| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2017/03187/И |
| Дугаар | 183/ШШ2017/02632 |
| Огноо | 2017-11-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 183/ШШ2017/02632
| 2017 оны 11 сарын 29 өдөр | Дугаар 183/ШШ2017/02632 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, N25-2-4 тоот хаягт байрлах, Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, M3/S4 тоотод оршин суух, 1978 онд төрсөн, 39 настай, ХЯ:78122202 тоот регистрийн дугаартай, Дашцэрэнгийн Туяад холбогдох
Гэрээний үүрэгт 1.366.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ нь хариуцагч Д.Туяад холбогдуулан гэрээний үүрэгт 1.366.920 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ Д.Туяад холбогдуулан гэрээний үүрэгт 1.366.920 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, энэ талаарх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Вива сити хотхон дахь аж ахуй нэгжүүдийн холбоо ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, Д.Туяад холбогдох гэрээний үүрэгт 1.366.920 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 36.821 төгрөгнөөс 18.410 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 18.410 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН