| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2024/0119/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/116 |
| Огноо | 2024-09-20 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/116
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хонгорзул, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******27000**************0151 дугаартай хэргийг 202******* оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 0 дугаар сарын 1*******-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, *******7 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *******, эхнэр хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙК7701*******1 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 202******* оны 0 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутагт оршин суух -ын гэрт ын зүүн нүд рүү сандлаар цохиж түүний биед зүү нүдний хараагүйдэл, алимны няцрал, хатингаршил, ухарн дотор хана, гадна хана, доод хануудын хугарал, зүүн хөмсөгт сорви гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******йн шүүх хуралдаанд өгсөн би хүргэн ахдаа гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Намайг өнчин өрөөсөн гэж дуудахаар нь би тэвчихгүй гэмтэл учруулсан нь миний буруу. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа гэх мэдүүлэг,
Хохирогч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 202******* оны 0 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар багт байх гэх газраас гэх газарт байх хаваржаа дээрээ хүүхэд ын хамт 52*******2 улсын дугаартай цэнхэр өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй хаваржааны цас арилгахаар явсан. Тэгээд очоод , нартай хамт 0,5 летрийн Хараа нэртэй архи уучхаад - гэх айлд н. гэх залуутай сундлаад очсон. Тэгээд би цагаан сараар эгч дээрээ ирж золгсонгүй гэж хэлснээс болж ам мурийж над руу сандал шидэж ту сандал нь миний зүүн хөмсгийг онож цус гарсан. ******* гэх хүн нэг удаа жижигхэн модон сандлаар миний зүүн нүд хэсэг рүү цохисон, өөр цохисон зодсон зүйл байхгүй, ... одоо биед зовиур байхгүй. Зүүн нүд хараагүй болсон. Цаашдаа группт орж эмчийн хяналтад сар бүр үзүүлдэг болсон. Миний эмчилгээнд *******0-70 сая орчим төгрөгийн зардал гарсан ******* миний эмчилгээнд *******0 сая төгрөг өгсөн. ******* ойрын хугацаанд 10 сая төгрөг төлж цаашид гарах эмчилгээний зардлыг төлөөд явна гэж ярилцсан мөн ******* нь миний эхнэрийн төрсөн дүү учраас бид нарын хооронд гомдол санал нэхэмжпэх зүйл одоо байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 17-19, 11-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Мотоцикл ирээд , н. нар орж ирээд золгоод таваг тариа авч өгөөд байж байтал , ******* руу чи эгч дээрээ ирж золгосонгүй гээд байсан. Утсаар ярихгүй яасан юм гээд хоорондоо маргалдсан. , *******йг нохойн гөлөг гээд хэлтэл ц.******* босоод гарах гэж байснаа сууж байсан сандлаа авч руу шидсэн. Бид нар *******йг гар гээд хөөгөөд гаргасан ын нүднээс цус гараад байсан би нүдийг нь цэвэрлээд бинтээр боож өгсөн. Н.******* мотоциклоо унаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-р тал/,
Гэрч -ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: , н. хоёр манайд ирээд бид хоорондоо ярьж хөөрөөд таваг тариа болоод байж байтал ах н.*******йг чи эгч дээрээ ирж золгосонгүй, ирж чадахгүй бол утсаар мэнд мэдэж болохгүй юу гээд байсан, хоорондоо гөлөг нохой гээд маргалдаад байсан. *******, руу сандал шидтэл нүдэн дээр нь таарч цохиод цус гараад байсан. Ээж ханд нүдийг нь боож өгөөд сумын эмнэлэг рүү явуулсан гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,
Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн 202******* оны 07 дугаар сарын 2*******-ны өдрийн 5************** дугаартай: 1.ын биед гэмтлийн дараах хараагүйдэл, зүүн нүдний алимны няцрал, зүүн нүдний хатингаршил, зүүн талын ухарн дотор хана, гадна хана, доод хануудын хугарал, зүүн хацар ясны сэртэнгийн хугарал, зүүн хөмсөгт сорви гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. *******.Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохиролын зэрэг тогтоох журмын 5.21.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги *******5%-иар алдагдуулах тул хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо гэх дүгнэлт /хх-ийн *******1-*******2-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-р тал/,
Шүүгдэгч *******йн 202 оны мал тооллогын лавлагаа /хх-ийн 9-9*******-р тал/,
Хохирогчид хохирол төлсөн талаар төлбөрийн баримт /хх-ийн 95-97-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 100-102-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь 202******* оны 0 дугаар сарын 2-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутагт оршин суух -ын гэрт ын зүүн нүд рүү сандлаар цохиж түүний биед зүүн нүдний хараагүйдэл, алимны няцрал, хатингаршил, ухарн дотор хана, гадна хана, доод хануудын хугарал, зүүн хөмсөгт сорви гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******йг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь хохирогч т хохиролд *******0,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, эрүүл мэндийн хувьд бүрэн эдгээгүй, эмчилгээтэй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гаргах эрхтэйг дурдаж байна. Хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй.
Хохирогч т төрөөс үзүүлсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр болох Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал 1,*******22,000 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын санал болгож, шүүгдэгч *******йн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тун эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч ******* овогт *******ийн *******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол Улсын шүүхийн ту хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, *******.******* дугаар зүйл, *******.7 дугаар зүйл, *******.8 дугаар зүйл, *******.10 дугаар зүйлийн 1, 2, , ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******йг 10,000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн *******, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 02 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
*******.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ас Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардал 1,*******22,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гаргах эрхтэйг дурдсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид хохиролд *******0,000,000 төгрөг төлсөн, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
*******.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ту хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА