А.Н хаалга шагайж хараад “хүүхэд машин дайраад унагачихлаа” гээд гараад гүйсэн. Араас нь охин Б.О, би араас нь гараад яваад очсон чинь хүүхэд Хариэр маркийн саА өнгийн машины ард хэвтэж байсан. Охин Б.О дүүгээ тэврээд үзэхэд нь зээ хүү Н.Э нь ухаан алдсан байдалтай байсан. Охин дүүгээ хэсэг сэгсэрсэн чинь ухаан орохоор нь гэр рүүгээ тэвэрч ороод гэрийн баруун талын орон дээр хэвтүүлээд бүх хувцсыг нь тайлсан. М.У Архангай аймгийн Ц сумын эрүүл мэндийн төв рүү “би машин барьж байгаад хүүхэд мөргөчихлөө” гэж дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа сумын төвөөс эмнэлэг ирсэн. Зээ хүүгийн маань биеийг үзээд “эгэмний яс хугарсан байна, хүүхдэд эмчилгээ хийж байгаад сумын төв рүү авч явна” гэсэн. Удалгүй зээ хүүг маань сумын төвийн эмнэлэг рүү эхнэр А.Н, охин Б.О нарын хамт авч явсан. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед эхнэр А.Нтэй утсаар ярихад Архангай аймаг руу “яАтай яв” гээд “бид нар Эрдэнэмандал суман дээр явж байна” гэсэн. 15 цагийн үед эхнэр А.Н нь над руу “хүүхдийн биеийн байдал хүнд байна, уушиг нь гэмтэлтэй байна, бид нарыг яАтай Уб хот руу яв” гэнэ. Чи наанаасаа шууд унаа олоод Уб хот руу яв гэсэн. Би 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 08 цагийн үед Архангай аймгийн Ц сумаас Уб хот руу хөдлөөд шөнө 02 цагийн үед Уб хотод ирсэн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн үед Г үндэсний төв эмнэлэг дээр очоод эхнэрээсээ “хүүгийн бие яаж байна” гэж асуухад “зүүн талын эгэм хугарсан, баруун талын 3 хавирга хугарсан байна. Одоо уушгинд гуурс суулгана гэнэ” гэж надад хэлсэн. Хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хэвтүүлсэн. Эмчилгээ хийж байх хугацаанд “хүүхэд хагалгаанд орох шаардлагатай юм байна” гэж эмч нар бид нарт хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уушигны доод дэлбэн тайруулах нээлттэй хагалгаанд орсон. Одоо хагалгаанаас гараад энгийн тасагт сахиуртай байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 39-41 дүгээр тал/
*Гэрч А.Нн өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн үед Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт гэртээ байж байхад миний зээ хүү Н.Э нь гэрээсээ шээх гээд гарсан. Удалгүй гадаа машин юм мөргөх шиг чимээ гарсан. Би хаалга шагайж харахад зээ хүүг хариэр маркийн саА өнгийн авто машин мөргөөд унагасан байсан. Би сандраад машинд мөргүүлсэн хүү дээрээ гүйгээд очтол зээ хүү маань дээшээ харсан байдалтай машины ард ухаан алдсан хэвтэж байсан. Удалгүй охин Б.О миний араас гүйж ирээд дүүгээ шууд тэвэрч аваад сэгсэрсэн чинь ухаан орсон. Охин Б.О дүүгээ тэврээд гэр лүүгээ орсон. Гэртээ ороод баруун талын орон дээр дээш нь харуулж хэвтүүлсэн. М.У араас орж ирээд сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн. Хэсэг хугацааны дараа их эмч Б.Э ирж үзээд “хүүгийн зүүн талын эгэм хугарсан байна. Хүүг сэргээх эмчилгээ хийж байгаад сумын төв рүү тээвэрлэнэ” гэж бид нарт хэлсэн. Удалгүй Б.Э эмч хүүг тээвэрлэх болоод би охин Б.Оын хамт сумын төв рүү явсан. Архангай аймгийн Ц сумын эрүүл мэндийн төв дээр ирж зээ хүүд маань хэсэг эмчилгээ хийж байгаад өглөө 06 цагийн үед “Архангай аймгийн төв рүү хүүг тээвэрлэнэ” гээд бид нар Б.Э эмчийн хамт аймгийн төв рүү хүүгээ аваад явсан. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед бид нар Архангай аймгийн эрүүл мэндийн төвийн яАтай тусламжийн тасагт үзүүлсэн. Хэсэг хугацааны дараа зээ хүүг үзсэн эмч гарч ирээд “хүүгийн зүүн эгэм хугарч, уушиг гэмтсэн байна та нар яАтай Уб хот руу яв” гэж бид нарт хэлсэн. Н.Эий аав Д. Нб, эгч Б.О хоёрын хамт эмнэлгийн машинд суугаад явсан. Би охин Б.Агийн хамт араас нь явсан. 2024 оны 02 дугаар сарын 13-ны өглөө 05 цагийн үед Уб хот Баянгол дүүргийн Г үндэсний төв эмнэлэг дээр очоод Хүргэн Д.Нбаас “хүүгийн бие яаж байна” гэж асуухад “эгэм хугарсан, баруун талын 3 хавирга хугарч уушиг бяцарсан одоо гуурс суулгана гэнэ” гэж надад хэлсэн. Хэд хонгийн дараа хүүг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэг рүү шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр уушигны доод дэлбэнгийн нээлттэй хагалгаанд орсон. Одоо хүүгийн биеийн байдал гайгүй байгаа эгч Б.О нь сахиж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/
*Гэрч Б.Оын өгсөн:
“...2024 оны 02 сарын 11-ны орой 19 цагийн үед зээ дүү Н.Э нь шээхээр гарсан. Удаагүй байтал ээж “түг гэх чимээ гарлаа” гээд хаалгаар шагайгаад л шууд сандарсан дуугаар “дүү чинь мөргүүлчихлээ” гэх үед гэрт байсан бүгд зэрэг гадагшаа гарсан. Би гүйж очоод харахад хамраас нь цус гарсан байдалтай нүдээ аньсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд шууд тэвэрч аваад нэрийг нь дуудсан тухайн үед хариу өгөхгүй байсан. Аав “дүүгээ гэртээ оруулья” гэх үед би тэврээд яг гэрийн хаалган дээр ирэх үед уйлж сэрсэн. Хэдэн минут болсныг санахгүй байна. Гэрт оруулаад бүх хувцсыг нь тайлаад ил шарх байгаа эсэхийг шалгаж юу нь өвдөж байгааг асуухад тухайн үед хариулахгүй “ёо” гэж уйлагнаж байсан. Машины жолооч сумаас түргэн дуудсан. Түргэн 22 цагийн үед ирсэн. Эмч үзлэг хийгээд одоогоор “зүүн эгэм хугарсан байна, аймаг руу тээвэрлэнэ” гэж хэлсэн. Гэрээс зүүн гарыг нь боож, хүчилтөрөгч залган авч явсан. Тухайн үед би болон манай ээж Н бид 2 хамт явсан. 23 цагийн үед хөдлөөд 01 цагийн үед Ц суманд ирсэн. Тухайн үед аав ээжид нь хэлсэн. Сумын эмнэлэгт ирж их эмч Э аймгийн гэмтлийн эмчээс зөвлөгөө авч шаардлагатай эмчилгээг хийж 06 цагийн үед Архангай аймаг руу тээвэрлэж 2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 11 цагийн үед аймагт ирсэн. Ирээд шууд цээжний болон толгойн комьпютер, цусны шинжилгээ авсан. Аав ээж нь Уб хотоос 12 цагийн үед ирсэн. Би болон эцэг эх нь аймгийн гэмтлийн эмчтэй уулзсан. Зүүн эгэм, баруун 1, 4-р хавирга хугАтай, баруун уушиг бяцарсан үйл ажиллагаагүй байна, яАтай тээвэрлэх хэрэгтэй” гээд Уб хот руу тээвэрлэхээр болсон. Архангай аймгаас түргэний машинаар аав Нб болон би эмчтэй нь хамт 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед Уб хот руу хөдөлж 2024 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 02 цагт ГССҮТ-д ирсэн. Ирээд дахин цээжний компьютер, хэвлийн эхо, баруун гарын тохойн рентген болон цусны шинжилгээ авч эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн. Тэгээд баруун уушгиндаа гуурс тавиулсан. 2 хоногийн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 15-нд биеийн байдал дээрдэж хавсарсан гэмтлийн тасаг руу шилжсэн. 2024 оны 02 дугаар сарын 18-нд гуурсаа авахуулсан. Мөн ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч ирж үзэж 2024 оны 02 дугаар сарын 19-нд тийшээ шилжсэн. Гэмтлийн дараа “баруун уушигны доод дэлбэнд уйланхай үүссэн байна мэс засал хийх шаардлагатай” гээд 2024 оны 02 дугаар сарын 27-нд нээлттэй мэс засалд орсон. Гарч ирээд Эрчимт эмчилгээний тасагт 1 хонож өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 28-нд цээжний мэс заслын тасаг руу шилжиж ирсэн. Биеийн байдал дээрдэж байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 49-51 дүгээр тал/
*Гэрч Д.Нбын өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Уб хот Чингэлтэй дүүрэг дэнжийн 33-468 тоотод гэртээ амарч байхад манай эхнэр Б.Агийн утас дугараад “хүүхэд машинд мөргүүлээд сум руу явж байна” гэж надад эхнэр хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 06 цагт эхнэр рүү хадам ээж А.Н залгаад “хүүхдийг чинь Архангай аймаг руу тээвэрлэх гэж байна, та 2 Архангай аймаг руу гар” гэсэн. Удалгүй бид 2 Архангай аймаг руу гарсан. 12 цагийн үед Архангай аймгийн Э сумын Н эмнэлгийн яралтай тусламжийн тасаг дээр очиход миний хүү дээшээ харсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Эхнэр бид хоёрыг хүүхдийг үзэж байсан эмч нар “уулзъя” гэсэн. Эхнэр бид 2 эмчтэй нь уулзахад “биеийн байдал хүнд байна, хүүхдийн зүүн эгэм, хугарсан байна, яралтай Уб хот руу авч явах шаардлагатай байна” гэсэн. 17 цагийн үед Архангай аймгийн эмнэлэг өөрсдөө Уб хот руу миний хүүг тээвэрлээд авч явсан. 2024 оны 02 дугаар сарын 12-ны шөнө 01 цагийн үед Уб хот Баянгол дүүрэг Гэмтэл сонгог судлалын үндэсний төв эмнэлэг дээр хүргэгдэж ирсэн. ЯАтайгаар шууд үзүүлсэн. Хэсэг хугацааны дараа хүүхдийг үзсэн эмчээс хүүгийн биеийн байдлыг асуухад “зүүн талын эгэм голоороо хугарсан, зүүн талын хоёр хавирга хугарсан, баруун талын гурван хавирга хугарсан. Баруун гарын тохой мултарсан, баруун гарын бугуй мултарсан, хоёр уушги бяцралттай зэрэг гэмтэл авсан байна” гэж надад хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 12 цагийн үед Эх хүүхдийн эрүүл үндэсний төв эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтсэн. 2024 оны 02 дугаар 27-ны өдөр 13 цагийн үед хагалгаанд орж баруун уушигны доод цус хурсан хэсгийг тайрч авах хагалгаанд орсон. Хүүхдийн бие хэвийн дээрдэж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31 дүгээр тал/
*Гэрч М.Бн өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед ..гэртээ байхад төрсөн ах М.У над руу залгаад, “би Д.Нбын хүүхдийг машин жолоодож ухарч байгаад мөргөчихлөө” гэж над руу ярьсан. Тэгээд “хүүхдийн бие гайгүй юу” гэж асуухад “гайгүй” гэж надад хэлсэн. Мөн “өөрийн биеэр Архангай аймгийн Ц сумын .... төв рүү хүргэсэн” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 131-132 дугаар тал/
*Гэрч О.Лгийн өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цагийн 10 минутын үед Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт гэртээ байж байхад хүү М.У нь гаднаас надтай золгуут хийх гэж орж ирээд удалгүй манай гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс бужигнаад байхаар нь би гараад үзтэл М.У манайхаас ухраад хөдөлж явахдаа Л.Бы гэрийн гадаа шээж байхад нь ач хүү Н.Эийг мөргөөд унагасан байсан. Би хүү Л.Бы гэрт яваад ортол Э хүүг орон дээр тээш харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. Хэсэг хугацааны дараа сумын төвөөс эмнэлгийн хүмүүс ирж үзээд “зүүн талын эгэм хугарсан байна гээд хүүхдэд эмчилгээ хийж байгаад Э эмч сумын төв рүү аваад явсан. Архангай аймгийн Ц сумын төвийн эрүүл мэндийн төв дээр хүргэгдэн очоод хэсэг хугацааны дараа хүүхдийн биеийн байдал хүнд байгаа учир Архангай аймгийн төв рүү хүргэх шаардлагатай юм байна гээд Архангай аймгийн төв рүү аваад явсан гэсэн. Тухайн үед М.У бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 19 цаг 33 минутад ...гэртээ байхад Э над руу залгаад “Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газраас иргэн Л.Бы гэрээс дуудлага ирлээ” гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очоод их эмч Б.Э, сувилагч Жа нарын хамт дуудлагад Ч багийн А гэх газарт очиход 07 настай хүүхдийг гэрийнхээ гадаа шээгээд зогсож байхад нь машин ухраад хүүхдийг мөргөж унагасан гэсэн дуудлага байсан. Хүүхдийг Л.Бы гэрт нь оруулаад баруун талын орон дээр хэвтүүлсэн байсан. Хэсэг хугацааны дараа Ц сумын Эрүүл мэндийн төв рүү авч явсан. Н.Э гэх хүүхдийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх байгаагүй. Тухайн үед М.Уын амнаас бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Шинжээч Б.Бийн өгсөн:
“...Н.Эий биед учирсан дээд мөчид болон цээжний гэмтэл зэрэг нь машинд хүчтэй мөргүүлсний улмаас унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Хохирогчийн биеийн дээгүүр машины дугуй өнхөрч гарахад дээрх гэмтлүүд үүсэх боломж багатай. Дээрх гэмтэл нь хохирогчийн босоо байрлалаас мөргөгдөх үед үүсэх боломжтой байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 160-161 дүгээр тал/
*Шинжээч Б.Оын өгсөн:
“...Би 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр М.Уын гэх цусыг хүлээж аваад 03 дугаар сарын 18-ны өдөр шинжилгээ хийсэн. Шинжилгээнд ирүүлсэн материал нь хуруу шилтэй 5 мл орчим цусыг гялгар уутанд хийж ЦСЭМТ, биохими шинжилгээ гэсэн маягт цаасан дээр М У нас -38, АН86121219, хүйс-эр, 2024.03.06 гэж бичсэн цусыг хүлээж аваад шинжилгээ хийсэн. Хэрэг болсон цаг хугацаанд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол хэдий хугацаагаар хадгалсан байсан ч 03 дугаар сарын 18-нд шинжилгээ хийхэд спиртийн зүйл илэрнэ. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол спиртийн зүйл гарахгүй. Харин хэрэг болсон цаг хугацаанаас хойш тухайн хүнийг эрүүл байхад нь биеэс нь цус авсан тохиолдолд спиртийн зүйл илрэхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 127-128 дугаар тал/
*Яллагдагч М.Уын өгсөн:
“...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 174-175 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай:
“...Н.Эий биед цээжний баруун 1,3,4-р хавирга, зүүн 2-р хавирганы хугА, цээжний хөндийн баруун талд хий, шингэн хуралт, авчийлт, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, зүүн эгэм ясны зөрүүтэй хугА. Баруун атгаал ясны булуу, шуу ясны хугА, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.10-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 86-88 дугаар тал/
*Шинжээч Б.Чулуунбын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай:
*Тус аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 31-05/2134 дугаартай “М.У нь жолоодох эрхийн үнэмлэхгүй болно” гэсэн албан бичиг /хх-ийн 120 дугаар тал/
*Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын газрын схем зураг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-18 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч М.Ут холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт иргэн Л.Бы гэрийн гадна талд өөрийн эзэмшлийн Хариэр маркийн ..... УАМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс насанд хүрээгүй хохирогч Н.Эийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.У гэм буруутай болох нь насанд хүрээгүй хохирогч Н.Эий”...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газарт өвөө Л.Бы гэрээс гараад шээчихээд эргээд хартал нэг машин ирээд намайг мөргөсөн. Тэгээд би унтаад сэрэхэд өвөөгийн орон дээр хэвтэж байсан. Миний хажууд Б.О эгч сууж байсан. Би “юу болсон бэ” гэж эгчээсээ асуухад “миний дүүг машин мөргөсөн” гэж надад хэлсэн. Тэгээд “миний дүүгийн бие нь яаж байна” гэж асуухад би “миний цээж өвдөөд байна” гэж хэлсэн. Удалгүй гаднаас эмч орж ирээд намайг үзээд тариа хийсэн. Тариа дууссаны дараа “намайг сум руу явах шаардлагатай” гээд аваад явсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ан”...Би тухайн үед Архангай аймгийн Ц суманд байгаагүй. Уб хотод байсан болохоор хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Миний гар утас руу манай ээж дахин залгаж Архангай аймгийн Төв рүү яв бид нар сумаас гараад аймгийн төвд уулзъя гэж ярьсан. Нөхөр бид хоёр Уб хотоос гарч Архангай аймаг руу явсан. Миний хүүгийн биеийн байдал сайжирч байна...” гэх мэдүүлэг, гэрч Л.Бы”...Удалгүй машин явж байгаад юм мөргөх чимээ гарсан. Эхнэр А.Н хаалга шагайж хараад “хүүхэд машин дайраад унагачихлаа” гээд гараад гүйсэн. Араас нь охин Б.О, би араас нь гараад яваад очсон чинь хүүхэд Хариэр маркийн саА өнгийн машины ард хэвтэж байсан. Охин Б.О дүүгээ тэврээд үзэхэд нь зээ хүү Н.Э нь ухаан алдсан байдалтай байсан. Охин дүүгээ хэсэг сэгсэрсэн чинь ухаан орохоор нь гэр рүүгээ тэвэрч ороод гэрийн баруун талын орон дээр хэвтүүлээд бүх хувцсыг нь тайлсан. М.У Архангай аймгийн Ц сумын эрүүл мэндийн төв рүү “би машин барьж байгаад хүүхэд мөргөчихлөө” гэж дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч А.Нн”...Би хаалга шагайж харахад зээ хүүг хариэр маркийн саА өнгийн авто машин мөргөөд унагасан байсан. Би сандраад машинд мөргүүлсэн хүү дээрээ гүйгээд очтол зээ хүү маань дээшээ харсан байдалтай машины ард ухаан алдсан хэвтэж байсан. Удалгүй охин Б.О миний араас гүйж ирээд дүүгээ шууд тэвэрч аваад сэгсэрсэн чинь ухаан орсон. Охин Б.О дүүгээ тэврээд гэр лүүгээ орсон. Гэртээ ороод баруун талын орон дээр дээш нь харуулж хэвтүүлсэн. М.У араас орж ирээд сумын төвийн эмнэлэг рүү дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оын”...2024 оны 02 сарын 11-ны орой 19 цагийн үед зээ дүү Н.Э нь шээхээр гарсан. Удаагүй байтал ээж “түг гэх чимээ гарлаа” гээд хаалгаар шагайгаад л шууд сандарсан дуугаар “дүү чинь мөргүүлчихлээ” гэх үед гэрт байсан бүгд зэрэг гадагшаа гарсан. Би гүйж очоод харахад хамраас нь цус гарсан байдалтай нүдээ аньсан дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд шууд тэвэрч аваад нэрийг нь дуудсан тухайн үед хариу өгөхгүй байсан. Аав “дүүгээ гэртээ оруулья” гэх үед би тэврээд яг гэрийн хаалган дээр ирэх үед уйлж сэрсэн. Хэдэн минут болсныг санахгүй байна. Гэрт оруулаад бүх хувцсыг нь тайлаад ил шарх байгаа эсэхийг шалгаж юу нь өвдөж байгааг асуухад тухайн үед хариулахгүй “ёо” гэж уйлагнаж байсан...” гэх мэдүүлэг, Д.Нбын”...манай эхнэр Б.Агийн утас дугараад “хүүхэд машинд мөргүүлээд сум руу явж байна” гэж надад эхнэр хэлсэн. 2024 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 06 цагт эхнэр рүү хадам ээж А.Н залгаад “хүүхдийг чинь Архангай аймаг руу тээвэрлэх гэж байна, та 2 Архангай аймаг руу гар” гэсэн. Удалгүй бид 2 Архангай аймаг руу гарсан. 12 цагийн үед Архангай аймгийн Э сумын Н эмнэлгийн яралтай тусламжийн тасаг дээр очиход миний хүү дээшээ харсан байдалтай орон дээр хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бн”...2024 оны 02 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед ..гэртээ байхад төрсөн ах М.У над руу залгаад, “би Д.Нбын хүүхдийг машин жолоодож ухарч байгаад мөргөчихлөө” гэж над руу ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч О.Лгийн”...М.У манайхаас ухраад хөдөлж явахдаа Л.Бы гэрийн гадаа шээж байхад нь ач хүү Н.Эийг мөргөөд унагасан байсан. Би хүү Л.Бы гэрт яваад ортол Э хүүг орон дээр тээш харуулсан байдалтай хэвтүүлсэн байсан. Хамраас нь бага зэрэг цус гарсан байсан. Хэсэг хугацааны дараа сумын төвөөс эмнэлгийн хүмүүс ирж үзээд “зүүн талын эгэм хугарсан байна гээд хүүхдэд эмчилгээ хийж байгаад Э эмч сумын төв рүү аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...Э над руу залгаад “Архангай аймгийн Ц сумын Ч багийн А гэх газраас иргэн Л.Бы гэрээс дуудлага ирлээ” гэж хэлсэн. Би эмнэлэг дээр очоод их эмч Б.Э, сувилагч Жа нарын хамт дуудлагад Ч багийн А гэх газарт очиход 07 настай хүүхдийг гэрийнхээ гадаа шээгээд зогсож байхад нь машин ухраад хүүхдийг мөргөж унагасан гэсэн дуудлага байсан...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Бийн”...Н.Эий биед учирсан дээд мөчид болон цээжний гэмтэл зэрэг нь машинд хүчтэй мөргүүлсний улмаас унах үед үүсэх боломжтой гэмтлүүд байна. Хохирогчийн биеийн дээгүүр машины дугуй өнхөрч гарахад дээрх гэмтлүүд үүсэх боломж багатай...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Оын”...Шинжилгээнд ирүүлсэн материал нь хуруу шилтэй 5 мл орчим цусыг гялгар уутанд хийж ЦСЭМТ, биохими шинжилгээ гэсэн маягт цаасан дээр М У нас -38, АН......., хүйс-эр, 2024.03.06 гэж бичсэн цусыг хүлээж аваад шинжилгээ хийсэн. Хэрэг болсон цаг хугацаанд тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол хэдий хугацаагаар хадгалсан байсан ч 03 дугаар сарын 18-нд шинжилгээ хийхэд спиртийн зүйл илэрнэ. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бол спиртийн зүйл гарахгүй. Харин хэрэг болсон цаг хугацаанаас хойш тухайн хүнийг эрүүл байхад нь биеэс нь цус авсан тохиолдолд спиртийн зүйл илрэхгүй...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 102 дугаартай дүгнэлт, Шинжээч Б.Чын 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь Архангай аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 31-05/2134 дугаартай: “...М.У нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг шалгахаар жолоочийн мэдээллийн системээс шүүхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна..” гэх албан бичгээр тогтоогдож байх бөгөөд шинжээчийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлтээр М.Уын цусанд спиртийн зүйл илрээгүй болохыг тогтоосон боловч гэмт хэрэг гарах цаг хугацаанд шүүгдэгч М.Уыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан талаар гэрч О.Л, Д.Б нарын мэдүүлдэг, тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ. 13.2.1-д “Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх”, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 3.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримттай байна: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл (жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ 3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтуудыг зөрчиж, бие засаад зогсож байсан насанд хүрээгүй хохирогч Н.Эийг мөргөж, түүний биед цээжний баруун 1,3,4-р хавирга, зүүн 2-р хавирганы хугА, цээжний хөндийн баруун талд хий, шингэн хуралт, авчийлт, баруун уушгины дунд, доод дэлбэнгийн няцрал, зүүн эгэм ясны зөрүүтэй хугА. Баруун атгаал ясны булуу, шуу ясны хугА, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд гэмтэл учруулсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Уыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамаАтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэн, хохирогчид эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд заасан тул гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Харин тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Архангай аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.М....г тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 11.649.000/арван нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга/ төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлж, холбогдох баримтыг ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Уын зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, харин тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлбөр төлж туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцон, Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх тул түүний хувийн байдал, хохирол төлбөрийг нөхөн төлсөн нөхцөл байдлыг харгалзан хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, оршин сууж байгаа Архангай аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар хориглож, шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Мын Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч М.Уын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3/гурав/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Ц сумын нутаг дэвсгэрээс явахыг 1/нэг/ жилийн хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч М.Ут хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, 513 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч М.Уаас 11.649.000/арван нэгэн сая зургаан зуун дөчин есөн мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ч.М...../Архангай аймгийн ......... хэлтэс/төрийн сангийн ...... тоот данс/-д тус тус олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүгдэгч М.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР