Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02666

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2017/02666

Улаанбаатар хот

 

               

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 3б хэсэг, 257 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 40 настай, ОЭ:77032493 регистрийн дугаартай, Булгадар овогт Цэвээний Батхүүгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа 4 гудамж, 200 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 38 настай, ЙЮ:79020201 регистрийн дугаартай, Нуур овогт Далайн Оюунчимэгт холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Батхүү, хариуцагч Д.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Анхбаяр нар оролцов.

 

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Батхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 1998 онд танилцаж, 2000 онд гэр бүл болсон. Гэр бүл болсон ондоо буюу 2000 онд би БНСУ-д ажиллахаар явсан юм. Бидний дундаас 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Амарсанаа төрсөн. Хүүхэд төрсний дараа 2001 оны 1 дүгээр сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Би Монгол улсад 2006 онд эргэж ирсэн бөгөөд түүнээс хойш бид тусдаа амьдарч байна. Хүүхэд төрсөн цагаасаа хойш эхийн асрамжид өссөн. Анхнаасаа тусдаа байсан цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Хүүхдийг эхийн асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

     Хариуцагч Д.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Батхүү бид хоёр 1998 онд танилцаж, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүүтэй болсон. Нэхэмжлэгч Ц.Батхүү нь 2000 онд БНСУ руу явсан. Тухайн үед холбоотой байсан болохоор ярьж байгаад гэрлэлтээ батлуулсан. Дараа нь ийм юм болно гэж яаж мэдэх билээ. Би нэхэмжлэгчийг 2006 онд Монгол улсад ирсэн гэдгийг нь мэдээгүй байсан. Ц.Батхүү БНСУ-д өөр хүнтэй танилцаж хамт амьдарч байгаа талаар сонссон. Би 1 жилийн өмнө хүнтэй танилцаад одоо тэр хүнтэйгээ хамтран амьдарч байна. Бид 2017 онд гэрлэлтээ цуцлуулах гэж л уулзсан, түүнээс өмнө нь нэг ч удаа уулзаагүй. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүүхдээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй бөгөөд бидэнд ямар нэг эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                        

 

                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

     Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ц.Батхүү, Д.Оюунчимэг нар 1998 онд танилцан гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байх бөгөөд тэдний дундаас 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Амарсанаа төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.  

 

     Ц.Батхүү, Д.Оюунчимэг нар зан харьцааны таарамжгүй байдал, бие биенээ үл ойлголцох байдлаас болж 2006 оноос хойш тусдаа амьдарч, гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд орсон боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

  Зохигчдын хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, эд хөрөнгийн талаар маргаангүй харилцан тохирсон байх тул тэдний тохирсноор гэрлэлтийг цуцалж, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Амарсанааг эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.   

 

Д.Оюунчимэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

     1.Гэр бүлийн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Булгадар овогт Цэвээний Батхүү, Нуур овогт Далайн Оюунчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Амарсанааг эх Д.Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Д.Оюунчимэг хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунчимэгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Батхүүд олгосугай.

 

5.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсанаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

          

 

                        ДАРГАЛАГЧ                                    Д.ДАВААСҮРЭН