Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2015/ШЦТ/163

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Нарийн бичгийн дарга Б.Хос-Эрдэнэ

Улсын яллагч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчин 2013 оны 10 дугаар сарын 03-н өдөр Баянхонгор аймгийн ******* сумын төвд ******* ******* улсын дугаартай авто машин жолоодож яваад хохирогч *******ын жолоодож явсан Мустанг 5 маркийн мотоцикльтой мөргөлдсний улмаас мотоциклийн жолооч *******ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2013.10.03-ны өдөр би хөдөө гэрээсээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй Мустанг-5 маркын мотоциклтой сумын төв орчихоод захиргаа орж *******тай уулзчихаад хүргэнийх рүүгээ явж байсан чинь цагаан өнгийн машин гараад ирэхээр нь дараад замаас гарах гэтэл буруу талынхаа урд хэсгээр мөргөчихсөн, тэр үед түр зуур ухаан алдаад сэргэтэл жолооч намайг тэвэрчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би чи сохор юм уу замаа харахгүй бүхэл бүтэн мотоцикльтой хүн явж байхад үзэхгүй гэсэн чинь ах нь хүүхэд халуураад сандаргаад, хүүхэдтэйгээ ноцолдоод замаа харж чадсангүй гэсэн. Тэгээд би өндийгөөд босох гэсэн чинь миний баруун хөл хойшоо харчихсан байсан тэгээд би сандраад эмч дуудаад өгөөч гээд орилсон....гэх мэдүүлэг/хх-ийн 8-7 /

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Би 2013.10.03-ны өдөр Сумын төв ороод эмнэлэг рүү явж байх замд Соёлын төв, Захиргаа хоёрын дундаас мотоцикпьтой хүн маш хурдтай гарч ирээд миний баруун талаас машины зорчигч талын урд дугуй руу мөргөөд унасан, би тэр дор нь машинаа зогсоогоод буугаад очсон чинь миний машины хажууд мотоцикль нь зөв талаараа унасан, эзэн нь мотоциклынхоо цаана нь дээшээ хараад хэвтэж байсан. Бид хоёр маргасан тэгээд хөлийг нь харсан чинь баруун талынх нь хөл эргэчихсэн байсан. Удаагүй хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирсэн тэгээд би тэндээс авч явж эмнэлгийн тусламж үзүүлсэн...гэх мэдүүлэг. / хх-ийн 97-98/ /

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүүхдийн бие өвдөөд нөхөр *******ын хамт 2 хүүхдийн хамт өөрийн ******* улсын дугаартай цагаан өнгийн УАЗ 469 машинтай сумын төв рүү 11 цаг болж байхад орж ирээд сумын эмнэлэг орох гээд захиргааны хойд талын шороон замаар явж байтал гэнэт нэг мотоцикльтой хүн ирээд машины буруу талын урд руу мөргөсөн. Манай нөхөр машинаасаа буугаад очсон би өлгийтэй хүүхдээ тэврээд наанаас нь очсон. Очиход манай нөхөр ын цээжийг нь өндийлгөөд сууж байхад сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа хоёр хоёулаа ирээд зургийг нь аваад байсан тэгээд эмч дуудахад сумын эмнэлгийн эмч Дэлгэрмаа нь Баасанбат гэж эмнэлгийн галчтай хамт мотоциклоор ирээд үзсэн. Тэгээд үзэж байхад хүүхдээ тэврээд та эмнэлэг рүү явж бай гэсэн тэгээд би эмнэлэг рүү явсан ...гэх мэдүүлэг / хх-ийн 9 /

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

... 2013 оны 10 дугаар сарын 03- ны өдөр 12 цагийн орчимд би цагдаа ын хамт хоол идчихээд хоолны газраас гараад иртэл Соёлын төвийн ард талын зам дээр сургуулийн насны хүүхдүүд болон хэсэг хүмүүс цугларчихсан байхаар нь яваад очтол улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоцикль цагаан өнгийн УАЗ 469 маркийн авто машинтай мөргөлдсөн байдалтай зогсож байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 84/

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2013 оны 10 дугаар сарын 03-ны 12 цаг өнгөрч байхад ажил дээр сургуулийн хүүхэд гүйж ирснээ “...машин мотоцикль хоёр мөргөлдсөн байна...”, мотоцикьлтой # хүнийг үзээд өгөөч, цагдаа тэгж хэлж байна...” гэж ирж хэлсэн. Тэгээд би халааттайгаа яваад очтол нь мотоциклоосоо зайтаа зам дээр хэвтэж байсан. нь хавьтуулахгүй байсан, цусны дээж аваагүй, Оюунбат нь зүгээр байх шиг харагдсан, үнэртэхгүй байсан. аас согтууруулах ундааны зүйл зүйл нилээд үнэртэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 82/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг өнгөрч байсан байхаа хэсгийн төлөөлөгч бид хоёр хоолны газар орчихоод гараад иртэл “ Соёлын төв”-ийн ар талын уулзвар дээр машин, мотоцикль хоёр мөргөлдсөн байдалтай байсан. Яваад очтол машин зүүн зүг рүү харж, замын баруун талд зогссон, машинаас баруун тийш зам дээр мотоцикль, зүүн тийш харж мотоцикпь унасан байдалтай, мотоцлиос баруун урд зүгт хоёр метрийн зайтаа байсан байхаа ******* нь газар ёолон хэвтэж байсан. Эмч дуудан ын эмнэлэг рүү авч явсан. Цагаан өнгийн УАЗ 469 автомашины баруун талын урд дугуй руу мотоцикль мөргөсөн байдалтай байсан. согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан юм шиг байна лээ...гэх мэдүүлэг/хх-ийн 84/

Гэрч Ш.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн орчим манай өрөөгөөр орж ирээд сумын үзэсгэлэнд тавьсан зүйлээ хэзээ авах вэ гэж надаас асуусан. ...аас архи үнэртэж байсан, гэхдээ тэгж их согтсон зүйл ажиглагдаагүй, мотоцикльтой ирсэн. Замын уулзвар хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очтол мотоцикль жолоодож яваад автомашинтай мөргөлдчихсөн бололтой байж байсан ба ын баруун талын хөл нь байхаа гутал нь задраад шагайгаараа эргэчихсэн сууж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 85/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 992 дугаартай шинжээчийн

1.         Баянхонгор аймгийн ШШАпбаны шинжээч эмч ын №535 тоот дүгнэлт болон нэмэлтээр дүгнэлт гаргасан №22 тоот дүгнэлтүүд үндэслэлгүй байна.

2.         *******ын биед баруун шагайн үений ил мултрал, хугарал, баруун шилбэний дунд 1/3 хэсгийн дайрагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.         Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.2-т зааснаар ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын 50% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна

4.         Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 50% алдагдуулна. /хх-ийн 140 /

Улаанбаатар хотын цагдаагийн 2015 оны 8 сарын 13-ны өдрийн газар замын цагдаагийн шинжээчийн 475 дугаартай Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хошууч , ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч , байцаагч цагдаагийн ахмад нарын 2014 оны 01 сарын 07-ны өдөр гаргасан зам тээврийн осол дээр гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй, учир ф дутагдалтай гаргасан гэж үзэж байна.

Учир нь “ УАЗ-31519 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ыг МУ-ын ЗХД-ийн 12.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд дээрхи осол болсон газрыг “Адил замын уулзвар” гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Адил замын уулзвар гэдэг нь “Зохицуулдаггүй уулзварт огтолцсон замуудын зорчих хэсгийн хучилт нь адил, мөн замын уулзварын өмнө /3.1, 3.3 а, б, в, 3.4, 3.5/ тэмдэг байрлуулаагүй бол адил замын уулзварт тооцно гэж тайлбарласан байна. Дээрхи тодорхойлолтоос харахад уг осол болсон газрыг уулзвар мөн эсэх, зорчих хэсгийг нь хучилттай гэх үндэслэлгүй байна. Тайлбарлавал хучилтгүй, зүгээр тээврийн хэрэгслийн мөрөөр үүссэн шороон зам байх үндэслэлтэй байна.

1а. 2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гаргасан ЗЦГ-ийн байцаагч, цагдаагийн ахмад ийн гаргасан зам тээврийн ослын актыг мөн үндэслэлгүй гаргасан гэж үзэж байна. Учир нь дээрхи дүгнэлтэнд жолооч *******ыг МУ-ын ЗХД-ийн 2.7-д зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзсэн боловч хавтаст хэрэгт *******ын цусаар болон драгер багаж үлээлгэж шалгасан материал авагдаагүй байх тул үндэслэлгүй. Мөн МУ-ын ЗХД-ийн 12.9-д ...гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө ...гэснийг зөрчсөн гэж үзсэн нь учиир дутагдалтай. Учир нь хавтаст хэрэгт авагдсан 71/24 дүгээр хуудсанд “ зам орчны байдал” /тохирохыг доогуур нь зур/-ийг гүйцэтгээгүй байгаа нь тухайн осол болсон газрыг “гол ба туслах замын уулзвар/ гэж ямар үндэслэлээр тодорхойлж байгаа эсэх, мөн дарааллын тэмдэг байгаа тохиолдолд 12.9 заалтыг баримталж болох боловч хавтаст хэрэгт болон фото зураг дээр дээрхи дарааллын тэмдэг тусгагдаагүй байна.

2.         УАЗ-31519 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 7.13 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй.

2а.Мустанг” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 2. Жолоочиийн үүрэг

2.1       Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна.

а/тухайн тээврийн хэрэгсэлийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх

б/ тээврийн хэрэгслийн гэрчилгээ гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

г/ *******ын буруутай үйлдлээс гарсан байх үндэслэлтэй. ..гэх дүгнэлт /хх-ийн 147 /

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/хх-ийн 1-3/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-56/, 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №22 шинжээчийн дүгнэлт/хх-ийн 11-12/, 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн №535 шинжээчийн дүгнэлт/хх-ийн 67/,эмчлүүлэгсдийн карт болон гэрэл зургийн үзүүлэлт/ 17-20/, өвчний түүх /хх-ийн 22-36/, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 87-91/, шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхний лавлагаа/хх-ийн 146/, урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 106/, Баянхонгор аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 2014.01.13-ны өдрийн 02тооттодорхойлолт/хх-ийн 107/, хохирлын мөнгөхүлээн авсан тэмдэглэл/хх-ийн 114/, мөн мөнгө төлсөн баримт /хх-ийн 144/ зэргийг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.13. Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэснийг зөрчин 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 12 цагийн орчим Баянхонгор аймгийн ******* сумын төвд ******* ******* улсын дугаартай авто машин жолоодож яваад хохирогч *******ын жолоодож явсан Мустанг 5 маркийн мотоцикльтой мөргөлдсний улмаас мотоцикпийн жолооч *******ын биед хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Гэрч ийн ... хүмүүс цугларчихсан байхаар нь яваад очтол улаан өнгийн Мустанг 5 маркийн мотоцикль цагаан өнгийн УАЗ 469 маркийн авто машинтай мөргөлдсөн байдалтай зогсож байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 84/

Гэрч ын... захиргааны хойд талын шороон замаар явж байтал гэнэт нэг мотоцикльтой хүн ирээд машины буруу талын урд руу мөргөсөн....гэх мэдүүлэг / хх-ийн 9 /

Гэрч гийн “...машин мотоцикль хоёр мөргөлдсөн байна...”, аас цусны дээж аваагүй, согтууруулах ундааны зүйл нилээд үнэртэж байсан....гэх мэдүүлэг/хх-ийн 82/

Гэрч Т.ын ... цагаан өнгийн УАЗ 469 автомашины баруун талын урд дугуй руу мотоцикль мөргөсөн байдалтай байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 84/

Гэрч Ш.*******ын ...Замын уулзвар хүмүүс бөөгнөрөөд байхаар нь яваад очтол мотоцикль жолоодож яваад автомашинтай мөргөлдчихсөн болотой байж байсан ба ын баруун талын хөл нь байхаа гутал нь задраад шагайгаараа эргэчихсэн сууж байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 85/

Хохирогч *******ын ... цагаан өнгийн машин гараад ирхээр нь дараад замаас гарах гэтэл буруу талынхаа урд хэсгээр мөргөчихсөн, баруун талынх нь хөл эргэчихсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/

Шүүгдэгч *******ын ... Соёлын төв, Захиргаа хоёрын дундаас мотоцикльтой хүн маш хурдтай гарч ирээд миний баруун талаас машины зорчигч талын урд дугуй руу мөргөөд унасан...гэх мэдүүлэг. / хх-ийн 97-98/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 9 сарын 09-ны өдрийн шинжээчийн дүгнэлт 992 дугаартай шинжээчийн

Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 4.17.108.2-т зааснаар ерөнхий хөдөлмөр чадвар алдалтын 50% тогтонги алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 140 /

Улаанбаатар хотын цагдаагийн газрын 2015 оны 8 сарын 13-ны өдрийн замын цагдаагийн газар шинжээчийн дүгнэлт 475 дугаартай шинжээчийн

...УАЗ-31519 маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-ын ЗХД-ийн 7.13 “Хөдөлгөөний дараалал нь энэ дүрмийн бусад заалтуудад тусгагдаагүй газарт жолооч баруун гар талаас ойртон ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө “ гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй. ..гэх дүгнэлт /хх-ийн 147 / болон бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт ирүүлсэн нь хуулийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь эмчилгээний зардалд 5.580.000 төгрөгийг төлсөн ба хохирогч ******* нь эмчилгээний зардалд дахин 500.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар тухайн гэмт хэргийн улмаас шүүгдэгч *******ыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент ф байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1.Шүүгдэгч *******ыг тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д заасныг баримтлан 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар шүүгдэгч *******од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжпэгдэн ирсэн зүйлгүй, ялтан ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

4.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогч *******ын нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар тухайн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөхгүй бөгөөд хохирогч ******* нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******од авсан бусдын батлан өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Ч.БАЙГАЛМАА