| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0195/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/160 |
| Огноо | 2015-11-23 |
| Зүйл хэсэг | 185.2., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2015/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ,
Улсын яллагч *******,
Иргэдийн төлөөлөгч *******
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: ******* ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийв.
Эрүүгийн хэргийн дугаар *******
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 185 дугаар зүйлийн 185.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 195 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй , бүрэн бус дунд боловсролТой, жолооч мэргэжилтэй,
2. Монгол Улсын иргэн, 195 оны 06 дугаар сарын 30-ны өдөр суманд төрсөн, 40 настай, эрэгтэй , бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" олон улсын худалдааны төвийн орчимд иргэн гээс “” гэх тэсэрч дэлбэрэх бодис дагалдах хэрэгслийг худалдан авсан, Улаанбаатар хотоос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын нутаг дэвсгэр лүү хууль бусаар худалдан авсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины гражид 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
... бид хоёр ярьж байгаад хот руу явж тэсэлгээний бодис авахаар болсон. ...Бид хоёр аймгаас орой гараад өглөө 08 цаг болж байхад хотод очоод тэр хүнтэй утсаар яриад 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* захын өргөтөл дээр уулзахаар тохирсон. Тэгээд орой 16-аас 1 цагийн орчимд тэр хүн нь би тэсэлгээний бодисоо хүнээр явууллаа гэж хэлсэн. Тэгээд Маяти маркийн цагаан өнгийн машинтай 2 залуу ирээд ах ™гч явууллаа гэж хэлсэн...Би урт хиам шиг төстэй эмульс бодисыг 20 хайрцагийг өгсөн. Бусад тэсэлгээний материалыг 1.000.000 төгрөгөөр худалдан авсан юм. Эмульс бодис нь нэг хайрцгандаа 15 ширхэгтэй байдаг юм. Нэг хайрцагийг нь 200.000 төгрөгөөр худалдаж авсан юм. тэр хүнээс тэсэлгээний бодис аваагүй бөгөөд надаас авах ёстой байсан юм. Тэр аваагүй тэсэлгээний материал нь надад байсан юм. Би бүр мөнгийг нь гаргасан юм. ...би зарж борлуулсан зүйл байхгүй нэг хайрцаг эмульс тэсэлгээний бодисыг 350.000 төгрөгөөр, доргиогчийг 1 метрийг нь 2.000 төгрөгөөр, цахилгаан сумыг нь 1 ширхэгийг нь 3.500 төгрөгөөр зарж борлуулахаар байсан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 3, 85 /
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :
... 8864336 дугаарын гар утастай бөгөөд Улаанбаатар хотод байдаг. Би тэгээд хот руу явахаасаа өмнө тэй утсаар яриад тэсэлгээний бодис байна уу гэсэн чинь байна хотод ирээд ав гэж хэлсэн. Эхлээд тай би уулзаж байсан чинь тэр надад тэсэлгээний бодис олоод өгөөч, байна уу гэж хэлэхээр нь би тэй утсаар ярьсан юм. Тэгээд гээс сэлгээний бодис авахаар тохироод 2014 оны 06 дугаар сарын 08-ны орой ын машинаар бид 3 явсан юм. Тэгээд хотод очоод бид 2 буусан юм. өөрийнхөө машиныг зарах санаатай хот руу явсан. Тэгээд хотод байж байгаад би тэй утсаар ярьж байгаад 06 дугаар сарын 10-ны өдөр ******* захын өргөтгөл дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд өргөтгөл дээр бид 2 замын унаагаар яваад очсон юм. Өргөтгөл дээр байхад нэг хүнтэй цагаан өнгийн маяти машинтай ирсэн. гээс 20 гаран хайрцагтай тэсэлгээний материал аваад гэсэн дугаарын гар утастай Баянхонгор аймаг руу ачаа ачна гэсэн машин зогсож байхаар нь бид 2 очоод тэр машинд хүнсний зүйл ачуулна гэж хэлээд тэсэлгээний бодис материалаа ачуулсан. Тэр жолооч тэсэлгээний бодис ачиж байгаа талаар мэдээгүй бид 2 юу ч хэлээгүй. Тэгээд 06 дугаар сарын 11-ний өдөр байх өдрөө сайн санахгүй байна Улаанбаатар хотод ын машин зарагдаагүй байсан тул бид 3 хамт хотоос гарсан юм. Маргааш өглөө нь ачаа ачсан залуу над руу утсаар яриад ачаагаа хаана буулгах гэхээр нь би тай утсаар яриад хэлсэн чинь доод захын ард талд байдаг худагийн хашаанд буулгана гэж хэлсэн. Би жолоочид хаягыг нь Зааж өгсөн. Тэгээд бид 2 хамт яваад худаг дээр өдөр 13-14 цагийн орчимд очоод тэр машиныг худагийн хашаанд оруулж байгаад ачаагаа буулгаж авсан. Тэгээд тэсэлгээний бодис материалаа худагийн ар талын гражид оруулж тавьсан. Би гийн утасны дугаарыг 2013 оны өвөл мэддэг байсан юм. Тэгээд бид 2 хоорондоо ярьж байгаад манай аймагт чулуу тэсэлдэг гэж ярьж байсан. өөрөө чулууны алтаар явдаг гэж хэлж байсан. Би д мөнгө өгөөгүй ээ, би түүнийг тэсэлгээний бодис авахад нь зуучилж өгсөн юм. хэдэн төгрөгөөр хэдэн ширхэг тэсэлгээний бодис авсныг нь яг нарийн мэдэхгүй байна. 20 орчим хайрцаг тэсэлгээний бодис авч байгаа гэж хэлж байсан. ... Одоо бол танина. Сая хотод очихдоо 2 уулзаад мөнгөө өгөлцөж авалцсан... гэх мэдүүлэг/1-р ^х-ийн 9 /
Иргэний нэхэмжлэгч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн....төв байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллага нь тэсэрч дэлбэрэх бодисыг хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах эрхтэй. Харин иргэн хүн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг тээвэрлэх, ашиглах, худалдах, хадгалах ямар нэгэн эрх, хэмжээ байхгүй. *******, ******* нар нь тэсэрч дэлбэрэх бодисыг ашиглаж хүний биед болон байгаль орчинд хор хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй болохоор байгаль орчинд учирсан хохирлыг тогтоох боломжгүй. *******, ******* нарын хууль бусаар олж авсан тэсэлгээний бодис аммонит нэртэй ба энэ төрлийн тэсэлгээний бодисыг уул уурхайн цул хэсэг, замын ажилд ашиглах зориулалттай. Дээрх бодисыг тээвэрлэх хадгалах явцад сав баглаа боодол хэвийн бол ямар нэгэн ууршилт явагдахгүй, сав баглаа боодол гэмтсэн буюу задарсан тохиолдолд шинж чанараа алдаж болно. Ууршилт явагдаагүй болохоор Чс/ний бие, байгаль орчинд хохирол учраагүй....гэх мэдүүлэг/ 2-р хх-ийн 94-95/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Эхнэр бид хоёрын хувьд энэ граж руу энэ тэсэлгээний бодисыг оруулж тавихыг огт хараагүй. Өнөөдөр онгойлгоход л энэ тэсэлгээний бодис болон бусад зүйлийг харлаа ...гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 31-32 /
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Миний ачаа ерөнхийдөө дүүрээд ар талд 1.50 м орчим ачаа ачих зай үлдээчихээд байж байхад нэрийг нь үл мэдэх махлагдүу 2 хүн ирж уулзаад Баянхонгор аймаг руу өнөөдөр гарах уу 2 тн хүнсний бараа ачуулах гэсэн юм 1 тонныг нь хэдэн төгрөгөөр ачих вэ гэж надаас асуусан. Би 1 тонн ачааг 120.000- 150.000 төгрөгөөр ачина гэж хэлсэн. Тэгээд тэр 2 хүн ачаагаа утсаар яриад дуудахад цэнхэр өнгийн пронтер маркийн машин ирсэн. Машины ачаан дээр гадуур нь битүү скочдсон цаасан хайрцагтай эд зүйл байсан өргөж үзэхэд овор хэмжээ ихтэй хүнд байхаар нь энэ ачаа 2 тонноос их байна. Тиймээс 400 000 төгрөгөөр ачна гэж хэлэхэд тэр 2 зөвшөөрсөн. Ингээд би өөрийн машиндаа ачааг ачихад тэр 2 хүн тооцоогоо хийчихээд миний дугаарыг аваад явсан. Би маргааш нь 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймагт очиход тэр 2 хүн над руу яриад Баянхонгор аймгийн төвд байдаг гэдэг газарт байх усан сангийн хажуу талын модон хашаатай айлд хүрээд ир гэж хэлсэн. Би очиход надад ачаа ачуулсан нөгөө 2 хүн саарал өнгийн улсын дугаар номерийг нь мэдэхгүй жижиг машинтай ирчихсэн байж байсан. Би хашаан дотор нь ороод 2 тонн ачааг буулгаад явсан. Цаасан хайрцаг нь шаргал өнгийн алимны хайрцаг шиг хэмжээтэй байсан, гадуураа битүү скочдсон байсан болохоор бичиг нь харагдаагүй. ...Тэр 2 хүмүүс 10 см орчим өндөртэй махлагдуу бор царайтай 35-40 орчим насны 2 хүн байсан. Одоо би харвал танина. Сая надад 2 хүний зураг цагдаагийн ажилтан харуулсан тэр хүмүүс мөн байна лээ. Нэрийг нь цагдаагийн ажилтан хэлэхэд , гэдэг нэртэй хүмүүс болохыг мэдлээ гэх мэдүүлэг./1-р хх-ийн 33-34,38 /
Сэжигтэн ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ф ...Манай нөхрийг гэдэг. ...надад явахдаа ын таньдаг хүн нь тэсэлгээний бодис зарах юм шиг байна, би очиж уулзчихаад ирье гэж хэлээд явсан юм. Тэгээд маргааш өдөр нь над руу утсаар яриад чи энэ данс руу 5.000.000 төгрөг шилжүүлээдэх гэж хэлээд нэг хүний хаан банкны дансны дугаар өгсөн. Би хүргэн ах аас 5.000.000 төгрөг зээлж аваад ы өгсөн данс руу 5.000.000 төгрөг хийсэн гэх мэдүүлэг. / 1-р хх-ийн 6 /
Сэжигтэн Д.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
... Үдээс хойш оройхон над руу яриад чиний утсанд мобайлбанк байгаа юу гэхээр би байгаа гэж хэлсэн чинь надад нэг хүний Хаан банкны данс өгөөд чи энэ данс руу 3.000.000 төгрөг хийгээтэх би чамд маргааш бэлнээр нь өгнө гэж хэлсэн. Би ы өгсөн Хаан банкны дансанд 3000000 төгрөгийг өөрийнхөө гар утаснаас шилжүүлсэн. ...2014 оны 06 дугаар сарын 10-ны орой 1 цагийн орчимд над руу яриад миний данс руу 3.000.000 төгрөг хийсэн. Хот руу явж байх замдаа нэг хүнтэй яриад яваад байсан. Тэгэхдээ тэсэлгээний бодис авах гэж байгаа юм шиг яриад байсан ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 83-84 /
Яллагдагч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
..., тай нартай хамт үлдээд Рпиз машинд орж мөнгөө авсан ба надад бэлнээр 3.000.000 төгрөг өгөөд , нартай Рпиз машинтай явж байсан туранхай хар царайтай залуугийн утаснаас миний данс руу тухайн үед машин дотор сууж байгаад мөнгө шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгийг нь хэний данснаас шилжүүлснийг мэдэхгүй байна. Би урьд байцаалт өгөхдөө , нартай хамт тухайн газраас хулгай хийсэн гэж худлаа байцаалт өгсөн юм. Үнэн хэрэгтэй би ганцаараа хулгай хийсэн юм. Тэгээд хулгайлсан тэсрэх бодисоо хот руу оруулан , 2-т зарсан юм. Тухайн тэсрэх бодисыг хулгайлаад тэй утсаар яриад тэсрэх бодисоо олчихлоо авах уу гэхэд авна гэсэн юм. Тэгээд хотод очоод тэсрэх бодисоо д зарсан юм. 2014 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдөр хулгайлсан тэсрэх бодисыг хот руу оруулж ******* захын өргөтгөл дээр болон урьд хамт тэй ирж байсан нарт зарсан юм. Тухайн үед анх худалдан авах яриаг хийсэн ба бид нар авах гэж байгаа юм гэж ирцгээсэн юм. Маргааш нь тэр 3-тай ******* захын өргөтгөл дээр уулзаад тэсрэх бодисоо өгөлцөж авалцсан ба тухайн үед нь саарал өнгийн Рпиз машинтай ирчихсэн байсан ба би номерыг нь анзаараагүй юм. Тэгээд машин дотор сууж байгаад миний данс руу мобайл банкаар үлдэгдэл .000.000 төгрөг орсон ба яг ямар ямар данснаас мөнгө орж ирснийг одоо санахгүй байна. Ямар ч л байсан нийтдээ 10.000.000 төгрөг миний дансанд орсон юм ...гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 39-40 /
2014.0.1-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйлс нь шинжилгээнд тэнцэнэ.
1. Шинжилгээнд ирүүлсэн "******* тоот хэргийн холбогдогч *******аас хураагдсан бодис 1 ш", "ОМ-1919693" гэсэн бичиглэл бүхий улаан шаргал өнгийн нийлэгуутанд хийсэн цагаан шаргал өнгийн наалдамхай бодис нь аммонитын төрлийн тэсрэх бодис мөн байна. Энэ төрлийн тэсрэх бодисуудыг /уул уурхай салбарт/ үйлдвэрлэлийн зориулалтаар өргөн хэрэглэдэг.
Жич: 200 граммын жинтэй 1000 ккал/кг тэсэлгээний дулаантай тэсрэх бодис аммонит №6ЖВ-г тэслэхэд: 200 ккал*42 кгс.м/ккал=85400кгс.м энерги үүсдэг.
2.Шинжилгээнд ирүүлсэн гадаргуу хэсэгтээ 0950502059 гэсэн тэмдэглэгээтэй, 43 мм урттай, 0,15 мм диаметр хэмжээтэй, хар металл хонгио бүхий бялт тэслүүрт 3 мм диаметртэй, метр урттай дамжуулагч утсыг үйлдвэрийн аргаар холбосон бөгөөд холбосон хэсэгт нь резинэн тусгаарлагч хийжээ. Энэ хэрэгсэл нь тэсрэх цэнэгийг өдөөж тэслэгээ үйлдэх зориулалттай. Шинжилгээнд гадаргуу хэсэгтээ 6411008С50413 гэсэн тэмдэглэгээтэй, 43 мм Урттай, 0,15 мм диаметрийн хэмжээтэй бялт тэслүүр бүхий тэсэлгээний "салаалагч" хэрэгслийг ирүүлсэн байна. Энэ хэрэгсэл нь салаагчид холбогдсон бусад тэсрүүлэгчдэд детонаци дамжуулан өдөөн тэслэх үүрэгтэй. Шинжилгээнд 100 см урттай, 5 мм диамерт бүхий улаан ягаан өнгийн хуванцар гадаргуу бүрээстэй цочир дамжуулагч шижимийг ирүүлсэн байна. Энэ шижим нь цэнэгт детонаци дамжуулах үүрэгтэй.
З.Шинжилгээнд ирүүлсэн бялт тэслүүр, салаалагчийн үүрэнд угсарсан бялт тэслүүр, цочир дамжуулах шижим нь тэсэлгээний хэрэгсэл бөгөөд шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодисуудыг тэсрүүлэхэд ашиглаж болно.
4.Шинжилгээнд ирүүлсэн тэсрэх бодисууд нь шинжилгээнд ирүүлсэн байдлаараа тэсэрч дэлбэрэх аюулгүй. Шинжилгээнд ирүүлсэн тэсэлгээний хэрэгслүүдийн бялт тэслүүр нь хүчтэй цохилт, детонаци, дулаан үйлчлэл зэргээс мэдэрч тэсрэх аюултай..." гэх дүгнэлт/ 2-р хх-ийн 6-9/
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1 /, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн -12/, эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл/ хх-ийн 13-14/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 15, 1/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /18-20/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, тэмдэглэл, гэрэл зураг/ хх-ийн 21-29/, шүүгдэгч *******ы иргэний үнэмлэхний хуулбар/хх-ийн 158/, иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 160/, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 1-р багийн Засаг даргын 2014.0.16-ны өдрийн 15 тоот тодорхойлолт/хх-ийн 11/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 9/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, жргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 159, 162/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 98/, Сум дундын 3 дугаар шүүхийн 2014.04.02-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 99-102/ болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотын ******* дүүргийн нутаг дэсвгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" олон улсын худалдааны төвийн орчимд иргэн гээс “” гэх тэсэрч дэлбэрэх бодис дагалдах хэрэгсэлийг худалдан авсан, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн нутаг дэвсгэрт автомашины гражид #014 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2014 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ы...Би урт хиам шиг төстэй эмульс бодисыг 20 хайрцагийг өгсөн. Бусад тэсэлгээний материалыг 10.000.000 төгрөгөөр худалдан авсан юм, ...би зарж борлуулсан зүйл ...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 3, 85 /
Шүүгдэгч *******гийн... тэсэлгээний бодис материалаа худагийн ар талын гражид оруулж тавьсан.... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 9/
Гэрч ын... Би хашаан дотор нь ороод 2 тонн ачааг буулгаад явсан. ...гэх мэдүүлэг./1-р хх-ийн 33-34,38 /
Сэжигтэн Д.ын ... Хот руу явж байх замдаа нэг хүнтэй яриад Яваад байсан. Тэгэхдээ тэсэлгээний бодис авах гэж байгаа юм шиг яриад байсан ... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 83-84 /
Яллагдагч гийн ...2014 оны 06 дугаар сарын 05, 06-ны өдөр хулгайлсан тэсрэх бодисыг хот руу оруулж ******* захын өргөтгөл дээр болон урьд хамт Лхагавасүрэнтэй ирж байсан , нарт зарсан юм. ..гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 39-40 /, 2014.0.1-ны өдрийн 329 дугаартай шинжээчийн “....аммонитын төрлийн тэсрэх бодис мөн байна...” гэх дүгнэлт/ 2-р хх-ийн 6-9/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох ^аримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан үйлдэлийг Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******гийн өмчлөлийн улсын дугаартай Сонота-4 маркийн тээврийн хэрэгсэл, 4 ханатай, иж бүрэн тавилгатай монгол гэр, 48 хонь, 2 ямаа, шүүгдэгч *******ы дундын өмчлөлийн улсын дугаартай Тоёота примо маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгөтэй 25 МЗ гэсэн бичиг бүхий 16 боодол, 159 ширхэг нарийн утас, доргиогч нарийн утас 2 боодол 269 ширхэг, ОМ191959 гэсэн бичиг бүхий эмульс нэртэй 4 см урттай, 28 см диаметртэй улаан шаргал өнгийн тэсэлгээний бодис 286 ширхэг, 30 метр урттай улаан шаргал өнгийн нарийн утас 10 ширхэг, нарийн модонд ороосон шар өнгийн утас 1 ширхэг зэргийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэргийн улмаас ялтан ******* нь 13 хоног, ялтан ******* нь 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч *******, ******* нар нь гэм буруугийн асуудлаар маргаангүй, хохирол төлбөргүй байх тул Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент #айгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан мөн хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-д зааснаар ялтай байдал арилаагүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-д заасны дагуу түүний 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үйлдсэн гэмт хэргийг нь уг Заалтад хамруулж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 29 дугаар зүйлийн 29.1.1, 29.1.4, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Шүүгдэгч *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн тэсэрч дэлбэрэх бодисыг хууль бусаар худалдан авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан мөн хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******гийн өмчлөлийн улсын дугаартай Сонота-4 маркийн тээврийн хэрэгсэл, 4 ханатай, иж бүрэн тавилгатай монгол гэр, 48 хонь, 2 ямаа, ялтан *******ы дундын өмчлөлийн улсын дугаартай Тоёота примо маркийн тээврийн хэрэгсэлийг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2014 оны 0 дугаар сарын 1-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгөтэй 25 МЗ гэсэн бичиг бүхий 16 боодол, 159 ширхэг жарийн утас, доргиогч нарийн утас 2 боодол 269 ширхэг, ЭМ191959 гэсэн бичиг бүхий эмульс нэртэй 4 см урттай, 28 см диаметртэй улаан шаргал өнгийн тэсэлгээний бодис 286 ширхэг, 30 метр урттай улаан шаргал өнгийн нарийн утас 10 ширхэг, нарийн модонд ороосон шар өнгийн утас 1 ширхэг зэргийг Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст шилжүүлсүгэй. .
5. Энэ хэргийн улмаас ялтан ******* нь 13 хоног, ялтан ******* нь 3 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1,304 дүгээр зүйлийн 304 1 -д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх топгоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай, аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг ДУРДсугай.
. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Н.БААСАНБАТ
Ч.БАЙГАЛМАА